| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2023/0609/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/637 |
| Огноо | 2023-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/637
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ******* “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Шүүгдэгч Б. Марал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Хан-Уул дүүргийн*******1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан Портуна авто угаалгын караокед хохирогч Г.Сумъяанямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэн гараараа цохих, үсдэх зэргээр биед нь баруун дээд, доод зовхи, зүүн хөмсөг, дээд, доод уруул, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн сарвуу, долоовор, ядам хуруу, баруун, өвдөг, тавхайд цус хуралт, баруун дал, зүүн дал, баруун өвдөг зулгаралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч******* мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Гэрч У.Оюунбатын мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 07 дугаар сарын*******-ний өдрийн 8418 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 33-34 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч******* эрүүл мэндэд нь “...баруун дээд, доод зовхи, зүүн хөмсөг, дээд, доод уруул, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн сарвуу, долоовор, ядам хуруу, баруун, өвдөг, тавхайд цус хуралт, баруун дал, зүүн дал, баруун өвдөг зулгаралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал ...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүнийг цохих, үсдэх зэрэг үйлдлийн улмаас үүсгэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газар цохисны улмаас******* эрүүл мэндэд нь “...баруун дээд, доод зовхи, зүүн хөмсөг, дээд, доод уруул, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн сарвуу, долоовор, ядам хуруу, баруун, өвдөг, тавхайд цус хуралт, баруун дал, зүүн дал, баруун өвдөг зулгаралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч******* эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, зүүн хөмсөг, дээд, доод уруул, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн сарвуу, долоовор, ядам хуруу, баруун, өвдөг, тавхайд цус хуралт, баруун дал, зүүн дал, баруун өвдөг зулгаралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримт авагдаагүй, гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн******* дэх хэсгийн*******.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн буюу түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч торгох ялын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******53 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн .......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн*******, 38.2 дугаар зүйлийн******* дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ