Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 02686

 
     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн , С ХХК-ийн байр, регистр 2695456, С трейд ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн төлөөлөгч: Баянгол дүүргийн  тоотод байрлах, регистр 5594553, Т ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 764 570 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах И нэрээр хүнсний дэлгүүр ажиллуулдаг Т ХХК нь зээлээр бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт гаргасныг манайх хүлээн авч 2018 оны 4-р сарын 1-ний өдөр Зээлээр худалдах, худалдан гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бүтээгдэхүүнийг манай байгууллага нийлүүлсэн, гэрээний 6.1-т зааснаар худалдан авагч төлбөрийг сарын бүрийн 9 болон 30-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн. Энэ мөнгийг төлөх үүргийг Т ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй, 2018 оны 9-р сарын 20-ны өдөр тооцоо нийлэхэд 1 176 380 төгрөгний үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж гарын үсэг зурсан. Зээлээр бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 7.1-т заасны дагуу зээлдэгч нь зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн. 2018 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар үүргээ биелүүлэхгүй 300 хоног хэтрүүлсэн бөгөөд алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрсэн. Иргэний хуулийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул үндсэн төлбөр 1 176 380 төгрөг, алданги 588 190 төгрөг нийт 1 764 570 төгрөгийг Т-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани С ХХК-тай зээлийн гэрээ байгуулаад 5, 6 сая төгрөгийн бараа аваад мөнгийг төлчихдөг байсан. Сүүлийн үед дэлгүүрээ ажиллууулах боломжгүй болоод 2018 оны цагаан сарын дараагаас хүнд түрээслүүлсэн. С ХХК-ийн худалдааны төлөөлөгч, дэлгүүр түрээсэлж байсан хүн хоёрын хооронд асуудал гарсан. Миний хувьд гэрээ байгуулсан учраас гэрээнийхээ үүргийг биелүүлнэ. Гэрээний төлбөр болох 1 176 380 төгрөгийг төлнө, бид хоёр хүнээс 50 000 000 төгрөг авах ёстой. Гэвч энэ асуудал шүүх цагдаа гээд удаж байна. Миний хувьд алдангийг чөлөөлүүлэхийг хүссэн, гэхдээ алдангийг 50 хувиар бууруулж байгааг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь Т ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 764 570 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 470 475 төгрөг гаргуулахаар шаардсан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

С ХХК нь Т ХХК-тай 2018 оны 4-р сарын 1-ний өдөр Зээлээр худалдах, худалдан гэрээ байгуулж, захиалсан хэмжээгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч сар бүрийн 9 болон 30-ны өдөр үнийг төлөхөөр /хх 8-10/ тохирчээ.

Талууд гэрээгээ ...зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 261-р зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд зааснаар тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр тохироогүй байна. Харин захиалсан хэмжээгээр бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Т ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүний үнийг сар бүрийн 9 болон 30-ны өдөр төлөхөөр тохирсон, энэ хуулийн 243-р зүйлд зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Т ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан, улмаар 2018 оны 10-р сарын 4-ний өдөр тооцоо нийлж худалдан авагч нь 1 176 380 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй болохыг актаар баталгаажуулсан /хх 6/ байна.

Гэрээний 7.1-д зааснаар худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон байх ба нэхэмжлэгч нь 50 хувиас хэтрээгүй хэмжээний 588 190 төгрөгийн алданги гаргуулахаар шаарджээ.

Харин нэхэмжлэгч нь төлбөр 1 176 380 төгрөг, шүүх хуралдааны шатанд алдангиа 50 хувь багасгаж 294 095 төгрөг нийт 1 470 475 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон