Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сум , гэх газарт өөрийн оршин суух гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “явахгүй гэж байхад нь авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэнд галын хайчаар цохиж хамрын яс, хамрын таславч ясны хугарал, баруун угалзанд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: өдөр миний төрсөн дүү *** эхнэр ***, миний төрсөн дүү *** 2 манайд ирээд виза картнаас мөнгө гараад байна *** карт аваад явсан архи уугаад байх шиг байна намайг хамт явж өгөөч гэсэн. ..*** гэрт яваад очсон чинь *** хүүхдүүд нь тэгээд танихгүй 2 эрэгтэй хүн, манай дүү **** нар байсан. Би *** гарч ирэхгүй болохоор нь дээлнээс нь татаад босохгүй байхад нь хоёр алгадсан чинь *** за яв гээд босоод ирсэн чинь *** татаад суулгасан. *** босож ирээд *** бид 2-ыг түлхэхэд бид унасан. Би өөрөө босоод дүү *** татаж босгох гэж байхад *** галын хайч аваад нүүр лүү хатгахаар нь би ойчсон чинь нүүрнээс цус гараад байхаар нь үүд рүү мөлхөөд гэрээс нь гараад хашааны үүд рүү зугтаасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай том эгч **** загнаад гэртээ харь, хонон өнжин архидаад гэхэд *** босохгүй суугаад байсан. *** эгч ****г 2-3 удаа алгадсан. Тэгсэн *** гэх хүн босож ирээд явахгүй гээд байгаа хүнийг чи яах гээд байгаа юм бэ, би чамайг ална гээд ууж байсан архины шилээ бариад босоод ирсэн. Тэгэхээр нь бид гурав айгаад буцаагаад түлхсэн чинь гурвуулаа давхар ойчсон. *** архины шилээ унагаад галын хайч бариад авсан, тэр галын хайчаараа **** эгчийн нүүрэнд цохисон. Бид нар эмнэлэг явж *** эгчийн нүүрэнд оёо тавиулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** гэх айлд урьд шөнө нь архи ууж хоносон. Маргааш нь тэр айлдаа ***, *** бид гурав архи уугаад сууж байсан чинь 16 цагийн үед манай эгч нар тэдний гэрт орж ирсэн. ...*** эгч намайг 2-3 удаа алгадаад авсан юм. *** гэх хүн ууж байсан архиа бариад босож ирээд та нар яах гээд байгаа юм бэ, наад хүн чинь явахгүй гээд байна гээд ална шүү та нарыг гэж дайрахаар нь манай эгч нар хойшоо ухраад *** түлхээд давхаралдаад ойчсон. *** босож ирээд галын хайч аваад *** эгчийн нүүрэнд цохисон. Бид нар салгаад эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр үед манай хадам аав **** гэрт ****, манай нөхөр ***, хадам аав *** бид дөрөв байсан. ...гаднаас *** эхнэр, хоёр эгчийн хамтаар орж ирээд *** яагаад архи уугаад байгаа юм, гэртээ харь гээд загнаад байсан. **** явахгүй гээд тэд нар маргалдаж эхлэхэд манай хадам аав уурлаад та нар явахгүй гээд байгаа хүнийг яах гээд байгаа юм гээд архины шил бариад цохих гээд босоод ирэхэд *** эгч, эхнэр нар нь хадам аавыг тэврээд давхралдаад унасан. Хадам аав босож ирээд галын хайч аваад **** эгчийн нүүрэнд цохисон. ...Тэд нар эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  Манай гэрт урьд шөнө нь *** хоносон юм. Маргааш өглөө нь *** дэлгүүр явж архи, пиво авчраад манай гэрт бид 4 архи, пиво хувааж уугаад сууж байсан чинь *** эхнэр, эгч нар нь орж ирээд аавыг хүүхэд дагуулж архи уулаа гээд загнаад байсан. Аав танай дүү өөрөө яв гэхэд явахгүй байсан, одоо ч гэсэн та нарыг яв гэхээр явахгүй байгаа биз дээ, явахгүй хүнийг наанаа үлдээ гээд уурлаад архины шилээ бариад босоод ирэхэд нь **** эхнэр эгч нар нь манай аавыг тэврээд бөөнөөрөө газарт ойчоод манай аав босож ирээд галын хайчаар **** эгчийг цохиод авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 тал/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад *** 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №*** дугаартай “...1. **** биед хамрын хянга яс, хамрын таславч ясны хугарал, баруун нүдний доод хэсэг, хамрын баруун угалзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 21-23 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 46-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Шүүгдэгч нь бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

       Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч *** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн хохирлын баримтуудаас шатахууны зардал болон эмчилгээний баримтуудыг үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **** 252,016 төгрөгийг гаргуулж хохирогч *** олгох нь зүйтэй.

            Хохирол, эмчилгээний зардалд хамааралгүй хохирогчийн нэхэмжилсэн 330,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            хохирогч **** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн байна.

      Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                        Бусад асуудлаар:

Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****** 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **** 252,016 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгож, хохирогчийн нэхэмжилсэн 330,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр галын хайчыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА