Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** овгийн ********* **********-д холбогдох 2326002990206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                            

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ********* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ****** дугаар багийн *********, ***** гудамжны ******** тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****** овогт ********** ************** /РД:**************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутагт хохирогч ********-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч *********нь архидан согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутагт хохирогч ********-г зодож эрүүл мэндэд нь “зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч ********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 08 дугаар сарын 29-ны орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд эхнэрийн ажил руу очиж усанд орчихоод гараад ирсэн чинь манай айлын ********гэх хүн машинтайгаа ирчихсэн үүдэнд байж байсан. Намайг машиндаа суучих гэхээр нь арын суудал дээр суусан. Машины зүүн талын хойд хаалга онгорхой байсан. ********машины гадаа зогсож байснаа гэнэт намайг зүүн талын нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би дугараагүй. Би усанд орохоор явахаасаа өмнө ********болон хөдөөнөөс ирсэн найз ********-ны хамт гурвуулаа 0,5 граммын шилтэй архи хувааж уусан байсан. Миний зүүн нүд өвдсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 хуудас/,

            Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн “Толгойн тодосгогчгүй компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 17-18 хуудас/,

                  2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ********-н согтолтын зэргийг хэмжсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 21 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 462 дугаартай “********-н биед зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт/хх-ийн 14-16 хуудас/,

                  Иргэний нэхэмжлэгч ********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “********** нь БОЭТ-ийн яаралтай тусламжийн 160,000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд 80,000 төгрөг нийт эрүүл мэндийн даатгалын сангаас 240,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

              2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 31-р хуудас/,

              2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2326002990206 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч ********* нь хохирогч **********-д төлөх төлбөргүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.

            Энэ хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 240,000 төгрөгийн хохирлыг учруулсан, иргэний нэхэмжлэгч ********** нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 240,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, шүүгдэгч ********* нь тус 240,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **********-с 240,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 дугаартай дансанд олгуулахаар шийдвэрлэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч ******* овогт *********** ********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ********* нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдэж,

 Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ********** овогт ******* *********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт ******* *********-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ********* нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 240,000 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **********-с 240,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 дугаартай дансанд оруулсугай.  

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

       8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ            Х.ОТГОНЖАРГАЛ