| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/00630/и |
| Дугаар | 898 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 898
2020 оны 03 сарын 26 өдөр Дугаар102/ШШ2020/00898 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, дугаар хэсэг, “Соёмбот”-ын дугаар гудамжны тоотод оршин суух Х овогт Да Оын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороолол, дүгээр хороо, ”СОТ”-ын дүгээр байрны тоотод оршин суух Боржигон овогт Борхүүгийн Ад холбогдох 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Аийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 95-18-УБЗ улсын дугаартай, “Hyundai porter” маркийн автомашинаа 4.200.000 төгрөгөөр зээлээр худалдаж, төлбөрийг 2 хувааж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2.100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2.100.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.
Гэтэл элдэв шалтаг тоочин утсаа авахгүй, иргэний үнэмлэх дээрх хаягтаа байхгүй,төлбөрөө төлөхгүй байгаа тул машины үнэ 4.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Ад холбогдуулан 4.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр түүний эзэмшлийн 9906-0767 дугаарын гар утас руу шүүгчийн туслах залгаж мэдэгдэхэд “За, ойлголоо” гэсэн хариуг өгч, нэхэмжлэлд дурдагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 9 дүгээр хороо, СОТ-3-1 дүгээр байрны 40 тоот хаягаар “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг хүргүүлсэнийг хүлээн авч, гарын үсгээ зурж шүүхэд ирүүлж, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Улмаар хариуцагчийн 9906-0767 дугаарын гар утсанд шүүгчийн туслах залгаж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг асуухад “шүүх хуралдааны товоо 27-ны өдөр гэж андуурсан байна. Одоо Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байна. Намайг эзгүйд хэргийг шийдэхэд татгалзах зүйлгүй. Тэр мөнгийг би төлнө. 4.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, манайх төлөх ёстой мөнгө” гэсэн тайлбарыг утсаар өгч хэрэгт авагдсан “Утсаар ярьсан тэмдэглэл”-д бичигдэж, нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч маргаагүй болно.
Шүүх хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл байгуулж, иргэн Д.Оын 95-18-УБЗ улсын дугаартай, “Hyundai porter” маркийн, KMFXKD7BPYU128496 арлын дугаартай, автомашиныг 4.200.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцон, хариуцагч төлбөрийг 2 хувааж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2.100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2.100.000 төгрөгийг төлөхөөр гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тул гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан байдаг ба нэхэмжлэгч дээрх автомашинаа хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч автомашины үнийг төлөөгүй талаараа маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага 4.200.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасанчлан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчид тухайн автомашиныг шилжүүлэн өгөх үед 95-18-УБЗ улсын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол улсад орж ирсэн, “Hyundai porter” маркийн автомашины эзэмшигч ШЖ67012961 регистрийн дугаартай, Дагвадорж овогтой О байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 241.950 гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.