Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1486

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/01486

Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 00 дугаар байрны 00тоотод байрлах РД:, “ФИББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       

       Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороолол,  дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны  дугаар байрны  тоотод оршин суух РД:, Ш овогт Дашдаваагийн Ж

 

       Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороолол, дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны  дугаар байрны 1 тоотод оршин суух РД:, Боржигон овогт Тос Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 207.222.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянав.

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Унар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

        Нэхэмжлэгч “ФИББСБ” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Д.Ж, Т.Б нар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32-1 дугаартай “Зээлийн гэрээ”-г манай байгууллагатай байгуулж, 154.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

      Ингэхдээ “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулахаар 18/32-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн “Барьцааны гэрээ”-гээр Т.Бы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол,0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлалтай 27 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, 00000 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Д.Жы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай, 51 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан.

      Зээлдэгч нарын хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32-1 дугаартай “Зээлийн гэрээ”-г 2 сар 21 хоногоор сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

         Уг гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч Д.Ж, Т.Б нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл 150.000.000 төгрөг, хүү 44.352.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.870.400 төгрөг, нийт 207.222.400 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

        Иймд хариуцагч нараас 207.222.400 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

        Талууд эвлэлэхээр бол нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү 8.870.400 төгрөгнөөсөө татгалзаж болно гэжээ.

 

      Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Д.Ж, Т.Б нарын хувьд мөнгөний шаардлага гарч “Финрүүт инвестмент ББСБ” ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Г.Онон, Т.Б нарын нэрээр анх 30.000.000 төгрөг зээлж байсан.

       2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэмж 35.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 32.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөгийг тус тус авч нийт 154.000.000 төгрөг болсон тул 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээг Т.Б, Д.Ж нарын нэрээр шинэчлэн байгуулж түүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 45.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг мөн нэмж зээл авч нийт 209.000.000 төгрөгийн зээл авсан буюу энэ нь үргэлжилсэн зээл юмаа.

     Түүнээс бодитоор 154.000.000 төгрөгийг авсан зүйлгүй.

     Гэхдээ хариуцагч нар үндсэн зээл 154.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэ хугацаанд анх зээл авсан цагаас хойш үндсэн зээлд 55.000.000 төгрөг, хүүд 68.088.000 төгрөг төлсөн байна.

     Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч бидний зээлийн түүхийг дурдахгүй эрсэлтэй хэсгийг дурдаж, нэхэмжлэл гаргасанд гомдолтой.

     Бид үндсэн зээлийг төлөхгүй гэж хэлээгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг бууруулж, зээл төлөх хугацааг сунгаж бидэнд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч “ФИББСБ” ХХК, хариуцагч Д.Ж, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 207.222.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

  

      Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ үргэлжилсэн гэрээ, зээлийн үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр байгаа тул зөвшөөрөгүй гэж маргаж байна.

       

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

      

        Хариуцагч нар “Финрүүт инвестмент ББСБ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 154.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар, үүргээ гүйцэтгээгүй тохиодолд Т.Бы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлалтай 27 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Жы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 00 дүгээр байрны 43 тоот хаягт байрлалтай, 51 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 2018 олны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32-1 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

      

       Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ нь нотлогдож байх тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

 

      Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн явцад хариуцагч нар 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32-3 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г харилцан тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/32 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-3.2 дахь заалтуудыг өөрчлөн зээлийн гэрээг 2 сар 21 хоногоор сунгаж, 154.00.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний салшгүй хэсэг байна гэж зааж гэрээг байгуулсан талаар талууд маргахгүй байна.

 

      Хэрэгт авагдсан баримтаар, тус банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 5-6 хуудсанд авагдсан 0000000000 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 0000000 , Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон 00000 дугаартай Тусгай зөвшөөрлийн болон Улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр батлагдаж байна.

 

      Хариуцагч нар үндсэн зээл 154.000.000 төгрөг төлөхийг татгалзаагүй боловч хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь зээлдэгч нарт хүнд тусаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд гаргасныг, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, талууд эвлэрэн хэлэлцээд үр дүнд хүрээгүй учраас гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөлтийн хуваарийг хариуцагч нар зөрчиж, зээлийн төлбөрийг үндсэн болон нэмэлт хугацаандаа төлөөгүй нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлээ төлөх үүрэгтэй.

 

       Иймд хариуцагч нарын зээлийн тооцоололыг бодоход:

             -154.000.000 төгрөг /үндсэн зээл/ х 3% = 4.620.000 төгрөг / сарын хүү/

             -4.620.000 /төгрөг / сарын хүү/х 9/сар/= 41.580.000 төгрөг /9 сарын хүү/

             -4.620.000:30/хоног/=154.000 төгрөг /нэг өдрийн хүү/

             -154.000х18/хоног/=2.772.000 төгрөг

             -41.580.000/хүү/+2.772.000/хүү/=44.352.000 төгрөг /хүү/

             -154.000.000 /үндсэн зээл/+44.352.000 /хүү/+8.870.400 /нэмэгдүүлсэн хүү/=207.222.400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

          

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.210.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1.210.262 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.