| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-10-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
2023 оны 10 сарын 17-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/... ******* сум
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Хулан,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******
Шүүгдэгч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт ...........д холбогдох ............ дугаартай нэг хавтаст хэргийг 2023 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн .......... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн ......... сумын 6 дугаар баг, ........ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......... овгийн ............., регистрийн дугаар ............,
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *******гийн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-11 цагийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын ........ дүгээр багийн ............тоотод байх иргэн Н.*******ын гэрийн гадаа байсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй обудын хамт, гэрт байсан 1 ширхэг дан обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 810.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2023 оны 03 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар баг ............тоотод оршин суух иргэн Т.*******гийн гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, эмээл, ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.750.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-2023 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ....... дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.*******ын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******ы яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд 8 удаагийн мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн учраас мэдүүлэг дахиж өгөх шаардлагагүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би аймгийн төв дээр гадаад паспорт захиалах ажил хөөцөлдчихөөд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед гэрээ түгжээд Өмнөговь аймгийн ******* сумын төвд байх гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш аймгийн төвд байдаг. ....... тоотын гэр эзэнгүй байсан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аав маань ******* сумаас аймгийн төв дээр байдаг гэрийг янзлахаар ирэхэд гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэрээс цагаан зэс тоноглолтой эмээл, сураар ороосон ташуур, хар өнгийн зурагтаа алдсан. Би манай гэрээс хулгайлж авч явсан эмээлийг биет байдлаар нь эсхүл миний эмээлтэй ижил хийц загвартай эмээл авмаар байна. Мөн өөрийн гэрээс алдсан зурагтын ижил 36 инчийн LCD зурагт авмаар байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын мэдүүлэгт: 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-11 цагийн хооронд би Өмнөговь аймаг ******* сум ...... дүгээр баг ..........тоотоос ......... гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дугуйгаа янзлуулах гэж гараад 20-30 минутын дараа гэртээ ирэхэд гэрийн гадаа байсан обудтай 3 дугуй байснаас 2 дугуйг нь мөн гэрт байсан дугуйгүй дан обуд байсан тэрийг аваад явчихсан байсан. Би ойр орчмоороо мөр хайхад хээ нь мэдэгдэхгүй гуталтай хүн гэрийн зүүн талаар тойрч хашааны хаалгаар гараад баруун зүгт яваад манай хашаанаас 200-300 метр яваад айлын хашааны үүднээс такси бариад явсан байсан. Хашааных нь хүнээс асуухад дугуй түрсэн хүн цэнхэр өнгийн таксинд суугаад явсан гэхэд би аймгийн төвөөр цайр худалдаж авдаг газруудаар явахад Ивээл худалдааны төвийн арын гудмаар яваад хөнгөн цагаан, цайр худалдаж авдаг газарт очиход нэг хүн 10-15 минутын өмнө 1 ширхэг обудтай дугуйг 25.000 төгрөгөөр бодож худалдсан байсан. Дан обуд нь байгаагүй. ... Холбогдогч миний хохирлыг барагдуулсан надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 59-63 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн мэдүүлэгт: Би аймгийн төв дээр гадаад паспорт захиалах ажил хөөцөлдчихөөд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед гэрээ түгжээд Өмнөговь аймгийн ******* сумын төвд байх гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш аймгийн төвд байдаг ......... тоотын гэр эзэнгүй байсан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аав маань ******* сумаас аймгийн төв дээр байдаг гэрийг янзлахаар ирэхэд гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэрээс цагаан зэс тоноглолт эмээл, сураар ороосон ташуур, хар өнгийн зурагтаа алдсан. Би холбогдогчоос манай гэрээс хулгайлж авч явсан эмээлийг биет байдлаар нь эсхүл миний эмээлтэй ижил хийц загвартай эмээл авмаар байна. Мөн өөрийн гэрээс алдсан зурагтын ижил 36 инчийн LCD зурагт авмаар байна гэжээ. /хавтаст хэргийн 53-55 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын мэдүүлэгт: 2023 оны 05 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед ажлаасаа буучхаад ..... буудлын подвалд байдаг биллиардны газар очиж тоглож байгаад 23 цаг 20 минутын үед гараад ...... худалдааны төвийн баруун талын ....... гэх нэртэй буудал хоёрын завсраар гарахад миний араас нэг хүн түлхээд намайг унаад цүнхээ алдахад цүнхийг маань аваад зугтчихсан. ....тэгээд болсон зүйлийг ээждээ хэлж байж цагдаад хандсан. ...цүнхэнд байсан зарим эд зүйлсийг биетээр хүлээж авсан. .... би сонсгол муутай. 60 хувийн группэд байдаг. Одоо сонсголын аппарат байхгүй хүний яриа сонсож чадахгүй их хэцүү байгаа. 2020 онд ......... эмнэлгээс 1.125.000 төгрөгөөр захиалж хийлгэж байсан сонсголын аппаратаа биет байдлаар нь эсхүл шинээр дахиж хийлгэхэд гарах зардлаа холбогдогчоос гаргуулж авмаар байна. Бусад олдоогүй эд зүйлсээ биет байдлаар эсхүл үнэлгээний дагуу нэхэмжилж байна гэжээ. /хавтаст хэргийн 68-72 дахь тал/
Гэрч Д.*******гийн мэдүүлэгт: “...Бор өнгийн дээлтэй 20-25 насны шар царайтай залуу эмээл ил бариад шарга дэлгүүрийн зогсоол дээр явж байсан. Тухайн үед би таксины зогсоол дээр зогсож байсан. Над дээр ирээд эмээл зарах гэсэн юм машинаа цагдаад хураалгачихсан авах гэсэн 150.000 төгрөг дутаад байна гэж хэлсэн. Хэдэн төгрөгт зарахыг нь асуухад 180.000 гэж хэлсэн тэгээд би худалдаж авсан. Тухайн залууг би танихгүй. Надад зарсан хүнийг бол хараад танина. ...Модон, улаан хүрэн бүрээстэй, Польш, хөнгөн цагаан эмээл байсан гэжээ. /хавтаст хэргийн 76 дахь тал/
Гэрч Х.*******гийн мэдүүлэгт: Би Өмнөговь аймгийн ......... сумын ........ хороолол ..... тоотод хоёр дахь түүхий эд болох төмөр, зэс, хөнгөн цагаан худалдан авч дамжин борлуулдаг. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дугуйтай 2 обуд худалдан авсан. 20-23 насны жоохон бор царайтай хүү байсан. 2-3 хоногийн дараа эргэж ирээд би хүний юм авчихсан байсан юм одоо хүн нь нэхээд байна гээд буцаагаад худалдаж авсан гэжээ. /хавтаст хэргийн 84 дэх тал/
Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй. Миний бусдад зарсан эмээлийг худалдаж авсан хүнийг олуулмаар байна. Тухайн хүнээс эмээлийг нь авч буцааж өгмөөр байна гэжээ. /хавтаст хэргийн 131 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-38 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-41, 141-144 дэх тал/
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 44, 133, 139 дэх тал/
Эд зүйл, баримт бичиг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дахь тал/
“......” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаартай “...эмээл ташуур 1.500.000 төгрөг, LCD 32 инчийн зурагт 250.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгийн...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 94-97 дахь тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ........ дугаартай “..обуд 3 ширхэг 810.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 102-105 дахь тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 1474 дугаартай “...нийт 1.245.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-114 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 136 дахь тал/
........ дугаартай гэмт хэргийн хохирлын судалгаа /хавтаст хэргийн 145 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******ы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-11 цагийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Ногоочдын 01-28 тоотод байх иргэн Н.*******ын гэрийн гадаа байсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй обудын хамт, гэрт байсан 1 ширхэг дан обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 810.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 03 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар баг Их-Уулын 23-02 тоотод оршин суух иргэн Т.*******гийн гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, эмээл, ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.750.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.*******ын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 59-63 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 68-72 дахь тал/, Б.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 131 дэх тал/, гэрч Д.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, гэрч Х.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 1292 дугаартай “...эмээл ташуур 1.500.000 төгрөг, LCD 32 инчийн зурагт 250.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгийн...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-97 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1304 дугаартай “..обуд 3 ширхэг 810.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 102-105 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 1474 дугаартай “...нийт 1.245.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-114 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-38 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-41, 141-144 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь хувийн байдлын хувьд 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн ******* сумын ....... дугаар баг, ............тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 136 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******д гэмт хэргийн улмаас 1.750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 1292 дугаартай “...эмээл ташуур 1.500.000 төгрөг, LCD 32 инчийн зурагт 250.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгийн...” гэх шинжээчийн дүгнэлт/ хавтаст хэргийн 94-97 дахь тал/-ээр,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******т гэмт хэргийн улмаас 810.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1304 дугаартай “..обуд 3 ширхэг 810.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 102-105 дахь тал/-ээр,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******од гэмт хэргийн улмаас 1.245.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 1474 дугаартай “...нийт 1.245.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-114 дэх тал/ -ээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******од 1.245.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлж барагдуулсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ овогтой ******* миний бие шүүгдэгч Б.*******аас үнэлгээгээр тогтоогдсон 1.245.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно. Одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэх хүсэлтээр,
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******т 810.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Н.******* миний бие шүүгдэгч Б.*******аас хулгайд алдсан 2 ширхэг обудыг биет байдлаар нь буцаан авсан. 1 ширхэг обудын үнэ болох 370.000 төгрөгийн бэлнээр авсан болно. Одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй. Иймд Н.******* намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэх хүсэлтээр,
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******д учирсан 1.750.000 төгрөгийн хохирлыг гэм буруугийн шүүх хуралдаанаас түр хугацаагаар завсарлага төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гомдол, саналгүй хохирол төлбөрөө авсан гэх тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5593046011 тоот дансны дугаартай ******* Төмөртогоо гэх эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.******* хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул эрүүгийн хариуцлагын тухайд санал, хүсэлт байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгож, нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.******* хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Б.******* бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ