| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03375/И |
| Дугаар | 102/ШШ2019/02745 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2019/02745
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.Л нэхэмжлэлтэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хаиуцагч этгээд Г.А, Э.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Г.А-ын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь Чингэлтэй дүүргийн ЗГтодорхойлолтоор үндэслэн миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Г.А нь 2016 оны 04-р сарын 08-нд, 2017 оны 01-р сард зээлийн гэрээ байгуулахдаа Чингэлтэй дүүрэг, 6-р хороолол, 20 тоотод оршин суудаг байсан. Гэтэл төрсөн ах нь шүүхэд Г.А-ыг энэ хаяг дээрээ амьдрахаа больсон гэж мэдүүлсэн байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Гвын А, Э З нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Л нь Г.А, Э.З нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Г.А, Э.З нарт холбогдох нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүгчийн 2019 оны 09-р сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/07219 дүгээр захирамжаар хариуцагч Г.А нь Чингэлтэй дүүргийн 6-р хороо, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Э.Золзаяагийн Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хороолол, тоот хаяг нь алдаатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Г.А, Э.З нар нь зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд бөгөөд Г.А нь Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, бага тойруу гудамж, 28-р байрны 20 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Э.З-ийн Баянгол дүүргийн хаяг алдаатай нь нэхэмжлэгчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09-р сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/07219 захирамжаар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Г
Нэхэмжлэгч С.Л нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Г.А, Э.З, регистр нарыг эрэн сурвалжилсугай.
2. Г.А, Э.З, нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА