Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                           Дугаар 2023/ШЦТ/...                            Даланзадгад сум

                                                                                 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Ц.*******,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................... холбогдох ............ тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, хилийн цэргийн ........ дүгээр ангийн .........дугаар салбар ангид тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, .............тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..................., регистрийн дугаар: .............,

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ............ улсын дугаартай таксигаар  үйлчлүүлэхдээ иргэн Б.*******гийн гээгдүүлсэн гэх Iphone X маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн буюу  үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.*******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэжээ.

Хохирогч Б.*******гийн мэдүүлэгт: “Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед ........ тээврийн хэрэгсэлд суугаад Эрчим хүчний зааланд хүргүүлээд буусан. Тухайн машин гар утсаа үлдээсэн байсан. Дараа нь тухайн таксинд жолоочоос асуугаад харахад байхгүй болсон байсан. “Iphone X” маркийн хар өнгөтэй, ягаан өнгийн кейстэй, дэлгэцийн гадна
наалт нь цуурсан. Сериал дугаар ................. дугаартай
гар утас байгаа юм. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утас бүрэн бүтэн байна” гэжээ.
/хавтаст хэргийн 19 дэх тал/

Гэрч Р.*******ын мэдүүлэгт: “2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн ******* дэлгүүрийн гаднаас 60 орчим насны эмэгтэй хүн миний машинд суусан. Тэгээд Өмнөговь аймгийн Эрчим хүчний станцын гадаа буусан. Тэгээд би буцаад ******* дэлгүүр лүү явж байхад 2 эмэгтэй гар өргөсөн. Тэгээд тухайн 2 эмэгтэйг аваад Өмнөговь аймгийн хойд талд байх ******* 2-ийн зогсоол дээр буулгасан. Миний машинд өөр хүн суугаагүй. Эхний зорчигч миний машинд суухдаа утсаа үлдээсэн гэж би ******* дэлгүүр дээр байхад ирсэн. Тэгээд машинаасаа хайгаад олоогүй. Би тухайн утас байсан эсэхийг хараагүй. Хэрвээ миний машинд хаясан болд сүүлд суусан 2 хүүхэн авсан байх. Хоёулаа үсээ задгай тавьсан байсан. Нэг эмэгтэй нь дээгүүрээ бор өнгийн ноосон цамцтай, нөгөөх нь хар өнгийн куртиктэй байсан. Надад өөр анзаарч харсан зүйл алга. Төлбөрөө АТМ-ээр мөнгө авч хийсэн” гэжээ.  /хавтаст хэргийн 23 дахь тал/

Гэрч Б.*******ийн мэдүүлэгт: “......... дугаар нь миний нэр дээр байдаг дугаар байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тухайн дугаарыг барьсан одоо барихгүй байна. Би I............ дугаартай хар өнгийн Iphone X маркийн гар утсанд өөрийн ........ дугаартай сим карт хийж ашигласан. Би найз ******* гэх хүнээс өөрийн Samsung маркийн гар утсыг сольж авсан. Тэгээд ашиглаж байсан” гэжээ. /хавтаст хэргийн 25 дахь тал/

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би болсон явдлын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй хэлсэн. Нэмж хэлэх зүйл гэвэл би тухайн Iphone X маркийн гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн. Би таксинд хаясан байсан гар утсыг авсан нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй” гэжээ.  /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Хохирогч Б.*******гийн Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Iphone X маркийн гар утас 1 ширхэг 400.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 32-35 дахь тал/

Skytel ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .......... дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 46 дахь тал/

Unitel ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ........... дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 50 дахь тал/

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаартай Цэдэндамба овогтой ******* нь тус ангийн хилийн цэргийн .......... дугаар салбарын тогооч талхчин албан тушаалд ажилладаг нь үнэн болно гэх албан бичиг /хавтаст хэргийн 51 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 58-59 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/

Регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Би таксидаад явж байхдаа машины араас “Iphone x” маркийн гар утас олж, түүнийг авч буусан. Би хөдөө явах болоод байсан учраас уг утсыг хүнд зараад явсан тул хүний утсыг авч хүнд дамжуулан зарсан нь үнэн болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний талаа гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.*******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/ гаргаж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 70-71 дэх тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж байгааг ойлгодог. 

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт .......... улсын дугаартай таксигаар  үйлчлүүлэхдээ иргэн Б.*******гийн гээгдүүлсэн гэх Iphone X маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн буюу  үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч Р.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Тус гэм хэрэг нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан байна. 

Хохирогч Б.*******гийн гээгдүүлсэн “Iphone X” гар утас нь бага хэмжээнээс дээш зах зээлийн үнэлгээтэй болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ....... дугаар шинжээчийн дүгнэлтэд: гар утас “Iphone X”  1 ширхэг 400.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 32-35 дахь тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******д  400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Хохирогч Б.*******д 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий хохирол учирсан бөгөөд гээгдүүлсэн гэх гар утсыг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.******* буцаан өгсөн нь эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Би таксидаад явж байхдаа машины араас “Iphone x” маркийн гар утас олж, түүнийг авч буусан. Би хөдөө явах болоод байсан учраас уг утсыг хүнд зараад явсан тул хүний утсыг авч хүнд дамжуулан зарсан нь үнэн болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний талаа гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/-ээр шүүгдэгч Ц.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.******* нь Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Ц.******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ц.******* нь “Iphone X” гар утсыг өөрийн эзэмшлийн гар утас биш гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр уг гар утсыг захиран зарцуулах эрхийг өөрт бий болгож, зохих байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул тус гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдсэн гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Ц.******* нь хувийн байдлын хувьд 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, хилийн цэргийн .......дүгээр ангийн ........дугаар салбар ангид тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ...........баг, ............. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.*******г бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Ц.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .........овогт ..........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Ц.******* шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******д “Iphone X” маркийн гар утсыг буцаан өгсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ