Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/356

 

   2023        10            10                                     2023/ШЦТ/

 

                       

   

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун, 

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А ХХК-ын борлуулалтын ажилтнаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцуулсан 15 төрлийн барааг 17 удаагийн үйлдлээр 16 аж ахуйн нэгжид худалдан борлуулсны төлбөр 4,602,200 төгрөгийн эрхийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж бэлнээр болон өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансаар шилжүүлэн авч завшиж хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Бг үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан барааг худалдан борлуулсны төлбөр 4,602,200 төгрөгийн эрхийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж шилжүүлэн авч завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дарь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн анх 1.600.000 төгрөгийг хаяж үрэгдүүлсэн, үүнийгээ хэлж сар бүрийн цалин дээрээс суутгуулж төлж дуусгасан. Сар бүрийн цалингаас өндөр суутгал хийгддэг байсан учраас банкны зээлийн төлөлт болон бусад зүйлд зарцуулах мөнгө хэрэг болоод өөрийнхөө данс руу авч хэрэглэсэн нь үнэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О мэдүүлэхдээ “” гэв.

 

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч С.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн: “...С.Б нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр авсан барааны мөнгө гэж Оргилуун дэлгүүрээс авах 223,000 төгрөг, Гэрэлт ам дэлгүүрээс 372,800 төгрөг, Болороо хувь хүн 248,000 төгрөг, Баянбүрд дэлгүүр 168,000 төгрөг, Цогт чоно дэлгүүрээс 387,300 төгрөг, Өгөөж дэлгүүрээс 31,500 төгрөг, Соёмбо цайны газраас 238,900 төгрөгийг бэлгээр авч нийт 1,908,400 төгрөгийг АХХК-ийн дансанд тушаахгүй хувьдаа завшсан. С.Б нь дэлгүүрээс авсан бэлэн мөнгийг хаясан гэж хэлж байсан... Цалингаас нь 2,519,095 төгрөгийг суутгаж авсан... С.Бг ажиллах хугацаанд 2023 оны 05 дугаар сарын сүүлээр авлага хаах гэхэд манайхаас бараа авсан 8 байгууллагын мөнгө 2,879,200 төгрөгийн авлага орж ирэхгүй байсан. Тухайн байгууллагуудтай холбогдоход авлагыг өөрийн Хаан банкны ********** тоот дансаар авчихсан байсан. 2023 оны 05 дугаар сард ажиллаж байх хугацаандаа 2 хайрцаг тахианы мөч, 1 хайрцаг нь 93,000 төгрөгийг үнэлгээтэй, 1 хайрцаг тахианы бугалга 98,000 төгрөгийн үнэлгээтэй, нийт 3 хайрцаг бараа дутаж 284,000 төгрөгийн хохирол учруулсан. 2023 оны 06 дугаар сард Баян-Уул гэх дэлгүүрт С.Б нь 93,000 төгрөгийн тахианы мөч өгсөн гэж зарлагын баримт бичсэн боловч тухайн байгууллага нь тахианы мөч аваагүй гэж ярьсан. 2023 оны 06 дугаар сард нэрийн цэгт бараа өгөх явцдаа 1 хайрцаг тахианы цээж мах дутаасан тухайн 1 хайрцаг бараа 105,600 төгрөгийн үнэлгээтэй... Манай А трэйд ХХК-д 2,658,105 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

...Манай борлуулалтын ажилтан С.Б нь манай АТРиейд ХХК-д 2,751,105 төгрөгийг төлж барагдуулахаар байгаа. С.Бгийн ажиллаж байсан хугацааны цалинг хасаж, С.Бтэй хамт сууж тооцоо нийлж 2,751,105 төгрөг болсон... /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- Гэрч Э.М-гийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр АТрэйд ХХК-ийн борлуулагч гэх залуутай холбогдож тахианы мөч болон цээж мах худалдаж авсан. Миний худалдаж авсан бараа нийт 274,000 төгрөг болж байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Б гэх хүний ********** тоот данс руу 274,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5096233936 тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- Гэрч Э.Э-ийн “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр АТрэйд ХХК-иас нэг удаа тахианы цул мах, тахианы мөч, кэтчуп авч байсан. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-ын борлуулагч С.Б гэх хүн орж ирж би тухайн компаниас тахианы цул мах, тахианы мах, кэтчуп авч 219,000 төгрөг шилжүүлсэн... С.Б гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу өөрийнхөө Хас банкны ********** тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

- Гэрч П.М-гийн “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авсан цээж махны 222,000 төгрөгийг С.Б гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу өөрийнхөө Хаан банкны ********* тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

- Гэрч Б.О-ын “...Би АТрэйд ХХК-ээс гахайн мах болон тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 324,400 төгрөг болж байсан. С.Б гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу өөрийнхөө Хаан банкны ********* тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

- Гэрч Н.У-ийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр АХХК-аас тахианы мөч худалдаж авсан. Миний худалдаж авсан барааны тооцоо 93,000 төгрөг болсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан болохоорби Атрэйд ХХК-ийн борлуулагч С.Б гэх хүнд 93,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

- Гэрч Б.Ө-ын “...Миний худалдаж авсан бараа 225,000 төгрөг болж байсан. Тухайн өдөр бэлэн мөнгө байсан болохоор Атрэйд ХХК-ын борлуулагчид бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

- Гэрч Ц.О-рийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Атрэйд ХХК-аас тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 225,000 төгрөг болж байсан. ********** тоот данс руу өөрийн Хаан банкны ********** тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

- Гэрч Д.М-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Атрэйд ХХК-аас 20кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 186,000 төгрөг болж байсан. Бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

- Гэрч М.Б-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Атрэйд ХХК-аас 1кг гахайн мах, 15кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 150,500 төгрөг болж байсан. Борлуулагчид бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

- Гэрч Б.Ж-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-аас 20кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 186,000 төгрөг болж байсан. Борлуулагчид мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- Гэрч Б.Э-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Атрэйд ХХК-аас тахианы мөч, цээж мах, гахайн худалдаж авч байсан. Миний авсан бараа 387,300 төгрөг болж байсан. Борлуулагчид мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

- Гэрч Д.С-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-аас 10кг кимчи авч байсан. Миний авсан бараа 68,000 төгрөг болж байсан. Борлуулагч С.Б гэх залууд мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

- Гэрч Б.Э-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Атрэйд ХХК-аас 1кг гахайн мах, 2кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 34,900 төгрөг болж байсан. Борлуулалт хийж байсан хүнд мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

- Гэрч Ж.П-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Атрэйд ХХК-аас тахианы мах, төмс, сухар худалдаж авч байсан. Миний авсан бараа 238,900 төгрөг болж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ********** тоот данс руу өөрийн Хаан банкны ********** тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

- Гэрч Ж.П-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-аас тахианы цээж мах, төмс, сухар худалдаж авч байсан. Миний авсан бараа 559,600 төгрөг болж байсан. Тооцоог Аын борлуулагч хийж байсан махлаг залууд бэлнээр 372,800 төгрөгийг өгч үлдэгдэл 186,800 төгрөгийг Аын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/,

- Зарлагын падаан гэх баримт /хавтаст хэргийн 58-74 дүгээр тал/,

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-93 дугаар тал/,

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-99 дүгээр тал/,

- С.Бгийн Хаан банкны ********** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 125-126 дугаар тал/,

- 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хавтаст хэргийн 134-136 дугаар тал/,

- хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 137-142 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

 А ХХКомпаний борлуулалтын ажилтнаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд С.Б ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан барааг аж ахуй нэгжид худалдан борлуулсны төлбөр 4,602,200 төгрөгийн эрхийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа авч завшиж хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн: “..С.Б нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр авсан барааны мөнгийг 7 байгууллагаас бэлнээр авч нийт 1,908,400 төгрөгийг АХХК-ийн дансанд тушаахгүй хувьдаа завшсан. ...мөн 2023 оны 05 дугаар сарын сүүлээр авлага хаах гэхэд манайхаас бараа авсан 8 байгууллагын мөнгө 2,879,200 төгрөгийн авлага орж ирэхгүй байсан. Тухайн байгууллагуудтай холбогдоход авлагыг өөрийн Хаан банкны ********** тоот дансаар авчихсан байсан... гэх мэдүүлэг,

- Гэрч Э.М-ийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр АТрэйд ХХК-ийн борлуулагч гэх залуутай холбогдож тахианы мөч болон цээж мах худалдаж авсан. Миний худалдаж авсан бараа нийт 274,000 төгрөг болж байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Б гэх хүний ********** тоот данс руу 274,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********* тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг

- Гэрч Э.Э-ийн “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр АТрэйд ХХК-иас нэг удаа тахианы цул мах, тахианы мөч, кэтчуп авч байсан. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-ын борлуулагч С.Б гэх хүн орж ирж би тухайн компаниас тахианы цул мах, тахианы мах, кэтчуп авч 219,000 төгрөг шилжүүлсэн... С.Б гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу өөрийнхөө Хас банкны ********** тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг

- Гэрч П.М-ийн “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авсан цээж махны 222,000 төгрөгийг С.Б гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу өөрийнхөө Хаан банкны ********** тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.О-ын “...Би АТрэйд ХХК-ээс гахайн мах болон тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 324,400 төгрөг болж байсан. С.Б гэх хүний Хаан банкны ********** тоот данс руу өөрийнхөө Хаан банкны ******** тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.У-ийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр АХХК-аас тахианы мөч худалдаж авсан. Миний худалдаж авсан барааны тооцоо 93,000 төгрөг болсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан болохоорби Атрэйд ХХК-ийн борлуулагч С.Б гэх хүнд 93,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

 - Гэрч Б.Ө-лын “...Миний худалдаж авсан бараа 225,000 төгрөг болж байсан. Тухайн өдөр бэлэн мөнгө байсан болохоор Атрэйд ХХК-ын борлуулагчид бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.О-ийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Атрэйд ХХК-аас тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 225,000 төгрөг болж байсан. ********** тоот данс руу өөрийн Хаан банкны ********** тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.М-гийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Атрэйд ХХК-аас 20кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 186,000 төгрөг болж байсан. Бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Б-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Атрэйд ХХК-аас 1кг гахайн мах, 15кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 150,500 төгрөг болж байсан. Борлуулагчид бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Ж-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-аас 20кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 186,000 төгрөг болж байсан. Борлуулагчид мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Э-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Атрэйд ХХК-аас тахианы мөч, цээж мах, гахайн худалдаж авч байсан. Миний авсан бараа 387,300 төгрөг болж байсан. Борлуулагчид мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

 - Гэрч Д.С-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-аас 10кг кимчи авч байсан. Миний авсан бараа 68,000 төгрөг болж байсан. Борлуулагч С.Б гэх залууд мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Э-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Атрэйд ХХК-аас 1кг гахайн мах, 2кг тахианы мах худалдаж авч байсан. Миний авсан бараа 34,900 төгрөг болж байсан. Борлуулалт хийж байсан хүнд мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

 - Гэрч Ж.П-амын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Атрэйд ХХК-аас тахианы мах, төмс, сухар худалдаж авч байсан. Миний авсан бараа 238,900 төгрөг болж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ********** тоот данс руу өөрийн Хаан банкны 5094301398 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.П-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Атрэйд ХХК-аас тахианы цээж мах, төмс, сухар худалдаж авч байсан. Миний авсан бараа 559,600 төгрөг болж байсан. Тооцоог Аын борлуулагч хийж байсан махлаг залууд бэлнээр 372,800 төгрөгийг өгч үлдэгдэл 186,800 төгрөгийг Аын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, зарлагын падаан гэх баримтууд, С.Бгийн Хаан банкны ********** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, яллагдагч С.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.

                Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завших байдлаар илэрдэг.

        Шүүгдэгч С.Б нь А ХХКомпаний борлуулалтын ажилтнаар томилогдсон буюу тус компанийн хөрөнгийг борлуулах борлуулагчаар томилогдсон этгээд байх тул түүнийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж ойлгоно.

            “А” ХХКомпани борлуулагч С.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулсан нь огноо тодорхойгүй, мөн түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2023 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан нь хэрэгт баримтаар авагдсан байх боловч тус байгууллагад борлуулагчаар 2023 оны 04 сараас эхлэн уг компанид ажиллаж байснаа шүүгдэгч С.Б хүлээн зөвшөөрдөг мөн түүнийг тухайн цаг хугацаанд ажиллаж байсныг тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр  нотлогдсон гэж үзнэ. Иймд шүүгдэгч С.Б нь компанитай бичгийн гэрээг хэдийд байгуулснаас үл хамааран 2023 оны 04 сараас эхлэн уг компаний хөрөнгийг хариуцаж ажиллах итгэмжлэгдсэн ажилтнаар ажиллаж байсан байна.  

Шүүгдэгч С.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул С.Бг “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан, мөн хохирогч байгууллага дутагдал төлбөрийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэлгүй, өөрийн дураар ажилтанд сард олгох цалингаас дур зоргоор суутгал хийж байсан нөхцөл нь давхар нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд “...Хохирол төлбөрт 2.751.105 төгрөг гаргуулна” гэсэн байх бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч С.Бгээс 2.751.105 төгрөгийг гаргуулан хохирогч “Атрэйд” ХХКомпанид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч С.Б нь “хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж, хохирол төлөх хугацаа өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх С.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, урьд гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлснээс хойш 4 сар гаруй хугацааны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дах хэсэгт “шүүх хэд  хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тсад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч С.Б Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан ба торгох ялаа эдэлсэн, зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж дуусаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 118 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.Бгийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 118 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 2.751.105 /хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун тав/ төгрөгийг гаргуулж хохирогч “Атрэйд” ХХКомпанид олгосугай.

6Шүүгдэгч шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР