Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0069/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 2339000000108 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн төвд “Эх гурван баян булаг” ХХК-ний 8 *******ийн өөрийн эзэмшлийн хүнсний дэлгүүр дотор 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Д.Б-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар “шар өнгийн модон бариултай ажлын хэсэг 12 см, иш хэсэг 10 см нийт 22 см урттай хутгаар Д.Б-ын эрүүний доор хэсэгт 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд эрүүн доор зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн төвд “Эх гурван баян булаг” ХХК-ний 8 *******ийн өөрийн эзэмшлийн хүнсний дэлгүүр дотор 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Д.Б-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар “шар өнгийн модон бариултай ажлын хэсэг 12 см, иш хэсэг 10 см нийт 22 см урттай хутгаар Д.Б-ын эрүүний доор хэсэгт 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд эрүүн доор зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000108 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-24-р хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 25-28-р хуудас),

Хохирогч Д.Б-ын (хх-ийн 32-37-р хуудас), гэрч Б.Хонхонцэцэг (хх-ийн 45-46-р хуудас), гэрч Д.Халиунаагийн (хх-ийн 49-52-р хуудас), гэрч Б.Тэмүүжингийн (хх-ийн 55-56-р хуудас), гэрч С.Нарантуяагийн (хх-ийн 59-60-р хуудас), гэрч М.Батсайхан (хх-ийн 67-68-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт (хх-ийн 76-77-р хуудас),

Хохирогч Д.Б-ын “....Г д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 99-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймаг Гурванбаян тосгоны захирагчийн ажлын албан даргын тодорхойлолт,  иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90, 95, 97-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000108 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...А.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч энэхүү үйлдлийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг албан ёсоор нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч хохирол учруулсан цагаас авахуулан эмнэлгийн бүх зардлыг төлсөн. Өвчтөнийг эмнэлэгт байх хугацаанд ар гэрийнх нь байрлах болон бусад зардал, цаашид гаргах зардал, зээл төлөх бүхий л өр төлбөрийг барагдуулж, нийт 11 000 000 төгрөгийг төлсөн. Хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолтыг нотариатаар батлуулж өгсөн байсан. Прокурорын сонсгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас прокурорын саналын хүрээнд энэхүү хэргийг шийдэж өгнө үү...” гэж,

Шүүгдэгч А.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн төвд “Эх гурван баян булаг” ХХК-ний 8 *******ийн өөрийн эзэмшлийн хүнсний дэлгүүр дотор 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Д.Б-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар “шар өнгийн модон бариултай ажлын хэсэг 12 см, иш хэсэг 10 см нийт 22 см урттай хутгаар Д.Б-ын эрүүний доор хэсэгт 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд эрүүн доор зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй байдлаар ярьсан байгаа. Би Д.Б-ын бие хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед Б  бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Манай дэлгүүр дээр зарагддаг хутга байсан юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 сарын 08-ны өдөр өглөө босоод 09 цагийн орчим миний танил хүн болох Хадаа гэх ах МАОМ ХХК-н ачигч 100 маркийн машиныг асаагаад өгөөч гэж гуйсан тул 10 цаг өнгөрч байхад очиж асааж өгөөд ажлаас нь хэсэг хийлцэж өгсөн. Тэгээд 13 цаг 30 минутын орчим байх цаг болсон тул би Хурх тосгон орж Хаан банкинд ажилтай байсан учраас явах гэтэл Хадаа ах машиндаа байсан Ерөөл *******тэй 0.75 литрийн архи гаргаж голохгүй бол энийг авахгүй юу гэхээр нь би аваад өөрийн машины урд хажуугийн суудал дээрээ тависан байсан юм. Тэгээд Хурх тосгон явахаар явсан юм. Явж байтал Хурхын урд ойролцоо байдаг  Г  гэдэг айлаар орсон юм. Очоод Г-ын  гэрийн гадаа зогсож ээж  Цэгмид эгчтэй мэнд мэдээд байж байтал Г  ирсэн юм. Г  миний машины хажууд ирээд Хадаа ахын өгсөн шилтэй архийг хараад урд өдөр нь архи уугаад шартсан байдалтай архи руу хараад байхаар нь би Г д энэ архийг уух юм уу гэхэд Г  ах шууд л манай гэрт  аваад ороод ир гэхээр нь би гэрт нь аваад орсон. Тэгээд тэр ерөөл архинаас Г  ах 4-н хундага, би 3 хундага уугаад сууж байтал Г  ахын ээж Цэгмид эгч орж ирээд Г  ахыг гарч үхрийн баас цэвэрлэ ажлаа хий гэсэн тул ууж дуусгалгүй Г  ах өвөртөө хийгээд гарсан. Тэгээд үхрийн саравчинд үхрийн баасаа цэвэрлэж байсан. Г-ын  эх******* Тунгаа эгч дээрээ очиж 20 литрийн усны савны таг авч цэвэрлэж 2 удаа Тунгаа эгч уусан. Г  2 удаа би 2 удаа би бас 2 удаа уухад ерөөл *******тэй  0.75 литрийн архи дууссан. Би Г-ын  эх******* Тунгаа эгчээс таньд дансанд чинь мөнгө байвал хот руу манай аав Хүрэлээд мөнгө шилжүүлээд өгөөч гэж гуйхад эгчид нь мөнгө байхгүй болчоод байна гэж хэлсэн.Тэгээд би Тунгаа эгчээс хэдэн төгрөг зээлчих л дээ гэж асуухад  Тунгаа эгч хүнээс асууж өгье бараг болох байх гэхээр би наад асуудал чинь яахав тэгэж байгаад больё гэхэд Г  ах хоёуулаа Хурхын төв орьё гэхээр нь би Г  ахаа яах гэж байгаа юм гэхэд Г  нь яахав дээ дэлгүүр орно биз дээ гэж хэлсэн тул би Г  ахын хамт Хурх тосгон явсан. Тэгээд миний бодож байгаагаар 16 цаг 10 минутын орчим байх Г  ахын дэлгүүр дээр очиж зогосоход Г  ах хоёулаа орьё гэсэн тул хамт орсон. Ороод Г  ох дэлгүүрэс Элин *******тэй 75-н аваад машинтай Г  ахын хөдөө гэр рүү явсан. Г  ах авсан Эдин *******тэй архийг хөдөө гэрт нь очиж 1 удаагийн цагаан цаасан аягаар нэг нэг уутал Г  ахын ээж Цэгмид эгч хажуунаас уурлаж шилтэй архийг аваад  хол шидсэн чинь архи асгараад дууссан байсан тул Г  ах ээж Цэгмид болон эх******* Тунгаатай архи шидэж сасгаснаас болж ам зөрөөд хэрэлдэж намайг Г  ах ахиж Хурхын төв явна гэж хэлэхээр нь би машинаа асааж хамт явсан...Би сайн мэдэхгүй байна анзаараагүй ер нь орой болсон байсан цагийн багцаа мэдэхгүй байна. Г  ахын дэлгүүрт ахиж очсон. Тэгээд бид 2 дэлгүүрт ороод надад 40000 төгрөг байсан болохоор 1 шил 0.75 л Эдин архи аваад лангуу дээр нь тавиад байж байтал Г  ах нэлээн согтсон байсан болохоор дэлгүүр дотроо лангууны дэргэд янз бүрээр ална шүү пизда минь намайг монголд амжихгүй шүү гэж орилоод байсан бас хутга шааж ална гэж орилож байхаар нь би Г  ахаа та ямар зан гаргаад байна аятайхан бай гэхэд Г  ах чамаар заалгахгүй шүү гэж хэлээд урд ирээд заамдаад ална шүү гэж хэлээд цаашаа болоод гараа буулгахаар  нь гарт нь хутга байгааг нь харсан. Тэгтэл миний цээжин хэсгээр нойтон оргихоор нь доош хартал дэлгүүрийн шалаар цус гоожиж байсан...дэлгүүрийн ороод кассын ойролцоо үүдний хэсэгт байсан. Тэгээд би намайг хутгаар зүсчихсэн юм уу яаж байгаа юм гэхэд Г  ах дэлгүүрийн кассны хажууд очоод  зогссон байсан. Тэгэхээр нь би Г  ахад их цус гараад байна шүү дээ яаралтай эмнэлэг дуудаач гэхэд Г  ахын том хүү нь ээжтэйгээ утсаар аав Бааска ахыг хоолой орчим нь хутгаар зүсчихлээ гэж хэлж байсан.Тэгтэл 10 орчим минутын дараа 2 хүн орж ирсэн. Тэр хүмүүс нь эмч сувилагч хоёр байсан эмч миний хоолойны шархийг хараад ямар аймар болчихсон юм бэ яаралтай тусламж үзүүлэхгүй бол болохгүй  гээд эмнэлэг авч явсан.  Тэгээд эмнэлэг дээр ирээд оёдол хийнэ гэхээр нь би айж байна өвдөх байх гэж бодоод оёдол хийлгэхгүй гэхэд эмч нар оёдол хийхгүй байж болохгүй ээ бохир орно бас цус алдаад байна гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй миний эх******* Энхжин хажуу айлын машинтай батсайхан гэдэг ахыг гуйж ирсэн байсан тул хоолойдоо боолт хийлгэж гэр рүүгэ хөдөө явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-37-р хуудас),

Гэрч Б.Хонхонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны төвд Гурванбаян эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилд ороод 2022 оны 9 дүгээр сарын 01-нд ирээд энд амьдарч байна. Ингээд 2023 оны 02-р сарын 08-ны өдөр 16:30 минутанд Гурванбаян тосгоны эмнэлэгт ээлжийн сувилагчаар гарч ажиллаж байх хугацаанд 18 цаг 07 минутанд 98088580 гэдэг дугаараас Энхтунгалаг гэх хүн манай эмнэлэгийн дуудлага хүлээн авах 93309003 дугаарын утсанд залгаж “Би хөдөөнөөс ярьж байна Гурванбаян тосгоны “Эрх гурван баян булаг” ХХК-ны 8-н ийн хүнсний дэлгүүрт хүзүүндээ мэсний шархтай хүн байна.” гэж мэдэгдсэний дагуу манай их эмч Д.Халиун дуудлаганд очиж тус мэсний шархтай гэх хүнийг 19:00 минутанд авчирахад Гурванбаян тосгоны Шар тал гэх газар түр оршин суух Даваахүүгийн Б  /УК92100931/ гэдэг хүн байсан ба энэ хүн маань эрүүн доороо зүсэгдсэн байрын нэлээд урт хэмжээний шархтай байсан. Ингээд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх гэхэд уг иргэн маань өөрөө эмнэлэгийн анхны тусламж үзүүлж оёдол тавьж боолт хийх гэхэд оёдол тавиулахгүй гээд ойртуулахгүй байсан энгээд боолт хийж өгөхөд эхнийхийг нь өөрөө аваад хаячихсан тэгэхээр нь дахиж боолт хийж өгсөн. Тэгээд оёдол тавих гээд эмч нар Д. Б ыг ирсэн цагаас нь эд гуйж аргадаад болохгүй байсан тэгээд Д.Б-ын эх******* эмнэлэг дээр ирээд Б  эх*******ийгээ дагаад гэр рүүгээ явлаа гээд 22 цаг 30 минутын үед ад явчихсан. Ингээд Д.Б  нь өөрөө оёдол тавиулахгүй гээд боолт хийлгүүлээд л гарсан даа...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),

Гэрч Д.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гурванбаян тосгоны эрүүл мэндийн төвд хүний их эмчээр ажлаад 6 жил болж байна. Ингээд манай эмнэлэгт Гурванбаян тосгоны худгын баруун талын дэлгүүрт хоолойгоо зүсүүлсэн хүн байна гэх дуудлагын дагуу Г-ын  хүнсний дэлгүүрт очиход дэлгүүрийн зааланд Г-ын  2 хүүхэд байсан. Дэлгүүрийнхээ арын өрөөнд Г  Б  2 байсан. Цонхны тавцан дээр нь задалчихсан 1 шил Эдэн *******тэй архи байсан. Тэгээд юу болсон талаар асуухад би хоолойгоо зүсүүлчихээ гэж хэлсэн. Тэгээд гадаа хүнтэй муудалцаад энгэчихлээ гэж хэлж байсан. Тэгтэл Г  ахын эх******* хүүхэд рүүгээ залгаад ярьж байгаад эмч нар ирсэн гэхээр нь надтай ярья гээд Г  ахын эх******* Тунгаа эгчтэй ярихад наад 2 чинь өдөржингөө хэлхэлдээд байсан юм аа. Тэгээд Г  хоолойг нь зүсчихсэн юм байна гэж хэлсэн. Тэгж л би Б ын хоолойг зүссэнг мэдсэн. Тэгээд Б ын шархыг үзэхэд эрүүн доод хэсэгт нэлээд урт хэмжээтэй зүсэгдсэн шарх байсан тул энд тусламж үзүүлэх боломжгүй юм байна. Эмнэлэг яаралтай явья гэхэд Б  би эмнэлэг явахгүй би зүгээр тариа хийлгэхгүй оёулахгүй гээд авч явах гэж нэлээд удсан. Тэгтэл Б ын эх******* нь Нарантуяа гэдэг эгчийг дуудсан. Нарантуяа эгч ирээд бараг хүчээр шахуу түлхэж татаж байж эмнэлэг авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очсон хойноо Б  үзүүлэхгүй оёдол тавиулахгүй та нар шиг жижиг гарын эмч нараар оёдол тавиулахгүй гэж агсараад байсан. Ингээд би 21 цаг болж байхад гэртээ харьсан даа. Тэгэхдээ харихын өмнө Б  үзүүлэхгүй оёдол тавиулахгүй байхаар нь цэвэрлэгээ хийж ариун боолтоор боож өгсөн. Намайг явсаны дараагаар Б ыг Тэмүүжин эмч хараад үлдсэн...Манай эмнэлэгт дуудлага 2023.02.08-ны 16 цаг 07 минутанд ирж би 3-5 минутын дотор шуурхай очсон. Б  Г  нар нэлээд согтолттой харагдаж байсан. Дэлгүүр дотроо 1 шил Эдэн *******тэй архи задалчихсан ууж байгаа бололтой Б  нь эрүүн доороо зүсэгдсэн шархтай байсан. Дэлгүүрээс эмнэлэг авч явахад үгэнд орохгүй их удсан эмнэлэг дээр очоод үзлэг хийлгэхгүй оёдол тавиулах агсан тавиад байсан. Тэгээд эмнэлэгээс 22 цаг өнгөрөөгөөд Б  эх*******тэйгээ хамт явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-52-р хуудас),

Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7-р баг Гурванбаян тосгоны төвд
Гурванбаян эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр ажилд трмилогдоод 2 жил орчим болж байна. Тэгтэл 2023 оны 02-р сарын 08-ны орой 18 цаг 30 минутын үед намайг гэртээ байхад их эмч Халиунаа утасдаад Гурванбаян тосгоны төвд байрлах Г-ын  дэлгүүр дээр ирлээ, энд хүзүү орчимдоо зүсэгдсэн шархтай хүн байна, шарх нь нэлээн гүн урт юм байна, оёулахгүй эмнэлэг явахгүй гээд болохгүй байна, хүмүүс нь согтуу байна гэж хэлсэн. Тэгээд Халиунаа эмч ямарч байсан щархтай хүнээ эмнэлэг руу аваачъя хүрээд ирээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би албаныхаа автомашиныг жолоочтойгооо явуулсан. Ингээд 19 цаг өнгөрөөгөөд Халиунаа эмч шархтай хүнээ аваад эмнэлэг дээр ирсэн. Ингээд би шархтай иргэнийг үзэхэд Гурванбаян тосгоны Шар тал гэх газар түр оршин суух Даваахүүгийн Б  гэх хүн байсан. Ингээд шархыг нь үзэхэд эрүүн дороо хөндлөн зүсэгдсэн нэлээн урт шархтай, бас нэлээн гүн байсан. Ингээд эмнэлэгийн анхны анхны тусламж үзүүлэхээр шархыг нь цэвэрлэж оёдол тавихаар тариа хийх гэхэд тариа хйилгэхгүй, оёдол тавиулахгүй гэж гээд байсан. Ингээд эмнэлэгийн ажилтан бид нар янз бүрээр гуйгаад нэмэр болоогүй ээ. Тэгээд тариа хийлгэхгүй оёдол тавиулахгүй байхаар нь Б ын эх*******ийг нь дуудуулж авчираадч нэмэр болоогүй Б  согтуурхаад бидэнд та хэд намайг хорлох гэж байна би та нараар оёдол тавиулахгүй гээд байсан. Тэгээд эмч эхлээд шархыг цэвэрлэж, халдаргүйжүүлэх зорилгоор цэвэр боолт хийж өгсөн тэгтэл тэрийгээ удахгүй хуу татаад хаячихсан. Ингээд Б  архи уувал оёдол тавиулна тамхи татвал оёулна гээд байхаар нь өөрийнх нь авчирсан Эдэн гэдэг архинаас нь уулгасан, тамхийг нь татуулсан тэгээд ч нэмэр болоогүй тариа хийлгүүлээгүй оёдол тавиулаагүй ээ. Тэгээд ер нь агсараад л байсан даа. Тэгж байгаад 22 цаг өнгөрөөгөөд Б  эх*******ээ дагуулаад гэр лүүгээ яваад өгсөн. Ингээд 2023 оны 02-р сарын 09-ний өдөр 12 цаг өнгөрч байхад “Б  манай эмнэлэг рүү Бие өвдөөд салганаж чичрээд байна гэж дуудлага өгсөн байсан. Тэгээд би Б ын Шар тал гэх газар байрлах гэрт нь очиж Б ын биед эмчийн үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн, ухаан санаа хэвийн, даралт хэвийн байсан тул шарханд нь цэвэрлэгээ хийж Б ын эрүүн доорх хөндлөн шарханд 16 оёдол тавьж цэвэр боолт хийж өгч эм бичиж өгсөн...” гэх мэдүүлэг
(хх-ийн 55-56-р хуудас),

Гэрч С.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7-р баг Гурванбаян тосгоны төвд оршин сууж тус тосгоны цэцэрлэгт тогооч хийдэг л дээ. Нэг гэр маань тус тосгоны шар тал гэдэг газар байдаг тэнд нөхөр Батсайхан маань байдаг юм. Манай хөдөө гэрийн маань ойролцоо Б  гэдэг залуу Пролог системс газар тариалангийн компанийн хашаанд эх******* хүүхдийн хамт амьдардаг юм аа. Ингээд 2023 оны 02-р сарын 08-ны орой 18 цаг өнгөрч байхад залгаад Б ын эх******* Энхжин хөдөөнөөс над руу залгаад би тосгоны төвд гэртээ байсан юм л даа. Тэгээд Энхжин хэлэхдээ “Манай нөхөр Б  хүнд хоолойгоо хэрчүүлчихсэн гэнээ та Гурванбаян тосгоны эмнэлэг руу яаралтай яваад очоо” гэсэн тэгэхээр нь би гараад эмнэлэг дээр гүйгээд очиход Тэмүүжин эмч байсан тэгэхээр нь Б  хаана байгаа юм бэ гэхэд Г-ын  дэлгүүр дээр байгаа гэхээр нь тэндээсээ Г-ын  дэлгүүр дээр явж очиход тэнд хаалга нь дотор талаасаа цоожтой байхаар нь тогшиход Г-ын  хүүхэд хаалга тайлж өгсөн ингээд дэлгүүрт ороход Халиунаа эмч, эмнэлэгийн тогооч Хандаа, Г-ын  хоёр эрэгтэй хүүхэд, Г  өөрөө мөн Б  нар байсан. Тэгээд харахад шалан дээгүүр нь ганц нэгэн цус бололтой дуслууд харагдаж байсан. Харин Б ыг харахад эрүүн доор нь хөндлөн зүсэгдсэн бололтой нэлээн том шарх үүссэн харагдаж байсан. Тэгээд Б аас юу болчихоод байгаа юм бэ гэж асуухад “Г  бид хоёр маргалдаад би ийм болчихоод байж байна.” гэж хэлсэн, Тэгээд Б  эмнэлэг явъя гэхэд явахгүй байсан тэгтэл эмнэлэгийн фургон ирээд бид нар Б ыг дэлгүүрээс түрж түлхэж байгаад гадаа гаргаад эмнэлэгийн машинд суулгаж явууЛсан. Тэгээд Б ын приус маркийн автомашин Г-ын  дэлгүүрийн гадаа түлхүүр нь дотороо байж байсан. Б  машинтайгаа Г-ын  дэлгүүр дээр л ирсэн юм шиг билээ... Хоёлаа архи уусан байсан, намайг ороход 1 шил Эдэн архи уугаад байж байсан... Намайг байхад тийм зүйл болоогүй ээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60-р хуудас),

Гэрч О.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Даваахүүгийн Б  гэх хүн ганцаараа 2023 оны 02-р сарын 08-ны өдөр цагийг нь сайн санахгүй байнаа өдөр л байсан байх манай дэлгүүрээр орж ирээд нэг шил 0,75 литрийн архи, ундаа зэрэг зүйлс худалдаж аваад бэлэн мөнгөөр тооцоо хийгээд гарсаныг нь санаж байна. Тэгээд манай дэлгүүрээс гараад баруун тийшээ алхаад явчихаж байгаа харагдаж байсан. Энэ хүн орж ирэхдээ ганцаараа явж байсан. Тэр өдөр А.Г манай дэлгүүрээр орж ирээгүй ээ... Архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна манай дэлгүүрт юм авчихаад л гарсан нэг их удаагүй ээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-р хуудас),

Гэрч М.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7-р баг Гурванбаян тосгоны төв Шар тал гэх газар байрлах Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын үрийн нөөциш харуул ажилтай, эх******* тосгоны төв дээр ажилтай байдаг л даа. Манай ойролцоо газар тариалангийн компаниуд байдаг тэгээд манай гэрийн баруун хойд талд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Пролог системс” ХХК-ны хашаанд энэ өвөл амьдарч байгаа захиралынх хүүхэд л гэдэг шүү дээ. Эх*******ийг нь Энхжин гэдэг хоёуланг нь танилгүй яах вэ. Би гэртээ 2023 оны 02-р сарын 08-ны орой 19 цагийн үед Б ын эх******* над руу залгаад Гурванбаян тосгоны эмнэлэг дээр нөхөр маань хүнд хоолойгоо зүсүүлчихээд байна гэнээ та яаралтай яваад өгөөч ээ гэж гуйхаар би маншинаараа хүргэж тосгоны эмнэлэг гадаа Б ын эх******* хүүхдийг нь хүргэж өгч оруулчихаад буцаад явахдаа гэрээрээ төвийн гэрээрээ хальт орчихоод буцсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-68-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Б-ын биед эрүүн доор зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь тухайн тодорхойлолт бичсэн эмчийн үзлэгт 8-10 см орчим хэмжээтэй гэжээ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт (хх-ийн 76-77-р хуудас),

Хохирогч Д.Б-ын “...Г д ямар нэгэн  гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 99-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч А.Г нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирол төлсөн болох нь хохирогч Д.Б-ын “....Г д ямар нэгэн  гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 99-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч А.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.Г нь 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч А.Г-ыг  1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339000000108 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 1300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 1300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт,  шар өнгийн модон бариултай ажлын хэсэг 12  см, иш хэсэг 11 см нийт 22 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2339000000108 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР