Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/343

 

 

 

 

 

2023         09            21                                  2023/ШЦТ/343

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-гийн Б-т холбогдох эрүүгийн 2325000000446 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр х аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, мужаан мэргэжилтэй, ..... газарт нядлагч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт О-гийн Б- /РД:/,          

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 0-0 дугаар байрны 0 тоотод хоноод явахдаа хохирогч Х.Я-гийн эзэмшлийн Айфонь 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч О.Б- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Х.Я- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймаг руу явсан, тухайн үед гэрт аав ганцаараа үлдсэн юм. Би явахдаа гэрийнхээ жижиг өрөөнд байдаг ширээний шургуулгын хамгийн дээд талд нь гар утсаа үлдээгээд явсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөдөөнөөс ирээд гар утсаа авах гэсэн чинь алга болчихсон байсан. Тэгээд ааваас асуутал 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гудамжинд явсан танихгүй хүнтэй архи ууж байгаад орой нь тасраад унахаар нь гэртээ цоожлоод гараад явчихсан гэж байсан. Тэр хүн нь манай гэрт хоноод маргааш орой нь явсан гэж байсан...”

“...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өнөөдөр миний Хаан банкны 00000000000 дугаарын данс руу маань хохирол болох 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 9х/,

 

-Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед 2 дугаар микрт гэрүүгээ харих гээд явж байсан чинь зүс танихгүй 25-30 орчим насны эрэгтэй зам дагуу алхаж байгаад над дээр ирээд энэ хавиар буудал хаана байдаг юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би заагаад өгье гээд дагуулаад явж байсан чинь ахаа хоёулаа ганц юм уух уу, танайд очих уу гэхээр нь би зөвшөөрөөд гэртээ нэг хонуулсан юм. Тэгээд маргааш орой нь би гэрээсээ явуулсан. ...өмнө нь уулзаж байгаагүй. ...нэг шил 0.5 л архи хувааж уучихаад унтаад өгсөн. Тэгээд өглөө нь би гэртээ үлдээгээд гаднаас нь цоожлоод түр гараад ирсэн тэр хойгуур гэрийн эд зүйл оролдчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/, 

 

- Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7627 дугаартай: “...алдагдсан гар утсыг 1,900,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов гэсэн дүгнэлт /хх-ийн 16-19х/,

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 49х/,

 

- Мөнгөн шилжүүлэг хийсэн тухай Хаан банкны баримт /хх-ийн 50х/,

 

         -Шүүгдэгч О.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 0-0 дугаар байрны 0 тоотод хоноод явахдаа хохирогч Х.Я-гийн эзэмшлийн Айфонь 12 загварын гар утсыг авсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч О.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 8 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт О-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.НАРМАНДАХ