| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Хохирогч: **********,
Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ************* *********** холбогдох 2326000000195 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ний өдөр, Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, ******* настай, ********, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл ****, ******** нарын хамт Өвөрхангай аймгийн, ************* сумын ***-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овогт ********** *********** /РД: **************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **********нь 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян- Улаан сумын 6-р багт байрлах “*******” гэх газарт хохирогч **********-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч **********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Зүүнбаян-Улаан сумын ******* бригад дээр наадам болсон. Би өмнө жил хадаг авсан учраас зохион байгуулагчаар очсон. Тэгээд орой нь галын наадам хийж дуусаад би машин руугаа явж байхад араас нэг хүн ирээд цохисон. Тухайн үед хэн цохисон гэдгийг нь мэдээгүй. Миний араас манай дүү ирж байсан болохоор энэ хүнтэй хэрүүл хийгээд зогсож байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо тохиролцсон. Хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй. Шүүгдэгч нь 5 хоногийн дотор 3 сая төгрөг төлөхөөр тохиролцсон гэв. Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гүндсамба хайрхны тахилга, Өвдөгийн худгийн 60 жилийн ойн байр наадамд очсон. Наадам Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн нутаг “*******” гэх газар болсон юм. Наадам дуусаад 00 цаг өнгөрөөд шөнө бүжиг тарсан. Тэгээд гарч яваад талбай дээр зогсож байхад надтай хамт эмэгтэй дүү ********* байсан. Эргээд хартал ******** гэдэг залуу баруун эрүү рүү цохисон. Тэгээд би ухаан алдчихсан. Босоод иртэл ******** гэх залуу хажууд байсан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь хүн андуурчихлаа гэсэн. Миний эрүү өвдөөд байсан. Эрүү хугарчихлаа гэсэн чинь эрүү нь хугарсан хүн ингэж ярьдаггүй юм гээд байсан. Тэр залуу манайхны хүргэн болж байгаа юм билээ. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвд ирээд Ачтан ирээдүй эмнэлэгт эрүүний зургаа авахуулсан. Ярьж болохгүй хавдсан байсан ба эрүү хугарсан байсан. Тэгээд хотод гэмтлийн эмнэлэгт 08 дугаар сарын 11-ний өдөр хагалгаанд орж эмчлүүлсэн. ******** гэх залуу эмчилгээний зардал 800,000 төгрөг өгсөн. Ахиад эм тариа шаардлагатай болоод **********-тай ярих гэхээр утсаа авахаа больсон. Анх цагдаа гээд яахын би таны төлбөрийг бүгдийг нь өгнө гээд байсан юм. Би зун нь ажил хийдэг. Энэ асуудлаас болж ажлаа хийж чадахаа больсон. Цаашид шаардлагатай эмчилгээний мөнгө, цалингаа гаргуулж авмаар байна. Миний эрүү хугарсан. 2 шүд хагалгаагаар авсан. ******** нэг л удаа гараараа цохисон. Гомдолтой байна. Эмчилгээний төлбөр болон цалингаа гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Зүүнбаян-Улаан сумын 6-р баг ******* гэх газар наадам болсон. Тэр наадамд гэр бүлээрээ явсан. ********* ах бас явсан. Наадмын 2 дахь өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны орой галын наадам болсон. Галын наадам дээр бүжиг болж байгаад тараад машин руугаа явсан. ********* ах түрүүлээд явсан. Би араас нь алхаж явтал нэг хүн гүйж ирээд ахыг гараараа цохисон. Ах цохингуут нь унасан. Би тэр цохисон гэх хүний араас очоод чи яаж байгаа юм бэ гэсэн чинь юун сүртэй юм андуураад цохичихсон гэж хэлсэн. Тэгээд нэрийг нь мэдэж авсан. ******** гэх хүн байсан. Ахтай хамт 07-ны өдөр аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү нь хугарсан байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж эмчлүүлсэн. ******** гэх залуу хагалгаанд орох үед хотод байсан. Эмчилгээний зардал өгсөн. ******** нь *******-г гараараа 1 удаа л цохисон. Тэгээд ********* ах газар унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 456 дугаартай “**********-н биед эрүү ясны хугарал, баруун завжинд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Эрүү ясны хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр баруун завжинд шарх гэмтлүүд нь ир үзүүртэй хүчин зүйл буюу мэс заслын багажаар үүсгэгдсэн байх боломжтой. Эрүү ясны хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хагалгааны явцад доод эрүүний 48-р шүдийг мэс заслаар авагдсан байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-15-р хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 08 10 дугаар сарын 10-14-ний өдрийн хохирогч **********-н өвчтөний түүх /хх-ийн 16-34-р хуудас/,
Шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,
Шүүгдэгч ***********-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47-р хуудас/,
Шүүгдэгч ***********-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/,
Шүүгдэгч ***********-н 2022 оны мал тооллогын А дансны хуулбар /хх-ийн 50-51-р хуудас/,
Шүүгдэгч ***********-н иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/,
Шүүгдэгч ***********-н үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 37-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2326000000195 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 38-р хуудас/,
Хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн “********** овогтой ********* миний бие 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт үзүүлэх цагтай байсан боловч цагтаа амжиж очоогүй. Цаашид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ***********-с ажлын 5 өдрийн дотор нэг сарын цалин болох 3000000 төгрөг авахаар тохиролцсон. 3000000 төгрөгөө авчихвал уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй. Эмчилгээний зардалд 800000 төгрөг авсан. Цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:... Шүүгдэгч ********** нь 2023 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6-р багт байрлах “*******” гэх газарт хохирогч **********-н баруун эрүү хэсэгт гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэм буруугийн дүгнэлт танилцуулах ажиллагаанд хохирол, хор уршгийг мөн давхар шийдэх ёстой. Хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн болохыг нь дурдаж байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогч ********** шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:... “Саналгүй” гэсэн
Шүүгдэгч ********** нь гэм буруугийнхаа талаар “Саналгүй” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********нь 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян- Улаан сумын 6-р багт байрлах “*******” гэх газарт хохирогч **********-н баруун эрүү лүү гараараа 1 удаа цохиж эрүү ясны хугарал, баруун завжинд шарх гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян- Улаан сумын 6-р багт байрлах “*******” гэх газарт хохирогч **********-н баруун эрүү лүү гараараа 1 удаа цохиж эрүү ясны хугарал, баруун завжинд шарх гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********-н 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гүндсамба хайрхны тахилга, Өвдөгийн худгийн 60 жилийн ойн байр наадамд очсон. Наадам дуусаад 00 цаг өнгөрөөд шөнө бүжиг тарсан. Тэгээд гарч яваад талбай дээр зогсож байхад надтай хамт эмэгтэй дүү ********** байсан. Эргээд хартал ******** гэдэг залуу баруун эрүү рүү цохисон. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвд ирээд Ачтан ирээдүй эмнэлэгт эрүүний зургаа авахуулсан. Ярьж болохгүй хавдсан байсан ба эрүү хугарсан байсан. Тэгээд хотод гэмтлийн эмнэлэгт 08 дугаар сарын 11-ний өдөр хагалгаанд орж эмчлүүлсэн. 2 шүд хагалгаагаар авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, гэрч *********-н 2023 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Зүүнбаян-Улаан сумын 6-р баг ******* гэх газар наадам болсон. Галын наадам дээр бүжиг болж байгаад тараад машин руугаа явсан. *********ах түрүүлээд явсан. Би араас нь алхаж явтал нэг хүн гүйж ирээд ахыг гараараа цохисон. Ах цохингуут нь унасан. Ахтай хамт 07-ны өдөр аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү нь хугарсан байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж эмчлүүлсэн. ********нь *********-г гараараа 1 удаа л цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-15-р хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 08 10 дугаар сарын 10-14-ний өдрийн хохирогч **********-н өвчтөний түүх /хх-ийн 16-34-р хуудас/, шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н цаашид гарах эмчилгээний зардал, хохирол, хор уршиг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ***********-н 2023 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян- Улаан сумын 6-р багт байрлах “*******” гэх газарт хохирогч **********-н баруун эрүү лүү гараараа 1 удаа цохиж эрүү ясны хугарал, баруун завжинд шарх гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ ****** овогт ********* ***********-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч ********** нь хохирогч **********-н эмчилгээний зардалд 800000 төгрөгийг төлсөн. Хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд хохирогч **********д уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 3800000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Хохирогч ********** нь хохирол, хор уршиг нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.***********-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч Т.***********-г гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч нь хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, хохирогч нь гомдолгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогч ********** нь “Хохирлоо нөхөн төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн.
Шүүгдэгч ********** нь “Энэ хүний эрүүл мэндэд нь халдаж, хөдөлмөр эрхлэх боломж, цаг хугацаа, ажил төрлийг нь алдуулж, сэтгэл санаанд нь хохирол учруулсандаа харамсаж байна. Би танаас дахин уучлалт гуйж байна. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуулиа сахиулсан зөв иргэн байна” гэсэн
Шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Ш¿¿ãäýã÷ ***********-н ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал буюу өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, орлоготой зэргийг õàðãàëçàí үзэж ш¿¿ãäýã÷ ****** овогт ********* ***********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********д 3,800,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт ********** **********-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ********** **********-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********д 3,800,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ