Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1340

 

 

 

 

 

 

   2023         10         30                                   2023/ШЦТ/1340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Я.Болортуяа нарыг оролцуулан эрүүгийн 2306 00000 0777 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тайж овогт Борбаньдийн О, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32-31 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 972 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар гудамжны 6396 тоот хашааны гадна хохирогч Г.Бат-Амгалантай урьд үүссэн өр, авлагын улмаас маргалдаж, улмаар зүүн гарын шуу, хэвлий хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр 2 удаа хатгаж, хэвлий, зүүн шууны зүсэгдсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учрууулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.Бат-Амгалантай Да хүрээ зах руу эргэхэд байдаг Хаан банкны үүдэнд уулзаад мөнгөө нэхэхэд ямар сүртэй пизда вэ, үхлээ Шүүгдэгч: дээ гэж хэлэхээр нь би өмнө нь 3 удаа нэхэхэд өгнө ш дээ боломж алга гэж хэлсэн биз дээ надад бас мөнгө хэрэгтэй байна гэхэд Бат-Амгалан ахаа гээд байхад андуурчихсан пизда вэ гэж хэлээд намайг боогоод авахаар нь Хаан банкнаас холдоод арын гудамж руу ороод тавь гэхэд тавихгүй болохоор нь нь түлхүүрний оосронд жижиг нугалардаг хутгаар гар болон гэдсэнд нь 1,1 удаа зүссэн. Тэгээд би цаашаагаа угаалга руу орчихоод гараад ирэхэд Г.Бат-Амгалан зогсож байхаар нь очиход ахаа гэдэс зүсэгдсэн байна гэж хэлэхээр нь харахад цус гарч байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

Хохирогч Г.Бат-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Отгоо ахтай машин тэрэгний асуудлаас болон хоорондын өр ширний асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Тэгээд бид 2 Хаан банкны арын гудамж руу ороод маргалдаж байтал Отгоо ах куртикныхаа жижиг халааснаас халаасны хутга гаргаж ирээд 1 удаа хатгах гэж оролдохоор нь би зүүн гараараа хаатал миний зүүн гарны шууны дотор хэсэг зүсэгдсэн. Тэгтэл Отгоо ах миний хэвлий хэсэгт дахин 1 удаа хатгатал миний гэдэс нойтон оргиод цус гараад эхэлсэн. Тэгээд Отгоо ах намайг аваад машинаараа Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №03 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Г.Бат-Амгалангийн биед хэвлий, зүүн шууны зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн бугалга, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хохирогч Б.Бат-Амгалангийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бат-Амгалангаас болон яллагдагч ******* нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр тус тус хүсэлтийг гаргасан байгаа. Дээрх хүсэлтүүд болон яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн хохирогч Г.Бат-Амгалангаас хохирол, хор уршиг баримтаар нэхэмжлээгүй” гэх дүгнэлт

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх дүгнэлт гаргаж улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар гудамжны 6396 тоот хашааны гадна хохирогч Г.Бат-Амгалантай урьд үүссэн өр, авлагын улмаас маргалдаж, улмаар зүүн гарын шуу, хэвлий хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр 2 удаа хатгаж, хэвлий, зүүн шууны зүсэгдсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учрууулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч Г.Бат-Амгалангийн зүүн гарын шуу, хэвлий хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр 2 удаа хатгаж, хэвлий, зүүн шууны зүсэгдсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, шууны зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53/,

Хохирогч Г.Бат-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №03 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Г.Бат-Амгалангийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

Мөн шүүгдэгч ******* нь хохирогч Г.Бат-Амгаланг зүүн гарын шуу, хэвлий хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр 2 удаа хатгаж, хэвлий, зүүн шууны зүсэгдсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, шууны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсэгсэн нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Бат-Амгалан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ