Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

И овогт Б-н Г /РД: *************/

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын багийн нутаг, улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Богч гэх газарт Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг зэвгэ загас агнаж байгаль экологид 136,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Гын хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

            Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Г нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан учир манай байгууллагаас нэхэмжлэх зүйлгүй... гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 31 тал/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би ажлын газрын хүмүүстэйгээ салхинд гарч амрах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн ********** сумын **** багт Орхон голын эрэг дээр ирж майхнаа барьж хоносон. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд буудаллаж байсан газраасаа дээш Орхон гол даган 5 км орчим яваад нэг хадтай хошууны хойд талд загас барих зорилгоор уурга шидэж эхэлсэн. Тухайн үед надтай ****, ***, **** нар хамт явсан бөгөөд нэлээд удаан загас барьсан боловч баригдаагүй. Тэгтэл *** дэгээгээр баригдахгүй нь гээд уурганыхаа үзүүрт хөвүүр хийж хэсэг зогсоод нийт 4 ширхэг загас барьсан. Тэгээд тэр газраасаа дөнгөж хөдлөөд цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 тал/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим буудаллаж байсан газраасаа дээш Орхон гол даган 5 км орчим зайд *** *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваад нэг хадтай хошууны хойд талд зогсон загас барих зорилгоор уурга шидэж эхэлсэн. Тухайн үед ****, ***, *** нар байсан. ...**** дэгээгээ солиод хөвүүр хийсэн. Тэгтэл загас баригдаад эхэлсэн бөгөөд ****, **** бид гурав загас барьж чадаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 тал/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим буудаллаж байсан газраасаа дээш Орхон гол дагаж 5 км орчим яваад нэг хадтай уулын хажууд очиж загас барихаар уурга шидэж эхэлсэн. Би урьд өдөр нь архи уугаад нэлээд шартсан байсан болохоор ганц хоёр шидээд баригдахгүй болохоор нь болиод сууж байтал **** 4 ширхэг загас барьсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 тал/,

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай “...Дээрхи зэвгэ загас нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор болон ховор амьтны төрөлд хамрагдахгүй болно. Орхон голд байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэлгээ 17,000 төгрөг, 4 ширхэг зэвгэ загас 68,000 төгрөгийн үнэлгээ гарч байна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50 тал/

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-р заалтыг үндэслэн учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 4 ширхэг зэвгэ загас 136,000 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэх акт /хавтаст хэргийн 52 тал/,

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай “...Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг Богч гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 54 тал/,

            Вендо үнэлгээний компанийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №*** дугаартай “...шинжилгээний объектын 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 68,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх 4 ширхэг зэвгэ загасанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-62 тал/,

            Вендо үнэлгээний компаний 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №**** дугаартай “...шинжилгээний обьектын 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 150,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх загас агнах зориулалттай уурганд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-70 тал/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 18-24 тал/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 11-14 тал/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-3 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 136,000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хавтаст хэргийн 8 тал/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч *** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

                                                         Бусад асуудлаар:

Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг зэвгэ загас, 2.1 метрийн урттай, улаан өнгийн дамартай, хар өнгийн уурга нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт **** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг зэвгэ загас, 2.1 метрийн урттай, улаан өнгийн дамартай, хар өнгийн уурга нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА