Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч С.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сы Ет холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Сы Е, 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б аймгийн Ц тосгонд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, З 000 дугаар ангид ар тал хариуцсан туслах ажилтай гэх, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Е нь фэйсбүүк цахим орчинд “А” гэх хуурамч хаягаар Б аймгийн Ө сумын 08 дугаар багт оршин суух иргэн Р.Нтай өөрийгөө “А” гэх эмэгтэй гэж танилцуулан найзын харилцаа үүсгэн харилцаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 15-ны 20.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 40.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 55.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөгийг тус тус дансаар, мөн тухайн үед скайтел үүрэн холбооны утасны нэгж гэж 10.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 195000 төгрөгийг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч С.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

2. Улсын яллагч Х.Өээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч С.Еыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.

3. Шүүгдэгч С.Е нь фэйсбүүк цахим орчинд “А” гэх хуурамч хаягаар Б аймгийн Ө сумын 08 дугаар багт оршин суух иргэн Р.Нтай өөрийгөө “А” гэх эмэгтэй гэж танилцуулан найзын харилцаа үүсгэн харилцаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 15-ны 20.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 40.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 55.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөгийг тус тус дансаар, мөн тухайн үед скайтел үүрэн холбооны утасны нэгж гэж 10.000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Р.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13 дахь тал/, гэрч Н.Л, Х.С, К.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 18-19, 21-22 дахь тал/, Хаан банк дахь иргэн К-ийн Жын 5197428490, иргэн Х-ы Жын 0000000000, иргэн А-н Сыдыхын 000000000, хохирогч Р.Ны 00000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 29-58 дахь тал/, Скайтел ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23/10470 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 60 дахь тал/, яллагдагч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            6. Шүүгдэгч С.Е нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            7. Шүүгдэгч С.Е нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Р.Нд гэмт хэргийн хохирол болох 195.000 төгрөгийг төлж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Еын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд шүүгдэгч С.Ет Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Шүүгдэгч С.Е нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

11. Шүүгдэгч С.Е нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сы Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөл оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ет оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ