Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1488

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

      Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  дүгээр хороолол,  дүгээр хороо,  дүгээр байрны 00тоотод оршин суух Ч овогт С Б нэхэмжлэлтэй

 

      Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороолол,  дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод Мяв овогт Э М холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг, орон сууцны түрээсийн төлбөр 10.475.000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хариуагчийн сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       Миний бие Э.Мтэй 2012 онд танилцаад, 2013 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охин М.Б төрсөн.       

       Намайг нөхөр болох Э.М байнгын сэтгэл санааны дарамтанд байлгадаг байснаас болж сэтгэцийн өвчтэй болгоход хүргэсэн.

       Мөн 2016 оноос эхлэн хариуцагч гэр бүлээ цуцлуулна гэж ярьдаг болсон тул арга буюу 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл тусдаа амьдарсан.

        2017 оны 6 дугаар сард би гэр бүлээ авч үлдэх зорилгоор эргээд нийлсэн боловч байдал хэвээрээ хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх тул 2018 оны 9 дүгээр сараас хойш охинтойноо түрээсийн байранд амьдарч байна.

        Энэ асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандахад эвлэрэх боломжгүй гэдэг нь тогтоогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.    

        Иймд Э.Мэс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000 дугаартай, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Энэбишийн гудамжны00 дүгээр байрны 00 тоот, 0өрөө орон сууцнаас өөрт болон охин М.Бд ногдох хэсэг болон түрээсийн төлбөр 10.475.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       

       Хариуцагч Э.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:      

       Миний хувьд охин М.Бгаа бусад хүүхдийн нэгэн адил элэг бүтэн, эх эцгийн хайраар дутахгүй, аз жаргалтай өсөөсэй гэж аав хүний хувьд үргэлж боддог.

   С.Бтай зан харилцааны хувьд таарч тохирохгүй зүйл байсан боловч хэзээ ч би түүнд гар хүрч зодож цохиж байгаагүй. Гэр бүл болсон хойноо эвтэй найртай, аз жаргалтай байхыг хүссэн.

    Би айлын нөхөр, өрхийн тэргүүний хувиар өөрийн тавих шаардлагаа тавьдаг. 

    Ажил төрөл хөөцөлдөөд хоол, нойргүй, шөнө орой гэрийн бараа харахад хоол, цайгүй, хүнийг гэх сэтгэлгүй, гэр орны бохир заваан байдал намайг шаардлага тавих хэмжээнд хүргэсэн. Гэтэл тэрээр гэрийн чинь зарц биш гэж хэлдэг.

    Түүний энэ байдал зөвхөн надад биш охинд маань нөлөөлнө.

     Мөн өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэж тодорхойлж байна. Иймээс түүний дэргэд охиноо удаан байлгаж болохгүй тул өөр дээрээ авч өсгөх нь хүмүүжил, зан төлөвшилд эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа тул охин М.Бг эцэг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

     Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

     Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлага түрээсийн төлбөр 10.475.000 төгрөгнөөсөө татгалзаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 00 дүгээр хороо, Энэбишийн гудамжны 00 дүгээр байрны 00 тоот, 3 өрөө орон сууцны өөрт ногдох хэсэг буюу өмчлөх эрхээ охин М.Бд шилжүүлж,сөрөг нэхэмжлэлээ татан авч, байранд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хариуцагч амьдрах эрхтэйгээр талууд харилцан тохиролцсон, “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулж өгнө үү, гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцон, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

        Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

        Түүнчлэн хариуцагч Э.М сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ сайн дураараа татан авах нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул батлах нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656.070 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 473.520 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38.000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.