Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

           Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

            Иргэдийн төлөөлөгч А.Мөнхтөгс,

           Улсын яллагч М.Чинбат,

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0808/,

            Шүүгдэгч Ю.Юмжав, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар /0134/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Цагаагч овогт Юнгарын Юмжавд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015260001349 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын 22-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 6 дугаар гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 337 гудамжны 4в тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д зааснаар, 2 жилийн ял өршөөн хасагдаж, үлдэх 5 жил 4 сар 26 хоногийн ялыг биечлэн эдлэж, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Цагаагч овогт Юнгарын Юмжав /РД:ОД68062233/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ю.Юмжав ялтай байх хугацаандаа 2012 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө С.Дүгэржав, Н.Басанжав нартай бүлэглэн, машин механизм ашиглаж Төв аймгийн Цээл сумын нутаг Хар нуурын дэрс хэмээх газраас иргэн Г.Чимэдваанчигийн 5 тооны үхрийг хулгайлан, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулахыг завдсан,

 

-дангаараа 2012 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг, Ширээ нурууны 32-1-14 тоотод оршин суух иргэн Ё.Цэрэндэжидийн гэрийн гадна аргамжаатай байсан хээр зүсмийн, нас гүйцсэн морийг хулгайлан, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг, Төмсний бригад хэмээх газраас иргэн Д.Ишгомбын мэнгэтэй, шарга зүсмийн их насны морь, цагаан шарга зүсмийн соёолон насны морь, Б.Нямдагвын хонгор зүсмийн соёолон насны морь, нийт 3 адууг хулгайлан, 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

С.Дүгэржав, Я.Ганзориг нартай бүлэглэж 2013 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас иргэн Л.Тамирхүүгийн хул алаг, зээрд, хар хүрэн зүсмийн, нар саран тамгатай бүдүүн морьд, хар хүрэн зүсмийн чойндон тамгатай бүдүүн морь зэрэг 3 тооны адуу, Ж.Бүрэнбатын хонгор халзан зүсмийн азарга, сартай хүрэн зүсмийн үрээ зэрэг 2 тооны адуу, нийт 5 тооны адууг хулгайлан, Л.Тамирхүүд 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн, иргэн Ж.Бүрэнбатад 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан давтан гэмт хэргийг,

 

2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжны 175 тоот хашаанд хамт архи ууж байсан Д.Ламжавтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт жоотуугаар 1 удаа цохиж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

 

Урьд мөрдөн байцаалтаас оргосон гэмт хэрэгтээ 2006 онд хорих ялаар шийтгүүлж, ялтай байхдаа буюу эрүүгийн 201301000201, 2015260001349 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Юмжав мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

          Хохирогч Д.Ламжав мэдүүлэхдээ: “2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би хамаатны ах болох Дүгэржавын гэрт нь очоод дараа нь Дүгэржав ахтай хамт гэрт нь байж байхад Гоороо хочтой Юмжав нь ирсэн тэгээд Дүгэржав Юмжав бид 3 Шагж гэдэг айлд очиж архи уусан, бид нар архи уугаад сууж байхад Юмжав босч ирээд надруу дайрсан би түүнд та больдоо гэж хэлэхэд чамайг ална гэж хэлээд төмрөөр толгойруу 5-6 удаа цохисон би сайн санахгүй байгаа. Өчигдөр ухаан орлоо. Бие сайн болохоор байцаалт өгнө” гэв. /1 хав 27-30 хуудас/

         

          Гэрч Ц.Шагж мэдүүлэхдээ: “Тэр өдөр би гэртээ байж байгаад өдөр 14 цагийн үед Дэнжийн 1000-д Дүгэржав хүрээд ир гэхээр нь яваад очсон. Намайг очиход Дүгэржав Юмжавтай хамт байсан. Тэндээсээ бид 3 Дүгэржавын ажил руу нь Цайз захын тэнд байдаг цайны газарт нь очоод цай хоол идээд гэрт нь хөзөр тоглож байгаад гадуур гарч хүнтэй уулзана гээд гарсан. Буцаад очтол Дүгэржавын гэрт нь Ламжав ирсэн байсан. Тэгээд бид 4 Дүгэржавын гэрт нь 3 шил архи уучихаад тэндээ хоносон. Маргааш өглөө нь би дүүгээ дуудаад машинаа бариулаад Зурагт руу гэрлүүгээ явцгаасан. Манай гэрт очоод хоол идээд нэг шил архи задалж уусан, архиа уугаад сууж байтал Ламжав Юмжав нар хоорондоо маргалдаж байгаад больсон. Тэр 2 гараад юм ярьж байгаад ороод ирье гээд гарсан. Гадаа гараад удаагүй байтал манай 11 настай Билгүүн хүү гаднаас орж ирээд Ламжав ахыг нөгөө ах нь жоотуугаар цохичихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр нь гараад хартал Ламжав газар унасан хэвтэж байсан. Ламжавыг гэртээ оруулаад хэвтүүлэхэд нэг талынх нь чихнээс нь цус гарч байсан. Тэгээд түргэн дуудсан. Юмжав тэр үед гараад явсан байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй” гэжээ. /1хав 33, 3 хав 178-179 хуу/

 

          Хохирогч Д.Ишгомбо мэдүүлэхдээ: “2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу Пүрэв гаригт Төмсний баригад гэх газар байх гэрээсээ зүүн хойд талаар нутаглаж байсан адуун дээрээ очиход мэнгэтэй шарга зүсмийн засмал дэлтэй, нэг морь маань алга байсан. Им тамга байхгүй, их насны морь байсан юм. Ингээд би 02 дугаар сарын 08-ны өдөр мөн адуугаа бүртгэхэд мэнгэтэй шаргаас бусад нь бүрэн байсан юм. Манайх өсгий цагаан хонгор азаргатай юм. Нийт 30-аад тооны адуутай юм. Ингээд 02 дугаар сарын 09-ны өдөр өглөө 10-н цагийн орчимд мөн адуун дээрээ очоод бүртгэхэд 2 тооны морь байхгүй байсан. ...Би алдсан шарга морио тус бүрийг нь хоёр саяаар нийт 4,000,000 сая төгрөгөөр үнэлнэ. Хоёуланг нь эдэлж байсан. Туранхайвтар юм...” гэжээ. /1хав 120-121 хуу/

 

          Хохирогч Б.Нямдагва мэдүүлэхдээ: “2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 15-н цагийн орчимд Ишгомбо надруу залгаад чиний морь алга болсон. Би мөрөөр нь хайгаад явж байна гэж хэлсэн. Энэ үед би Дарханд явж байсан юм. Би мөн сураг тавъя гэж хэлээд утасаа салгасан юм. Орой намайг 18-н цагийн орчимд Ишгомбо дуудсан юм. Алдсан малынхаа арьс толгойг оллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь явж очиход толгойтод нэг айлын гадаа очсон. Очиход цагдаа нар ирсэн байсан. Байшингийн амбаарын үүдэнд гаргасан арьс толгойг харахад миний алдсан Хонгор морь зүсээрээ мөн байсан юм. Би алдсан малаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Би нэг сая найман зуун мянгаар үнэлнэ...” гэжээ. /1хав 122-123 хуу/

 

          Хохирогч Л.Тамирхүү мэдүүлэхдээ: “2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай хонгор халзан азаргатай адуу ойрхон бэлчиж байсан юм. Тэгээд 17:00 цагийн орчим өөрийн адуучин Пүрэвдагваас адуу байгаа юу гэхэд байгаа бүрэн байгаа гэсэн. Тэгээд тэр өдөртөө Пүрэвдагва Дарханлуу яваад өгсөн юм. Тэгээд тэр шөнөдөө хоноод маргааш нь 28-ны өглөө 11-12 цагийн орчим манай малчин Баярмагнай ардаас нь яваад 15:00 цагийн орчим надруу утсаар яриад адуунууд Зулзагын голд байна, 5 адуу дутуу байна гэсэн. Уг адуу нь 18 тооны адуу байсан юм. Тэгээд оройхон Пүрэвдагвыг адуугаа авчирахаар нь харахад миний өөрийн 3 адуу, Хонгор сумын иргэн Бүрэнбатын 2 адуу, нийт 5 адуу алдагдсан байна. Миний өөрийн 3 адуу нь 1. Хул алаг зүсмийн, нар саран тамгатай бүдүүн морь, 2. Зээрд зүсмийн адил тамгатай бүдүүн морь, 3. Хар хүрэн зүсмийн чойдон тамгатай бүдүүн морь зэрэг алдагдсан. Бүрэнбатын 2 морь нь 1. Хонгор халзан зүсмийн сартай тамгатай, 7 настай азарга, 2. Сартай хүрэн зээрд зүсмийн соёолон зүсмийн морь зэрэг нь алдагдсан байна.

          Бүрэнбат 3 дугаар сард хүрэн морио, 4 сарын эхээр хонгор азаргаа манайд уяуулахаар авчирч тавьсан юм. Миний 3 мориноос өөр хүрэн морь маань уядаг морь байсан ба өмнө нь аймгийн наадамд 4-т, өвлийн бооцоот уралдаанд 3-т, Хонгор сумын наадамд 2-т худалж байсан юм. Би өөрийн алаг морио уурганы сайн морь байсан тул 1,5 сая, Зээрд морио 1,5 сая, хурдан хүрэн морио 2 сая төгрөгөөр үнэлнэ. 04.29 –нд морьдоо хайгаад явж байгаад Даваадорж гэж хүнтэй уузахад 28-ны өглөө гэгээ орж байх үеэр 04:00 цагийн орчим хар өнгийн чезер машин, цэнхэр өнгийн портер машинтай жалга талаасаа ирээд төв зам руу нийлсэн гэж ярьж байсан. Би Даваадоржийн машин зогссон гэх газар нь очиход гэрийнх нь ойрхон замын хажуугийн жалганаас 7 ширхэг шийр олсон. Энэ нь миний алдсан 5 адууны шийрний хагас нь мөн байсан. Энэ нь хонгор азарганы 1ш, хул алаг морины 2ш, сартай хүрэн үрээний 2ш, хүрэн морины 1ш, зээрд морины 1ш, нийт 7 ш шийр байсан. Би шийрээ сайн таньж байна.” гэжээ. /1 хав 185-188/

         

          Хохирогч Ж.Бүрэнбат мэдүүлэхдээ: “2013 оны 02 сард билүү 3 сард Шарын гол сумын иргэн Шинэзориг гэж залуугаас 3 сая төгрөгөөр Хонгор халзан зүсмийн азарга, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруун хараагийн иргэн Булгантамир /99030780/ Сэлэнэг айгийн Баянгол сум хараа 1 дүгээр багт оршин суух хаягтай/ гэж залуугаас сартай хүрэн зүсмийн үрээг 2 сая төгрөгөөр тус тус худалдаж авч аймгийн алдарт уяач Тамирхүүгийн адуунд тавьсан юм. Гэтэл 2013 оны 5 сард Тамирхүүгийн адуунаас тэдний 3 адуутай манай хоёр адуу цуг алдагдсан талаар надад хэлсэн, алдагдсан адууны шийрүүдийг нь төмөрлөгийн уурхайн сайжруулсан замын хажуугийн жалганд хаясан байхыг нь Тамирхүү харж таньсан байдаг.

          Би алдагдсан адууг худалдаж авсан үнэ буюу Хонгор халзан азрагыг 3 сая төгрөгөөр, сартай хүрэн үрээг 2 сая төгрөгөөр үнэлж байна” гэжээ. /1хав 201-203/

 

          Гэрч Р.Баатарсүрэн мэдүүлэхдээ: “2013 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө үүрээр машин дуугарахаар нь хувцасаа өмсөөд гарахад манай хажуу талын гүн жалга дагаад доошоо 2 машин урд нь явж байсан. Уг 2 машины урд нь хар өнгийн суудлын жижиг машин, ард нь цэнхэр өнгийн ачааны портер машин дагаад явж байсан. 2-уулангийнх нь номер дугаарыг хараагүй, портер нь кабинтайгаа тэнцүүлээд даавуун бүхээс хийсэн байсан. Өнгө нь ногоон хүрэн өнгийн даавуу байсан. Тэр үед дөнгөж гэгээ орж байсан” гэжээ. /1 хав 207-208/

 

          Хохирогч Г.Чимэдваанчиг мэдүүлэхдээ: “2012 оны 2 дугаар сарын 01-ний шөнө 21 цаг өнгөрч байхад манай гэрт манай Увсын Хора гэж хочтой нөхөр ганцаараа орж ирж надаас Цээл сум руу явах зам асуусан. ...Ингээд тэр гараад явсан. ..би дүү Дүгэрсүрэнд гарч үхрээ харчихаад ир гээд гаргасан чинь удалгүй дүү маань гэрт орж ирээд гадаа байсан үхрүүдийн тал нь алга байна гэж хэлсэн. Би гараад малаа тоолоход гадаа хэвтэж байсан сувай 10 үхрээс 5 үхэр нь байхгүй байсан ба зам дээр байсан машин цаашаагаа аажмаар явж байсан. Машины гэрэл нь харагдаж байхаар нь би дүүгийнхээ хамт мордоод машины гэрэл харагдаж байгаа зүг давхисан. ...Би морьноосоо буугаад нэг нөхрийг нь барьж аваад дэгээдэж унагаад дээр нь гарч хутгаа тулгаад хөдөлгөөнгүй болгосон. Миний барьсан тэр хүн нь манайд зам асууж орж ирсэн Хора байсан. Ингээд дараад байж байтал над дээр ...Баасанжав нь хутга барьж ална шүү гэхээр нь би ......Хораг тавьчихсан. Хора гэж гэр орных нь нэрлэдэг түүнээс яг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Би манай үхрүүдийг хулгайлж байсан хүмүүсийг танина. Нэгэнт би малаа амьдаар нь зүсээр нь авчихсан болохоор надад хохирол учраагүй. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл алга байна” гэжээ. /1хав 234-240/

 

            Гэрч Т.Очирболд мэдүүлэхдээ: “Би Төв аймгийн Цээл сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, 2012 оны 02 дугаар сарын 01-02-д шилжих шөнө 00:20 цагийн үед ажил дээрээ байж байхад манай сумын Одонбилэг гэх хүн утсаар манай дүүгийн 5 тооны үхрийг машинтай хүмүүс туугаад явчихлаа гэсэн дуудлага өгсөн энэ үед манай суманд аймгийн ГХУСЗ ажиллаар аймгийн прокурор, цагдаагийн хэлтэсийн дарга нарын бүрэлдэхүүн ирж ажиллаж байсан ба дуудлгыг хүлээн аваад мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа Батбаяр танилцуулсан. Үүний дагуу дэд хурандаа Батбаяр дарга ахлах дэслэгч Мөнхбат болон намайг дуудлагын дагуу хэргийн газарт очиж ажиллах, сэжигтэй этгээдүүдийг дайчилан баривчилах үүрэг даалгавар өгсөн. ...сумын төвөөс зүүн хойшоо 17 км-т Хавцал гэх газарт очтол зам тосоод малчин Дүгэрсүрэн морьтой зогсож байсан, Дүгэрсүрэнтэй уулзахад бидэнд нөгөө мал туугаад хулгайлсан хүмүүс биднээс зугтаагаад поль чиглээд явчихлаа гэсэн. Ингээд бид нар сумын төвөөс зүүн хойшоо түүний заасан чиглэлрүү харахад машины арын улаан гэрэл харагдаж байсан. Тэгээд бид нар уг машины араас нь гүйцэж түрүүлж очоод зогсооход уг RVR маркийн хөх өнгийн авто машин зогссон. ..машинаасаа буугаад уг машиныг шалгах гэхэд намайг хараад машин дотор сууж байсан хүмүүс машиныхаа хаалгыг түгжээд, машинаа асаагаад зугтаасан. ..араас нь хөөгөөд гэрлээрээ дохио, дуут дохио ажиллуулаад зогсох шаардлагатай гэж амаараа сануулахад тэд зогсоогүй явсаар байсан. ....Юмжав гэгч нь баривчлах үед ойртуулаагүй, ойртуул хутгална шүү гэж хутга гаргаж ирсэн, хутгатай байсан болохоор нь би ойртож чадахгүй байсан. Мөнхбат нэгийг нь бариад ирсэн тэгтэл Юмжав за за би зогслоо гээд удалгүй зогссон. Тэгээд барьж авсан. Энэ үед харанхуй байсан ба ахлах дэслэгч Мөнхбат бид хоёр хоёулаа байсан болохоор зугтаасан гурван хүний нэгийг нь барьж чадаагүй” гэжээ. /2 хав 1-2/

 

          Гэрч Д.Одонбилэг мэдүүлэхдээ: “Манай Төв аймгийн Цээл сумын төвд байдаг харин манай хадам дүү Дүгэрсүрэнгийнх Хар нуур гэх газар хөдөө малтай байдаг юм. 2012 оны 02 дугаар сарын 01-ний орой 23 цаг 10 минутын үед намайг гэртээ байж байхад дүү Дүгэрсүрэн над руу утсаар залгаад “манай үхэрийг машинтай хүмүүс хулгайлж байсан юмаа. Чимэдваанчиг бид 2 тэр хүмүүсийн араас явж байсан чинь гэрэлээ унтраагаад зугатаачихлаа, одоо наад сумын төв чиглээд явж байгаа байх та наанаасаа цагдаа, хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд урдаас нь амдаж очоод бариад авах арга хэмжээг авахуулаад өгөөч гэж” мэдэгдсэн. Ингээд үүний дагуу би анх цагдаагийн байгууллагад дуудлагыг өгсөн юм ” гэжээ. /2хав 5/

 

            Гэрч Б.Зоригт мэдүүлэхдээ: “Дүгэржав бид хоёр базууд байгаа юм. 2012 оны 01 дүгээр сарын 20-ны үед Дүгэржав манай эхнэрийн бие муу байна, эмнэлэг явахад хөдөө гадаанаас авахад унаа хэрэгтэй байна гээд миний Мицубиши Эрвэр маркийн 9677 ӨВА дугаартай машиныг гуйж аваад явсан юм. Дүгэржав эхнэрийнгээ тэнхэртэл хэрэглэж байгаад өгье, бүр боломж бололцоо олдвол мөнгө төгрөгийг нь өгөөд худалдаж авъя гэсэн яариатай л явсан юм. Тэгээд надад мөнгөний хэрэг болсон байсан чинь Дүгэржав 250,000 төгрөг надруу явуулсан, энэ мөнгийг би мөнгө хэрэг байна гэхэд л Дүгэржав явуулсан ба ямар нэгэн тохироогүйгээр л мөнгө явуулсан юм. ...Уг машин нь Амаржаргал гэдэг хүнээс би 2011 оны намар л 2,2 сая төгрөгөөр худалдаж авч нэрийг нь шилжүүлээгүй байгаа, нотариатаар батлуулсан бичиг нь бол байгаа. Дүгэржаваас машинаа авах юм уу, эсвэл мөнгийг нь авна гэж бодож байгаа” гэжээ. /2хав 6-7/

 

          Сэжигтэнээр Н.Басанжав мэдүүлэхдээ: “2012 оны 02 дугаар сарын 01-ний шөнө айлын 5 тоонын үхрийг өөрийн найз Ю.Юмжав, С.Дүгэржав нарын хамтаар айлын өвөлжөөний араас хэвтэж байсан 5 тооны үхрийг тууж замаар явж байгаад баригдсан. Гэхдээ би үхрүүдийг туусан зүйл байхгүй ээ Ю.Юмжав миний урд гараад гүйгээд байсан би тэр хоёрт мал хулгайлж хэрэггүй гэж их гуйсан юм шдээ. Хүний үгэнд оролгүй үхэр шуугаад эзэнд нь баригдсан. Эзнийг нь ирэхэд нь зугтаасан. Юмжав, Дүгэржав хоёр урд ороод үхрүүдийг туусан. Хулгай хийх санааг Юмжав гаргасан. Би арын суудал дээр хавтгай шилтэй архи байсныг уугаад манараад унтсан байх хооронд тэр хоёр ярилцсан байх. Надад үхрийг хулгайлж авъя гэсэн санаа бодол байгаагүй” гэжээ. /2хав 33-35/

 

          Сэжигтэнээр С.Дүгэржав мэдүүлэхдээ: “Н.Баасанжав хулгай хийх санааг гаргасан. Яагаад гэвэл зүгээр явж байхад Н.Баасанжав замд зогсож бай энэ айлаас зам асууя гээд Хорааг /Ю.Юмжав/ дагуулж буугаад тэр айлруу алхасан, намайг зам дээр байж бай гээд машинд үлдээсэн. Тэгээд тэр хоёр гүйж ирээд машинд суугаад хөдлөөд яв гэж хэлсэн Тэр үед эзэнд нь хөөгдсөн байсан. Замд цагдаа зогсооход би зогсоход Н.Баасанжав чамайг хэн зогс гэж хэлсэн юм бэ хурдан зугт л даа гэж хэлэхээр нь зугтаагаад баригдсан. Тэгээд цагдаа нартай хөөцөлдөж байх хооронд би зугтаж тэр хоёр баригдсан. Миний унаж явсан машин миний баз хүргэн Зоригт гэж залуугийн машин байгаа юм” гэжээ. /2хав 46-49, 52-59/

         

          Хохирогч Ё.Цэрэндэжид мэдүүлэхдээ: “2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрийнхээ гадаанаа өөрийнхөө ганц халтар зүсний хээр морио аргамжаад хоносон. Шөнө 00 цагийн орчим байсан юм. Өглөө 06 цагт босоод морио чөдөрлөж тавих гээд гарахад аргамжаа нь хоосон тайлаад аваад явчихсан байсан. Тэгэхээр нь тэр хавиар хайгаад олоогүй. Тэгээд захруу орж хайгаад Бэгзсүрэн гэж хүнд зах руу орж магадгүй ширийг нь үзээдэх гэж хэлсэн юм. Тэгтэл өдөр 14 цаг өнгөрөөгөөд 15 цаг болох гэж байхад Бэгзсүрэн надруу утасдаад энд шир нь мөн байх шиг байна ирээд хараадах гэсэн. Тэгээд би үзэхэд миний морины ширийг тушаачихсан байсан. Надад шир тушаасан хүний машиных нь дугаар 06-22 ДАА гэсэн Солонгос машин гэж хэлээд утасны дугаарыг 99520306 гэсэн дугаарыг хэлж өгсөн. Миний морь 15 настай, тамгатай, 2 бөөрөн дээрээ оломны тод цагаантай, цээжний өвчүүний хэрсэн дээрээ урд оломний цагаан үстэй, дунд зэргийн тарга хүчтэй том биетэй морь байсан. Би өөрийн морио 900,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилэнэ” гэжээ. /2 хав 61-62/

 

          Гэрч Ц.Сарангэрэл мэдүүлэхдээ: “Одоогоос 10 орчим хоногийн өмнө байх шөнө утаж байхад хүн утсаар залгаад мал янзлуулах гэсэн юм гээд утсаар ярьсан. Тэгээд би манайд байсан дүү Баярсайхантай уг адууг төхөөрөх болоход тэр авчирсан хүн би унагаагаад өгье гээд өөрөө цохиж унагааж өгөөд явчихсан. Баярсайхан бид хоёр янзлаад би ажилдаа яваад Баярсайхан гэрт үлдсэн. Бид хоёр дуусаад эргээд залгасан дугаарлуу нь залгахад удахгүй ирж авлаа гэж байсан. Намайг ажилдаа яваад ирэхэд махаа аваад явчихсан, Баярсайхан машинд нь ачиж өгсөн байсан. Би морины зүс мэдэхгүй хүрэндүү бараан зүсмийн адуу байсан” гэжээ. /2 хав 75-76/

         

          Гэрч С.Баярсайхан мэдүүлэхдээ: “..одоогоос 8-9 хоногийн өмнө байх би Саруул ахынд хонож байсан юм. Гэтэл шөнө дунд 02-03 цагийн орчим нэг хүн утсаар Саруул ахтай яриад мал янзлуулах гэсэн юм гэсэн. Тэгээд гэгээ орж эхэлж байх үед нэг хүн мал янзлуулах гэсэн юм гээд ирсэн. Тэгээд янзлахаар болоод гадаа гараад авчирсан тэр хүн нь өөрөө Саруул ах бид хоёртой унагалцаж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд Саруул ах бид хоёр малаа төхөөрөөд дуусчихаад залгасан дугаарлуу нь дохиход буцаагаад залгаад удахгүй машин аваад ирлээ гэсэн. Тэгээд Саруул ах ажилдаа явах цаг нь болчихоод би үлдсэн. Эхнэр нь бас гэдэс дотрыг нь янзалж өгчихөөд гараад явчихсан байсан. Удаагүй нөгөө мал авчирдаг ах цагаан өнгийн верна аксент маркийн машинтай ирээд махаа бүгдийг нь, толгой гэдэс, ширийг нь эмээлтэйгээ бүгдийг нь ачаад аваад явсан. Нэрээ бол огт хэлээгүй. Тэр авчирдаг хүн нь 40 гаруй насны шардуу махлах царайтай бууралдуу үстэй цагаан пүүзтэй байсан. Хувцасыг нь санахгүй байна. Одоо харвал сайн танина.” гэжээ. /2хав 77-78/

 

            Гэрч Н.Чингис мэдүүлэхдээ: “2012 оны 9 сарын дундуур байсан ажил дээрээ байж байтал толгойтруу байнга явдаг 06-22 ДАА дугаартай Соната маркийн машин ирээд адууны шир авах уу гээд би 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр машины ард шуудайд хийж тавьсан байсан ба таксины жолооч нь хөлсөөр явж байгаа хүн байсан. Яг шир авчирч өгсөн хүнийх нь гар утсыг тэмдэглэж авсан ба 99520306 дугаартай утастай байсан. Тэр адууны ширийг авахаас өмнө хүн ирээд адуу алдсан гээд тамга тэмдэг, содон шинжийг хэлчихээд явсан байсан юм. Тэгэхээр нь өгчихөөд явсны дараа ширийг нь дэлгээд үзэхэд алдсан гэж тэмдэглүүлсэн адууны тамгатай адилхан байсан. Их содон тамга байсан. Тэгэхээр нь хохирогч руу нь хэлсэн дугаараар нь утасдахад ирж үзээд алдсан малын шир мөн байна гэж хэлсэн...” гэжээ. /2хав  79-80/

 

 

          Сэжигтэнээр Ц.Баянмөнх мэдүүлэхдээ: “2012 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө гэртээ амарч байхад Хоорой гэж дууддаг Юмжав нь намайг өөрийнхөө утсаар 07 цагийн орчим утасдаж дуудсан. Тэгээд би Нарантолгойд байдаг гэрээс нь очиж гэрийнх нь гаднаас тосож аваад –хүмүүс нь явах гээд байна. Мал янзлуулсан юм, очоод аваадахъя гээд хамт яваад Толгойтод айлд очсон. Айлд очиход нэг адуу төхөөрчихсөн мах нь байсан. Тэр очсон айлд нэг эмэгтэй бас эрэгтэй хүн байсан би машинаасаа буугаагүй тэд нар л машинд махыг ачсан. Ширийг нь машин дотор оруулж тавьсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд шууд хиаман цех дээр ирээд өмнө нь авсан байсан бичгээ үзүүлээд махаа өгсөн. Би бас машинаасаа буугаагүй тэд нэр л буулгасан. Тэгээд махаа тэнд өгчихөөд ширээ өгөөгүй хөдлөөд явсан. Тэгээд Юмжав гэртээ буухдаа чи наад ширээ тушаагаад ав, гэхдээ өөрийнхөө машинаар битгий тушаагаарай ядаргаатай байдаг юм гэсэн юм хэлсэн. Тэндээсээ хариад гэртээ байж байгаад өдөр дүү Буянбадрахын гэрт нь очоод шир тушаагаад өгчих гээд Буянбадрахын эхнэртэй 3-уулаа яваад –би өөрөө очиж тушааж болохгүй байна. Таньдаг хүмүүс байна гээд Буянбадрахыг таксигаар явчих, чамайг модны захын тэнд хүлээж байя гээд хүнсний үйлдвэрийн тэнд буулгаад захруу явсан. Би хүнсний захын биллиард дээр байж байхад Буянбадрах тушаагаад ирсэн. Надад 30,000 төгрөг өгөөд миний машиныг өгч бай гээд аваад явсан.

          8 сарын сүүлээр таксинд явж байгаад танилцсан. Намайг дотор явж байхад утсаар яриад хааяа ийш тийшээ хүргүүлж байсан. Мах өгдөгийнхөө шөнө нь 14-ны 02 цагийн орчим утсаар яриад -тосгон хүргээд өгөөч гэхээр нь би гэрээс нь очиж аваад тосгоны махын төмөр замын гарамны тэнд буулгасан. Буугаад тэндээ үлдээд ах нь яръя гээд үлдсэн. Тэгээд гэртээ хариад байж байхад өглөө 07 цагийн орчим залгаж мах ачуулсан. Яг ямар утсаар гэдгийг санахгүй байна, өөрийнхөө утсаар байх гэж бодож байна.

          2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хоорой намайг утсаар дуудаад –би малын бичиг авах гэсэн чинь бичиг баримтгүй гараад ирчихэж, чи хүрээд ир гэхээр нь би эмнэлэг орчихоод очъё гэсэн. Тэгээд эргээд 18 дээр ирээд уулзаад малын бичиг авах гэсэн юм гээд очсон. Тэгээд надад 30 000 төгрөг өгөөд тосгоноос адуу авна гэж хэлээрэй гээд оруулаад би орж уулзахад нэг банди байсан. Тэгээд тэр банди надад гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн. Би Хооройгийн хэл гэсэн нэрийг нь хэлээд бичиг авсан.” гэжээ. /2 хав 88-89/                                

         

          Гэрч С.Уранчимэг мэдүүлэхдээ: “Юмжавын авч ирсэн хоёр адууны махыг манай дүү Нарангарав, Зоригоо нар шулсан. Би мах шулахад оролцоогүй, Юмжавтай хүрэмтэй залуу хамт ирсэн. Өглөө нь манай хашааны гадаа байсан. Манай гэрт хоёр адууны мах байсан. Адууны зүсийг мэдэхгүй. Өглөө босч харчихаад л цагдаад дуудлага өгсөн. Манайд Батжаргал ах орж ирээд л би сэрээд, манайд мал ажилласан болох талаар мэдсэн юм” гэжээ. /1хав 133-134/

 

          Гэрч С.Сүхбаатар мэдүүлэхдээ: “Уранчимэгийн хашаанд мэдээллийн дагуу очиж шалгахад, үүдний амбаарт иргэн Ишгомбын алдсан 3 адууны 2 толгой, 3 шир байсан, хохирогчоос асуухад, алдсан адууны толгой шир мөн байна гэж таньж байсан. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 3 хоногийн өмнө Юмжав нэг зүсмийн адуу авчирч, өөрөө гаргаж янзалсан, 02 сарын 09-ний шөнө 2 тооны адуу авчирч өөрөө гаргаж янзалсан гэж Уранчимэг ярьж байсан. Уранчимэг хулгайн мал гэдгийг мэдээгүй гэж тайлбарлаж байсан” гэжээ. /1хав 138-139/

 

          Хохирогч Д.Ламжав мэдүүлэхдээ: “Миний хохирлыг барагдуулж өгөхгүй оргож зугтаагаад байгаад нь би Юмжавд гомдолтой байна. Миний бие хаа сайн эдгэрч өгөхгүй хааяа нэг уначих гээд байгаа хохирлын мөнгө их гарч эмчилгээний зардал их гарч байгаа. Юмжав уг нь оргож явахдаа надруу нэг залгаад дүүгээрээ хохирлын мөнгийг чинь хүргүүлнэ чи ахдаа гомдож барьсан уу гэж надтай ярьсан миний гар утсыг хаанаас олсон юм мэдэхгүй. Өнөөдрийн байдлаар 4 сая орчим төгрөгийн хохирлын тооцоо гарч байгаа би шүүх дээр баримтуудыг нэмж өгнө шүүх хуралдаанд би өмгөөлөгчийн хамт өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна” гэжээ. /3 хав 77/

 

          Насанд хүрээгүй гэрч Ш.Билгүүн мэдүүлэхдээ: “би тэр өдөр гэртээ байж байгаад дэлгүүр рүү явж ирээд хашаандаа ортол Ламжав ахыг Юмжав ах газар унагаасан цохисон байдалтай зогсож байсан Ламжав ах газар унасан толгойноос нь цус гарсан хэвтэж байсан. Харин Юмжав ах гартаа жоотуу барьсан зогсож байсан би шууд гэррүүгээ ороод Ламжав ахыг цохичихлоо гэж хэлсэн тэгсэн чинь аав гадагшаа гараад Ламжав ахыг өргөж гэрт оруулсан. Юмжав ах намайг харж байхад Ламжав ахыг дахиж цохиогүй” гэжээ. /3 хав 180-181/

 

          Гэрч Г.Чимгээ мэдүүлэхдээ: “Ламжав нь миний нөхөр Дүгэржавын аавынх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд юм 2015 оны 2 дугаар сарын 27-ний өдөр би өөрийн ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Монелийн ойролцоо байрлах цайны газартаа байж байхад орой 19 цагийн үед Ламжав нь надруу утсаараа ярьж байгаад ганцаараа эрүүл ирсэн. Тэгээд надтай хамт манай гэрт буюу Цайзын задгайд очсон тэгээд би орой нь Ламжав гэртээ хоол цай хийж өгөөд архи гаргаж өгсөн тэр үед манай нөхөр Дүгэржав гэрт байгаагүй ажил дээрээсээ гараад явсан байсан юм тэгээд бид нар гэртээ хэвтэж байхад гаднаас Дүгэржав, Юмжав, Шагж нар 3-уулаа орж ирсэн тэгээд л манай гэрт дахиад нэг шил архи уугаад унтацгаасан маргааш өглөө нь архи нь гараагүй дахиад нэг шил архи уусан байх бас сайн санахгүй байна тэр өдөр нь Дүнжингаравын морины уралдаан үзэхээр ярьж байсан манай гэрт Ламжав нь Юмжавыг өдөөд л аймар аймар хэлээд байсан Юмжавыг хулгайч шилийн сайн эр л гээд босоод Юмжавыг зодох гээд байсан. Манай нөхөр Дүгэржав боль чи гэж хэлсэн тэгээд л бид нар манай гэрт байж байгаад өдөр 11 цагийн үед Шагжийн гэр рүү нь би болон манай нөхөр Дүгэржав Юмжав Ламжав нар хамт явсан замдаа явж байгаад Ламжав нь өөрөө мөнгөөрөө дэлгүүр ороод нэг шил архи авсан тэгээд Шагжийн гэрт нь очиход эхнэр нь байсан тэгээд Шагжийн гэрт нь ороод цай хоол идээд авчирсан архиа задлаад ууцгаагаад сууж байснаа Ламжав шууд босч ирээд Юмжавыг сандал дээр сууж байхад нь нүүрлүү нь өшиглөөд газар унагаасан. Юмжав босч ирээд ах нь их л зөндөө л тэвчлээ шүү би хүнд зодуулж байгаагүй шүү ах нь гэж хэлсэн тэгсэн Ламжав орон дээр суугаад заза ахаа болъё 2-уулаа гараад учраа олъё гэж хэлэхэд Ламжав нь Юмжавыг зуураад гарсан бид нар гэртээ хоолоо идээд сууж байтал удаагүй гаднаас Шагжийн жаахан эрэгтэй хүү гүйж орж ирээд Ламжав ахын толгойноос нь цус гарсан байна нөгөөх нь зодсон байна гэж хэлээд ороод ирсэн тэгтэл эхлээд Дүгэржав гадагшаа гүйгээд гарсан араас нь Шагжийн эхнэр Шагж бид 3 гартал Ламжав хашаа түшээд толгойноос нь цус гарсан сууж байсан наана нь Юмжав зогсож байснаа хашааны хаалгаар гараад явсан бид нар Ламжавыг гэррүү оруулаад цусыг нь арчаад л эмнэлэгрүү Шагжийн эхнэр нь аваад явсан.

          Маргааныг Ламжав нь өөрөө эхлүүлсэн Юмжавыг өдөөд янз янзаар хэлж байгаад л зэрэгцээд сууж байгаад л шууд босоод Юмжавын нүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд унагаасан” гэжээ. /3 хав 182-184/

 

          Гэрч Ц.Алтансувд мэдүүлэхдээ: “2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ 2 хүүхдийн хамт байж байтал манай нөхөр Шагж Дүгэржав, түүний эхнэр Чимгээ, Юмжав мөн манай нөхрийн хамаатан гэх Ламжав нар өдөр 13 цагийн үед манай гэрт ирсэн гэрт ирэхдээ манай нөхөр Шагж машинаа барьсан бусад нь согтуу байсан тэгээд манай дүү Ламжав надтай золгоод хувцасаа тайлаад суусан би цай чанасан манай гэрийн зүүн талд Дүгэржав Юмжав Чимгээ нар суусан харин хойморь хэсэгт манай нөхөр Шагж болон хамаатан Ламжав нар суусан тэгээд би цайгаа чанаж дуусгаад залгуулаад хоол хийсэн би тэр үед нь өөрөө гэртээ байсан нэг шил архийг тэд нарт гаргаж өгсөн тэд нар миний гаргаж өгсөн архийг хувааж ууж байгаад Юмжав Ламжав нар хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь манай нөхөр Шагж гэр оронд битгий муудалцаад бай гэж хэлсэн тэр үед нь Юмжав Ламжав нар жаахан гайгүй болсон манай хамаатан Ламжав л Юмжавыг чи их том болсон байна гээд байсан тэр үед манай нөхөр Шагж дахиад гэр оронд битгий муудалцаад бай гэж хэлэхэд Юмжав нь Лхамжавыгаа 2-уулаа одоо муудалцаад яахав гараад эв дүйгээ ольё гэж хэлсэн. Тэгсэн Ламжав нь за тэгье 2-уулаа одоо муудалцаад яахав гэж хэлтэл Юмжав ах түрүүлээд манай гэрээс гарсан араас нь Ламжав нь босоод л гараад явсан би хоолоо аягалж өгчихөөд дахиад цай чанах гээд байж байтал удаагүй манай хүү Билгүүн гаднаас орж ирээд Ламжав ахын толгойноос нь цус гарч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Чимгээ Дүгэржав бид нар гэрээс гүйгээд гарсан би хамгийн түрүүнд гэрээс гарсан гадаа гартал гэрийн хажуу талын цасан дээр нил цус болсон байсан. Юмжав нь тэнд байгаагүй харин Ламжав нь гэрийн хажууд цасан дээр хэвтэж байсан толгойноос нь цус гарсан байсан тэгэхээр нь бид нар Ламжавыг гэррүү өргөөд оруулсан Юмжав ахыг араас бид нар яваагүй хашаанаас гараад л явсан байх хараагүй тэгээд Ламжавыг гэрт оруулаад толгойных нь цусыг арчихад чинээс нь цус гараад байсан. Түргэнрүү дуудлага өгсөн удалгүй түргэний машин ирээд Ламжавыг гэмтлийн эмнэлэгрүү аваад явсан. Манай гэрт манай нөхөр Шагж, Дүгэржав, түүний эхнэр Чимгээ нар үлдсэн би Ламжавыг эмнэлэгрүү аваад явсан” гэжээ. /3 хав 185-187/

 

          Гэрч Д.Чилхаажав мэдүүлэхдээ: “Би Цэрэндэжидийн дүү нь байгаа юм миний ах Цэрэндэжид нь одоо Дархан Уул аймгийн “Ширээгийн Нуруу” гэх малчны хороололд мал маллаж амьдарч байгаа. Улаанбаатар хотод ирэх боломжгүй байгаа миний авга Цэрэндэжид нь 2012 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэрийнхээ гадаа аргамжаатай байсан хээр халтар зүсмийн нэг ширхэг адуугаа алдсан уг адууг 900,000 төгрөгөөр үнэлсэн хониндоо унадаг ганц номхон морь нь байсан юм бид нар маш их гомдолтой байна миний ах Цэрэндэжид нь Улаанбаатар хотод ирж мэдүүлэг өгөх боломжгүй өмнө нь мэдүүлэгээ өгсөн байгаа Юмжав нь манай хохирлыг барагдуулаагүй байгаа гомдолтой байна.

          Ах Цэрэндэжид мал дээр ганцаараа байгаа би өмнөөс нь шүүх хуралд оролцмоор байна гомдолтой байна” гэжээ. /4 хав 95-96/

 

          Хохирогч Л.Тамирхүүг дахин байцаасан тэмдэглэлд: “Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Юмжав нь миний хохирлыг барагдуулаагүй тул гомдолтой байна. Юмжав нь миний өөрийн хүрэн зүсмийн морь нэг ширхэг, зээрд зүсний морь нэг ширхэг, хул алаг зүсний морь нэг ширхэг зэрэг нийт 3-н тооны адууг хулгайлсан юм. Би Юмжаваас 3,700,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүх хуралд оролцохгүй” гэжээ. /4 хав 157/

 

          Гэрч Д.Төгөлдөр мэдүүлэхдээ: “би 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн үед жолооч цагдаа ахлах ахлагч А.Отгонбат, эрүүгийн төлөөлөгч ахмад Д.Баттунгалаг нарын хамт албаны машинаар Улаанбаатар хотоос гараад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасгаас Ю.Юмжавын биед үзлэг хийж эд зүйлийг нь хураан авч Улаанбаатар хотод 14 цагийн үед ирээд мөрдөн байцаагч ахлах дэслэгч М.Цогзолбоод Ю.Юмжавыг эд зүйлийн хамт хүлээлгэн өгсөн.

          Тухайн үед Ю.Юмжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд өмнөх орой нь зөрчил гаргаад эрүүлжүүлэхэд хоносон байсан.

          Би ахлах дэслэгч Цогзолбоод хүлээлгэн өгсөн Цогзолбоо нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буюу миний авчирсан өдөр таслан  сэргийлэх арга хэмжээг чангатгаж хорьсон нь 3 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд байгаа” гэжээ. /4 хав 159/

 

          Гэрч А.Отгонбат мэдүүлэхдээ: Би 2015 оны 8 дугаар сарын сүүлээр байхаа яг он сар санахгүй байна албаны 30-36 УНҮ улсын дугаартай Старекс маркын машинтай тус хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Д.Төгөлдөр, эрүүгийн төлөөлөгч ахад Д.Баттунгалаг нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумруу тэр өдрийнхөө өглөө явж очоод Юнгарын Юмжавыг аваад буцаад Улаанбаатар хотод орой ирсэн. Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиход Ю.Юмжав нь цагдаагийн тасгийн саатуулах байранд байсан..” гэжээ. /4 хав 161/

 

          Гэрч Т.Баттунгалаг мэдүүлэхдээ: “Би 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өглөө мөрдөн байцаах тасгийн 30-36 УНҮ улсын дугаартай машинтай жолооч цагдаа ахлах ахлагч А.Отгонбат, мөрдөн байцаагч ахлах дэслэгч Д.Төгөлдөр нарын хамт Улаанбаатар хотоос гараад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасагт очиход Ю.Юмжавыг саатуулсан байсныг хүлээн аваад мөрдөн байцаагч Д.Төгөлдөр тэмдэглэл үйлдээд бид нар буцаад Улаанбаатар хотод оройны 7 цагийн орчим ирсэн.

          2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авчирсан” гэжээ. /4 хав 163/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3617 дугаартай дүгнэлтэд: 1.Д.Ламжавын биед суурь ясны баруун дунд хонхороос чамархай руу үргэлжилсэн хугарал, суурь ясны баруун их далавчаас чамархай ясны хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн суурь хэсэгт хатуу хальсан дээрх, зүүн чамархай, духны хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1 хав 35/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2602 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ламжавын гэх цус АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн тогтоолд хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх цус мэт зүйл, 45х42 см хэмжээтэй шоотой хүрэн өнгийн дэрний уут, 63 см төмөр иштэй 51 см ажлын хэсэгтэй төмөр жоотуун дээр цус илэрсэн. 3. Тогтоолд хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх цус мэт зүйл дээр илэрсэн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. 4. 45х42 см хэмжээтэй шоотой хүрэн өнгийн дэрний уут, 63 см төмөр иштэй 51 см ажлын хэсэгтэй төмөр жоотуун дээр илэрсэн цусны бүлгийн харъяалалыг  тогтоох боломжгүй байна гэжээ. /1 хав 37/

         

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 4-6/

          Гэрэл зургийн үзүүлэлт /1хав 22-23/

          Хохирогч Д.Ламжавын өвчний түүх /1 хав 53-59/

          Хохирлын баримтууд /1 хав 60-69, 3 хав 132-141/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хав 74,154, 2 хав 31/

          Чингэлтэй дүүргийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол /1 хав 78-83/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 111-112/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 113-115/

          Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 116-118/

          Эд зүйлийн үнэлгээ /1хав 160,161,190,191,241, 2 хав 63/

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 192-200/

          Фотор зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 231-233/

          Хураан авсан тэмдэглэл /2хав 65-66/

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хав 67-69/  

          Хохирогч Л.Тамирхүүгийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /4хав 186/ зэрэг болно.

 

                        Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ю.Юмжав ялтай байх хугацаандаа 2012 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө С.Дүгэржав, Н.Басанжав нартай бүлэглэн, машин механизм ашиглаж Төв аймгийн Цээл сумын нутаг Хар нуурын дэрс хэмээх газраас иргэн Г.Чимэдваанчигийн 5 тооны үхрийг хулгайлан, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулахыг завдсан,

 

-дангаараа 2012 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг, Ширээ нурууны 32-1-14 тоотод оршин суух иргэн Ё.Цэрэндэжидийн гэрийн гадна аргамжаатай байсан хээр зүсмийн, нас гүйцсэн морийг хулгайлан, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг, Төмсний бригад хэмээх газраас иргэн Д.Ишгомбын мэнгэтэй, шарга зүсмийн их насны морь, цагаан шарга зүсмийн соёолон насны морь, Б.Нямдагвын хонгор зүсмийн соёолон насны морь, нийт 3 адууг хулгайлан, 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

С.Дүгэржав, Я.Ганзориг нартай бүлэглэж 2013 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас иргэн Л.Тамирхүүгийн хул алаг, зээрд, хар хүрэн зүсмийн, нар саран тамгатай бүдүүн морьд, хар хүрэн зүсмийн чойндон тамгатай бүдүүн морь зэрэг 3 адуу, Ж.Бүрэнбатын хонгор халзан зүсмийн азарга, сартай хүрэн зүсмийн үрээ зэрэг 2 адуу, нийт 5 адууг хулгайлан, Л.Тамирхүүд 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн, иргэн Ж.Бүрэнбатад 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу 3 удаагийн үйлдлээр 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан давтан гэмт хэргийг,

 

2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжны 175 тоот хашаанд хамт архи ууж байсан Д.Ламжавтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт жоотуугаар 1 удаа цохиж, биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

 

          Урьд мөрдөн байцаалтаас оргосон гэмт хэрэгтээ 2006 онд хорих ялаар шийтгүүлж, ялтай байхдаа буюу эрүүгийн 201301000201, 2015260001349 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

          хохирогч Д.Ламжав /1 хав 27-30/, Д.Ишгомбо /1хав 120-121/, Б.Нямдагва /1хав 122-123/, Л.Тамирхүү /1хав 185-188, 4хав 157/, Ж.Бүрэнбат /1хав 201-203/, Г.Чимэдваанчиг /1хав 234-240/, Ё.Цэрэндэжид /2хав 61-62/, Д.Ламжав /3хав 77/,      гэрч Ц.Шагж /1хав 33, 3хав 178-179/, Р.Баатарсүрэн /1хав 207-208/, Т.Очирболд /2хав 1-2/, Д.Одонбилэг /2хав 5/, Б.Зоригт /2хав 6-7/, Ц.Сарангэрэл /2 хав 75-76/, С.Баярсайхан /2хав 77-78/, Н.Чингис /2хав  79-80/, С.Уранчимэг /1хав 133-134/, С.Сүхбаатар /1хав 138-139/, Г.Чимгээ /3 хав 182-184/, Ц.Алтансувд /3 хав 185-187/, Д.Чилхаажав /4 хав 95-96/, Д.Төгөлдөр /4 хав 159/, А.Отгонбат /4 хав 161/, Т.Баттунгалаг /4 хав 163/, насанд хүрээгүй гэрч Ш.Билгүүн /3 хав 180-181/,

          сэжигтэнээр Н.Басанжав /2хав 33-35/, С.Дүгэржав /2хав 46-49, 52-59/, Ц.Баянмөнх /2хав 88-89/ нарын мэдүүлгээр нотлогдож байна.  

 

          Дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3617 дугаартай дүгнэлт /1 хав 35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2602 дугаартай дүгнэлт /1 хав 37/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 4-6, 111-112/, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 22-23/, хохирогч Д.Ламжавын өвчний түүх /1 хав 53-59/, хохирлын баримтууд /1 хав 60-69, 3 хав 132-141/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хав 74,154, 2 хав 31/, Чингэлтэй дүүргийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол /1 хав 78-83/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 113-115/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 116-118/, эд зүйлийн үнэлгээ /1хав 160,161,190,191,241, 2 хав 63/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 192-200/, фотор зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 231-233/, хураан авсан тэмдэглэл /2хав 65-66/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хав 67-69/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна. 

            Иймд шүүгдэгч Ю.Юмжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

         

             Гэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заажээ.

             Өөрөөр хэлбэл тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйл, хэсэг тус бүрт тохирох өршөөлийн хуулийг үзүүлэхээр заасан байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ю.Юмжавын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах,

            мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-д заасан хэргийн ялтай байдлыг хэрэгсэхгүй болгох,

            мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

             Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Ю.Юмжавын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д заасан гэмт хэргийн ялтай байдал нь хамрагдаж түүнд холбогдох хэргийн зүйлчлэл хөнгөрч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял оногдуулах нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Ю.Юмжавын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас үлдсэн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх хорих ялыг тогтоох, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хохирогч Д.Ламжавын гэм хор арилсан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх, цагдан хоригдсон 820 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ю.Юмжавын нэр хөрөнгөөс 6.282.343 төгрөгийг гаргуулан 700.000 төгрөгийг хохирогч Ё.Цэрэндэжид, 1.900.000 төгрөгийг хохирогч Д.Ишгомбо, 1.300.000 төгрөгийг хохирогч Б.Нямдагвад, 2.382.343 төгрөгийг хохирогч Д.Ламжавт тус тус олгох, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Г.Чимэдваанчиг, Л.Тамирхүү, Д.Бүрэнбат нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

Хохирогч Д.Ламжав хохирлын 3.887.798 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч хохирлын үнийн дүнг 3.157.000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 60-69 дүгээр хуудсанд авагдсан хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 3 дугаар хавтаст хэргийн өмгөөлөгчийн хөлс төлсний 300.000 төгрөг, 136 дугаар хуудасны 50.000 төгрөг, 80.000 төгрөг, 141 дүгээр хуудасны 60.000 төгрөгийн баримтууд нь хэн юунд зарцуулсан нь тодорхойгүй тул хангахгүй орхиж, баримтгүй нэхэмжилсэн 284.657 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 63 см төмөр иштэй, 51 см ажлын хэсэгтэй төмөр жоотуу 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаагч овогт Юнгарын Юмжавыг ялтай байх хугацаандаа

бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ю.Юмжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Ю.Юмжавын Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг болгосугай. 

 

            4. Шүүгдэгч Цагаагч овогт Юнгарын Юмжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

                        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 / нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч Ю.Юмжавын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас үлдсэн 3 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж  шүүгдэгч Ю.Юмжавын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Юмжавын эдлэх 3 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Юмжавын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 820 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Юмжавын нэр хөрөнгөөс  6.282.343 төгрөгийг гаргуулж 700.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Ширээ-нурууны 32-1-14 тоотод оршин суух хохирогч Галиндэв овогт Ёндонгийн Цэрэндэжидэд /РД:ТЗ45041678/, 1.900.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багт төмсний бригад гэх газар оршин суух хохирогч Боржигон овогт Дашдондовын Ишгомбо /РД:АМ72121111/, 1.300.000 төгрөгийг Дархан -Уул аймаг Дархан сумын малчин баг зулзагын гол цавын гуу гэх газар оршин суух хохирогч Хасгууд овогт Балжиннямын Нямдагва /РД:ОА86032311/, 2.382.343 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг Хонгор сум 2-р баг  зулзагын гудамжинд оршин суух хохирогч Баяуд овогт Дорлигийн Ламжавд /РД: ОО79032912/ тус тус олгож, хохирогч Баяуд овогт Дорлигийн Ламжавын нэхэмжлэлээс 284.657 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, 490.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхисугай.

 

10. Шүүгдэгч Ю.Юмжавд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Г.Чимэдваанчиг, Л.Тамирхүү, Д.Бүрэнбат нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 63 см төмөр иштэй, 51 см ажлын хэсэгтэй төмөр жоотуу 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

12. Шүүгдэгч Ю.Юмжавд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

                                                                           

13. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Юмжавын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                       

ШҮҮГЧИД                                               Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ