| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00327/и |
| Дугаар | 142/ШШ2020/00551 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2020/00551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ц.Д /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, Н.Б /Регистрийн дугаар: /-т холбогдох
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч Н.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Б2011 онд танилцаад улмаар 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Бтөрсөн. Одоо 7 настай, Орхон аймгийн 3 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурдаг. Хүү маань надтай хамт амьдардаг. Хүү 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш 2020 оны 2-р улирлын сурагчын амралт хүртэл Н.Бболон түүний аав ээжтэй нь цуг байсан. Хүү одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Н.Бнь голдуу Улаанбаатар хотод ажилладаг байсан тул бид тус тусдпаа амьдарсаар ирсэн. Миний бие эцэг, эх хоёртойгоо жирэмсэн байх үеэс, хүүгээ 6 нас хүртэл нь хамт амьдарсан. Бид 2017 онд Н.Бат-Очирын аав, ээж, дүү хүргэнийнх нь хамт 3 сар орчим Улаанбаатар хотод хамт байсан. Үүнээс хойш тус тусдаа амьдарсан. Н.Бодоо өөр эмэгтэйтэй хамт амьдардаг. Миний бие өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Иймд Н.Бат-Очир, Ц.Д бидний хүү Б. Бат-Оргилыг эх Ц.Д миний асрамжинд үлдээж өгнө үү. Эцэг Б.Б-схүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.Б-долгуулах хүсэлтэй байх тул Б.Б-схүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Д нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Н.Б2012 онд танилцаж, гэр бүл болсон бөгөөд 2013 онд хүү Б.Б-гтөрүүлсэн. Бид гэр бүл болсон цагаасаа түүний аав, ээж, 2 эмэгтэй дүү нартай хамт амьдарч байсан. Энэ хугацаанд аав, ээж ар гэр нь таарамжгүй харилцаатай, байнга хэрүүл хийж маргаан үүсдэг байсан. Би жирэмсэн болж өөрийн аав, ээждээ очиж амьдарсан. Энэ хүн гэрлэлт батлуулахгүй, үр хүүхэд биднийг огт анхаардаггүй, халамж байгаагүй. Н.Бнь ажил хийх нэрийдлээр хөдөө байнга явдаг, хааяа нэг ганц хоёр зуун мянган төгрөг хэдэн сар болж байж өгсөн. Өөр юу ч өгч байгаагүй. Би өөрөө ээж, аав дүү нарын хамт хүү Б.Б-гөсгөж ирсэн. Би түүний өөр эмэгтэйтэй гэр бүл болж хүүхэдтэй болохоор болсон учир өөр бусадтай харилцаа тогтоосон. Иймд би Н.Б-дхүү Б.Б-гөгөхгүй. Өөрийн асрамжинд авна гэжээ.
Хариуцагч Н.Бшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Бминий бие өөрийн хүү болох Б.Б-гөөрөө авч өсгөх хүсэлтэй байна. Хүү Б.Бнь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. Эхнэр болох Ц.Дтэй 2012 онд анх танилцаж, 2013 онд хүү Б.Бтөрсөн бөгөөд, хамт байх хугацаанд манайд миний аав, ээжтэй хамт амьдарч байсан. Би 2017 онд хөдөө ажлаар явсан үед эхнэр Ц.Д өөр хүнтэй болж бид хоёр тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүү Б.Бнь надтай болон миний аав, ээжтэй хамт амьдарч байсан. Эх нь өөрөө өсгөх чадваргүй гэж аавд нь өгсөн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 18-нд ээж хүүгээ санаад байна, авч яваад 2-3 хонуулаад аваад ирнэ гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй байна. энэ хүүхдийн ирээдүйг бодож байна. Ээжийнх нь тал тэжээх чадваргүй тул өөр дээрээ өсгөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Н.Б-дхолбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч хүүхдийн эцэг болохыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хүүхдийг өөрийн асрамжинд авна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Н.Б2011 онд танилцаж улмаар дотно харьцаатай болж нэг гэрт орж амьдрах болсон байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 19-нд хүү Б.Б-гтөрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид хамт амьдрах хугацаанд зан байдлын хувьд таарч тохирдоггүй, Н.Бнь нэхэмжлэгч болон үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, гэр бүлийн таарамжгүй харилцаа, тусдаа бие дааж амьдараагүйн улмаас 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон байна.
Зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Б-ын төрсөн эцэг нь хариуцагч Н.Бмөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд захиргааны журмаар эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч хүүхдийн төрсний гэрчилгээг өөрөөрөө овоглож авсан байх тул эцэг мөн эсэх талаар маргаангүй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хүүхдүүдийн асрамжийн асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2020/01501 дугаартай захирамжаар Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч ирүүлсэн дүгнэлтдээ: Ц.Д, Н.Бнар нь хүү Б.Б-данхаарал, халамж муутай, эцэг, эхийн үүргээ ухамсарлаагүй, хүүхэд хүмүүжүүлэх арга барил дутмаг, хүүхэдтэй ярилцах, сонсох чадвар муу, хүмүүжлийн эерэг аргад суралцах шаардлагатай, хүү Б.Бнь ээжтэйгээ хамт байхад өөрийгөө бүрэн мэдэрдэг, хүүхдэд өнгөрсөн амьдралаас таагүй мэдрэмж үлдсэн, сэтгэлийн зовнилтой, эмзэг мэдрэмтгий, ээждээ илүү ээнэгшин дассан, хүүхдийн цаашдын хөгжил, төлөвшилд нь ээж нь илүү эерэг нөлөөтэй болох нь тогтоогдлоо гэжээ.
2013 оны 11 дүгээр 19-ний өдөр төрсөн хүү Б.Бнь төрсөн цагаасаа эхлэн ээжийнхээ хамтаар амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өссөн орчин нөхцөл, хүүхдийн насны байдал, бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, эхийн асаргаа, зохигчдын тайлбар мэдүүлэг, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан хүү Б.Б-гэхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Н.Бнар нь хүү Б.Б-дтавих анхаарал, халамжаа сайжруулж, түүнтэй ярилцаж, өнгөрсөн амьдралаас үлдсэн таагүй мэдрэмж, сэтгэлийн зовнилыг арилгахад анхаарвал зохино.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-схүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцон 34,502 төгрөг гаргуулж Төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 11 дүгээр 19-ний өдөр төрсөн хүү Б.Б-гэх Ц.Дгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2013 оны 11 дүгээр 19-ний өдөр төрсөн хүү Б.Б-г11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Н.Б-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1,63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,729 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 102,729 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН