Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/336

 

   2023         09            19                                  2023/ШЦТ/336

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,  

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун,

Шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Ч, Г.Г, М.Г нарт холбогдох эрүүгийн 2325000000000 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: М.Ч, Г.Г, М.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Гтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Б.О-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, баруун, зүүн шанаа, зүүн нүдний алим, баруун бугалга, цээж, зүүн бугалга, нуруу зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол, яллагдагч Г.Гтой бүлэглэж, хохирогч Э.Тыг зодож, эрүүл мэндэд баруун хацар, цээж, баруун тохой, баруун гарын хуруу, баруун алга, баруун зүүн шуу, зүүн тохой, зүүн бугуй, нуруу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, нуруу, баруун бугалга, хэвлий, баруун гуя, зүүн чихэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Э.Тыг зодож, эрүүл мэндэд баруун хацар, цээж, баруун тохой, баруун гарын хуруу, баруун алга, баруун зүүн шуу, зүүн тохой, зүүн бугуй, нуруу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, нуруу, баруун бугалга, хэвлий, баруун гуя, зүүн чихэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Б.О-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, баруун, зүүн шанаа зүүн нүдний алим, баруун бугалга, цээж зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, зүүн  шилбэ, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:          

 

    Шүүгдэгч М.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Гтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Б.Ог зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, яллагдагч Г.Гой бүлэглэж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Э.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;

хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг үл таних согтуу эрэгтэй буюу тэр гурвын намхан биетэй М.Г нь нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд машины хажууд зодоон болж байх үед Түвшөө бид хоёр тэр гурван хүнээс байр тойроод зугтсан. Тэгээд Түвшөө бид хоёр байр тойрч зугтааж байгаад буцаад машиндаа үлдээсэн Цэрэнхандыг очиж авахаар Зэст багийн 21 дүгээр байрны хажуугаар музейгийн хажуугаар гараад шатаар уруудаж байх үед тэр гурван үл таних залуучууд машинаас Цээгийг гаргаж ирээд тухайн шатан дээр авч ирж зогсоосон байдалтай байж байсан. Бид хоёрыг харснаа шат руу өгсөж гүйж гарч ирээд шууд зодоон хийж эхэлсэн. Намайг тэр дунд байсан М.Г гэх залуу зодсон. Харин Т нөгөө хоёр М.Ч, Г.Г гэх залуучууд нь шатнаас чирж буулгаж байгаад зодсон... Намайг М.Г гэх залуу зодсон. Мөн тэр залуу миний хамар руу цохисон...М.Г бид хоёрыг ноцолдож байхад М.Ч над дээр ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон... М.Г нь миний өмсөж байсан юүдэнтэй цамцны юүдэнгээс доош нь татаад миний нүүр рүү цохиод, аль таарсан газартаа цохиод, өшиглөөд байсан. Энэ үед М.Ч ирээд намайг мөн цохиж, зодсон...Г.Г намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 8-9 дүгээр тал/,

хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...М.Г гэх залуу нь Б.Од уурлаж, хэрүүл маргаан хийж эхэлсэн. Б.Ог М.Г нь зодож эхэлсэн... Г.Г гэх залуу нь ямар ч учир шалтгаангүйгээр намайг ирээд цохиж зодож эхэлсэн. М.Ч гэх залуу нь намайг газарт унагаагаад дээрээс дарсан байх үед Г.Г нь намайг маш их зодсон... Миний биед М.Ч болон Г.Г гэх хоёр үл таних залуу зодож халдсан. Мөн миний хамар хэсэг үү Г.Г нь цохисон... М.Ч намайг заамдаж машинаас холдуулж чирээд явган хүний зам дээр газарт унагаж, зүүн гараараа заамдаж цээжин дээр дарж байгаад миний толгой руу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Энэ үед Г.Г миний толгойн ар хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14-16 дугаар тал/,

Яллагдагч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Бид нараас хүрэм асуугаад байсан залуу машинаасаа буугаад тойроод М.Г рүү ойртож очоод маргаан үүсгэх шинжтэй байхаар нь Г.Г барьж байсан савтай ундаагаа сүүлд нэрийг нь мэдсэн Э.Т гэх залуугийн цээж рүү нь шидээд Г.Г  тэр залуугийн нүүр рүү нь цохиод өшиглөсөн. Энэ үед М.Г нөгөө залуутайгаа барьцалдаад авсан байсан... Би Э.Т гэх залууг заамдаж аваад газарт унагаад дээрээс нь нэг хоёр удаа толгой руу нь цохисон... М.Г нөгөө залуутайгаа ноцолдож байхаар нь очоод М.Гийн зодолдож байсан залуугийн толгой руу нэг  хоёр удаа цохисон... Би тэр хоёр залуугийн толгой, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 дугаар тал/,

Яллагдагч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...М.Г юм ярьж байсан залуугийнхаа нүүр рүү нь хоёр гурван удаа цохисон... Миний зодсон залууг Э.Т гэж байсан. Би Э.Тыг М.Ч ахтай нийлж зодсон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

Яллагдагч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Б.О гэж залууг зодсон. Тэр залуутай зодолдож байхад М.Ч ах бас ирж тэр залуугийн толгой, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Э.Т гэж хүний биед гар хүрээгүй. Г.Г л зодоон хийсэн. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр тал/,

гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би ажилдаа явах гээд гэрээсээ гарах үедээ хүү Б.Ог харахад хоёр нүд нь хөхөрч, хамар нь хавдаад нүүр нь тэгширсэн байсан...найз болон үеэл дүүгийнхээ хамт 1 дүгээр микрт хүнд зодуулсан гэж хэлсэн... Манай найз гудамжинд архи уугаад сууж байсан 3 залуу дээр очиж юм асуусан чинь тэр хүмүүс зодсон, шөнө цагдаагийн байгууллага дээр очиж дуудлага, мэдээлэл өгөөд ирсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 23-24 дүгээр тал/,

амбулатриор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 33-35, 45-47 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 634 дугаартай шинжээчийн ...Б.Огийн биед зүүн нүдний зовхинд, баруун, зүүн шанаа, зүүн нүдний алим, баруун бугалга, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх зүүн нүдний зовхинд, баруун, зүүн шанаа, зүүн нүдний алим, баруун бугалга, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хамрын таславчийн муруйлт нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 631 дугаартай шинжээчийн ...Э.Тын биед баруун хацар, цээж, баруун тохой, баруун гарын хуруу, баруун алга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн бугуй, нуруу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, нуруу, баруун бугалга, хэвлий, баруун гуя, зүүн чихэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх баруун хацар, цээж, баруун тохой, баруун гарын хуруу, баруун алга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн бугуй, нуруу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, нуруу, баруун бугалга, хэвлий, баруун гуя, зүүн чихэнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хамрын таславчийн муруйлт нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-51 дүгээр тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн ...М.Чгийн биед цээжинд цус хуралт, баруун дал, баруун өвдөг, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийг 58-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Э.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;

хохирогч хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Г.Г гэх залуу нь ямар ч учир шалтгаангүйгээр намайг ирээд цохиж зодож эхэлсэн. М.Ч гэх залуу нь намайг газарт унагаагаад дээрээс дарсан байх үед Г.Г нь намайг маш их зодсон... Миний биед М.Ч болон Г.Г гэх хоёр үл таних залуу зодож халдсан. Мөн миний хамар хэсэг үү Г.Г нь цохисон... М.Ч намайг заамдаж машинаас холдуулж чирээд явган хүний зам дээр газарт унагаж, зүүн гараараа заамдаж цээжин дээр дарж байгаад миний толгой руу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Энэ үед Г.Г миний толгойн ар хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14-16 дугаар тал/,

Яллагдагч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Бид нараас хүрэм асуугаад байсан залуу машинаасаа буугаад тойроод М.Г рүү ойртож очоод маргаан үүсгэх шинжтэй байхаар нь Г.Г барьж байсан савтай ундаагаа сүүлд нэрийг нь мэдсэн Э.Т гэх залуугийн цээж рүү нь шидээд Г.Г  тэр залуугийн нүүр рүү нь цохиод өшиглөсөн. Энэ үед М.Г нөгөө залуутайгаа барьцалдаад авсан байсан... Би Э.Т гэх залууг заамдаж аваад газарт унагаад дээрээс нь нэг хоёр удаа толгой руу нь цохисон... М.Г нөгөө залуутайгаа ноцолдож байхаар нь очоод М.Гийн зодолдож байсан залуугийн толгой руу нэг  хоёр удаа цохисон... Би тэр хоёр залуугийн толгой, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 дугаар тал/,

Яллагдагч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...М.Г юм ярьж байсан залуугийнхаа нүүр рүү нь хоёр гурван удаа цохисон... Миний зодсон залууг Э.Т гэж байсан. Би Э.Тыг М.Ч ахтай нийлж зодсон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

амбулатриор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 33-35, 45-47 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 631 дугаартай шинжээчийн ...Э.Тын биед баруун хацар, цээж, баруун тохой, баруун гарын хуруу, баруун алга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн бугуй, нуруу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, нуруу, баруун бугалга, хэвлий, баруун гуя, зүүн чихэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх баруун хацар, цээж, баруун тохой, баруун гарын хуруу, баруун алга, баруун, зүүн шуу, зүүн тохой, зүүн бугуй, нуруу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, нуруу, баруун бугалга, хэвлий, баруун гуя, зүүн чихэнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хамрын таславчийн муруйлт нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-51 дүгээр тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 643 дугаартай шинжээчийн ...Г.Гын биед баруун чих, дух, баруун бугалга, зүүн эгэм, баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийг 65-66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Чтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Wave баарны гадна хохирогч Б.Ог зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;

хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг үл таних согтуу эрэгтэй буюу тэр гурвын намхан биетэй М.Г нь нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд машины хажууд зодоон болж байх үед Түвшөө бид хоёр тэр гурван хүнээс байр тойроод зугтсан. Тэгээд Түвшөө бид хоёр байр тойрч зугтааж байгаад буцаад машиндаа үлдээсэн Цэрэнхандыг очиж авахаар Зэст багийн 21 дүгээр байрны хажуугаар музейгийн хажуугаар гараад шатаар уруудаж байх үед тэр гурван үл таних залуучууд машинаас Цээгийг гаргаж ирээд тухайн шатан дээр авч ирж зогсоосон байдалтай байж байсан. Бид хоёрыг харснаа шат руу өгсөж гүйж гарч ирээд шууд зодоон хийж эхэлсэн. Намайг тэр дунд байсан М.Г гэх залуу зодсон. Харин Т нөгөө хоёр М.Ч, Г.Г гэх залуучууд нь шатнаас чирж буулгаж байгаад зодсон... Намайг М.Г гэх залуу зодсон. Мөн тэр залуу миний хамар руу цохисон...М.Г бид хоёрыг ноцолдож байхад М.Ч над дээр ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон... М.Г нь миний өмсөж байсан юүдэнтэй цамцны юүдэнгээс доош нь татаад миний нүүр рүү цохиод, аль таарсан газартаа цохиод, өшиглөөд байсан. Энэ үед М.Ч ирээд намайг мөн цохиж, зодсон...Г.Г намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 8-9 дүгээр тал/,

хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...М.Г гэх залуу нь Б.Од уурлаж, хэрүүл маргаан хийж эхэлсэн. Б.Ог М.Г нь зодож эхэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14-16 дугаар тал/,

Яллагдагч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...М.Г нөгөө залуутайгаа ноцолдож байхаар нь очоод М.Гийн зодолдож байсан залуугийн толгой руу нэг  хоёр удаа цохисон... Би тэр хоёр залуугийн толгой, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 дугаар тал/,

Яллагдагч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Б.О гэж залууг зодсон. Тэр залуутай зодолдож байхад М.Ч ах бас ирж тэр залуугийн толгой, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Э.Т гэж хүний биед гар хүрээгүй. Г.Г л зодоон хийсэн. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр тал/,

гэрч Т.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би ажилдаа явах гээд гэрээсээ гарах үедээ хүү Б.Ог харахад хоёр нүд нь хөхөрч, хамар нь хавдаад нүүр нь тэгширсэн байсан...найз болон үеэл дүүгийнхээ хамт 1 дүгээр микрт хүнд зодуулсан гэж хэлсэн... Манай найз гудамжинд архи уугаад сууж байсан 3 залуу дээр очиж юм асуусан чинь тэр хүмүүс зодсон, шөнө цагдаагийн байгууллага дээр очиж дуудлага, мэдээлэл өгөөд ирсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 23-24 дүгээр тал/,

амбулатриор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 33-35, 45-47 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 634 дугаартай шинжээчийн ...Б.Огийн биед зүүн нүдний зовхинд, баруун, зүүн шанаа, зүүн нүдний алим, баруун бугалга, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх зүүн нүдний зовхинд, баруун, зүүн шанаа, зүүн нүдний алим, баруун бугалга, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хамрын таславчийн муруйлт нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 632 дугаартай шинжээчийн ...М.Гийн биед нуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийг 72-73 дугаар тал/,

хохирлын баримт /хавтаст хэргийн 145-146 дугаар тал/,

мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 153-157 дугаар тал/,

хохирол төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Б.О, Э.Т нар нь ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас энэ шүүх хуралдаанаас гаргуулах төлбөргүй гэж үзэж, хохирогч нар нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Гыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нар нь шүүхээс оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Э.Т, Б.О нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нараас нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч, Г.Г, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР