Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

2020              3              19                                       2020/ДШМ/325

 

О.Ү, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч О.Ү,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Үийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Ү, Б.Д нарт холбогдох 1908 0339 61122 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. М овгийн Бийн Д, 1995 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

  1. С овгийн Огийн Ү, 1979 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг, /РД:.../

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 1231.4, 239 дүгээр зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 362 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Б.Д нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Дгийн хос алтан ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Я.Дг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 шараас “...” хорооллын баруун талд байрлах “...” нэртэй караокены зүүн талаар явж байхад нь иргэн Д.Бийн “Redmi6A” загварын гар утсыг хүч хэрэглэн, толгойн дагз хэсэг рүү цохиж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Үтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” загварын гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

О.Ү нь Б.Дтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” загварын гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Үийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Бийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ганцаараа болон бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, С овогт Огийн Үийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Үийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Дын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Үөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 45 хоногийн буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, О.Үийн биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 жил 11 сар 15 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, О.Ү нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг, шүүгдэгч О.Үийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн 1908 033961122 тоот хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Ү нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Даас 586.250 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От 536.250 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Өлзийсайханд 50.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн 1908033961122 тоот хэрэгт иргэн Ц.Тогтохбаатар, Б.Зандансүрэн, Б.Д, Д.Б нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2001000612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрханы 8 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, уг орон сууцны Б.Дын өмчлөлд холбогдох хэсгээс тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дын хохирогч нарт төлөх хохирлын төлбөрийг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад би Б.Дын хамт бусдыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй. Би дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй ба дээрэм хийсэн гэдгийг мэдээгүй. Гэрч Отгонцэцэгийн мэдүүлэгт Б.Д зодооны үед өөрөө бөгж, хэтэвч, гар утсыг нь авснаа хэлсэн байдаг. Гэрч Б.Батсүхийн мэдүүлэгт хохирогч Б.О, Б.Д нарыг О.Ү бид хоёр салгасан байдаг. Мөн миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт Б.Д нь 21 дүгээр хорооллын “Хишигт од” нэртэй караокеноос ууж дуусаад харих гээд зам хөндлөн гараад явж байхад Б.Д бөгж, утас гаргаж ирээд зараад ууя гэхэд нь би өөрийнх нь гэж бодоод өөрөөсөө 40 мянган төгрөг өгөөд тэр хоёрыг нь эгчийндээ хадгалсан гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д нь мэдүүлэхдээ тухайн үед хохирогч Б.О бид хоёр дахин зодолдоход О.Ү нь явчихсан байсан. Дараа нь караокены гадаа таарсан гэж мэдүүлсэн байдаг. Иймд эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс О.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 11 сар 15 хоногийн хорих ял оногдуулсан. Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан. Учир нь, О.Ү нь гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэтэл давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэн гэдгийг нь мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. О.Ү нь анх мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээрээ маргаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан болох нь гэрч Батсүх, Отгонцэцэг нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Мөн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон болохоо хүлээн зөвшөөрч байсан. Яллагдагчийн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдсон учир прокурор түүнийг яллах талын нотлох баримтаар үнэлээд шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүх хуралдааны явцад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гээд мэдүүлэг өгөөгүй. Ингээд гэм буруу дээрээ маргалгүй завсарлага авч хохирлоо төлсөн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн. Давж заалдах гомдолдоо дурдаж байгаа “Хишигт-Од бид хоёр гараад явчихсан байсан. Отай зодолдоогүй. Батсүх гэж хүн ирэхэд нь би байгаагүй” гэдэг ч эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Иймд О.Үийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Дгийн хос алтан ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Я.Дг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 шараас “...” хорооллын баруун талд байрлах “...” нэртэй караокены зүүн талаар явж байхад нь иргэн Д.Бийн “Redmi6A” загварын гар утсыг хүч хэрэглэн, толгойн дагз хэсэг рүү цохиж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Үтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” загварын гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч О.Ү нь Б.Дтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах хүүхдийн тоглоомын баруун хойд талд иргэн Б.Оын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг зодож, “Samsung Note 4” загварын гар утас, 2 ширхэг монетон бөгж, түрийвч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Оыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Я.Дгийн “...Тэр залуу “тэгвэл таны ээмгийг чинь авна” гээд над руу дайрч баруун, зүүн чихэнд байсан алтан хос ээмгийг авах гээд намайг газар угзарч унагаад алтан ээмгийг чихнээс мулталж авсан. ...Тухайн залуу миний хос алтан ээмгийг аваад шууд зугтсан. ...” гэх /1хх 9-10/,

хохирогч Д.Бийн “...“...” нэртэй караокены зүүн талд алхаад явж байтал араас нэг хүн толгой, дагз хэсэг рүү гэнэт хатуу зүйлээр цохисон. Намайг цохисны дараа би бага зэрэг манаран доош бөхийгөөд, өндийгөөд дээш бостол өмсөж явсан ягаан куртикны дотор талын халааснаас маш хурдтай “Redmi 6A” загварын гар утсыг авч зугтаасан. ...” гэх /1хх 213-214/,

хохирогч Б.Оын “...Нарангийн голын ... дэлгүүр рүү алхаад явсан. ...Нэг мэдэхэд л хүмүүс намайг цохиж зодоод байх шиг байсан. ...Эмнэлэг дээр ирээд үзэхэд миний Samsung note-4 загварын гар утас, баруун гарын ядам хуруунд байсан 7 граммын монетон бөгж, зүүн гарын ядам хуруунд байсан 7 граммын монетон бөгж бор өнгийн түрийвч, бэлнээр 160.000 төгрөг зэрэг эд зүйл байхгүй байсан. Миний санаж байгаагаар 2 залуу 1 эмэгтэй байх шиг байсан. ...2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гар утас, 1 ширхэг монетон бөгж, түрийвч зэргийг цагдаагаас хүлээн авсан. ...” гэх /1хх 150/,

иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнайн “...Үөөс хос алтан ээмгийг 400.000 төгрөгөөр барьцаанд авсан. ...Үийн барьцаанд тавьсан хос алтан ээмгийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. ...” гэх /1хх 12-13/,

гэрч Х.Отгонцэцэгийн “...Б.Д...би “Монет үгүйг нь сайн мэдэхгүй байна, хос хоёр ээмэг Ү ахад өгөөд явууллаа гэж хэлсэн. ...Ү үл таних хоёр залуутай муудалцаад, дараа нь Д муудалцаад тэд хоорондоо зодолдсон. ... Бөгжийг нь Д тэр хоёр үл таних хоёр ахтай зодолдож байхдаа гараас нь сугалж авсан гэж надад хэлсэн. ...Эхлээд Ү ах нэг ахтай маргалдаж байгаад хоорондоо цохилцоод байсан.” гэх /1хх 34-35, 161/,

гэрч Л.Өлзийсайханы “...Хархорин захын гэрлэн дохионы арын жижиг түцний харалдаа 30 гаран насны нэг залуу утас зарна гэж зогсож байхаар нь ...хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн Mi загварын гар утсыг сонирхож байгаад 100.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн утас И-мэй код нь 866789046281524 дугаар гарч ирсэн. ...” гэх /1хх 218/,

гэрч Б.Батсүхийн “...“...” дэлгүүрийн автобусны буудлын урд талд үл таних 3 залуутай юм яриад зогсож байхаар нь би яваад очтол О нэг үл таних залуутай нь маргалдаад байсан. О нэг залуутай нь зодолдоод байсан. ...Маргааш нь Отай уулзахад “Зодоон хийж байхдаа би гар утас, бөгж, түрийвчээ алдсан” гэж ярьсан. ...Би зодоон хийсэн гэх хүмүүсийг танихгүй. Хоёр залуу, нэг эмэгтэй байсан. ...” гэх /1хх 154/,

шүүгдэгч Б.Дын “...О.Ү ахын гэр рүү явах гээд ертөнцийн зүгээр хойшоо гудамжаар алхаад явж байхад үл таних эмээгийн чихэнд алт бололтой шар өнгийн ээмэг харагдахаар нь очоод ...тэр эмээгийн хоёр гарыг нь зүүн гараараа барьж байгаад баруун зүүн чихний ээмгийг нь аваад хойшоо гудамжаар гүйсэн. О.Ү ахад дээрэмдсэн хоёр ширхэг ээмгээ “Алт, монет” эсэхийг мэдэхээр өгсөн. ...“О.Ү ахад хос ээмэг өгсөн, тэр яасан бэ” гэж асуухад “О.Ү ах хоол хүнсний юм авахаар явсан” гэж хариулсан. ... ... караокены нийтийн зааланд ганцаараа суусан. Караокед 5 шил пиво авч, дуулж байгаад 00 цагийн үед гарсан.  ...”Wellmart” дэлгүүртэй байрны урд талд халамцуу бололтой нэг үл таних залуу утсаараа яриад зогсож байхаар нь гараас нь утсыг нь шүүрч авч гүйсэн. ...хар өнгийн “Redmi 6A” загварын гар утсыг Хархорин зах дээр гар утас зардаг хүмүүс дээр очоод 60.000 төгрөгөөр зарсан. ...Нарангийн голын ...ийн автобусны буудлын тэнд байдаг караоке орох гэж байгаад бид гурав үл таних 2 залуутай маргалдаж, ноцолдож байх хооронд би тэр  залуугийн “Samsung note-4” загварын гар утас, алтан бөгж, түрийвчийг халааснаас нь авсан. О.Ү ахад “Энийг зараад ууя" гэж хэлээд тэр утас, бөгж хоёрыг өгсөн. ...Караоке орж дуулъя гэж ярилцаад Үийн гэрээс гараад “...” дэлгүүр рүү орсон. Дэлгүүрийн хойд талын автобусны буудлын ойролцоо явж байсан үл таних хоёр эрэгтэй хүнтэй Ү ах маргалдаж зодолдохоор нь би Ү ахыг өмөөрөөд тэр хоёр эрэгтэй хүнтэй зодолдож, арай өндөр эрэгтэй хүнтэй нь газарт хэвтээд ноцолдож байхдаа халааснаас нь “Samsung note-4” загварын гар утас, түрийвчийг нь аваад өөрийнхөө халаасанд хийгээд, хуруунаас нь шар өнгийн бөгжийг нь сугалж аваад халаасандаа хийсэн. ...“Samsung note-4” загварын гар утас, шар өнгийн бөгж хоёрыг Ү ахад өгөөд “энийг зараад архи авчих” гэж хэлсэн. Ү ах юм хэлэлгүйгээр бөгж, гар утсыг авсан.” гэх /1хх 87, 187, 2хх 241/,

шүүгдэгч О.Үийн “...Д, түүний найз охин нартай манай гэрт ууж, караоке орж дуулъя гээд шөнө манай гэрээс гарч “...” дэлгүүрийн автобусны буудлын орчим явж байхад хоёр үл таних залуу таарч, ...би нэг залуутай нь зодолдож байгаад салсан. ...Д бөгж, “Samsung note-4” загварын гар утас гаргаж ирээд “энийг ломбардад тавиад ууя” гэсэн. ...Тухайн үед Оын нүүр рүү би цохиж зодсон. ...Тэр залууг зодож, цохиод гэмтээсэн нь үнэн. ...” гэх /1хх 193/ мэдүүлгүүд,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 724 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 718 дугаартай, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, /1хх 41-43, 172, 231/,

“Ачлал” барьцаат зээлийн газарт хос алтан ээмэг барьцаалсан барьцаат зээлийн гэрээ, /1хх 64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “...1. Я.Дгийн биед баруун, зүүн чихний омгоны язарсан шарх, баруун, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 8027 дугаартай /1хх 47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “...1. Б.Оын биед хөмсөгт няцарсан шарх, зовхи, хамрын нуруу, хамрын үзүүрт цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх 8048 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, /1хх 164/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 207/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 120-126/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 137-139/, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шар өнгийн бөөрөнхий кольцо хэлбэртэй монетон бөгж, Samsung note-4 загварын гар утас, мемори карт 1 ширхэг зэргийг О.Үөөс хураан авсан тэмдэглэл, /1хх 132-133/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ганцаараа болон бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг, шүүгдэгч О.Үийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ганцаараа болон бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Үийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Дт тухайн зүйлд зааснаар нийт биечлэн эдлэх 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Үөд тухайн зүйлд зааснаар нийт биечлэн эдлэх 1 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, барьцааны гэрээ, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Д, О.Ү нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хохирогч Б.О “...Нэг мэдэхэд хүмүүс намайг цохиж зодоод байх шиг байсан. ...Эмнэлэг дээр ирээд үзэхэд миний “Samsung note-4” загварын гар утас, 7 граммын монетон бөгж, 7 граммын монетон бөгж, бор өнгийн түрийвч, дотор нь байсан 160.000 төгрөг зэрэг эд зүйл байхгүй байсан. Миний санаж байгаагаар 2 залуу 1 эмэгтэй байх шиг байсан. ...” гэж, гэрч Б.Батсүх “...Оыг нэг залуутай зодолдоод байхаар нь бид хоёр салгасан. Маргааш нь Отай уулзахад “Зодоон хийж байхдаа би гар утас, бөгж, түрийвчээ алдсан” гэж ярьсан. ...О нэг үл таних залуутай нь маргалдаад зодоон эхэлсэн. ...Би зодоон хийсэн гэх хүмүүсийг танихгүй. Хоёр залуу, нэг эмэгтэй байсан. ...” гэж, гэрч Х.Отгонцэцэг “...Ү үл таних хоёр залуутай муудалцаад, дараа нь Д муудалцаад тэд хоорондоо зодолдсон. ...Дт бөгж нь байсан. Бөгжийг нь Д тэр хоёр үл таних хоёр ахтай зодолдож байхдаа гараас нь сугалж авсан гэж надад хэлсэн. ...Эхлээд Ү ах нэг ахтай маргалдаж байгаад хоорондоо цохилцоод байсан. Нөгөө ах нь Ү ахыг түлхэж унагаад зодоон эхэлсэн. ...” гэж, шүүгдэгч Б.Д “...Дэлгүүрийн хойд талын автобусны буудлын ойролцоо явж байсан үл таних хоёр эрэгтэй хүнтэй Ү маргалдаж зодолдохоор нь би Үийг өмөөрөөд тэр хоёр эрэгтэй хүнтэй зодолдож, арай өндөр эрэгтэй хүнтэй нь газарт хэвтээд дээр доороо орж ноцолдож байхдаа халааснаас нь “Samsung note-4” загварын гар утас, түрийвчийг аваад өөрийнхөө халаасанд хийгээд, хуруунаас нь шар өнгийн бөгжийг нь сугалж аваад халаасандаа хийсэн. “Samsung note-4” загварын гар утас, шар өнгийн бөгж хоёрыг Ү ахад өгөөд “энийг зараад архи авчих” гэж хэлсэн. Ү ах юм хэлэлгүйгээр бөгж, гар утсыг авсан. ...” гэж  тус тус мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ба энэ нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 8048 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шар өнгийн бөөрөнхий кольцо хэлбэртэй монетон бөгж, “Samsung note-4” загварын гар утас, мемори карт 1 ширхэг зэргийг О.Үөөс хураан авсан тэмдэглэл, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Б.Даас хохирогч Б.Отай маргалдсан газрыг заалгасан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр О.Үийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож байх тул түүний гаргасан “...Дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Үийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Үийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                     ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ