Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овгийн ********** **********-т холбогдох 2326001650208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ***** настай, *********, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ********* хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ****** дугаар багийн *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, **********овогт ********** ************* /РД:***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч **********-н “IPhone X” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ********** нь 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч **********-н“IPhone X” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, хохирогч **********-н “Би 2022 оны 10 дугаар сард IPhone X загварын гар утсаа Арвайхээр сумын 13-р багт байрлах 102 дугаар байрны гадна гээгдүүлсэн. Гэтэл миний гар утсыг ********** гэх фэйсбүүк хаягтай хүн кодыг нь гаргуулан ашиглаж байгааг мэдсэн. ********** хаягтай иргэн нь Мөнх- Ундрал гэх хуурамч мессенжер хаягнаас “IPhone X загварын гар утасны эзэн мөн үү, би энэ утсыг олоод кодыг нь гаргаад барьж байгаа юм. Таны чат, зураг надад харагдаад байна” гэсэн чат над руу явуулсан. Би хариуд нь өмнө нь ашиглаж байсан хаягаа энэ утсандаа хийсэн болохоор мэдээлэл давхар харагдаад байгаа байх. Би утсаа авмаар байна. 2-3 жилийн зураг, мэдээлэл байгаа учир зохих урамшууллыг нь өгөөд авъя гэсэн зүйл бичсэн. Гэтэл би одоо Өвөрхангайд байхгүй Зүүнхараад байна гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь чи хүнээр ч хамаагүй над руу явуулчихвал би тосоод авчихна гэсэн чинь би мөд Өвөрхангай явахгүй гэсэн хариу бичээд дахин хариу ирүүлээгүй. Би утсаа олж авахаар ИД хаягаараа “google map”-аар харахад Улаанбаатар хотод Улаанбаатар их сургуульд байгаа нь харагдаад байгаа юм. Тухайн **********гэх цахим хаягийн эзэмшигч нь Улаанбаатар их сургуулийн Солонгос хэлний ангид сурдаг болохыг миний утсанд ирээд байгаа чат зураг зэргээс мэдэж авсан. Мөн би ********************** гэх хаяг руу утсаа авах талаар утасны дугаараа бичээд чат явуулсан боловч хариу ирүүлээгүй. Над руу анх чат бичсэн ********** гэх хаяг руу утсаа авах талаар утасны дугаараа бичээд чат явуулсан боловч хариу ирүүлээгүй. Дахин ашиглахгүй байгаа хаяг байсан. Би гээгдүүлсэн гар утсаа анх 2019 оны 8 дугаар сард 2,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн утас ямар нэгэн хэрэглээний сэвгүй тул 800,000 төгрөгөөр үнэлмээр байна. Бараан цэнхэр өнгийн кейстэй, хэрэглээний ямар нэгэн сэвгүй гар утас байгаа. Би чатаар холбогдсоноос өөрөөр харилцсан зүйл байхгүй. Миний сүүлд авсан гар утастай ID хаяг нь ижил учир авсан зураг, гүйлгээ хийсэн данс, гүйлгээний баримт зэрэг нь миний гар утасны галерей хэсэгт орж ирээд байсан. Нэг удаа гүйлгээ хийсэн хуулган дээр Хаан банкны ********** дугаарын данснаас гүйлгээ хийж гүйлгээний утга хэсэгт ********** **********, ********* гэж бичсэн байсан. Би гомдолтой байна. Гээгдүүлсэн гар утсыг минь ашиглаж миний ID хаягаар хувийн мэдээлэлд халдаж байна. Мөн би өөрийн ID хаягаар нэвтэрч хандалт хийхээс тухайн миний гар утсыг ашиглаж байгаа хүнд харагдаж байгаа болохоор ID хаягийн бүртгэлтэй гар утсаа олж авмаар байна. ************ гэх gmail хаягнаас хандаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,

                Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **********ээс өнөөдөр намайг гээгдэл гар утас ашиглаж байгаа гээд цагдаагаас дуудаад ямар учиртай гар утас юм бэ гэж асуухад би тухайн утсыг олсон гэж байсан. Хаанаас олсон талаар бол асуугаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

               Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Ц.Оюундарийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-21-р хуудас/,

               Юнител ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05-01/4226 дугаартай лавлагаа /хх-ийн 24-р хуудас/,

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-39-р хуудас/,

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-43-р хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45-р хуудас/,

              2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 48-р хуудас/,

              2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2326001650208 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.             

              Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч **********-д 700,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч ********** нь хохирогчид гар утсыг буцаан өгсөн болох нь  2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

              Хохирогч ********** нь шүүгдэгч **********ээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч **********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч ********** овогт ********** **********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ********** нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдэж,

 Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д гар утсыг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **********овогт *********** *********-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********овогт *********** *********-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ********** нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 700,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                     Х.ОТГОНЖАРГАЛ