Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/808

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

хохирогч ын өмгөөлөгч Ц.Цэрмаа,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305004871615 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д шаварчин ажилтай, ам бүл 4, эх, хоёр ахын хамт Дорнод аймгийн Баянтүмэн *******, ******* хороололд оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *******, Чулуун Овооны Өрнөх хороолол ******* тоотод түр оршин суух,

урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, /РД:ЖЙ*******/, ******* овогт *******ийн *******. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрхэс зочид буудлын 222 тоот өрөөнд хохирогч ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр х-, , бид гурав пиво авсан. Тэгээд зочид буудалд очсон. Би той эхэлж маргалдсан. Дараа нь хажуугаас орж ирэхээр нь зодсон. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчид 4.500.000 төгрөг төлсөн” гэв.

Гурав: Эрүүгийн 2305004871615  дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “2023 оны 01 дүгээр  сарын 11-нээс 12-нд шилжих шөнө , гэх хоёр найзтайгаа ...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс зочид буудалд 21:00 цагийн үед ...ороод ...пиво уусан. Тэгээд сууж байтал гэж эмэгтэй ирсэн. Бид дөрөв байж байтал , тай видео дуудлага ярихдаа “Эрхэс буудалд байна” гэж хэлсэн. нь х-, ******* нарын хамт ...ирээд “ахын дүү нар” гэсэн өнгө аястай яриад үл ойлголцол эхэлсэн. Тэгээд хэрэлдсэн ...миний уур хүрээд “та нар эндээс явчих” гээд босож иртэл ******* намайг хавирч унагаагаад миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөж нэг удаа дэвссэн. цагдаа дуудахад х-, ******* хоёр явсан. үлдсэн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн...Тухайн үед х-тай жаахан маргасан. х-ыг би огт танихгүй. , ******* хоёртой урьд шаврын ажил хийж байхдаа танилцаж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын гэрчээр өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед х-, ******* бид гурав уулзаж “Боргио” нэртэй том пиво гурван ширхгийг хувааж уусан. Тэгсэн залгаад “Эрхэс буудалд байна хүрээд ир” гэсэн. Тэгээд бид 3 яваад очсон чинь , хоёр, хоёр охинтой хамт байсан. Бид нар тэнд ууж байгаад би тасарсан байсан. Тэгээд сэргэсэн чинь зодоон болсон гэж байсан. х-, ******* бид гурав тэндээс гараад явж байхад энд хоноод яв гээд дуудсан. Би тэгээд буцаад ортол цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.х-ын гэрчээр өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний 21:00 цагийн үед *******, хоёртой Ачлал их дэлгүүрийн тэнд уулзаад 3 том пиво хувааж уусан. гэдэг залуу “хорооллын Эрхэс зочид буудалд байна” гэж руу залгаж дуудсан. Бид гурав тэнд очтол “та хоёрыг хэн дуудсан юм бэ” гэж хэлэхээр нь би той маргалдсан. Тэгсэн цаад өрөөнөөс гарч ирээд намайг пивоны шилээр цохисон. Хоёр өрөөтэй буудал байсан. Тэгтэл ыг ******* барьж аваад унагааж байгаа харагдсан. намайг түрж гаргаад бид хоёр коридорт гарч ярилцаад эвлэрээд буцаад орж иртэл цаад талын өрөөнөөс ******* гарч ирсэн. Тэгтэл араас нь гарч ирээд “миний шүдийг яаж байгаа юм” гэж хэлсэн. Тэнд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй ******* ын нүүр рүү дэвссэн би харсан гэж хэлсэн. Тэгээд *******, бид гурав буудлаас гарч явсан. буцаад тэр хэд рүү орсон. Би тэр чигээрээ гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ы гэрчээр өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Эрхэс зочид буудалд намайг 22:00 цагийн үед дуудаад ...намайг очиход , нэг хүүхэн гурвуулаа байсан. Намайг ирэхэд тэр гурав согтуу байсан...Тэгсэн гаднаас 3 залуу орж ирээд ыг заамдаж авсан. Би айгаад 00 гүйж орсон. Араас орж ирээд “чи эмэгтэй хүн юм чинь гараад энэ гурвыг яв гэж хэл” гэсэн. Тэгээд би гарч иртэл хоёр нь ыг цохиод заамдаад аваад гарсан. Нэг хартал нэг нь ыг цохиод газар унагаагаад толгой дээр нь хөлөөрөө 3 удаа дэвссэн. ыг нүүрэн дээр нь хөлөөрөө дэвссэн залуу ална шүү, цаашаа зайл гэж хэлсэн. Тэгээд тэр залуучууд яваад өгсөн. Явсных нь дараа цагдаа дуудсан. Тэр гурвын нэг нь цагдаа ирэхэд байсан. Тэгэхдээ тэр байсан залуу бол хүн зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1483 дугаартай ын биед зүүн хоншоор хөндийн урд, хажуу, болон арын хануудад цөмөрсөн зөрүү ихтэй сэлтэрхий, зүүн талын хацар ясны нум зөрүүтэй, зүүн нүдний ухархайн доод, дотор хананд цөмөрсөн, гадна хананд сэлтэрхий бүхий хугарлууд, хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*******ын яллагдагчаар өгсөн: “... хэвтэж байснаа х-ын толгой хэсэг рүү пивоны шилээр цохисон. Би араас нь ыг боогоод ор руу унагаасан. ... орон дээрээс босож ирэхэд би боогоод орны хажуу талд унагаагаад хөлөөрөө дагз хэсэгт нь нэг удаа дэвсээд нэг удаа хий дэвссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар М.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрхэс зочид буудлын 222 тоот өрөөнд хохирогч ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

ын хохирогчоор өгсөн: “...миний уур хүрээд “та нар эндээс явчих” гээд босож иртэл ******* намайг хавирч унагаагаад миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөж нэг удаа дэвссэн. цагдаа дуудахад х-, ******* хоёр явсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Б.х-ын гэрчээр өгсөн: “ыг ******* барьж аваад унагааж байгаа харагдсан. ... гарч ирээд “миний шүдийг яаж байгаа юм” гэж хэлсэн. Тэнд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй ******* ын нүүр рүү дэвссэн би харсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), ы гэрчээр өгсөн: “...Нэг хартал нэг нь ыг цохиод газар унагаагаад толгой дээр нь хөлөөрөө 3 удаа дэвссэн. ыг нүүрэн дээр нь хөлөөрөө дэвссэн залуу ална шүү, цаашаа зай гэж хэлсэн. Тэгээд тэр залуучууд яваад өгсөн. Явсных нь дараа цагдаа дуудсан. Тэр гурвын нэг нь цагдаа ирэхэд байсан. Тэгэхдээ тэр байсан залуу бол хүн зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), шинжээчийн 2023 оны дүгнэлт, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.хбадарынх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэргийн хохирогч ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж хохирогчийн бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос М.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирогчийн хавтаст хэрэгт болон хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримттай хохирлыг шүүгдэгч нь хохирогчид өгсөн ба нийт 4.500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь хохирогчид төлсөн байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”, хохирогчийн өмгөөлөгчөөс “торгох ял оногдуулах” санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

Иймд шүүхээс шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба ын эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн баримттай хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солих учрыг тайлбарласан болно.

 Зургаа: Бусад асуудлын талаар.

 Хэрэгт М.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь цаашид хохирол хор уршгийн зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ