Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар   2023/ШЦТ/73

 

2023.03.27                                   2023/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0054

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч Б.Өнөбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Б.Төгсбаяр,

Шүүгдэгч Г.О, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О, Д.О  нарт холбогдох эрүүгийн 2239000000344 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах З.С-гийн эзэмшилд үйл ажиллагаа явуулдаг сүү, цагаан идээний цехийн баруун талын шилэн цонхыг хаглан тус цехэд нэвтэрч дотор нь байсан 18 саванд хуваан савласан байсан 30 литр 300.000 төгрөгийн үнэ бүхий *******мэл архийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч З.С-д 316.500 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах З.С-гийн эзэмшилд үйл ажиллагаа явуулдаг сүү, цагаан идээний цехийн баруун талын шилэн цонхыг хаглан тус цехэд нэвтэрч дотор нь байсан 18 саванд хуваан савласан байсан 30 литр 300.000 төгрөгийн үнэ бүхий *******мэл архийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч З.С-д 316.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000344 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-19-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 21-24-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл (хх-ийн 25-р хуудас),

Хохирогч З.С-гийн (хх-ийн 29-30-р хуудас), гэрч Б.Наранбаярын (хх-ийн 38-р хуудас), гэрч Д.Зоригтын (хх-ийн 49-50-р хуудас),  гэрч Б.Нарантөгсийн (хх-ийн 45-46-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Д.О Г.О нарын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Фэйр Валуэшн ХХК-ний  2022 оны 09 дүгээр 22-ны 2023/ШД316 дугаартай  *******мэл-300,000 төгрөг, цонхны шил-16,500 төгрөг  нийт 316,500 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 72-74-р хуудас),

Хохирогч З.С-гийн “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт  (хх-ийн 140-р хуудас),

Шүүгдэгчийн Г.О-гийн  хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймаг Норовлин сумын Жаргалант багийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 93-97-р хуудас),

Шүүгдэгчийн Д.О-ын хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймаг Норовлин сумын Жаргалант багийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 298 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 99-103, 106-129-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239000000344 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О Г.О нар 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах З.С-гийн эзэмшилд үйл ажиллагаа явуулдаг сүү, цагаан идээний цехийн баруун талын шилэн цонхыг хаглан тус цехэд нэвтэрч дотор нь байсан 18 саванд хуваан савласан байсан 30 литр 300.000 төгрөгийн үнэ бүхий *******мэл архийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч З.С-д 316.500 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Г.О-гийн  хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу дээрээ огт маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа.  Үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг чин санаанаасаа хүлээж, гэмшиж байгаа...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар орон байранд нэвтэрсэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэм буруу дээрээ огт маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв,

Шүүгдэгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Г.О, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах З.С-гийн эзэмшилд үйл ажиллагаа явуулдаг сүү, цагаан идээний цехийн баруун талын шилэн цонхыг хаглан тус цехэд нэвтэрч дотор нь байсан 18 саванд хуваан савласан байсан 30 литр 300.000 төгрөгийн үнэ бүхий *******мэл архийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч З.С-д 316.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Г.О-гийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд найз нөхөдийнхөө хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 16 цагийн үед гэр рүүгээ явах санаатай сумын Хаан банкны хажуу талын дэлгүүрийн гадаа явж байхад нутгийн Д.О ахтай таарсан. Тухайн үед Д.О ах архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шартсан байдалтай явж байсан. Тэгэхээр нь би Д.О ахын шарыг нь тайлж өгөх гээд дэлгүүрээс жоохон хойшоо гараад халаасан байсан нэг шил архийг хувцааж уусан. Тэгээд бид 2 сумын төвийн Хаан банкнаас урагшаа байдаг ахмадын хуучин байр руу очсон. Өмнө нь би тэнд монгол архи /*******мэл/ зардаг байсныг мэддэг учраас тийшээ очсон юм л даа. Тэгээд ахмадын хуучин байрны гадаа, цонхны хажууд ирээд би цонхыг нь хагалаад уг байр руу орж ундааны савтай монгол архинууд /*******мэл/ байхаар нь тэнд байсан шуудайн хийгээд гадаа байсан Д.О ахад өгөөд “үүнийг үүрээд зүүн тийшээ явж бай” би араас чинь очье гэж хэлсэн. Тэгээд би байшингаас гараад зүүн тийшээ алахаад Д.О ахтай шуудайтай архиа дамжилдаад Домбо гэх хочитой Зоригоо ахын гэр рүү явсан...Архи уусан учраас л архиныхаа халуунд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна...Би Д.О ахтай цуг хулгай хийсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Г.Отгонпүрэв нь ахмадын хуучин байр руу явъя гээд намайг аваад явсан. Тэгээд ахмадын хуучин байрны гадаа ирэхэд Г.О нь цонхыг нь хагалаад уг байр руу орж удалгүй шуудайтай зүйлийг гаргаж ирж цонхон дээр надад өгөөд “үүнийг үүрээд зүүн тийшээ явж бай” би араас чинь очье гэж хэлсэн. Тэгээд би нөгөө шуудайтай зүйлийг харахад дотор нь ундааны савтай монгол архи байсан тэгээд би шуудайгаа үүрээд зүүн тийшээ явж байхад Г.О ирээд шуудайгаа дамжилдаад Домбо гэх хочитой Зоригоогийн гэррүү явсан...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-19-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 21-24-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл (хх-ийн 25-р хуудас),

Хохирогч З.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэлийн 9-02 тоотод хувиараа сүү, цагаан идээ боловсруулж нутгийн брэнд болгож зах зээлд арилжаалдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд цагаан идээ боловсруулдаг цехээ цоожлоод хөдөө хадланд яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай цехийн байшингийн баруун талын зургаан тасалгаатай цонхны нэг тасалгааных нь шилийг хагалж хулгайч орж миний боловсруулсан байсан 18 ширхэг ундааны саванд савласан байсан 30 литр сүүний *******мэл Монгол архи алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн....Манай цагаан идээ боловсруулах цехийн цонхыг хагалж хулгай орж *******мэл архи алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгалтын ажиллагаа явагдаж байх үед манай нөхрийн төрсөн дүү Б.Нарантөгс нь “Өсөг” гэсэн хаягтай гурлын шуудайнд хийсэн 7 ширхэг ундааны савтай 8,6 литр *******мэл архийг Д.О Г.О нараас авлаа, танай цехээс хулгайлсан архи байна гээд авчирч өгсөн. Уг авчирч өгсөн *******мэл архи нь миний савлаж бэлтгэсэн архи мөн байна гэдгийг би савлагаагаар нь хараад шууд таньсан...гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

 Гэрч Б.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн өдөр амралтын өдөр байсан тул 11 цагийн орчимд эх******* Сумъяагийн хамт хөдөө хадлан руу яваад оройн 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрийн арын сүү цагаан идээ боловсруулдаг цехийн баруун талын зургаан тасалгаатай жижиг цонхны нэгийг хагалж хулгай орсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байхад манай төрсөн дүү Б.Нарантөгс шуудайтай юм үүрээд манайд ирэхээр нь юу гэж асуухад энэ танай *******мэл байна сая Д.О Г.О нар танай байшингийн цонхыг хагалж ороод авсан гээд үүрээд явж байна гэж хэлсэн...Би танина манай сумын хүмүүс би тэр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй... Манай өрхийн хэрэгцээнд хувиараа үйл ажиллагаа явуулдаг Өртөөчин номун ХХК-ыг манай эх******* З.С хариуцаж үйл ажиллагаа явуулдаг...Миний мэдсэнээр 18 ширхэг ундааны саванд хийсэн 30 орчим литр Монгол архи /*******мэл/ алга болсон байна гэж манай эх******* надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),

Гэрч Б.Нарантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд явж байхад манай сумын О , Д.О  хоёр шуудайтай юм үүрээд явж байхаар нь очоод юу аваад явж байгаа юм гэхэд ямаа зараад Дадалаас *******мэл авчруулсан юм гэж хэлсэн. Тэгээд бид гурав Зоригоо гэх айлын хашаан дотор байдаг сүүдрэвчин доор суугаад хашааны эзэн Зоригоо, О , О  бид дөрөв *******мэлийг гаргаад уусан тэгтэл тэр *******мэл архи Дадалын *******мэл биш юм шиг байхаар нь та хоёр шуудайгаар *******мэл архи ямаа зараад авна гэж байхгүй хаанаас авсан юм энэ манай ахын *******дэг архи болзошгүй байна гэхэд О , О  хоёр надад танай ах Наранбаярын цехээс авсан юм гэхээр нь та хоёр яаж авсан юм гэж асуухад цонхыг нь хагалж ороод авсан юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар арай хэтэрч байнаа аяга архи гуйгаад орно биз дээ тэгвэл өгнө дөө гэж хэлээд уугаад дунд болгосон архинуудыг нь нэгээр нь дүүргээд Зоригоо, О , О  нарт нэг нэг ундааны савтай *******мэл архи өгөөд наадахыг чинь би өөрөө аргалнаа гэж хэлээд үлдсэн архийг нь авч яваад ахын гэрт нь авч ирж өгсөн. Тэгэхэд манай ах Наранбаяр цехэд хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байсан... Надад хэлэхдээ цонхыг нь хагалж орж архи авсан гэсэн би яг аль цонхыг нь хагалж орж архи авсан талаар мэдээгүй...25 килограммын шуудай бараг дүүрэн ундааны саванд хийсэн *******мэл архи байсан яг хэдэн литр байсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),

Гэрч Д.Зоригтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр гэрийнхээ хашаанд байдаг Сүүдрэвчин доор сууж байхад манайд Доной /Нарантөгс/, О , О  гурав шуудайтай юм үүрээд хашаагаар орж ирээд манай хашаанд байдаг амбаарын ард шуудайтай юм аа орхиод нэг нэг ундааны савтай *******мэл архи аваад надруу ирсэн. Тэгээд бүгд уугаад байж байхад Доной /Нарантөгс/ энэ *******мэл архи Дадалын *******мэл архи биш байна манай ахын *******мэл архи байна та хоёр яаж авсан юм гэж асуухад О , О  нар тиймээ танай ахын цехийн цонхыг хагалж ороод авчихсан юм гэж хэлсэн. Тэгтэл Доной /Нарантөгс/ та нар арай хэтэрч байнаа би буцааж аваачиж өгнө гэхээр нь би тэр нь дээрээ хүний юм болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Доной бид гуравт нэг нэг ундааны савтай *******мэл архи өгөөд би аргалнаа харин энэ үлдсэн архийг нь аваачиж өгнө гэж хэлээд аваад явсан...Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан, тэд нар ч гэсэн бүгд эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний  2022 оны 09 дүгээр 22-ны 2023/ШД316 дугаартай  *******мэл-300,000 төгрөг, цонхны шил-16,500 төгрөг  нийт 316,500 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 72-74-р хуудас),

Хохирогч З.С-гийн “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт (хх-ийн 140-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О Г.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.О Г.О нар бүлэглэн  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.О , Г.О нар хохирогч З.С-д 316,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч З.С-гийн “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт (хх-ийн 140-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.О, Д.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97-р хуудас),

Шүүгдэгч Д.О нь урьд 1987 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн  б-д зааснаар 1 жилийн хугацаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил хойшлуулсан, 1989 онд Эрүүгийн хуулийн 153.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар, 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 102-103, 106-129-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.О ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг  үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Д.О ыг учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.О гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ял оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн 2239000000344 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О , Д.О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.О, Д.О   нарыг тус бүр 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Д.О нарт оногдуулсан 1 (нэг)  жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 61 (жаран нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2239000000344 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР