| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/03033/И |
| Дугаар | 102/ШШ2019/02593 |
| Огноо | 2019-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/02593
| 2019 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2019/02593 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн М овогтой Б Г.т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 6 сард Б.Г-тай танилцаж, 2013 оны 12 сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 8 сарын 23-нд охин Г.Н төрсөн. Бид хамт амьдарч байхад Б.Г нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй болсон учраас 0000 оны 0-р сараас тусдаа амьдарч байна. Дахин энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй. Иймд охин Г.Н-ээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Охин Г.Н тэтгэлэхэд олгоход татгалзах зүйл байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь Б.Г-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Э, Б.Г нар нь 0000 оноос гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад ЕЕЕЕ оны Е-р сарын ЕЕ-ны өдөр охин Г.Н-г төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Харин талууд хамт амьдарсан хугацаанд Б.Г нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй холбоотой болж гэр бүлдээ үнэнч байх үүргээ биелүүлээгүйгээс хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2018 оноос тусдаа амьдарсан, охин Г.Н нь эхийн асрамжинд байгаа нь тогтоогдсон байна.
Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг Б.Г-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагч Б.Г нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0-р сарын 00-ны өдөр төрсөн охин Г.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Г-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА