Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

2023 оны 09 дугаар сарын 07-ны өдөр                             Дугаар 2023/ШЦТ/....                              сум

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт ..............т холбогдох ........... дугаартай нэг хавтаст хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ..........суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн сумын 1 дүгээр багийн ................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........ овгийн ................, регистрийн дугаар ...........,

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч  Б.******* нь Өмнөговь аймгийн ******* сумаас сум явах хатуу хучилттай авто замын 13 дахь километрт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед ............ ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван найм: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх 18.3 “ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.2 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г.*******, Б.******* нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач нар нь миний эцэг, эх байсан. Хэргийн газарт би өөрийн биеэр байгаагүй учраас юу болсон талаар тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр оройны 21 цаг 40-50 минутын орчимд эхийн минь хамгийн том эгч над руу залгаад явж байсан 3 осолд орчихлоо гэж хэлсэн. Би шууд эх рүүгээ залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу залгаад ******* сумаас гараад 10 гаруй километрт осол болсон юм шиг байна. Танайд мэдээлэл ирсэн үү? гэхэд одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна гэж хэлсэн. Шүүгдэгчийн хувьд манай талийгаач эхийн төрсөн дүү нь байгаа. Шүүгдэгчийн биеийн байдал, өмнө хийж байсан ажил төрлийн тухайд би мэднэ. Миний хувьд ямар нэг гомдол санал байхгүй. Эрхэм шүүгчээс хуульд заасан хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Ямар нэгэн санал гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч бид нар хоорондоо харилцан тохиролцож зөвлөлдөөд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээн дээрээ хохирогчийн зүгээс хамгийн бага дүүг нас биед хүрээд оюутан болоход холбогдох зардлыг гаргуулах хүсэлт гаргасан. Тэгэхэд шүүгдэгчийн зүгээс одоо дүү минь нялх байгаа учраас нас биед хүртэл 11 жилийн хугацаанд сар болгон 200.000 төгрөг буюу мөнгөн тэтгэмж өгч байя гэсэн хүсэлт гаргаж тохиролцсон байгаа. Эвлэрлийн гэрээний дагуу явна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед цагаан сар болж байсан. Шинийн нэгэнд талийгаач над руу ярьдаг байсан боловч яриагүй. Мөн шинийн хоёронд бас яриагүй. Би хүүг нь өөрийнхөө оронд Дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгсөн. Тэр хүүгээс аав нь яагаад ярихгүй байна вэ? гэхэд ажил ихтэй байгаа гэж хэлсэн. Би шинийн гурванд очиж золгох уу? гэхэд тэгж байгаад очно гэж надад хэлсэн ч маргааш нь болоход очиж чадахгүй нь гэж хэлсэн. Тэгээд орой нь 23 цагийн орчимд унтах гээд байж байхад утас дуугараад аав, ээж хоёр осолд орчихлоо гэж хэлсэн. Тухайн үед би мотоциклтой явж байгаад осолд орсон юм байна гэж ойлгосон. Би 00 цагийн үед хэргийн газарт очоод машинаар явж байсныг нь мэдсэн. Хэрэг гарсан дараа очсон учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Жолооч нь хаана байсныг нь мэдээгүй.  Хэргийн газар руу нь үзлэг хийж байна гээд оруулахгүй байсан. Тэгээд үзлэг хийж дуусаад цогцост үзлэг хийнэ, ******* сум руу явах уу, сум руу явах уу гэж асуусан. Тэгээд ярилцаж байгаад аймаг руу явъя гээд авч ирсэн. Жолооч нь фургон машин дотор сууж байсан. Би очоод чи архи уусан юм уу? гэхэд үгүй гэж хэлсэн. Хэдэн километр цагийн хурдтай явсан юм бэ? гэхэд 100 километр цагийн хурдтай явсан байх гэж хэлсэн. Хуулийн байгууллага шийдэж өгөх байх. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.*******ын мэдүүлэгт: Би ******* сумаас гараад осол болох хүртэл хатуу хучилттай автозамаар явсан. Миний санаж байгаагаар 2 тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлж гарсан. Уг тээврийн хэрэгслүүд намайг гүйцэж түрүүлэх үедээ хэвийн хөдөлгөөнд ямар нэгэн саад болоогүй гүйцэж түрүүлээд явсан. Би 60 орчим километр цагийн хурдтайгаар явж байсан. Уг зам нь алсуур их өгсүүр газар байсан учраас нээх хурдан явж байгаагүй. Би зам тээрийн осолд буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол гээд байх зүйл байхгүй. Арын гэрэл дохио рамны хөндлөн төмрийг өөрөө янзалсан гэжээ. /хавтаст хэргийн 40-42 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ын мэдүүлэгт: Би тухайн үед болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдрийн 23 цагийн үед талийгчийн хүү ******* /*******/ над руу залгаж аав ээж хоёр осол орсон гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ээж гайгүй аав ухаан орохгүй байна. Аймаг явах уу гэхээр нь хамт явж тухайн осол болсон газарт очиход талийгаач дүү маань эхнэр Оюунтуяагийн хамт нас барсан байсан. Тэгээд тухайн газарт цагдаагийн хамгаалалт гарсан байсан учраас бид нар хүлээж байгаад хэргийн газрын үзлэг дуусахад талийгаач ******* ******* нарын цогцсыг сум руу цагдаагийн хамгаалалтанд тээвэрлэж авч ирсэн. Би тухайн үед болсон хэргийн талаар яг ослын газар дээр байх үедээ жолоо барьж байсан жолооч *******аас асуусан би архи уусан байсан юм уу гэж асуухад ******* би архи уугаагүй би гэрлийн гялбаанд ороход миний өмнө машин харагдсан би сандрахдаа хажуу тийш нь дараад тэрнээс хойш юу болсон мэдэхгүй нэг мэдсэн энд ирсэн байсан гэж хэлсэн. Тухайн үед ******* би үүргэлсэн байж магадгүй гэж өөрөө тэгж хэлж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ямар нэгэн зүйл нэхэмжлэх эсэх асуудлыг талийгаач *******гийн том охин нь болох ******* хэрэгт баримтаар гаргаж өгнө. Миний хувьд талийгаач дүүгийнхээ өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцох хүсэлтэй байна. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг мэдэхийг хүсэж байна. Учир нь гэвэл талийгаач дүү *******ыг маань гэртээ унтаж байхад нь ******* дуудаж авч явсан тэгээд ийм осолд оруулж харамсалтайгаар амь насыг нь хохироосон явдалд харамсаж байна. Би энэ жил дүүтэйгээ золгож чадаагүй байсан. Мөн ******* суманд хөдөө хоёр айлд орсон байсан. Тэр үед дүү маань намайг Улаанбаатар хотод шинэлсэн мөн ******* суманд дүүгийн гэрт очно гэж ярьж байсан гэсэн тэгээд ******* суманд дүүгийн гэрт орсон бол ийм осол болохгүй байх байсан гэж бодож байна. Алтан хайрцаг нээхэд гүйдэлтэй газар байна гэж хэлсэн. Жолоочийн хариуцлагагүй байдлаас болж уг осол болсон. Хэрэв хурдаа хасаад зөөлхөн явсан бол дүү маань нас барахгүй байх байсан байх гэж бодож байна. Тухайн хэргийн газарт ямар нэгэн тоормос гишгэсэн ул мөр огт байхгүй байсан. Миний хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож хэргийг хэрхэн үнэн зөвөөр шийдэгдэхийг хархыг хүсэж байна. Ийм учир ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******гийн мэдүүлэгт: Би уг осолд ******* гэх хүнийг буруутай байх гэж бодож байна. Хэрэв ******* гэх хүнийг шүүхээр гэм буруутай гэж үзвэл хамгийн бага дүү болох ыг их дээд сургуульд сургаж сургалтын төлбөр болон бусад холбогдон гарах зардлыг төлөхийг хүсэж байна. Мөн ажилтай гэр оронтой тусад нь айл болгож өгөхийг хүсэж байна. ******* ахаас бол одоо нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоо өөрөө өвчтэй ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүн бид нарт мөнгө төгрөг олж өгнө гэж байхгүй байх гэж бодож байна. Ирээдүйд хамгийн бага дүүд маань тус дэм болоосой гэж хүсэж байна гэжээ. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Гэрч С.ийн мэдүүлэгт: Тухайн өдөр сумаас 12 цаг өнгөрч байхад гарсан. Манай нөхөр Ням гэх хүнээс .......ӨМӨ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг худалдан аваад би ....... машинаа унуулаад өөрөө хажууд нь суугаад явсан. тусдаа машинтай ханиндаа явсан. Тэгээд бид нар өмнө нь яваад манай нөхөр ******* араас Маяти машинаа унаад дагаад явсан. Тэгээд ******* сумын цаана засмал замд нийлэх үедээ зогсож Маяти машины гэрэл дохиог шалгаж үзчихээд хөдлөөд 21 цагийн үед ******* суманд орж ирээд зогсоогүй шууд гатлаад явсан. Тэгээд ******* сум өнгөрөөд сумын чиглэлд 10 орчим километр газарт явж байтал манай нөхөр ******* машины болохоо байчих шиг боллоо гэнэт замаас гарчихлаа эргээд ир гэсэн. Бид нар эргээд очтол засмал замын хойд талд хар өнгийн жижиг суудлын автомашин осолд орсон байдалтай байж байсан. Тэгээд уг машины жолооч нь кавиндаа  хавчуулагдсан байдалтай гарч чадахгүй байсан. Намайг авч ирээч гээд байсан. Машины ар талын суудал дээр сууж явсан хүн урд хоёр суудлын голоор орсон байдалтай хөдлөхгүй байсан. Жолоочийн хажууд сууж байсан хүн амьд биеийн байдал хүнд байсан. Тэгээд бид нар шууд эмнэлэг дуудсан.  түргэн удалгүй ирээд жолоочийн хажууд талын суудал дээр байсан хүнийг буулгаад анхны тусламж үзүүлэх үед нас барсан. Жолоочийг нь онцгой байдлын хүмүүс ирээд машинаас гаргаж авсан гэжээ. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Гэрч Х.*******ын мэдүүлэгт: “..., нар миний өмнө машинтай явж байсан. Мөн манай ах тусдаа машинтай ханиндаа явж байсан. Би араас нь дагаж явсаар байгаад ******* суманд 21 цагийн үед орж ирээд зогсолгүй шууд гаталсан. Тэгээд ******* сумаас сумын чиглэлийн хатуу хучилттай автозамаар 10 орчим километр явж байтал миний урдаас хоёр машин зөрсөн уг хоёр машины урд талд явсан машины гэрэл их хурц гэрэлтэй байсан би хурдаа бага зэрэг хасаад зөрж өнгөрсөн. Эхний машин зөрөөд араас нь хоёр дахь машин 3 орчим метр зайтай зөрж өнгөрсөн. Уг хоёр машин цувраад зөрсөн. Хоёр дахь машин зөрж өнгөрөхөд миний унаж явсан машины ар талын хэсэгт тас буугаад ямар нэгэн зүйлээр цохигдох шиг болоод машин гэнэт ухасхийгээд замын урд талын хэсэг рүү гараад зогссон. Тэгээд би машинаас буугаад урд талд явсан эхнэр рүүгээ залгаад эргээд ир машин гэнэт болохоо байчихлаа гэж хэлчхээд зам дээр гараад явсан замаа хартал зам дээгүүр дан хуванцар машины эд анги бутарсан байсан. Би гайхаад ойр хавьд машин байгаа эсэхийг хартал машин тэрэг огт харагдахгүй байсан. Тэгээд манай эхнэр , хоёр эргэж ирээд зогссон. Би болохоо байсан юм шиг байна машины эд анги хуванцар бутарсан байна түргэн дуудчих гэж хэлчхээд байж байтал. эргээд ирсэн. Тэгсэн туслаарай гэх чимээ гарсан тэгээд уг дуу гарсан газарт очиход хар өнгийн тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн урд талын хэсэг нь бүхэлдээ эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд машины жолооч нь машиндаа хавчуулагдаад бууж чадахгүй байсан. Ард талын суудалд сууж явсан хүн нь нас барсан байдалтай жолоочийн хажууд сууж явсан хүн нь биеийн байдал нь тун муу байсан. Тэгээд түргэн цагдаа дуудсан гэжээ. /хавтаст хэргийн 55-57 дахь тал/

Гэрч Т.Зулзагын мэдүүлэгт: Тухайн өдөр сумаас 12 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн үед манай нөхөр өөрийн машинаа унаад явсан. Би *******ын машиныг унаад явсан. ******* сумаас худалдаж авсан гэх Маяти маркийн тээврийн хэрэгслийг унаад явсан. Тэгээд ******* сумын цаана засмал зам руу нийлэх үед бид нар зогсоод эндээс цагдаа нар байгаа байх ******* сумын постоор цагдаа шалгаж байгаа гээд зогсоод машины гэрэл дохио энэ тэрээ шалгаад хөдөлсөн. Тэгээд *******ын унаж явсан машины Маяти маркийн тээврийн хэрэгслийн гэрэл дохиог үзэж шалгаад хөдөлсөн. ******* сум орж ирэхэд 21 цаг өнгөрч байсан байх суман дээр зогсолгүй шууд сумын чиглэлд гарсан. Тэгээд явж байх замд ******* утсаар залгаад өмнө гараад түрүүлээд яв гэсэн. Би *******ын жижиг машиныг унаж явсан болохоор гүйцэж түрүүлээд явсан. Манай нөхөр мөн гүйцэж түрүүлээд урд гараад явсан. Тэгээд ******* сум өнгөрөөд 10 гаран километр газар явж байтал хоёр машин зөрж өнгөрсөн. Уг хоёр машины эхэнд явж байсан машин нь гэрлээ шилжүүлэлгүй зөрсөн уг машины гэрэл маш хурц байсан. Хоёр дахь машин нь гэрлээ шилжүүлээд зөрж өнгөрсөн. Эхний машины гэрэл бол маш хурц цэнхэр туяатай цагаан гэрэлтэй байсан. Тэгээд явж байтал ******* залгаад эргээд ир та хэд гэсэн. Эргээд очиход ******* замын урд талд сууж байсан. Тэгээд очоод зогсоход ******* замын хойд талд хүн ёолоод байна гэсэн. Тэгээд уг чимээ гарч байгаа газарт очиход хар өнгийн машин байсан. Уг машин зам дээрээс огт харагдахгүй байсан. Тэгээд тэд нар түрүүлээд уг машин дээр очсон. Тэгээд би араас нь очиход жолооч нь кабиндаа хавчуулагдсан хөдөлж чадахгүй байсан. Жолоочийн хажууд талын хүн хажуу тийшээ унасан байдалтай байсан. Машины хойд талыг бол хараагүй тэгээд шууд цагдаа эмнэлэг рүү залгасан гэжээ. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Гэрч Д.ын мэдүүлэгт: Тухайн өдөр сумаас 12 цаг өнгөрч байхад гарсан. Би өөрийнхөө машиныг унаад дүү ******* худалдаж авсан Маяти машиныг унаад манай эхнэр *******ын машиныг унаад эхнэрийг нь суулгаад сум орохоор явцгаасан. ******* сум өнгөрч явж байгаад *******ыг би гүйцэж түрүүлээд өмнө нь
гараад явж байсан. Тэгсэн хоёр суудлын машин зөрж өнгөрсөн. Би хамгийн түрүүнд явж
байсан. Миний араас , ******* нар явж байсан. Надтай зөрж өнгөрсөн хоёр
машины гэрэл их хурц байсан. Эхний машин нь гэрлээ шилжүүлээд хоёр дахь машин нь
гэрлээ шилжүүлэлгүй зөрсөн. Тэгээд машин зөрснөөс хойш удалгүй ******* залгаад
машин гэнэт эвгүй болоод замаас гарчихлаа эвдэрчих шиг боллоо гэхээр нь би эргээд
очоод зогстол ******* замын хойд талд хүн ёолоод байх шиг байна гэсэн тэгээд гэрэл тусгаад хартал хар өнгийн машин урагшаа харсан байдалтай урд талын хэсэг нь бүхэлдээ эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан. Тэгээд очтол жолооч нь кабиндаа хавчуулагдсан байдалтай арын суудалд нэг хүн нас барчихсан жолоочийн хажуу талын хүний
биеийн байдал тун муу байгаа харагдсан. Тэгээд цагдаа түргэн дуудсан гэжээ. /хавтаст хэргийн 62-63 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ......... ӨМЕ улсын дугаартай Тоуоtа Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван найм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, гэсэн заалтыг зөрчсөнөөс байна. ...... ӨМА улсын дугаартай тээврийн Huindai Migthty маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Тухайн зам тээлийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь ........ ӨМЕ улсын дугаартай Тоуоtа Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 12.2, дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна гэжээ. /хавтаст хэргийн 73-74 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******гийн үзлэг шинжилгээгээр дух, зулай, гавлын суурийн урд хонхор дахь хугарал, тархины хатуу хальс доорх цусан хураа, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, 21-р шүд унасан, зүүн атгаал, баруун сарвууны 4, 5- Р хурууны угийн шивнүүрийн хугарал, духны шарх, хоёр нүдний зовхи, дээд уруул, баруун сарвуу, цавь ташааны цус хуралт, дээд уруул, хүзүү, баруун сарвуу, ташааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Б.*******гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 77-79 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.*******ын үзлэг шинжилгээгээр дух, гавлын суурийн урд болон дунд хонхор дахь хугарал, тархины хатуу хальс доорх цусан хураа, их болон бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дух, хамар, хүзүүний зулгаралт, зүүн хацрын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Г.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Г.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 87-89 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед зүүн атгаал, баруун шаант ясны далд хугарал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 96-97 дахь тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.******* цус гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /хавтаст хэргийн 131-132 дахь тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Х.******* эр гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /хавтаст хэргийн 136-137 дахь тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.18, 19.1.9, 49.1.7 дахь заалтуудыг үндэслэн шинжилгээ хийж хариулт өгөхөөс татгалзав. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8, 19.1.9, 49.1.7 дахь заалтуудыг үндэслэн шинжилгээ хийж хариулт өгөхөөс татгалзав. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд зам орчны байдал осол гарахад нөлөөлөөгүй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтаар тайлбарлагдах тул хариулт өгөхөөс татгалзав. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8, 19.1.9, 49.1.7 дахь заалтуудыг үндэслэн шинжилгээ хийж хариулт өгөхөөс татгалзав гэжээ. /хавтаст хэргийн 136-137 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дэх тал/

Зам тээврийн ослын газарт үзлэгт хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22 дахь тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-26 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/

Жолооны үнэмлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80-84 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 90-93 дахь тал/

Б.*******ын өвчний түүх /хавтаст хэргийн 100-128 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 166 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 167 дахь тал/

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 168-169 дэх тал/

Эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 170 дахь тал/

Өмнөговь тээврийн нэгдэл ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 171 дэх тал/

Голомт банк ХХК-ийн төлбөрийн баримт /хавтаст хэргийн173-174 дэх тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 175-176 дахь тал/

Боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 177178 дахь тал/

Соронзон үзүүрт томографийн оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 179 дэх тал/

Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хавтаст хэргийн 180-182 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 183 дахь тал/

Нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 187-188 дахь тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 191 дэх тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 192-193 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Б.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Б.******* нь Өмнөговь аймгийн ******* сумаас сум явах хатуу хучилттай авто замын 13 дахь километрт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван найм: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх 18.3 “ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.2 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г.*******, Б.******* нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван найм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” Мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн: ....... ӨМЕ улсын дугаартай Тоуоtа Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван найм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, гэсэн заалтыг зөрчсөнөөс байна. ..... ӨМА улсын дугаартай тээврийн Huindai Migthty маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Тухайн зам тээлийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь ...... ӨМЕ улсын дугаартай Тоуоtа Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 12.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох B C CE ангиллын эрхтэй байсан болох нь Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 168-169 дэх тал/-ээр, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.******* цус гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /хавтаст хэргийн 131-132 дахь тал/ гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Тус зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Б.*******ын ........ улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.*******, Б.******* нар тархины гэмтлийн улмаас  амь нас нь  хохирсон болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******гийн үзлэг шинжилгээгээр дух, зулай, гавлын суурийн урд хонхор дахь хугарал, тархины хатуу хальс доорх цусан хураа, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, 21-р шүд унасан, зүүн атгаал, баруун сарвууны 4, 5- Р хурууны угийн шивнүүрийн хугарал, духны шарх, хоёр нүдний зовхи, дээд уруул, баруун сарвуу, цавь ташааны цус хуралт, дээд уруул, хүзүү, баруун сарвуу, ташааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Б.*******гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 77-79 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.*******ын үзлэг шинжилгээгээр дух, гавлын суурийн урд болон дунд хонхор дахь хугарал, тархины хатуу хальс доорх цусан хураа, их болон бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дух, хамар, хүзүүний зулгаралт, зүүн хацрын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Г.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Г.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 87-89 дэх тал/, Нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн187-188 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдэж зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний амь нас хохирсон хор уршиг учирсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзлээ.

Уг зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Б.*******ын биед зүүн атгаал, баруун шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дахь тал/, Б.*******ын өвчний түүх /хавтаст хэргийн 100-128 дахь тал/-ээр тогтоогдсон боловч энэ гэмтэл нь өөрийн болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас учирсан тул хохирол, төлбөрийг шийдвэрлэх боломжгүй юм. Харин шүүгдэгч Б.*******ын хувийн байдалд нөлөөлөх асуудал гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 40 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн сумын 1 дүгээр багийн  ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 166 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 167 дахь тал/, Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 168-169 дэх тал/, Эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 170 дахь тал/, Өмнөговь тээврийн нэгдэл ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 171 дэх тал/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 175-176 дахь тал/, Боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 177178 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 183 дахь тал/ зэргээр тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Тус гэмт  хэргийн улмаас Г.*******, Б.******* нарын амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******д оршуулгын зардалд 3.000.000 төгрөг төлсөн болох нь  Голомт банк ХХК-ийн төлбөрийн баримт /хавтаст хэргийн173-174 дэх тал/-аар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заажээ.

Хавтаст хэрэгт амь хохирогч Г.*******ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Ц.*******, Б.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн охин У.******* нар тогтоогдсон бөгөөд гэм буруутай этгээдээс тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******тэй 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Б.******* нь 7 настай Б.ыг 18 нас хүрэх хүртэл эцэг эхийн үүргийг хүлээн тэжээн тэтгэж харж хандана. ы хувийн хэрэгцээнд зориулж 18 нас хүртэл 11 жилийн хугацаанд сар бүр 200.000 төгрөгийг төлнө. Сард 200.000 төгрөгөөс дээш хэмжээгээр төлж болно. Ажилд орж эхэлсэн хугацаанаас төлбөрөө төлж эхэлнэ. Хохирол төлбөрийг У.*******гийн Хаан банкны ............ дансанд хийнэ. Талууд хохирол төлбөрийг сараар, хэсэгчилж, бөөнөөр авах талаар хоорондоо тохиролцож болно. Б.ы их дээд сургуульд суралцах төлбөр, байрны зардал болон бусад бүхий л зардлыг хариуцна. Б.ы нэр дээр өмчлөлийн газар авч өгнө. Б.ы асран хамгаалагч У.******* нь Б.д өгөх хохирол төлбөрийг Б.*******аас нэхэх, нэхэмжилж авах эрхтэй” гэх эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр тохиролцон байгуулж хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсноо илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

  Шүүгдэгч Б.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар: Гомдол саналгүй хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******ын хувьд  анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж тус гэмт хэргийн улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан эрүүл мэндийн шалтгаан, хохирогч нартай эвлэрсэн нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч: Миний буруу намайг уучлаарай, миний болгоомжгүй байдлаас болж эгч, ах 2 осолд оруулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  Би хэдэн дүү нараа харж хандаж явах хүсэлтэй байгаа энэ бол миний үүрэг болсон гэх хүсэлт гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас талийгаач нарын ар гэрт 3 сая төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, хүсэлт, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, түүний эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т  “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилсан тул шүүгдэгч Б.*******т хуульд заасан хамгийн бага ял шийтгэл болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.*******ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******т 1 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тогтоосон болно.

Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №......... дугаартай шүүгдэгч Б.*******ын  В, С, СЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, У.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн эвлэрлийн гэрээнд тусгасан хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.     

6. Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №....... дугаартай шүүгдэгч Б.*******ын  В, С, СЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах ..........т даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.         

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ