Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

 

 

2023.03.28                                              2023/ШЦТ/75

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0037

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдаан нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Цогзолмаа,

Шүүгдэгч Э.И-ын өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүгдэгч Б.А, Д.Г, Э.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнБ.А , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, Э.И  нарт холбогдох эрүүгийн 2239000000420 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын тэмээн сүргээс 3, Ц.Т-ийн 1, нийт 4 буюу олон тооны мал хулгайлж, махны ченжид зарж борлуулан Ө.Б-т 2.900.000, Ц.Т-т 1.200.000 төгрөг, нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Жаргалант” гэх газар байрлах өөрийн гэртээ “аавыг хөөдөг, авгайгаа зоддог” гэж хэллээ гэх шалтгааны улмаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Э-тай маргалдаж хоёрыг гарыг нь мушгин хугалж, түүний эрүүл мэндэд нь баруун шууны ясны далд хугарал, зүүн бугалга ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас Б.А 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж Ө.Б-ын тэмээн сүргээс 3, Ц.Т-ийн 1, нийт 4 буюу олон тооны мал хулгайлж, махны ченжид зарж борлуулан Ө.Б-т 2.900.000, Ц.Т-т 1.200.000 төгрөг, нийт 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/-н төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт уг 4 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж, төхөөрсөн, улмаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд, махны ченж С.Баярбатад 1 тооны тэмээний махыг 854.000 төгрөгөөр зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан,

Шүүгдэгч Э.И нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас Б.А 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж Ө.Б-ын тэмээн сүргээс 3, Ц.Т-ийн 1 нийт 4 буюу олон тооны мал хулгайлж, махны ченжид зарж борлуулан Ө.Б-т 2.900.000, Ц.Т-т 1.200.000 төгрөг, нийт 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/-н төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт уг 4 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж, төхөөрсөн, улмаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Тариаланчид В33 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг малын бойнд, махны ченж Ж.Нармандахт 1 тооны тэмээний махыг 745.000 төгрөгөөр зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.А нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын 3 тэмээ, Ц.Т-ийн 1 тэмээ нийт 4 тэмээ буюу олон тооны мал хулгайлж Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Жаргалант” гэх газар байрлах өөрийн гэртээ “аавыг хөөдөг, авгайгаа зоддог” гэж хэллээ гэх шалтгааны улмаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Э-тай маргалдаж хоёрыг гарыг нь мушгин хугалж, түүний эрүүл мэндэд нь баруун шууны ясны далд хугарал, зүүн бугалга ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын 3 тэмээ, Ц.Т-ийн 1 тэмээ нийт 4 тэмээ буюу олон тооны мал хулгайлж Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт уг 4 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж, төхөөрсөн, улмаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд, махны ченж С.Баярбатад 1 тооны тэмээний махыг 854.000 төгрөгөөр зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.И нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын 3 тэмээ, Ц.Т-ийн 1 тэмээ нийт 4 тэмээ буюу олон тооны мал хулгайлж Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт уг 4 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж, төхөөрсөн, улмаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Тариаланчид В33 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг малын бойнд, махны ченж Ж.Нармандахад 1 тооны тэмээний махыг 745.000 төгрөгөөр зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, шүүгдэгч Э.И , Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000420 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 20-26-р хуудас),

Шүүгдэгч Б.А, Д.Г, Э.И нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Ө.Б-ын (2-р хх-ийн 38-39-р хуудас), хохирогч Ц.Т-ийн (1-р хх-ийн 42-43-р хуудас), хохирогч Б.Э-ны (2-р хх-ийн 24-25-р хуудас), гэрч Ч.Батхадын (1-р хх-ийн 64, 68-р хуудас), П.Цэрэнбалтавын(1-р хх-ийн 71-72, 75-76-р хуудас),  Н.Маргадын (1-р хх-ийн 79-81-р хуудас), М.Сарнайн (1-р хх-ийн 85-р хуудас), С.Баярбатын (1-р хх-ийн 89-р хуудас),  Ж.Нармандахын (1-р хх-ийн 93-р хуудас),  П.Мэндсайханы (1-р хх-ийн 96-97-р хуудас), Б.Пүрэвийн (1-р хх-ийн 103-р хуудас), Д.Байгальмаагийн (1-р хх-ийн 107-р хуудас), гэрч Н.Номондалайгийн (2-р хх-ийн 32-р хуудас), Т.Батмөнхийн (2-р хх-ийн 42-43-р хуудас), Т.Ганболдын (2-р хх-ийн 47-48-р хуудас), М.Бадамгаравын  (2-р хх-ийн 51-52-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2022/ШД-352 дугаартай “...1 тооны тэмээ нийт үнэ 1,200,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 128-130-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2022/ШД-351 дугаартай “...3 тооны тэмээ нийт үнэ 2,900,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 139-141-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2022/ШД-350 дугаартай “...1 тооны морь нийт үнэ 1,000,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 150-152-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 68-р хуудас),

Шүүгдэгч Э.И ийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 182, 191, 193, 196-203, 205-212-р хуудас),

 

Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 215, 222, 223, 225-р хуудас),

Шүүгдэгч Б.А-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 99-100, 103, 138-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239000000420 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А, Д.Г, Э.И нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.А шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн  гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэв

Шүүгдэгч Э.И-ын өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч Э.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн тул гэм буруугийн талаар маргаангүй...” гэв.

Шүүгдэгч Б.А, Д.Г, Э.И нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүддээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын 3 тэмээ, Ц.Т-ийн 1 тэмээ нийт 4 тэмээ буюу олон тооны мал хулгайлж Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Жаргалант” гэх газар байрлах өөрийн гэртээ “аавыг хөөдөг, авгайгаа зоддог” гэж хэллээ гэх шалтгааны улмаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Э-тай маргалдаж хоёрыг гарыг нь мушгин хугалж, түүний эрүүл мэндэд нь баруун шууны ясны далд хугарал, зүүн бугалга ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын 3 тэмээ, Ц.Т-ийн 1 тэмээ нийт 4 тэмээ буюу олон тооны мал хулгайлж Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт уг 4 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд, махны ченж С.Баярбатад 1 тооны тэмээний махыг 854.000 төгрөгөөр зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.И нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг “Хүнгэлт” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр морин уналга буюу саарал зүсмийн морь унаж, ганцаараа Ө.Б-ын 3 тэмээ, Ц.Т-ийн 1 тэмээ нийт 4 тэмээ буюу олон тооны мал хулгайлж Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт уг 4 тооны тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Тариаланчид В33 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг малын бойнд, махны ченж Ж.Нармандахад 1 тооны тэмээний махыг 745.000 төгрөгөөр зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сард сүүлээр Хэнтий аймгийн “Өлзийт” тосгоны “Жаргалант” гэх газар нутаглах хөдөө гэртээ ганцаараа унтаж байхад үүрээр манай гэрийн гадаа машин ирэх шиг болсон. Тэгээд гэрт Э ах, Мөнхөө, Бадамаа гурав архи уусан байдалтай орж ирсэн. Гэрт орж ирэхдээ нь Мөнхөө чамайг ална гэж хэлсээр орж ирээд намайг үгийн зөрүүгий намайг боогоод үг хэлүүлэхгүй байсан...Э ах миний цээжин биеэн дээр суучихаад намайг миний хүзүүнд байсан эрхээр боосон би та боогоод байна аллаа ш дээ гэж хэлэхэд яадаг юм чамайг ална гээд боогоод байхаар би Э ахыг түлэхэж холдуулаад зүүн гарыг нь мушигсан. Тэгээд ноцолдож байхдаа мөн баруун гарын хугалж гэмтээчихсэн юм шиг байна. Би Э ахын 2 гарын хугалж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тэмээ хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би ганцаараа морьтойгоо тэмээндээ явсан өөр надтай хамт явсан хүн байхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.И ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....Би нэг тэмээний махыг зарж борлуулсан...Хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би согтуу байхдаа Мөнхөөгийн эхнэрийг А тэй холбож буруу зөв ярьсан юм шиг байгаа юм. Тэгээд Мөнхөө уурлаж А-ээс   асуух гэж очсон юм байна лээ. Бид А-ийн  гэрт ороход А   гэртээ ганцаараа унтаж байсан. Тэр үед миний уусан архи гарсан байсан. Мөнхөө ч А тэй ярилцаж байгаад эхнэрээ дагуулаад гараад явчихсан. Би гэрт үлдээд А эд хандаж чи аавыг хөөдөг, авгайгаа зоддог хэн бэ гэж хэлэхэд юу хуцаад байгаа пизда вэ гэж хэлэн миний нүүрэн тус газарт 2 удаа цохиж миний баруун гарыг хоёр гараараа барьж мушгихад чад гээд дуу гарсан. Би гараа татаад авахад миний зүүн гарыг барьж аваад ард минь мушгиад хугалсан...Гэмтэл согог судлалын төвд очиж хэвтэн гараа хадуулж 1 сар гаран хэвтэж эмчлүүлсэн... Би А-ийн  аавд хэлсэн үгэнд гомдож бухимдлаа илэрхийлсэн. Мөн авгайгаа зоддог гэж хэлэхэд ууралж босож ирээд миний нүүрэнд 2 удаа цохиж гарыг маань мушгиж хугалсан. Би уг нь ахын хувиар зэмлэх гэж л байсан юм...Миний баруун талын гарын шууны яс дунд хэсгээрээ, зүүн гарын бугалаганы яс доод хэсгээрээ хугарсан. Би А-ээс   эмчилгээний зардалд зориулж 10,000,000  төгрөгийг нэхэмжилхэд өгөхгүй гэж хэлж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч Н.Номондалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр манай нөхрийг гэртээ ганцаараа унтаж байхад нь Э ах согтуу, хэл амаар доромжилж агсарч орж ирээд чамайг цагдаад өгсөн, бичиг баримтыг чинь бүрдүүлсэн гэх зэргээр дайрч байгаад хэвтэж байхад нь цээжин дээр нь суугаад гараараа дээрээс нь дарах үед нь манай нөхөр түлхээд босохдоо гарыг нь мушгиж хулгалсан талаараа нөхөр маань өөрөө надад ярьсан. Э ах ирэхдээ хадам ээжийн төрсөн дүү Ганболд эгчийн хүү Мөнхөө, Мөнхөөгийн эх*******нартай ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 32-р хуудас),

Гэрч Т.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн эх*******Бадамгарав болон ээж Ганболд нарын хамт 2021 оны 11 дүгээр сард өвлийн идэш бэлдэх санаатай Хэнтий аймгийн Өлзийт тосгон орсон юм...Ингээд уг өдрөө Хэнтий аймгийн Өлзийт тосгон руу бид гурав манай машинтай явсан бөгөөд Б.Э нь Өлзийт тосгон ороод шилжилт хөдөлгөөн хийх ажлаа амжуулж чадаагүй юм. Ингээд бид гурав өдрийн 18 цагийн орчимд буцаад хөдөө хэсэг рүү гарсан бөгөөд Б.Э ах Өлзийт тосгоноос гарахдаа 1 шил 500 граммын хараа гэх архи дэлгүүрээс аваад ганцаараа машин дотор уугаад тасраад унтаад өгсөн. Ингээд эх*******бид хоёр замаа олохгүй төөрөөд шөнөжингөө явсан бөгөөд бид 3 төөрч явах хугацаандаа Э ахтай хоорондоо маргалдаж муудалцаж зодолдсон асуудал болоогүй...эх*******бид хоёр Б.Э ахыг А-ийн  гэрт үлдээгээд гарсан бөгөөд эх*******бид хоёрыг А-ийн  гэрт байх хугацаанд хоорондоо маргалдаж муудалцсан асуудал гаргаагүй бөгөөд бид хоёр шууд Бэгз ахын гэр рүү очсон. Тухайн үед Э  ахыг А-ийн  гэрт үлдээгээд явахад хоёр гар нь зүв зүгээр байсан. Ингээд Бэгз ахын гэрт очоод удаагүй байтал араас Э ах уйлчихсан хүрч ирээд миний хоёр гарыг миний дүү А  хугалчихлаа гэж хэлсэн болохоор ээж Ганболд эх*******Бадамгарав бид гурав Э ахыг аваад шууд Улаанбаатар хот руу явсан...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Э ах уйлчихсан миний гарыг А  хугалчихлаа гэж хэлээд ирсэн болохоор нь миний дургүй хүрээд би А-ийн  гэр рүү ганцаараа очоод яагаад ахыгаа зодож байгаа талаар асуухад би Э ахыг зодоогүй харин хоёр гарыг нь мушгисан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг  (2-р хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч Т.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сард би өөрийн хүү Батмөнх, түүний эх*******Бадамгарав нарын хамт өвлийн идшээ бэлтгэх зорилгоор Хэнтий аймгийн Өлзийт тосгонд очсон юм. Ингээд бид нар тухайн үед уг Өлзийт тосгоноос 30 орчим км зайд байрлах Бэгз гэх айлд очсон. Ингээд очсон өдрөө Бэгз хүргэн ахын гэрт очиж хоноод 2 хонгийн турш идшээ бэлдэж дуусаад унтаж амраад өглөө сэрэхэд манай хүү Батмөнх нь Бадамгарав хоёр шөнөжингөө төөрч яваад ирлээ гэж хэлэхээр нь би гайхаад хаагуур явж байгаад ирж байгаа талаар нь асуухад  "Э нь Өлзийт тосгон хүргээд өг гэж гуйсан болохоор нь Өлзийт тосгон хүргэж өгчхөөд   ирлээ гэж хэлсэн юм. Ингээд бид нар дөнгөж босож байтал араас нь “Э нь араас гэрт орж ирээд миний хоёр гарыг А   хугадчихлаа" гэж хэлээд уйлаад байсан юм. Ингээд Батмөнх, Бадамгарав бид 4 шууд Эрдэнэчулууныг аваад Улаанбаатар хот гарч явсан юм. Ийм асуудал болсон... Би өөрийн хүү Батмөнх, бэр М.Бадамгарав бид гурав 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э нь хоёр гараа өөрийн дүү А эд 2 гараа хугалуулсан болохоор нь шууд Улаанбаатар хот руу авч гарсан юм.”  гэх мэдүүлэг  (2-р хх-ийн 47-48-р хуудас),

Гэрч М.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Батмөнх, Э бид гурав 2021 оны 11 дүгээр сарын 25-ны үүрээр Б.А-ийн гэрт нь очсон бөгөөд Батмөнх бид хоёр Э ахыг А ийг гэрт нь үлдээгээд шууд Бэгз ахын гэр рүү явсан...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Э ах уйлчихсан миний гарыг А  хугалчихлаа гэж хэлээд ирсэн болохоор нь манай нөхөр Батмөнх нь А-ийн  гэр рүү нь ганцаараа очиж “яагаад ахыгаа зодож  байгаа талаар тодруулахад” гэх асуухад “ би Э ахыг зодоогүй харин хоёр гарыг нь мушгасан” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 51-52-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 340 дугаар дүгнэлт:

  1.  Б.Э-ны биед баруун шууны ясны далд хугарал, зүүн бугалга ясны зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.    
  3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.    
  5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (2-р хх-ийн 68-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 20-26-р хуудас),

Хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 50 гаран тэмээтэй байдаг манай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг Баруун сайхан, дунд сайхан, Хүнгэл гэх газраас бэлчээрт байдаг тэмээг бол хариулах боломж байхгүй амьтан би өөрөө тэмээгээ 20 гаран хоноод байгаа газраар нь бүртгэж үздэг юм. Би тэмээгээ 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр хамгийн сүүлд бүрсгэж үзэхэд манай тэмээ “Хүнгэлт, модон овоо” гэх газраар бэлчээрт байсан юм. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай тэмээнээс 3 тооны тэмээг Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Б.А нь гэрийнхээ ойролцоо аваачаад тэгээд 2022 оны 10 дугаар сарын 19-ний орой гэрийнхээ гадаа авчирж хашаад барьж аваад ажилласан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 38-39-р хуудас),

Хохирогч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх 9 тооны тэмээтэй байдаг манай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг Баруун сайхан, дунд сайхан, Хүнгэл гэх газраас бэлчээрт байдаг тэмээг бол хариулах боломж байхгүй амьтан би өөрөө тэмээгээ 2022 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр бүртгэж үзэхэд манай нэг буурал хоншоортой бор ингэ нь манай нутгийн айл болох Баярбаатарын тэмээнд байсан тэгээд би тэр тэмээгээ Баярбаатарын тэмээтэй цугт нь үлдээгээд явсан юм. Намайг гэртээ байж байхад 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай нутгийн залуу болох Баярбаатар утсаар ярьж манай 3 тооны тэмээг Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний орой гэрийнхээ гадаа авчирж ажилласан байна. Мөн манай тэмээнд байдаг танай буурал хоншоортой буурал ингэ дунд нь байна ирж арьс толгойг нь хар гэж хэлэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон дээр ирж тэмээний арьс толгой харахад манай буурал хоншоортой бор ингэ мөн байсан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч Ч.Батхадын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг дулаан 4-2 тоот оршин суудаг юм. Манай эгч Сарнай эгчтэй Г  гэх залуу гэр бүл болох гэж байгаа гээд манай эгчтэй цугтаа амьларч байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Г  ах залгаад ах нь нэг тэмээ идэх гэж авчирсан тэгээд мөнгө төгрөг хэрэгтэй болоод байна ахдаа энэ тэмээг зараад өг гэхээр нь би 09 цагийн үед байх Г  ахын гэрт очиход Г  ах байсан. Тэгээд надад нэг тэмээний мах харуулахаар нь гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд гарал үүслийн бичиг байхгүй гэхээр нь арьс толгой нь хаана байгаа юм гэхэд арьс толгой байхгүй гээд байхаар нь энэ тэмээний мах хулгайн мах биш биз гэхэд манай найз өгсөн юм найдвартай хүн байгаа юм гээд байхаар нь би тэр тэмээний махыг ченж Баягаа гэх хүнд өгсөн. Тэгэхдээ гарал үүслийн бичиг гэхээр нь би маргааш гарал үүслийн бичиг өгнө гэж хэлээд өгсөн тухайн тэмээний мах хэд болсонг мэдэхгүй.  Г  ах өөрөө тооцоо хийсэн байгаа би өөрөө хөдөөнөөс мал мах зарахдаа Баягаа ченжид байнга өгдөг болохоор надад итгээд гарал үүслийн бичиг маргааш өгье гэхэд итгээд үлдсэн юм. Маргааш нь би тухайн нэг тооны тзмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсэн юм...Г  ах надаар нэг удаа тэмээ заруулсан өөр мал заруулаагүй ээ...Би мэдэхгүй ээ. Г  ах өөрөө гарал үүслийн өгнө гэж хэлээд тухайн махыг надаар заруулсан юм...Г д малын А данс байгаа үгүйг би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 64-р хуудас),

Гэрч Ч.Батхадын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Би тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Ямарч байсан хар хөх өнгийн машин байсан санагдаж байна. Тухайн өдөр мах зарахаар очиход машинд Д.Г ах, манай хойд аав болох Юүндэндорж нар надтай хамт явж байсан юм. Манай хойд аав болох Юүндэндорж нь 70 нас дөхөж байгаа чих нь дүлий өвгөн байдаг юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-р хуудас),

Гэрч П.Цэрэнбалтавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хорихын байр 7-7А тоотод оршин суудаг юм. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхгүй байхад А  манайд ирээд манайд амьдардаг найз И-ийг  3 адуу ажиллуулна гэж аав ээжийн хажууд хэлээд аваад явсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед Ишжамц, А  хоёр манай гадаа ирээд нэг тэмээний мах буулгаад үүдний амбаарт хийсэн. Тэгээд А  манайд орж ирээд аав ээжийн хажууд И-ийг  хөдөө хэд хоног ажиллуулсны хөлсөнд өгч байгаа мах шүү гэж хэлсэн. Тэгээд тухай махыг И бид хоёр манай төрсөн ах Мэндсайханыг дуудаж ахынхаа 9598 СҮА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж Нараагийн бойнд аваачиж ченж Нараад 226 кг-г нь 3000 төгрөгөөр өгөхөөр тохирч мөнгөө аваагүй махаа үлдээгээд явсан...Гарал үүслийн бичиг байгаагүй. Ченж Нараа гара үүслийн бичиг нэхэхэд нь А  ах тэмээний мах өгсөн юм аа. А  ахаас асуугаарай гэж хэлэхэд надаас А  ахын дугаарыг аваад үлдсэн...би тэр талаар мэдээгүй...Арьс, шийр, толгой байгаагүй. Дан мах байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72-р хуудас),

Гэрч П.Цэрэнбалтавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин  өгсөн “...Нараад 226 кг махыг кг-ийг нь 3300 төгрөгөөр өгөхөөр тохирч мөнгөө аваагүй махаа үлдээгээд явсан тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 16 цагийн үед И-ийн  хаан банкны 5653033877 гэх дансаар Нараа гэх ченжид зарсан тэмээний махны мөнгө гэж 745.000 төгрөг орж ирсэн юм..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-76-р хуудас),

Гэрч Н.Маргадын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 17-ны орой намайг орой ганцаараа унтаж байхад манай аав А  аймгийн төвөөс Г  түүний эх*******гэх танихгүй эмэгтэй бас Эрдэнээ буюу И нарын хамт хоёр мотоциклтой ирээд хоносон байсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 18-ны өдөр тэр хэд хонь малаа услаад ойр зуурын юм хийж байгаад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай аав А  10 цаг өнгөрч байхад саарал морьтой тэмээндээ явсан байсан...17 цагийн үед гэртээ буцаж ирээд аавтай уулзахад намайг хойно ойрхон тэмээ авчирсан байгаа чи тэр тэмээнд манай тэмээ байгаа бүгдийг нь туугаад ир гэж хэлээд Эрдэнээ буюу И-ийн  хамтаар яваад ир гэхээр нь би Эрдэнээ буюу И-тай   хамт мотоциклтой явж 9 тооны тэмээ байсныг ойролцоогоор 19 цагийн үед тууж ирээд хашаанд хашилцаж өгөөд миний хачиг өвдөөд байсан учир гэр рүүгээ орсон. Аав А , Г , Эрдэнээ буюу И тэр хэд хоёр тэмээ ажиллана гэж байсан...оройн 00 цагийн үед цагдаа нар аавтай хамт ирээд чингэлэгнээс тэмээний арьс шийрнүүд гаргаад зураг авчихаад явсан.Тэр үед нэлээн хэдэн тэмээний арьс шир гарч байсан болохоор би аавыг хулгай хийсэн байна гэж гадарласан юм...Манай өөрийн 2 тооны тэмээ байгаа тэр тэмээг замаар туугаад ир гэсэн юм. Тэгээд би тэр тэмээг И-ийн  хамтаар мотоциклтой тууж ирсэн юм...би тухайн 7 тооны тэмээний хохирогчийг танихгүй ээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79-81-р хуудас),

Гэрч М.Сарнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байх Г  бид хоёрыг гэрт байж байгаад манай нөхөр Г  өөрийн мянгат малчин найз болон А  гэх найзруугаа залгаад өмнө авсан хашааны банзны дутуу болох 200.000 төгрөг авья гэж залгахад би хөдөө адуу хийх гэж байна чи хамжилцаад хийгээд өгөөч бас гэдэс арилгах хүн хэрэгтэй байна эхнэрээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд Г  бид хоёр зөвшөөрч мотоциклтой аймгийн төвийн хойд талд хогийн цэгийн баруун талд очиход нэг залуутай хоёулаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар 2 мотоциклтой цааш хөдөө гэр рүү нь очиод байж байтал тэр оройдоо адуундаа яваагүй байж адуу байхгүй байна гээд байхаар нь би Г ар өөр айл руу хүргүүлж тэндээ 2 хоноод байж байхад Г  над дээр ирээд намайг аваад буцаад Аптансүхийн гэрийн гадаа ирэхэд гадаа нь машинд тэмээний мах ачсан байхаар нь гэдсийг нь арилгаж болохгүй юм уу гэхэд тэмээний гэдэс арилгадаггүй юм гэж хэлээд аймгийн төв рүү явсан. Тэгээд замдаа манай нөхөр Г  зогсоод манай найз Аптансүх Эрдэнээ бид хоёрт нэг нэг тэмээний мах өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь танай найз адуу хийнэ гээд байсан чинь яасан гэхэд манай найз тэмээ ихтэй бас аав нь их тэмээтэй байдаг болохоор тэр тэмээнээс хийсэн гэж хэлсэн. Маргааш нь Г  тэмээний махаа зарж мөнгөтэй болж гэрээ дулаална гээд манай эмэгтэй Батхадыг дуудаж тэмээний махаа заруулсан юм...Манай нөхөр Г  хулгайн тэмээ гэдгийг өөрөө ч мэдээгүй байж байгаад цагдаа дээр ирсэн би ч бас хулгайн тэмээ гэж мэдээгүй ээ...Манай нөхөр Г  тухайн тэмээний махаа зарахдаа гарал үүслийн бичиг аваагүй ээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 85-р хуудас),

Гэрч С.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг өргөө 46-17 тоот эх*******хүүхэд нарийн хамтаар оршин суудаг юм. Би 2019 оноос хойш Хэрлэн сумын 1 дүгээр баг хийд 21-01 тоот хашаанд мал мах түүхий эд худалдаг авч эхэлсэн юм...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суудаг Мандах гэх хүний эх*******Батхад гэх эмэгтэйгээс 1 тооны 244 кг татсан тэмээний мах худалдаж аваад тэгээд мөнгө нь 854.000 мянган төгрөг болоод тэгээд 5001003046 гэсэн М.Сарнай гэх эмэгтэй хүний дансанд хийлгэсэн. Тэгээд гарал үүслийн бичиг эргээд авчирж өгнө малын эмч байхгүй байна гэж хэлээд явсан юм. Тэгээд би арьс толгойг нь гэхэд манай аав,ээж толгойг нь хөдөө гэртээ үлдээсэн байна гээд байсан юм...Батхад нь хар хөх өнгийн 55-34 уао гэх тээврийн хэрэгсэлтэй 2-3 эрэгтэй хүнтэй ирж өгсөн юм...Намайг Хэрлэн сумын 5 дугаар баг Түмэндэмбэрэлийн бойн дээр мах авдаг байхад тэнд гэдэс арилгадаг хүүхэн байсан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-р хуудас),

Гэрч Ж.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчим 40-03 тоот хүүхдүүд нарийн хамтаар оршин суудаг юм. Би 2006 оноос хойш Хэрлэн сумын 5 дугаар баг Тариаланчид ВЗЗ тоот хашаанд мал мах түүхий эд худалдаг авч эхэлсэн юм... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Тариаланчид гудамж ВЗЗ тоот хашаанд манай бойн дээр өглөө 08 цагийн үед нэг залуу тэмээний мах зарах гэсэн юм. Би өөрөө Түмэндэмбэрэлийн бойнд ажилладаг юм. Энэ тэмээний мах Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны Б.А  гэх хүнээс авлаганд авсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэр тэмээний махыг хиллүүлээд 226 кг болж би махыг нь 3300 төгрөгөөр бодож нийт-745000 мянган төгрөг болсон. Тэгээд мөнгө 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэг хүний данс өгөөд мөнгөө авсан юм. Би хамгийн гол нь Бэгз өвгөн болон Аптансүхийг тандаг болохоор надад А-ээс   малын гарал үүслийн код ирнэ гэж хэлсэн болохоор нь би итгээд авсан юм...Тухайн ченж нь малын гарал үүслийн бичиг үндэслэж авдаг юм...Би тухайн нэг тооны тэмээний махыг гарал үүслийн бичиггүй авсан байгаа. Одоо болтол надад малын гарал үүсэл нь ирээгүй байгаа... Би мал мах худалдаж авахдаа гарал үүслийн бичиг байнга авдаг. Би Бэгз өвгөн А  нараас гарал үүсэл ирнэ гэхээр нь би итгээд махыг нь авсан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 93-р хуудас),

Гэрч П.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 4б-20 тоот оршин суудаг юм. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өглөө манай дүүгийн найз болох И намайг утсаар дуудаж Нараагийн бойнд нэг тэмээний мах зарах гэсэн юм гэхээр нь би өөрийн Рпиз-11 маркын 95-98 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэрлэнгийн 7А-7 тоот өөрийн дүү болох Цэрэнбалтавын хашаанд очиж нэг тэмээний махыг ачиж Нараагийн бойнд аваачиж заралцсан юм...Би мэдээгүй тухайн тэмээний арьс толгой байгаагүй мах л байсан юм...Би мэдээгүй хөдөө яваад хүнээс ажлын хөлсөнд авсан гэж байсан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 96-97-р хуудас),

Гэрч Б.Пүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэж санаж байна манай гэрт А  гэдэг хүн орж ирээд манай гэрт байдаг И-ийг  3 адуу ажиллаад өг гээд аваад явсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өглөө манай гэрт А  И-ийг  дагуулж ирээд нэг тэмээний мах буулгаад энэ И-ийн  ажлын хөлс шүү гээд махаа үлдээчихээд И-ийг  дагуулаад явсан юм. Тэгээд Аптансүхийн үлдээсэн тэмээний махыг миний бага хүү болох Цэрэнбалтав тухайн өдрөө бойнд өгөхөөр аваад явсан юм. Өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 103-р хуудас),

Гэрч Д.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хамгийн сүүлд А  нь надад 2022 оны 10 дугаар сарын 20-ны 2 тооны 524 кг тэмээний мах өгөхөөр мал нядалгааны цэг дээр өгөөд явсан юм. Тухайн үед 1346244 гэсэн тоот гарал үүслийн бичгээр надад зарсан юм. Тухайн үед 1 кг махыг 3500 төгрөгөөр тооцож 1.834.000 төгрөг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2022/ШД-352 дугаартай “...1 тооны тэмээ нийт үнэ 1,200,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 128-130-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2022/ШД-351 дугаартай “...3 тооны тэмээ нийт үнэ 2,900,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 139-141-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2022/ШД-350 дугаартай “...1 тооны морь нийт үнэ 1,000,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 150-152-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нар нь мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн тэмээг хулгайн тэмээ гэдгийг мэдсээр байж зарж борлуулан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлан өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирол хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.А Б.А-ийг  , Э.И нар нь хохирогч Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохирол нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Э-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч Б.А Б.А-ийг  , Э.И нар нь хохирогч Ө.Б-т 2.900.000 төгрөгийн хохирол, Ц.Т-т 1.200.000 төгрөгийн хохиролыг тус тус төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаан гаргаж өгсөн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүгдэгч Б.А-ийг  ас хохирогч Ө.Б-т 1,100,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүгдэгч Э.И аас хохирогч Ө.Б-т 1,110,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүгдэгч Б.А-ээс   хохирогч Ө.Б-т 700,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 баримт, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүгдэгч Б.А-ээс   хохирогч Ц.Т-т 1,200,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.А-ээс   10,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Б.Э нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.А-ээс   иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.А-ийг  , Э.И  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул Б.А, Д.Г, Э.И нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А , Д.Г нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 138-р хуудас, 1-р хх-ийн 225-р хуудас),

Шүүгдэгч Э.И нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 193, 196-203, 205-212-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл ам бүл 5, эх*******3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 6, 5 хүүхдийн амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Э.И ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эхнэр, хадам аав, ээжийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  морины үнэ 1.100.000  төгрөгийг шүүгдэгч Б.А-ээс   гаргуулж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2239000000420 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э нь эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.А-ээс   нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Г , Э.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ШүүгдэгчБ.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.И  нарыг тус бүр 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгчБ.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор буюу 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д  оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суух газар Хэнтий аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, 8 (найм) сарын хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг тус тус хориглосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  морины үнэ 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Б.А-ээс   гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8. Эрүүгийн 2239000000420 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч Б.Э нь эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.А-ээс   нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-ийг  , Э.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.УУГАНБАЯР