| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2019/00281/И |
| Дугаар | 1191 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 1191
2020 оны 04 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2020/01191 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ,
Хариуцагч: Ц нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,144,610 /арван найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Э, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Мын гуйлтаар 2015 онд Дархан-Уул дахь “Энхжин-инвест” ББСБ-аас 10,000,000 төгрөгийг өөрийн Ландкуйзер 100 маркийн машинаа барьцаалж, 1 сарын хугацаатай сарын 6% хүүтэй зээлж, Л.Мын өгсөн дансанд шилжүүлсэн. Л.М хилээр бараа орж ирээд, татвараа тушаах гэсэн чинь боломжгүй байна, 1 сарын дотор буцаагаад төлнө гэхээр нь мөнгийг өгсөн. Гэтэл 2-3 удаа хэл ам, хэрүүл хийж, сарын хүу 600,000 төгрөг төлсөн ба үүнээс хойш төлөхгүй байсаар би 2016.05.14-нд “Энхжин инвест” ББСБ-тай хийсэн зээлийн олон барьцааны гэрээг өөрчилж, 2015 онд авсан зээл хүү алдангитай 15,144,160 төгрөг болж өссөн ба энэ байдлыг Л.Мт утсаар удаа дараа ярьж хэлдэг боловч ганц төгрөг төлөөгүй. Арга ядаад 2015.05.25-нд сарын 6% хүүтэй 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан боловч мөн л төлнө гэсээр өнгөрсөн. Мөн 2016.04.06-нд өөрийн гараар тодорхойлолт бичиж эхлээд 11,0 сая төгрөг төлнө гэсэн ч төлөөгүй. Иймд Л.Маас 16,144,610 төгрөг гаргуулж өгнө үү. Би Будгэрэлтэй өөрийн нэр дээр 1,000,000 төгрөгийг сарын 10% хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, Л.Мт өгсөн. Гэтэл энэ мөнгийг мөн л төлөхгүй худал ярьж байсан ба 1 удаа Л.Мыг олж, хүү 300,000 төгрөгийг Будгэрэлтэй хамт явж байгаад төлүүлсэн, үүнээс хойш 1,000,000 төгрөгийг төлнө гэж хэлээд төлөөгүй. Будгэрэл надтай зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжилж шүүхэд хандсан, би тэр мөнгийг аваагүй тул эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлье. Би энэ зээлийг аваагүй байж нэр төрөө унагамааргүй байна гээд эвлэрч, би төлж барагдуулсан. Л.М одоо болтол надад төлж барагдуулаагүй байгаа тул 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн “Энхжин инвест” ББСБ-аас 10,000,000 төгрөгийг Л.Мт авч өгөхөд машины түлхүүрийг “Энхжин-Инвест” ХХК авч үлдсэн, Л.М надаас авсан зээлээ төлөөгүй тул “Энхжин-Инвест” ХХК-иас Дарханд ирж, 2015 оны өвөл “Цуурай-Цо” ХХК-ийн эзэн Цогоогоор онгойлгож, машиныг минь хот руу авч явсан. Энэ мэтчилэн машиныг 2016 онд 2 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа нийт 5 удаа машинд түлхүүр тааруулан, надад мэдэгдэлгүй бензин хийж, хотод өөрийн гараждаа хийсэн байсан. Ингээд машиныг хотоос авчрах гэж очих, буцах гаражийн зардал, бензиний зардал зэрэгт 1 удаа удаа 200,000 төгрөг зарцуулдаг, 5 удаа ирж 1,000,000 төгрөг зарцуулсан, мөн очих бүртээ “Энхжин-Инвест” ХХК-д хүү, торгууль төлж машинаа буцааж авдаг байсан. Энэ талаар хэлж, хохирлоо төл, маш их хохирч байна гэдэг ч удахгүй гээд алга болдог. Иймд учирсан хохиролд 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Маас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 11 сард Эын Ланд 100 автомашин нь авто ломбарданд 3,300,000 төгрөгийн барьцаанд байсныг би Б.Ганбатаас мөнгө авч хамт явж чөлөөлсөн. Ингээд Эоос 10 сая төгрөг зээлж зээлийн эргэн төлөлтийг дараах байдлаар төлсөн. Автоломбарднаас Эын машиныг чөлөөлсөн 3,300,000 төгрөг, 2014.12.22-ны өдөр 500,000 төгрөг, 2015.01.23-ны өдөр 1,0 сая төгрөг төлсөн. Би өөрөө худалдан авсан 55 квт-ын 1400 об/мин эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийг Дархан Ус суваг ТӨХК -д 6,0 сая төгрөгөөр өгөхөөр ярьж тохиролцоод байх үед Э надад “миний нэр дээр орлогод авахуулчих, би захирал Эрдэнэбаярыг танина мөнгийг нь хурдан шилжүүлээд авна гэхээр нь Эын нэр дээр 2015.10.01-ны өдөр орлогод авахуулсан. Орлогын дугаар нь 20000401, барааны код нь 2000739 юм. Энэ 6,0 сая төгрөгийг Э шилжүүлж авсан. Мөн Эын Хаан банкны дансаар 1,5 сая төгрөгийг 2 удаа, 1,0 сая төгрөг болон 500,000 төгрөг, 800,000 төгрөгийг шилжүүлж байсан. 2016 оны 5 сарын сүүлээр найз Амарбаярын гаражийг “Киви”-гийн захирал Энхбаярт зарж, 6,0 сая төгрөгийг бэлнээр Э болон түүний эхнэр Баярмаад өгсөн. Эхнэр нь гараж худалдах, худалдан авах гэрээнд нотариатын үйлчилгээ хийж, тамга дарж хамт байсан. Тухайн үед намайг Эод 6,0 сая төгрөг өгөхөд Амарбаяр, Оргил, Ням-Очир нар хамт байсан. Ингээд Эоос зээлж авсан 10,0 сая төгрөгийг 20 гаран сая төгрөг болгон эргүүлэн төлсөн. Гэтэл Э нэг ч төлөлт хийгээгүй гэж барин тавин худлаа гүтгэж байна. Эоос 10,0 сая төгрөг зээлж авах үед бидний хооронд зээлийн гэрээ үйлдээгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 2 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Будгэрэлээс зээлсэн мөнгийг би авч хэрэглээгүй. Э өөрөө 2015.07.10-ны өдөр Будгэрэлээс 1,0 сая төгрөг зээлсэн байсан тэгээд надад 2015 оны 12 сард “Чи тэрийг төлчих нөгөө надад өгөх мөнгөнөөс чинь хасаад тооцоё” гээд надаар “Будгэрэлээс зээлсэн мөнгийг би төлнө” гэсэн бичгийг хийлгүүлж авсан. Ингээд хэсэг хугацааны дараа Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч утасдаад Эын Будгэрэлд төлөх ёстой 1,0 сая төгрөгийг таныг төлөх ёстой гэж Э хэлээд байна гэхээр нь би за гэсэн. Ингээд би 2016 оны 1 сард Будгэрэлд нэг үхрийн махыг 700,000 төгрөгт бодож өгөөд 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мах өгч байхыг шийдвэр гүйцэтгэгч Насанчимэг харсан. 2016 оны 1 сард төлбөр төлөгдөөд дууссан асуудал яригддаггүй, мартагдсан байсан, гэтэл Э гаргаж нэхэж байна. Энхжин инвест ББСБ-ын зээл хариуцсан хүний буруутай ажиллагаанаас гарсан хохирлыг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Этой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул үүрэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Маас зээлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
И.Э нь Л.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,144,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Цагаандарийг татаж, шаардлагаа 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, энэ өдрийн хуралдаан дээр хамтран хариуцагчаас татгалзлаа.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “Энхжин-инвест” ББСБ-аас зээл авч шилжүүлсэн, үүний Л.Мтай гэрээг нөхөн байгуулсан, энэ зээлийн улмаас машинд хураагдаж очиж авахад гарсан зардлаар хохирсон, Будгэрэлээс өөрийн нэрээр зээл авч өгсөн тул гаргуулна гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь зээлийг буцаан төлсөн, “Энхжин инвест” ББСБ-ын буруутайгаас гарсан хохирлыг хариуцахгүй, Будгэрэлээс зээлсэн мөнгийг аваагүй, өөрийнх нь хүсэлтээр төлчих, өгөх мөнгөнөөс хасья гэхээр бичиг хийсэн, 2016 оны 1 сард Будгэрэлд 1 үхрийн махыг 700,000 төгрөгт бодож өгөөд 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж маргав.
И.Э нь “Энхжин-инвест” ХХК-иас зээл авч Л.Мт шилжүүлсэн талаархи баримтгүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах өгөх үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь Л.Мт 10,000,000 төгрөгийг 2014.11.10-ны өдрөөс 2015.07.10-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлснээр 2015.05.25-ны өдөр Зээлийн гэрээг нөхөн байгуулсан, гэрээн дээрх гарын үсэг Л.Мын мөн олохыг шинжээч тогтоожээ.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ландкруйзер 100 маркийн автомашин “Энхжин-инвест” ХХК-ийн өмчлөлд 2015.06.05-ны өдөр бүртгэгдсэн байх тул И.Э, “Энхжин-инвест” ХХК нарын хооронд тухайн өдрөөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэхэд Энхжин-инвест” ХХК-иас 2015.06.05-ны өдөр нэхэмжлэгчид олгосон зээлийг 2014.11.10-ны өдөр Л.Мт шиүлжүүлсэн байх боломжгүй тул нэхэмжлэгчийн 16,144,610 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.
Харин талуудын хооронд 2015.05.25-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, баримтад гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь 2014 оны 11 сард нэхэмжлэгчийн өмчлөлийн Ландкруйзер 100 маркийн автомашиныг 3,300,000 төгрөгийн барьцаанаас чөлөөлсөн байх бөгөөд Л.М нь энэхүү 3,300,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөс хасч тооцохоор тайлбар гаргасныг И.Э нь няцааж тайлбарлаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл И.Эын бусдын өмнө хүлээсэн 3,300,000 төгрөгийн үүргийг Л.М биелүүлсэн байгааг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэхгүй байна.
Иймд И.Э нь Л.Мт 6,700,000 төгрөг зээлсэн гэж үзэх бөгөөд зээлийг хүлээн аваагүй талаар хариуцагч маргахгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байна.
Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь сар бүр 402,000 төгрөгийн хүүг 8 сарын хугацаанд төлөх үүрэгтэй ба зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээл 6,700,000 төгрөгийг хүүний төлбөр 3,216,000 төгрөгийн хамт буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,916,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014.12.22-нд 500,000 төгрөг, 2015.01.23-нд 1,000,000 төгрөг, дансаар 1,500,000 төгрөгөөр 2 удаа, 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 800,000 төгрөг буюу нийт 6,800,000 төгрөгийг шилжүүлжээ.
Мөн цахилгаан хөдөлгүүрийн 6,000,000 төгрөгийг авсан талаархи хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн Хас банк дахь дансанд Дархан Ус суваг моторны үнэ агуулгаар 2015.10.06-ны өдөр орсон байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч шүүхэд хэргийн талаар үнэн, зөв тайлбар гарах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 12,800,000 төгрөгийг буцаан авсан гэж үзэхээр юм.
Хариуцагч тал найз Амарбаярын гаражийн 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласнаа баримтаар нотлохгүй байх тул татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан ба шаардах эрх үүссэн үеэс 2015.07.10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход зээлийн гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтэрчээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь “Энхжин инвест” ХХК-иас 10,000,000 төгрөгийг Л.Мт авч өгсөн үндэслэлээр барьцаа хөрөнгө болох автомашиныг “Энхжин-Инвест” ХХК авч явсныг хотоос авчрахдаа хийсэн бензин, гаражийн зардал, Дарханд буцах бензиний зардал зэрэгт 1 удаа 200,000 төгрөг зарцуулдаг тул 5 удаа нийт 1,000,000 төгрөг зарцуулан хохирол учирс ан нь баримт болон хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.
И.Э нь М.Будгэрэлээс 2015.07.10-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 10% хүүтэй, 15 хоногийн хугацаатай зээлж, Л.Мт өгсөн болох нь Зээлийн гэрээ, хариуцагчийн тодорхойлолт, хүүний төлбөрт 300,000 төгрөг төлсөн талаархи хариуцагчийн тайлбар зэргийн баримтаар нотлогдож байна.
Л.Мт нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүйгээс М.Будгэрэлээс И.Эод холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар талуудын 1,000,000 төгрөг төлөхөөр эвлэрснийг шүүх 2015.12.21-ний өдрийн 3 дугаартай шүүгчийн захирамжаар баталжээ.
Тус шүүхэд хариуцагчаас М.Будгэрэлийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан байх бөгөөд 2020.01.22-ны өдрийн хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нь Л.М нь М.Будгэрэлд өгөх юмаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар тайлбар гаргаж, төлөөлүүлэгчтэйгээ зөвлөлдөх үндэслэлээр шүүхээс хүсэлтийг тусгайлан шийдвэрлэхгүй үлдээсэн, үүнээс хойш хугацаанд хүсэлтийг зөвлөлдсөнөөр дахин дэмжиж гаргаагүй байна.
Төлбөр төлөгч И.Э нь төлбөрийг өөрөө төлсөн гэж, харин Л.М нь төлбөр авагч М.Будгэрэлд 1,000,000 төгрөгийг төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаархи тайлбар болон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаархи тайлбараа хариуцагч тал нотлохгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь М.Будгэрэл нь Л.Маас нэхэмжлэх эрхийг И.Эод итгэмжлэлээр олгоогүй гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид өгсөн гэж, хариуцагч нь энэхүү зээлийг аваагүй талаар маргаагүй, түүнчлэн М.Будгэрэлд И.Эоос 1,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэл гаргахад итгэмжлэл шаардахгүй юм.
Ийнхүү И.Э нь Л.Мт зээлийг шилжүүлснээр зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 791-д үүрэг хүлээсэн этгээдээд хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан ба хариуцагч нь М.Будгэрэлд хүүний төлбөрт 300,000 төгрөгийг 2016 оны 1 сард байх төлсөн гэж багцаалсан тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг ээлийг нэгтгэн, хариуцагч Л.Маас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 17,144,610 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс шаардлагаа нэмэгдүүлэхдээ Э.Номингоос 46,950 төгрөг төлсөн баримтыг хавсаргасан байх тул нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар орлогоос гаргуулж, Э.Номинд буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 46,950 төгрөгийг нөхөн гаргуулж, орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 238,673 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан М зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан, Э олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,144,610 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Цд холбогдох шаардлагаасаа И.Э нь татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 238,673 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Номингоос төлсөн 46,950 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 46,950 төгрөгийг нөхөн гаргуулж, орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ