| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/114 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/114
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/..... ******* сум
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Хулан
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........... овогт .............т холбогдох .................. тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамт Өмнөговь аймгийн ........... сумын ...... дугаар баг .......... тоотод оршин суух хаягтай боловч одоо .......... хот, .......... дүүрэг .......... дугаар хороо “........... тоотод оршин суудаг, урьд сум дундын ......... дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, .......... овогт ..............., регистрийн дугаар ...........,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 04 цаг 50 минутын орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ........ дугаар баг ........ тоот гэрт байсан М.*******ын эзэмшлийн Samsung S-20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 04 дүгээр сарын 07-ны өдөр хот руу явахдаа ******* эгчийн гар утсыг нь авч явсан. Замдаа тухайн утсыг гээж хаясан байсан. Цагдаагаас намайг удаа дараа дуудсан боловч би очоогүй. Намайг эрэн сурвалжлаад олж авч ирсэн гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын мэдүүлэгт: Миний бие Өмнөговь аймгийн ******* сумын .......дугаар багийн нутаг ......... тоотод байрлах Монгол гэрт охины хамт амьдардаг юм. Манай нөхөр Батмөнх нь одоогоос зургаан жилийн өмнө Солонгос улс руу явсан. Тэрнээс хойш ирээгүй. Би охины хамт амьдардаг. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхрийн дүүгийн хүү *******ы ******* нь манай гэрт ирсэн. Манай одоогийн байгаа Өмнөговь аймгийн ******* сумын ........дугаар багийн нутаг ........... тоот хашаа нь *******ын аавынх нь хашаа юм. *******ыг бага байхад аав нь нас барчихсан юм. Тэрнээс хойш ******* нь миний хадам аавынд өссөн. Бүтэн өнчин бөгөөд нэг нүд хараа байхгүй. Халамжийн мөнгө төгрөг авдаг гэсэн. Гэтэл манай гэрт дөрөв хоноод явах үедээ миний Samsung S20 маркийн гар утсыг аваад явчихсан байсан тул Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн Samsung S20 маркийн гар утсыг 2022 оны 02 дугаар сард 1.980.000 төгрөгөөр авч байсан. Хэвийн ажиллагаатай утас байсан. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний орой би гэрээ цэвэрлэсэн бөгөөд унтах үедээ өөрийнхөө гар утсыг орны толгойны хажууд байдаг ширээн дээр тавьж унтсан юм. Маргааш нь өглөө буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 04 цаг 50 минутын үед манай гэрт байсан ******* босож хувцсаа өмсөж явах гэж байгаа байдалтай байсан. тухайн үе болох 2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-нд шилжих шөнө манай гэрт гаднаас хүн ирээгүй. *******ыг явахад манай гэрт охин бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Манай охин одоо 4 настай цэцэрлэгт явдаг. Иймд *******ыг миний гар утсыг авч явсан гэж хэлж байгаа юм. Үнэлгээний газар миний утсыг тэгж үнэлсэн байх тул 650,000 төгрөгийг *******оос нэхэмжилж байна” гэжээ. /хавтаст хэргийн 15-18 дахь тал/
Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би ******* эгчийн гэрт дөрөв тав хоног байсан юм. Тэгээд явахдаа гэрийн ширээн дээр байсан улаан өнгийн хавтгай дэлгэцтэй гар утсыг аваад гарсан. Тэрнээс хойш санахгүй байна. Нэг мэдэхэд тухайн гар утас байхгүй болчихсон байсан. Би бодохдоо гэрээс авч гараад явж байх замдаа хаясан гэж бодсон. Тухайн гар утас одоо надад байхгүй. Би өнөөдөр ******* эгч рүү 650,000 мянган төгрөг шилжүүлсэн. Уг асуудлыг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 30 дахь тал/
“Damno” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ........... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Гар утас 650,000 төгрөгөөр үнэлэгдэв.” /хавтаст хэргийн 23-26 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 40-42 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 47 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/
2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49-51 дэх тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хавтаст хэргийн 52-68 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 75 дахь тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “******* овогтой ******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 76 дахь тал/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “******* овогтой ******* миний бие хохирол төлбөрөө *******оос хүлээн авсан. Гомдол санал байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Б.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 76 дахь тал/, уг хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай тогтоол /хавтаст хэргийн 78 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 04 цаг 50 минутын орчимд Өмнөговь аймгийн ........ сумын ........дугаар баг ......... тоот гэрт байсан М.*******ын эзэмшлийн Samsung S-20 маркийн гар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дахь тал/, шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, “Damno” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ӨЦ-23-32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын эд хөрөнгөд 650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Damno” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Гар утас 650,000 төгрөгөөр үнэлэгдэв.” /хавтаст хэргийн 23-26 дахь тал/-ээр тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Б.******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 76 дахь тал/-ээр шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь Прокуророос санал болгосон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Б.******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “******* овогтой ******* миний бие хохирол төлбөрөө *******оос хүлээн авсан. Гомдол санал байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/ гэх хүсэлт, хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 75 дахь тал/-аар шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь хувийн байдлын хувьд 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамт Өмнөговь аймгийн ******* сумын ..... дугаар баг ..........тоотод оршин суух хаягтай боловч одоо ......... хот, ..................... тоотод оршин суудаг, урьд сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдаанд хандаж эцсийн болгож хэлэх зүйл байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 6 /зургаа/ сарын хугацаагаар “.............. дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ........... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******т учирсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ