Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/00471

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Б, Л.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөөс хариуцагч Л.Т нь 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч М.Б-т өгөхөөр тохиролцож, 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч М.Б-т төлж биелүүлсэн, үлдэгдэл 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2020 оны 03-р сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож нэхэмжлэгч М.Б-, хариуцагч Л.Т нар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.496.275 төгрөгнөөс 862.213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-с 438.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-т олгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 634.062 төгрөгийг Баянзүрх дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Б-т олгосугай.

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА