| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0353/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/361 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/361
2023 10 11 2023/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2225005380435 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Э нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгч Ж.С-с Adidas брендийн өмд цамцны хослол, Converse брэндийн цамц, Polo цамц, спорт цээживч зэрэг эд зүйлсийг худалдан авч, төлбөрөө Хаан банкны интернэт банк ашиглан, гүйлгээ амжилттай гэсэн хуурамч хуулга харуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 776 000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Орхон молл худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгч буюу М.М-н 2011 тоот лангуунаас “аррlе” брэндийн Аirpod1 Generation-2 загварын чихэвчийг худалдан авч, төлбөрөө Хаан банкны интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн хуурамч хуулга үзүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 405 000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-г цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Эрүүгийн хариуцлагыг ойлгож, зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Ж.С “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.С-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, зургууд. /хх-н 16-18-р тал/
2. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 20-24-р тал/
3. Хохирогч Ж.С-н “Би Орхон Баян-Өндөр сум Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Орхон молл худалдааны төвийн 3 давхарт 3019 тоот лангуунд хувцас эд зүйл зардаг дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын үед нэг үл таних эрэгтэй манай дэлгүүрээр үйлчлүүлээд адидасын өмд цамцны хослол 580,000 төгрөгөөр зарагддаг, Конверсийн цамц 180,000 төгрөгөөр зарагддаг, поло 90,000 төгрөгөөр зарагддаг, спорт цээживч 120,000 төгрөгөөр зарагддаг эд зүйл авч нийт 920,000 төгрөгний эд зүйлс худалдан авч тооцоогоо хаан банкны интернэт банк ашиглан гүйлгээ амжилттай гэх хуурамч хуулга харуулан залилсан байсан. Тэгээд манай Орхон молл худалдааны төвөөс бас өөр лангуунуудаас бас эд зүйлс залилсан байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг. /хх-н 29-30-р тал/
4. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4294 дугаартай “Дээрх эд зүйлсийн одоогийн зах зээлийн үнэ цэнийг 776,000 /долоон зуун далан зургаан мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх үнэлгээний тайлан. /хх-н 35-38-р тал/
5. Сэжигтэн О.Э-н “Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Эрдэнэт хотод найз Т, Н, Д нарын хамт **-** УАМ улсын дугаартай приус 30 загварын хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирээд одоо хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна, нэг буудалд байрлаж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 12 цагт орсон буудлаасаа гараад Эрдэнэт хотын төвөөр явж байгаад Орхон молл гээд худалдааны төв рүү Т Н, Д бид дөрөв ороод салаад явцгаасан юм. Тэгээд би 2 давхрын шатны хажуу талын хувцасны дэлгүүр лүү ороод Адидасын өмд цамцны хослол, поло подволк, хар конверсийн малгайтай цамц зэрэг эд зүйлсийг Хаан банкны интернэт банк аппликейшний захиалгат гүйлгээг ашиглан залилсан. Тэгээд тэр лангуунаас гараад 2 давхраар тойрч явж байгаад гар утас, тэлээ гэх зэрэг эд зүйл зарж байсан дэлгүүр лүү орсон юм. Тэгээд тэр лангуунаас Аррle-ийн аirроd generation 2 загварын чихэвч бас Хаан банкны интернэт банк аппликейшний захиалгат гүйлгээг ашиглан залилж аваад Орхон молл худалдааны төвөөс гараад **-** УАМ улсын дугаартай машин дээрээ ирэхэд Дашка машин дээрээ ирчихсэн, Т, Н хоёр гарч ирээгүй байсан. Тэгээд удалгүй тэр хоёр гарч ирээд бид дөрөв Эрдэнэт их дэлгүүр лүү явсан юм. Тэнд очоод бид дөрөв ороод Т, Н хоёр салаад явсан. Дашка бид хоёр юм үзчихээд буцаад гараад машин дээрээ очоод байж байтал Т, Н хоёр гарч ирэхээр нь бид дөрөв машиндаа суугаад шууд Улаанбаатар хот руу явсан. Орой 23 цагийн үед Улаанбаатар хотод очоод салаад гэр гэртээ харьцгаасан юм. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Орхон молл худалдааны төвөөс Хаан банкны захиалгат гүйлгээ ашиглан хувцасны тасгаас адидасын хослол, футболк, конверсийн цамц зэргийг би хувьдаа авсан. Харин өөр лангуунаас болохоор арр!е загварын чихэвчийг бас захиалгат гүйлгээ ашиглан авсан” гэх мэдүүлэг. /хх-н 111-114-р тал/
5. Хохирогч М.М-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, /хх-н 160-р тал/
6. Хохирогч М.М-н “2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 20 минутын үед манай худалдагч Номун 99352213 дугаараас над руу залгаад камерын бичлэгээ яаж ухрааж үзэх билээ гэж асуусан. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асуухад би юм зарсан чинь барааных нь мөнгө дансанд ороогүй байна гэхээр нь би өөрийн дэлгүүр дээрээ очиж хяналтын камераа шүүхэд хар бараан өнгийн хувцастай масктай нүдний шилтэй залуу манайхаас 450,000 төгрөгний чихэвч худалдаж аваад гарч байгаа бичлэг байсан. Тэрнээс хойш 5-6 минутын дараа цагаан өнгийн хувцастай маск зүүсэн нүдний шилтэй эмэгтэй ирээд эмэгтэй хүний 485,000 мянган төгрөгний үнэлгээтэй цүнх аваад гарж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Хаан банкны туслах руу залгаад гүйлгээ шууд орж байгаа юу гэж асуухад манай гүйлгээ хэвийн байгаа, сүүлийн үед манай банкны захиалгат гүйлгээ гэх цэсээр хүмүүс залилан хийгээд байгаа шалгаад үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би Орхон молл худалдааны төвийн У луу залгаад болсон асуудлаа хэлээд хяналтын камер шүүж үзье гэхэд У надад танаас гадна 2-3 хүний лангуунаас юм алдагдсан байна гэсэн. Тэгээд би хяналтын камерын өрөөнд ороход цагдаа ирчихсэн бичлэг үзээд байж байсан. Өөр эд зүйл алдагдаагүй ээ. Хар бараан өнгийн хувцастай, масктай, нүдний шилтэй залуу харагдаж байсан хяналтын камерын бичлэгээр” гэх мэдүүлэг. /хх-н 167, 170-р тал/
7. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4292 дугаартай “Дээрх эд зүйлсийн одоогийн зах зээлийн үнэ цэнийг 841,000 /найман зуун дөчин нэгэн мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн үнэлгээний тайлан. /хх-н 173-175-р тал/
8. Хяналтын камерын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 178-181-р тал/, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Орхон молл худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгч Ж.С-с Adidas брендийн өмд цамцны хослол, Converse брэндийн цамц, Polo цамц, спорт цээживч зэрэг эд зүйлсийг худалдан авч, төлбөрөө Хаан банкны интернэт банк ашиглан, гүйлгээ амжилттай гэсэн хуурамч хуулга харуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 776 000 төгрөгийн хохирол учруулан залилсан, мөн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Орхон молл худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгч буюу М.М-н 2011 тоот лангуунаас “аррlе” брэндийн Аirpod Generation-2 загварын чихэвчийг худалдан авч, төлбөрөө Хаан банкны интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн хуурамч хуулга үзүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 405 000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь түүнийг ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд тэнссэн хугацаанд үйлдэгдээгүй тул нэмж нэгтгэх байдлаар шийдвэрлэх боломжтой” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.С-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, зургууд, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ж.С-н “нэг үл таних эрэгтэй манай дэлгүүрээр үйлчлүүлээд адидасын өмд цамцны хослол 580,000 төгрөгөөр зарагддаг, Конверсийн цамц 180,000 төгрөгөөр зарагддаг, поло 90,000 төгрөгөөр зарагддаг, спорт цээживч 120,000 төгрөгөөр зарагддаг эд зүйл авч нийт 920,000 төгрөгний эд зүйлс худалдан авч тооцоогоо хаан банкны интернэт банк ашиглан гүйлгээ амжилттай гэх хуурамч хуулга харуулан залилсан байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4294 дугаартай үнэлгээний тайлан, сэжигтэн О.Э-н “би 2 давхрын шатны хажуу талын хувцасны дэлгүүр лүү ороод Адидасын өмд цамцны хослол, поло подволк, хар конверсийн малгайтай цамц зэрэг эд зүйлсийг Хаан банкны интернэт банк аппликейшний захиалгат гүйлгээг ашиглан залилсан. Тэгээд тэр лангуунаас гараад 2 давхраар тойрч явж байгаад гар утас, тэлээ гэх зэрэг эд зүйл зарж байсан дэлгүүр лүү орсон юм. Тэгээд тэр лангуунаас Аррle-ийн аirроd generation 2 загварын чихэвч бас Хаан банкны интернэт банк аппликейшний захиалгат гүйлгээг ашиглан залилж авсан” гэх мэдүүлэг, хохирогч М.М-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, хохирогч М.М-н “хар бараан өнгийн хувцастай масктай нүдний шилтэй залуу манайхаас 450,000 төгрөгний чихэвч худалдаж аваад гарч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/4292 дугаартай үнэлгээний тайлан, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Э нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Орхон молл худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгч Ж.С-с Adidas брендийн өмд цамцны хослол, Converse брэндийн цамц, Polo цамц, спорт цээживч зэрэг эд зүйлсийг худалдан авч, төлбөрөө Хаан банкны интернэт банк ашиглан, гүйлгээ амжилттай гэсэн хуурамч хуулга харуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 776 000 төгрөгийн хохирол учруулан залилсан, худалдаа эрхлэгч М.М-н 2011 тоот лангуунаас “аррlе” брэндийн Аirpod Generation-2 загварын чихэвчийг худалдан авч, төлбөрөө Хаан банкны интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн хуурамч хуулга үзүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 405 000 төгрөгийн хохирол учруулан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.М-т 405 000 төгрөгийн, хохирогч Ж.С-д 776 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгч О.Э-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э нь Сүхбаатар дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, Баянгол дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн тул тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх зарчмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ий цагдан хоригдсон 38 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасч тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овгийн О-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ий цагдан хоригдсон 38 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 304 цагаар тооцон эдлэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 256 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нэс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС