Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч  Ц.*******,

Хохирогч В.*******,

Гэрч А.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Ц.*******эс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******т  холбогдох 2223001970098  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Баян-Айраг” ХХК-д ажилладаг байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух хаягтай, овогт гийн *******, регистрийн дугаар:.

Урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

Мөн Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосон.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэдэг газарт ногоон талбайд аргамжаатай байсан В.*******ын халиун зүстэй, зөв гуяндаа ширээтэй дормон тамгатай, хязаалан насны 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж хохирогчид 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Б.ын холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.   

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэдэг газарт ногоон талбайд аргамжаатай байсан В.*******ын халиун зүстэй, зөв гуяндаа ширээтэй дормон тамгатай, хязаалан насны 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж хохирогчид 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч В.*******ын “...Манайх Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэдэг газарт ногоо тарьж, мал маллан амьдардаг. 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэрийн ойролцоо байдаг ногооны талбай дотор аргамжаатай байсан цагаан халиун зүсмийн зөв талын гуядаа ширээтэй дормон тамгатай хязаалан буюу 4 настай адуугаа алдаад цагдаад хандаж байна. ...Жирийн л Монгол адуу, ямар нэгэн гойд ашиг шимтэй мал бол биш. Одоо би алдсан үрээгээ 1,600,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн эрж хайхад 40000 төгрөгийн хохирол учирсан, энэ бүгдийг нийлүүлээд 1,640,000 төгрөгийн хохирол хүлээсэн байна. ...Шинжээчин дүгнэлттэй танилцсан. Уг хохирлоо л барагдуулаад авчихвал надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 14-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Ц.ийн “...бол миний бага хүү байгаа юм. ...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд ногооны талбай дотор аргамжсан байсан ******* ахын хул зүсмийн 1 адуу алга болсон юм. ...Сүүлд сонсоход ******* ахын адууг ******* гэгч хулгайлсан гэх сураг дуулдсан өөр юм мэдэхгүй. ...Манай хүү *******ыг танихгүй түүнд адуу хулгайлж өгөхгүй. Хэрэг гардаг шөнө манай хүү гэрээсээ ч гараагүй. Тэр ******* гэж хүүхэд хийсэн хэргээсээ мултрах янз бүрийн арга зохиож худал ярьж явдаг хүү байгаа юм. Манай хүүг тэр адууг авч өгсөн, өгөхдөө цэнхэр өнгийн Хятад мотоциклтой байсан гэж худлаа ярьсан байсан. Манай хүүд цэнхэр өнгийн мотоцикл байхгүй бас манай хүүг таньдаг гэж ярьсан байна лээ, тэр нь ч худлаа.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 16-р хуудас/,

- Гэрч Э.ын “...Би буюу Б.*******ыг танина бидний хооронд садан төрлийн холбоо байхгүй. Харин В.******* гэж хүнийг танихгүй. ... надад хандаж Б.******* дуудаад байна, очоод уулзъя та явах юм уу? гэхээр нь би хамт багт байдаг Б.*******ын хашаанд очиход хашаандаа хонгор морь уячихсан үүнийг зарчихмаар байна гэхээр нь -, хар гэж 2 махны ченжид үзүүлэхэд жижиг биетэй байна гээд аваагүй. Тэгтэл нь гаргаад өгчихвөл үнэ тохироод авъя гэсэн чинь Б.******* гаргахаар болж дэнж рүү өөрөө унаж яваад эрчмийн ард аваачиж нөгөө хонгор зүсмийн адууг Б.*******, нүд буюу бид нар гаргаж төхөөрөөд махыг нь ирж аваад, шир, толгой шийрийг Б.******* авч явсан. Биеэр жижиг, би бол хонгор гэж хэлэхээр эр адуу байсан. Тамгыг нь ажиглаагүй. Б.******* миний өөрийн адуу гэж байсан. Яг хэний адуу гэдгийг мэдэхгүй. Адуу зарсан мөнгийг Б.******* авч ид 200.000 төгрөгийн өртэй байсныг төлөөд үлдсэн мөнгийг өөрөө авсан. Би гэж хүнийг танихгүй, тэр адууг Б.******* л авч ирсэн. Би Б.*******аас энэ юун адуу юм гэж асуухад миний адуу байгаа юм. Би энэ адууг зарж өмгөөлөгчийн хөлсийг өгөх гэж байгаа юм гэж ярьсан.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 18-р хуудас/,

 - Гэрч П.ийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн сумаас мод ачиж аймгийн төв оруулж зарчхаад а, Б.*******, нартай архи уусан юм. Тэгээд архи ууж байгаад ид ахынд очоод хэсэг байж байгаад ийн руу ярьтал намайг ид эрчмийн ард байдаг хашаан дээр хүрээд ир гэхээр нь би тэнд яваад очтол Б.******* намайг цус асгаад өг гэхээр нь би юун цус хааш асгах юм бэ гэтэл энд 1 адуу гаргасан юм гээд хул зүсмийн адууны шир толгой харуулсан. ...Тэгээд байж байтал хөх өнгийн портертой хүн рүү модонд явах гэж байгаа гэсэн чинь Б.******* толгой, ширийг нь ачуулаад 40,000 төгрөг өгөөд та наадахаа замдаа хаячихаараа гэж хэлээд явуулсан. ...Б.******* унаж ирээд аймгийн төвийн гэдэг газарт а ахын ид байдаг хашаанд гаргасан. Би өөрөө хул зүсмийн адууны шир, толгой, шийрийг нь хөх өнгийн портерт ачуулж байхыг харсан учраас мэдэж байна. Б.******* гаргасан гэсэн яг хэн хэнтэй гаргасныг мэдэхгүй байна. Жолоочийг сайн танихгүй гэж байсан. Б.******* унаж ирээд гаргасан. Өөрийнх нь адуу л гэж ярьж байсан. Яг түүнийх гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ Б.*******т ямар ч адуу байхгүй гэдгийг би мэднэ. Б.******* 200,000 төгрөг хэн нэгэнд өгөх талаар яриад байсан. Яг хэнд гэдгийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 19-20-р хуудас/,

- Гэрч Т.ийн “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө ид хоночхоод байж байтал өглөө нь буюу 9 дүгээр сарын 10-ны өглөө Б.******* над руу яриад манайд хүрээд ирээч гэхээр нь яваад очсон юм. Тэгээд хул ч юм шиг, хонгор ч юм шиг зүстэй адууг надад үзүүлээд ид аваачиж гаргаад махыг нь гэх ченжийг дуудаж өгсөн. Цагаан пробокстой махны ченж хийдэг гэдэг махны ченжид махыг нь зарсан гэж надад 200,000 төгрөгийн өртэй байснаа өгсөн. 1 тооны цагаан халиун, хул зүсмийн хязаалан насны адуу байсан. Би тамгыг нь хараагүй. , нүд буюу , Б.******* нар гаргаж төхөөрсөн. Би болон манай эхнэр бид хоёр тэр адууг гаргалцаагүй. Харин хажууд нь байж байсан. Б.*******ын адуу мөн эсэхийг мэдэхгүй. Б.*******т наадах адуу чинь хулгайн адуу юм уу гэж асуухад Б.******* манай найз өмгөөлөгчийнхөө мөнгийг өгөөрэй гэж хэлээд авч ирж өгсөн юм гэж байсан. Яг хэний адуу гэдгийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 23-24-р хуудас/,

-  Гэрч Ч.гийн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ид байсан чинь манай хамтран амьдардаг руу Б.******* утсаар яриад хүрээд ир гэхээр нь ийн эрчмийн ар хэсэгт байдаг нэг хашаанд очсон юм. Тэнд , , Б.******* нар гаргаж төхөөрөөд махыг нь цагаан өнгийн ЗАА гэсэн дугаартай машинтай хүнд зараад явуулсан. Цагаан юм уу, хул ч юм уу тийм зүстэй гурвалжин билүү, дөрвөлжин хэлбэртэй тамгатай хязаалан насны эр адуу байсан. Хэний адууг би мэдэхгүй. ...манай нөхөр бид хоёр тэр адууг гаргалцаагүй, нөхөр согтуу байсан.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 25-26-р хуудас/,

-  Гэрч Ч.ийн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад над руу утсаар яриад хүнээс авах авлагатай байсан чинь морь өгнө гэнэ. Түүнийг үзээд аваач гэхээр нь ын голын захын ойролцоо байх хашаанд очиж үзэхэд дотор нь нэг морь уяатай байхаар нь үзээд үнэ хөлсөө ярьсан чинь 800,000 төгрөгт өгнө гэхээр нь би арай үнэтэй байна. Харин наад адуугаа гаргаад махыг нь бөөндөж өгвөл авна гэсэн чинь за тэгж байгаад ярина гэж хэлээд явсан. Ингээд хэсэг хугацааны дараа ярьж нөгөө адуугаа гаргачихлаа ирээд аваач гэхээр нь ид нөгөө адууны махыг аваад зах дээр байдаг дэлгүүр дээрээ авч ирж зарж дуусгасан. Халиун зүсмийн морь байсан им, тамга хараагүй. Хүнээс авлагатай байсан юм түүнийхээ оронд авчихлаа гэж ярьж байсан. Би бэлнээр 700,000 төгрөг Б.*******т өгсөн. Б.*******, нар байсан, өөр хүн би танихгүй. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй, надад тэр адууг хүнээс авлагатай байсан оронд нь авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч О.ын “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой бүх морьдоо аргамжааг нь сольж аргамжчихаад 10-ны өглөө 08 цаг өнгөрөөд талбай дээр очиход 1 морь байхгүй болчихсон байсан. Тэгээд хайгаад олоогүй. 2022 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн багийн нутаг гэх газраас зөв талын гуяндаа ширээтэй дором тамгатай халиун зүсмийн үрээ алдсан. Манай хажуу айлын ******* гэдэг хүний адуу байгаа юм. Би Б.******* гэж хүн танихгүй. Би харж хариулж байсан адуугаа яасан гэж өөр танихгүй хүнд аваачиж өгөх билээ. Тэр адууны эзэн манай хоёрынх нэг дор айл байдаг. Би энэ Б.******* гэж хүнийг сэжиглэж байна. Ер нь намайг таньж мэдэхгүй байж намайг ******* ахын адууг хулгайлсан гэж худлаа яриад байгаа болохоор сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 29-30-р хуудас/,

-  Гэрч Д.ийн “...О.миний 5 дахь хүүхэд байгаа юм. Би тэр үеэр хөдөө буюу аймгийн төвийн дээд талын гэдэг газарт нөхөр , хүү , бэр нарын хамт байсан. Миний хүү тэр өдөр малаа харж байгаад 16-17 цагийн үед манайхаас дээшээ хөдөө байдаг гэдэг хүний морийг тай хамт гэрт нь дөхүүлж өгөөд буцаж ирээд гэртээ хоносон. Учир нь миний нойр хүрдэггүй, өглөөгүүр жаахан унтдаг болохоор би ихэнхдээ сэрүүн хонодог юм. *******ын адууг манай хүү давхар харж, хариулж өгдөг юм. Манай нөхөр л тэр Б.******* гээд байгаа хүүхдийг зүс таних байх, бусад нь танихгүй. Миний хүү Б.******* гэх хүүг огт танихгүй, энэ хоёр уулзаж байгаагүй. Миний хүү тэр адуу алга болдог шөнө гэрээсээ гараагүй.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 31-32-р хуудас/,

- Гэрч М.ын “...О.ыг танина, Б.*******ыг танихгүй. 2022 оны 9 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд би хөдөө *******ийн орой өөд адуунд явсан. Үдээс хойш ногооны талбай дотор ын адуутай өөрийнхөө 1 тооны адууг нийлүүлж хашсан юм. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад нөгөө адуу аваад мотоциклтой хөдлөөд гэр рүүгээ явах гэсэн чинь болохгүй байхаар нь ыг гуйж түүгээр хөтлүүлээд Ховол гэдэг газарт байх гэртээ очоод ыг гэр рүү нь буцаасан. Бид хоёр нэг нэг мотоциклтой явсан. хулгайлаагүй өөр хүн хулгайлсан гэж байсан. Яг хэн гэдгийг нь би мэдэхгүй. О.манайхаас 19 цагийн үед гарч шууд гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 33-34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар “...Б.******* тухайн цаг хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрх хязгаарлах ялтай байсан. Морь хулгайд алдсан гэх багийн “” гэх газар нь Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт хамаарах газар нутаг. Хэрэв Б.******* энэ хугацаанд уг газраас очиж адуу хулгайлсан бол зорчих эрх хязгаарлах ял зөрчигдсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. Уг адууг Т.гэдэг залуу машины моторын үнэ гэж авч ирж өгсөн” гэж мэтгэлцэв.

Гэвч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэмжээнд зурж буй зорчих эрхийг хязгаарлах ялын жишиг бүсийн зураг, уг ялын сүлжээний тархцад буюу хяналтын бүст хамаарч буй хориглолтыг заагласан бүсийн нутаг дэвсгэрийн нарийвчилсан зураглал /2-р хх-ийн 10-13-р хуудас/ болон гэрч А.ий “...Ялтан Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө бүсээс гарсан бол программд уг мэдээлэл хадгалагдсан байх ёстой. Гэхдээ бүсээс гарсан гэх мэдээлэл хадгалагдаагүй байна. Зорчих эрх хязгаарлах ялын бүсийг цахим бугуйвчийн сүлжээний тархацын хүрээнд зурж тогтоодог. ыг дагасан ногооны талбайн дээд хэсгээр ******* сумын зорчих эрхийг хязгаарлах ялын бүс тогтоогддог. Уг бүсийн орчим ногоон талбайнууд болон ганц нэг хувийн эзэмшлийн байшин бусад объектууд байж харагддаг. ...Морь хулгайлагдсан гэх газар нь ******* сумын зорчих эрхийг хязгаарлах ялын бүс дотор хамаарч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-249-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр шүүгдэгч Б.*******ын Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсэд хохирогч В.*******ын адуу алдсан Завхан аймгийн сумын багийн “” гэх газар нутаг хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

Мөн тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Т.нь гэртээ байсан болон түүнд шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн цэнхэр өнгийн мотоцикль байхгүй болох нь гэрч Ц., Д., Т.нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ын уг гэмт хэргийг үйлдээгүй гэх дээрх нөхцөл байдал нь нотлох  баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хавтаст хэрэг авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар үгүйсгэгдэж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. 

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн В.*******ын нэг тооны бод малыг хулгайлж түүнд 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

  • Хохирлын талаар:
  • Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч В.*******т 1,150,000 /нэг сая нэг зуун тавин  мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин  Н.ийн дүгнэлт /1-р хх-ийн 39-р хуудас/-ээр тогтоогдож байна.

 Хохирогч В.*******т учруулсан 1,150,000 /нэг сая нэг зуун тавин  мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.******* төлөөгүй  болох нь хохирогч В.*******, шүүгдэгч Б.******* нарын тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч В.*******т олгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн шинжээчийн дүгнэлтийн төлбөр 30,000 /гучин мянга/ төгрөг төлөгдөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас гаргуулж шинжээч Н.т олгуулах нь зүйтэй байна.    

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулна.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

Мөн Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоон тус тус шийтгүүлсэн болох “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 67-91, 125-130-р хуудас/

Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хугацааг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан байна.

Шүүгдэгч Б.******* нь тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас 6 сар 22 хоногийн хугацааагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь түүний ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна. /1-р хх-ийн 215-р хуудас/

Иймд шүүгдэгч Б.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хугацааагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан.

 Шүүх шүүгдэгч Б.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хугцааагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар тогтооосон хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг үргэлжлүүлэн тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр үйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацааны хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жил 8 сарын 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын энэ хэрэгт  2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн дээрх зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч В.*******т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулж шинжээч Н.т олгосугай.

 9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар  зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ДОРЖБАЛ