| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0114/э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-10-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,
Улсын яллагч: Д.Алимаа ,
Шүүгдэгч: *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ***************овогтой************* холбогдох эрүүгийн 2327001410120 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *********** аймгийн ***********суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт ********* аймаг, *********н сум, *********** дүгээр баг, “********” гэх газар оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, **********овогтой **************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ***********нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “****************л” гэх газарт оршин суух ************ гэрт малчнаар ажиллаж байхдаа********** гэрт нь адуу сураглаж очсон ************ улаан өнгийн Даюун 5ж маркийн мотоциклийг нь унаж яваад хонио харчихаад ирье гэж хуурч буцааж өгөх зорилгогүйгээр аваад Өмнөговь аймагт аваачиж бусдад өгч хохирогч ********************* 2 520 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Хохирогч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2023 оны 08 дугаар сарын 07-нд******* сумын 4 дүгээр баг **********байх 1 гүүгээ хайгаад Донгитын 3 дугаар багт байх Шарилангийн голд байх хадам аав ************очсон. Тэгээд би зурагт үзэж сууж байтал манай хадам аавынд малчин хийдэг *************** гэдэг залуу миний мотоциклийг унаж яваад хонь харчхаад ирье гэж хэлэхээр нь би тэг гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд шөнийн 12 цаг болж байхад ирэхгүй байхаар нь гэрээс баруун тийш байрлах дэнж дээр хонь байсан газар очиход байхгүй байсан ба ойр хавийн саравчаар үзэж явахад байхгүй байсан. Тэгээд би харьж унтчихаад өглөө мөрийг нь хайж олоод араас нь явсан чинь засмал зам руу нийлсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклоо 2023 оны 07 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотоос “Нарны буман гэрэл” ХХК-иас 3 050 000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Гэрч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Удалгүй 23 цагийн үед ******* гэдэг залуу хонь харчхаад ирье гэж ************* хэлээд мотоциклыг нь аваад явсан. Тэгээд бид хоёр 30-аад минутын дараа ирэхгүй болохоор нь хонин дээр нь очиход байхгүй байсан ба ийш тийш айл руу явсан байх гэж бодоод өглөө эрт ***************** 2 хайхаар яваад би хонио хараад үлдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Туслах малчин ***************хамт гэрээ хараад гэртээ байж байгаад хоол хийж идчихээд байж байтал оройн 10 цагийн үед ************ 2 манайд ирсэн. Тэгээд ирээд хоол идчихээд зурагт үзээд байж байтал саахалт айлын *************** ирээд удалгүй уурганы харуулаа аваад буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй байж байтал *************мотоциклоо өгөөч хонио харчхаад ирье гэж хэлэхээр нь ************** өгөөд явуулсан. Удалгүй 30 минутын үед **************г ирэхгүй болохоор нь хонин дээрээ унтаад өгсөн юм байх даа гэж бодоод ************** бид 2 хонин дээрээ очсон чинь байхгүй байхаар нь тэр хавиар эрхэд одохгүй байхаар нь гэртээ очиж хоноод өглөө нь 07 цагийн үед мөрийг нь олоод дагаж явж байсан чинь бор үзүүр гэдэг газраас засмал зам руу нийлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2023 оны 06 дугаар сар эхнэрийн хамт ************* аймгийн **********сум яваад зах дээр эхнэрийн хамт 20 эр хонь зарах гээд зогсож байхад 15 цагийн үед над дээр ************ гэдэг залуу ирээд айлын малчин хийнэ мал маллана гээд над дээр ирээд бид хоёр танилцаад ханахынх вэ гэж асуухад надад ********** аймгийн *****************сумын хүн гэж хэлсэн. Тэгээд би туслах малчнаар ажиллуулах гэж тохироод маргааш нь хөдөө гэр лүүгээ аваад явсан. Тэгээд манайд сар гаран ажиллуулж байгаад би эхнэр *************** хамт 08 дугаар сарын 04-ний өдөр хот руу ангийн уулзалтад явахаар болоод гэртээ ************ надад ******************* шөнө мотоцикл унаад явчихлаа гэж хэлэхээр нь оройдоо эхнэртэйгээ хамт шууд гэртээ ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 13-16 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч *************нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр **********сумын ******дугаар багийн нутаг дэвсгэр “************** гэх газарт оршин суух ************** гэрт малчнаар ажиллаж байхдаа **********гэрт нь адуу сураглаж очсон ***********улаан өнгийн Даюун 5ж маркийн мотоциклийг нь унаж яваад хонио харчихаад ирье гэж хуурч буцааж өгөх зорилгогүйгээр аваад Өмнөговь аймагт аваачиж бусдад өгч хохирогч **************2 520 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***************үйлдсэн болох нь
Хохирогч *********** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 07-10 дугаар хуудас/, гэрч ***************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 38-39, 40-42, 44-45 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 13-16 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч ********** нь ******************** улаан өнгийн “Даюун 5ж” маркийн мотоциклийг нь унаж яваад хонио харчихаад ирье гэж хуурч буцааж өгөх зорилгогүйгээр залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч*************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй. Хохирогч **************** 2 520 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тэрээр мотоциклийн үнийг гаргуулна гэж нэхэмжилсэн ба шүүгдэгч *************нь хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчээс хохирогч ******************* 2 520 000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ********************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нийт 12 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ****************** цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ялаас 96 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг 254 /хоёр зуун тавин дөрвөн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *****************хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********овогтой **************хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар **************** 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ****************нь оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ****************цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 96 /ерэн зургаан/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 254 /хоёр зуун тавин дөрвөн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *****************2 520 000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ************аймаг, **********сум, ****** дүгээр баг, *********** ******** гэх газар оршин суух **********овогтой ************/РД:*************/ олгосугай.
6. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ***************авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА