Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж шүүгч Б.Уртнасан, шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Н.Баасанжав,

Иргэдийн төлөөлөгч С.Түвшинбат,

Хохирогч М.Мягмарзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Г.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Нямдоржид холбогдох эрүүгийн 2324000190044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИН95100813 регистрийн дугаартай, Хэцийнхэн овогт Гэндэндарамын Нямдорж.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Нямдорж нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Дөрөлжийн товгор” гэх газарт хонины бэлчээрт хохирогч М.Мягмарзулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Нямдорж нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 11 дүгээр сарын 20-ны үед өөрийн алдсан үхэртээ явж байгаад Нямсүрэн гэх айлд очсон чинь мотоциклын дугуй хагарчихсан гэхээр нь янзалж өгсөн. Тэр үед Нямсүрэн адуундаа яваад, Мягмарзул хониндоо яваад, би үхэртээ явсан. Тэгээд би хониндоо явж байсан Мягмарзулын хонийг тууж өгчхөөд Мягмарзултай бэлгийн харилцаанд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч М.Мягмарзулын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Завхан аймгийн Тэлмэн суманд аав, ээжтэйгээ амьдардаг. Аав адуугаа хайгаад олохгүй байсан. Намайг хонио эргүүлээрэй гэж хэлээд адуундаа явсан. Би хонио эргүүлээд явж байтал Г.Нямдорж ирсэн. Надаас манай үхрийг харсан уу гэж асуухаар нь би “Хараагүй, аавыг ирэхээр нь асууя” гэж хэлсэн. Би хонио туугаад явж байтал Г.Нямдорж мотоциклоосоо буугаад ирээч гэж хэлсэн. Би “Бууж яах гэж байгаа юм, надад буух асуудал байхгүй, би эртхэн хонио дөхүүлмээр байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь “Бууж ирж чадахгүй бол би өөрөө буулгая” гэж хэлээд намайг мотоциклоос өргөж буулгаад миний мотоциклийн түлхүүрийг авчхаад өгөөгүй. Би түлхүүргүй болсон учраас явж чадаагүй. Дараа нь намайг газар хэвтүүлээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би ээж, аавд 5 сард хэлсэн. Ээж, аав Г.Нямдоржийг дуудаж асуусан. Г.Нямдорж тохирчихъё гэж хэлсэн. Ээж, аав шүүх цагдаагаар явна гэж хэлсэн. Сүүлд төрсний дараа Г.Нямдорж ээжтэйгээ ирсэн. Одоо хүүхэд нэг настай. Миний асрамжид байдаг. Сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэтгэмж, эд зүйл авсан зардал нийлээд 26,602,500 төгрөг нэхэмжилж байгаа. Би бэлгийн харьцаанд орох талаар Г.Нямдоржтой ярилцсан, тохиролцсон зүйл байхгүй...” гэв.

Улсын яллагч Н.Баасанжав нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Нямдорж нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Дөрөлжийн товгор” гэх газарт хонины бэлчээрт хохирогч М.Мягмарзулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Мягмарзулын мэдүүлэг, гэрч Ө.Мөнхцэцэгийн мэдүүлэг, Ш.Нямцэрэнгийн мэдүүлэг, 803 дугаартай шинжээчийн дүгнэлт, Энхболорын төрсний гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хохирогчийн хүсэл зэргийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харилцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэргийн улмаас хохирогчид 1,656,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн болохыг дурдан шийдвэрлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгчийн эзэмшлийн 8 тооны адуу, 4 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Нямдорж нь 2021 оны 11 дүгээр сард хохирогч М.Мягмарзултай бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ гэмт хэргийн онцлог нь хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болдог. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож, тогтоогдож байна гэж дүгнэж байгаа. Мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдал нь энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэж байгаа. Хохирогч хохиролд 26,600,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэж хохирогчид 1,657,0000 төгрөг өгч, хохирлыг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг. Шүүгдэгч Г.Нямдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хувийн байдал болон гэрч Т.Сэлэнгийн мэдүүлэг, шүүгдэгчийг өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолтууд зэргийг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нь залуу гэр бүл, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эхнэр нь 1 сартай жирэмсэн бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй...” гэв.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Г.Нямдорж нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Дөрөлжийн товгор” гэх газарт хонины бэлчээрт хохирогч М.Мягмарзултай хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон хэргийн үйл баримт нь:

Хохирогч М.Мягмарзулын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд би аав, ээжийнхээ хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутагт гэртээ амьдарч эхэлсэн. Тэгээд аав, ээжтэйгээ мал малладаг болсон. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай аав адуундаа яваад, ээж бид хоёр гэртээ хоёулаа үлдсэн аавыг хүлээгээд ирэхгүй болохоор нь би хониндоо мотоциклоор яваад хониныхоо наана мотоциклоо тавьчхаад явган яваад хонио уулнаас буулгаж ирээд мотоциклоо унаад хонио туугаад явж байтал манай сумын Г.Нямдорж гэх хүн мотоциклтой ирээд надаас үхэр харсан уу гэж асуухаар нь би хараагүй, аав адуунд явчихсан харсан байж магадгүй гэж хэлсэн чинь за тэгвэл аавыг чинь ирэхээр орой утсаар асууя гэж хэлээд манай дугаарыг тэмдэглэж авсан. Тэгснээ тэр хүн намайг мотоциклоосоо буугаад ир гэхлээр нь би чадахгүй яах гээд байгаа юм гэж асуусан чинь чи өөрөө чадахгүй бол би өөрөө чамайг буулгачихъя л даа гэж хэлээд миний мотоциклийн түлхүүрийг сугалж аваад намайг мотоциклоос буулгаад газар дарж унаад миний дээлийн хормойг дээш нь сөхөөд өмдний нэг талын гуяыг тайлаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орж дуусаад босож ирээд “чамайг энэ талаар ээж, аавдаа хэлсэн байх юм бол ална шүү” гэж сүрдүүлчхээд явчихсан. Би тухайн үед түүнийг цохиод, хацар руу нь алгадаад, чимхээд ч хүчрээгүй, дарж уначхаад босгохгүй өөрөө дээрээс хэвтэж байгаад л надтай бэлгийн харьцаанд орчихсон. Би түүнээс айгаад энэ талаар ээж, аавдаа хэлж чадаагүй. Түүнээс хойш буюу 2022 оны 02 дугаар сард миний биеийн юм ирээгүй, хоол идэхээр дотор муухай оргиод байхлаар нь би жирэмсний тестээр шалгаад үзсэн чинь жирэмсэн болчихсон байсан. Би өөрийгөө жирэмсэн болсон талаараа ээж, аавдаа 2022 оны 05 дугаар сард хэлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сард Тосонцэнгэл суманд ирж эмнэлэгт үзүүлээд хяналтад орж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж охин хүүхэд төрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 20-26/

Гэрч Ө.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн охин М.Мягмарзулыг жирэмсэн болсон талаар 2022 оны 05 дугаар сард мэдсэн. Тэгээд 06 дугаар сард Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хяналтад оруулсан. Түүнээс хойш эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улиастай сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж охин хүүхэд төрүүлсэн. Би түүнийг жирэмсэн болсон талаар мэдмэгцээ хэнтэй бэлгийн харьцаанд орсон болохыг асуусан боловч надад хэлээгүй, гуйж гуйж хэнээс жирэмсэн болчхов гэж дахин дахин асуухад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орчимд аав адуунд явчхаад ирэхгүй болохоор нь би хонинд мотоциклоор явж байхад Гэндэндарамын Нямдорж мотоциклтой ирж үхэр асуучхаад намайг мотоциклоос татаж буулгаад намайг газарт дарж унаад намайг хүчиндсэн гэж ярьж байсан. Тэгээд яагаад энэ талаараа хэлэхгүй байсан юм гэхэд “чамайг аав, ээждээ хэлсэн байх юм бол ална шүү” гэж сүрдүүлсэн гэсэн. 2022 оны 08 дугаар сарын дунд үеэр Г.Нямдорж гэгч манай гэрт ирээд манай охин бид нараас чи битгий цагдаа, шүүхэд хандаарай хоёулаа тохирчихъё гээд гуйгаад байсан. Тэгээд нэг хэсэг тохирчихъё гээд гуйгаад байсан болохоор нь цагдаад мэдэгдээгүй. Тэгсэн сүүлийн үед ямар ч холбоогүй болчихоор нь охиноо энэ асуудлыг цагдаад хандаж шалгуул гэж хэлсэн. Манайх Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг Тал худаг нэртэй газар ганц гэрээрээ байсан юм. 2022 оны 9 дүгээр сараас эхлээд хөдөө гэртээ байдаг болсон, аавыг нь адуунд явсан хойгуур хонио хариулах, хонио эргүүлж гэр рүүгээ ойртуулах зэрэг ажилд хааяа нэг л явуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/

Гэрч Ш.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг “Талын худаг” гэх газарт эхнэр Мөнхцэцэг, охин Мягмарзул нарын хамт бид 3 ганц гэрээрээ өвөлжиж байсан. Тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сар дундаасаа нэлээн гарч байхад буюу цаг хугацааг нь одоо сайн санахгүй байна. Би 2-3 хоногийн хугацаанд өөрийн эзэмшлийн цөөхөн хэдэн тооны адуугаа хаагуур бэлчиж байгаа харах гээд гэрээс явсан. Тэгээд би адуугаа хайгаад олохгүй үдийн үед гэртээ ирэхэд манай гэрт Нямдорж ирсэн байсан. Нямдоржоос би ямар хэргээр ирсэн талаар лавлаж асуухад үхрээ хайж явна гэж надад хэлсэн. Тэгээд би адуугаа хайх гээд гэрээс гартал миний охин Мягмарзул хонь руугаа явлаа гээд гэрээс гарсан. Тэгээд мотоциклоо асаагаад хонь руугаа явсан. Нямдорж нь удаа ч үгүй манайхаас гараад явсан. Тэгээд би адуугаа хайх гээд явж байтал манай охин Мягмарзул Дөрвөлжин товгор гэдэг газраас хонь уруудуулах гээд тууж яваа харагдсан. Тэр үед Нямдорж нь манай хонины голоор гараад хонийг маань 2 хэсэг болгоод хаячхаж байгаа харагдсан. Охин М.Мягмарзул мотоциклоосоо буугаад 2 хэсэг болсон хонио явганаар бөөгнүүлж байгаа харагдсан. Ингээд би уул даваад цаашаагаа адуу руу явсан. Ямар нэгэн дотно харилцаа байдаггүй байсан. Манай хүүхэд гэр орноосоо гараад яваад байдаггүй хүүхэд, эхнэр хүүхэдтэй хүнтэй ямар харилцаа байвал гэж...” /хх 34-36/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 803 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Нямдорж, М.Мягмарзул, М.Энхболор нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Г.Нямдорж нь М.Энхболорын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99.99% байна...” гэсэн дүгнэлт /хх 54-55/,

“...Хэнз овогт Мягмарзулын Энхболор 2022 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн эмэгтэй...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар /хх-90/, төрсний бүртгэлийн лавлагаагаар /хх 91/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Нямдоржийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Мягмарзултай нэг л удаа бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн хамгаалалт хэрэглээгүй...” гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдэж эхэлснээр төгссөнд тооцогдох ба шүүгдэгч Г.Нямдорж нь хохирогч М.Мягмарзулын хүсэл зоригоос гадуур хүчээр бэлгийн халдашгүй байдалд халдаж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэж, хурьцал үйлдсэн, уг үйлдлийн улмаас хохирогч жирэмсэн болж охин М.Энхболор төрсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Нямдорж нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Нямдоржийг хохирогч М.Мягмарзулын бэлгийн халдашгүй байх эрхэд халдаж, түүнийг хүчиндэж, жирэмсэн болгосон үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч С.Түвшинбат нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч Г.Нямдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэснийг шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ харгалзан үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Мягмарзул нь аймаг явж эмчид үзүүлсэн бензин 4 удаагийн 120,000 төгрөг, эмчид үзүүлж эм авсан 400,000 төгрөг, Тосонцэнгэл сум 6 удаа дуудагдаж орсон зардал 206,500 төгрөг, хүүхдийн живх 9 сарын хэрэглээ 270,000 төгрөг, хүүхдийн хувцас, хэрэглэл 660,000 төгрөг, сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэтгэмж 25,000,000 төгрөг нийт 26,656,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэтгэмж 25,000,000 төгрөгийг тооцоолох боломжгүй энэ талаар нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж, шүүгдэгч Г.Нямдоржид холбогдуулан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч жирэмсэн болж хүүхэд төрүүлж өсгөж байх тул эмчид үзүүлсэн, эм тариа авсан, энэ гэмт хэргийн улмаас Тосонцэнгэл суманд дуудагдаж ирсэн зардал, хүүхдийн хувцас хэрэглэл живхэнд зарцуулсан гэх нийт 1,656,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Нямдоржоос гаргуулахаар шийдвэрлэсэн 1,656,500 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчид төлсөн болох нь төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн, түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүйгээр шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /CD/ дискийг хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хэцийнхэн овогт Гэндэндарамын Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Нямдоржийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдоржид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Шүүгдэгч Г.Нямдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,657,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди /CD/-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Хохирогч М.Мягмарзул сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэтгэмжид 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Г.Нямдоржид холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нямдоржийн хувьд ногдох эд хөрөнгөөс 8 тооны адуу, 5 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.