Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/820

 

                      

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302000260138 дугаартай 2 хавтаст хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нүүр будагч мэргэжилтэй, хувиараа нүүр будах ажил эрхэлдэг, ам бүл 6, дүү, 5-13 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн, тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн , хотхоны 104-11 тоотыг түрээслэн суудаг, урьд нь:

-2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон,

- 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил, 6 сар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:УК*******/, ******* овогт *******гийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.******* нь “2022 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 10 дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тэр бодисыг өвчтэй ахдаа хэрэглүүлбэл өвдөж шаналахгүй гэж бодсон. Миний буруу. Сүүлийн удаа хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Дахиж ингэж шүүхийн танхимд зогсохгүй гэдгээ амлая.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2302000260138 дугаартай хэргээс

1..Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ ...автомашинаас бодис алдсан гэх...” (1-р хавтаст хэргийн 19 дэх тал)

2. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 20-26 дахь тал)

3. Шүүгдэгч Т.*******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал)

4. Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан “зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0.7 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг бодис, AN8229041 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт байсныг зураг авч бэхжүүлэв”...гэсэн эз зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1-р хавтаст хэргийн 69-72 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* гэрчээр өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянбүрд дээр гэр рүүгээ харихаар өөрийн найз болох *******ийг дуудсан тэгээд бид хоёр хамт явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн ойролцоо явж байсан чинь найзын машины бензин дуусаад зогсчихоор нь ******* гэдэг охин руу залгаад машинтай таньдаг хүн байна уу *******ийн машины бензин дуусчихлаа машинтай хүн байвал ирээд чирээд өгөөч гэж хэлсэн чинь ******* би нэг найзтайгаа яваад очъё гэж хэлээд удалгүй ******* нэг күлүгэр загварын тээврийн хэрэгсэлтэй ирээд *******ийн машиныг бензин түгээх газар буюу 13-р хорооллын петровис колонк дээр машиныг нь чирч авчирч өгсөн. Тэндээсээ бензин аваад машинаа асаасан боловч руль түгжигдсэн аккумлятор нь суучихсан байсан болохоор бид хоёр бензин авсан газрынхаа ойролцоо сууж байсан чинь Дорлиг, ******* гэх хоёр залуу ирсэн тэгээд ******* нь манай найзын машиныг янзалж өгч байх хооронд нь би Дорлигийн сууж байсан гэх саарал өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлд орж дулаацахаар ороход Дорлиг шил соруул барьчихсан мөс буюу метамфетамин гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байснаа шил соруул хоёроо надад өгөхөөр нь би аваад хоёр удаа сороод Дорлигт шил соруул хоёрыг нь өгсөн...Тэгээд 10 дугаар хорооллын найз руугаа залгах гээд утсаа оролдоод сууж байтал цонх тогшоод шалгах юм байна гээд утсаа урдаа тавиад буугаад ир гэж хэлсэн. Буугаад очтол цагдаа нар байсан. Тэгээд *******, ******* бид 3-г машинаас буулгаад 3 талд шалгасан, бас машинд үзлэг хийсэн. Би машины зүүн талд шалгуулж байхад цагдаа нар машин доогуур юм шидчихлээ наадахаа гаргаад ир гэж хэлсэн чинь ******* машины доороор 1 жижиг гялгар ууттай зүйл гаргаж ирээд машины гадна хамар дээр тавиад зургийг нь дараад байсан. *******ийг шалгаж байсан цагдаа “чи шидсэн биз дээ” гээд уурлаад байсан ******* болохоор “би шидээгүй” гээд байсан. ******* нь хааяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байх гэж бодож байна. Тухайн хураагдсан зүйл бол миний биш. Дорлиг бол *******ийн машинд суугаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-84 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын гэрчээр өгсөн: “...Тэгээд *******, Халиунаа бид гурав 10 дугаар хорооллын автобусны буудал дээр *******ийн жолоодож явсан улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 дотор хүлээгээд байж байтал гэнэт гаднаас цонх тогшоод “цагдаа байна, илүү хөдөлгөөн хийхгүй машинаас буугаад ир” гээд *******, Халиунаа бид гурвыг машинаас буулгаад 3 талд зогсоосон. Тухайн үед би машины ар талд зогсож байсан. ******* машины жолоочийн суудал дээрээс буусан. Гэтэл нэг цагдаа “энийг хэн шидсэн бэ” гэж асуухад ******* “би шидсэн” гэж хэлсэн. Би *******ийн машинд болон биед нь мансууруулах бодис байгааг огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 89-90 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “...уг тээврийн хэрэгслийг шалгахаар гаднаас нь машиныг тогшоод “илүү хөдөлгөөн хийлгүй машинаас бууж ирэхийг анхааруулахад ******* машинаас буухдаа гараасаа гялгар ууттай цагаан өнгийн бодисыг газар унгасан. Тэгэхэд ******* “минийх байгаа юм” гэж хэлээд газраас өөрөө авсан. Тэгэхэд бодисыг устгаж үгүй хийхээс урьдчилан сэргийлж, уг гялгар ууттай нунтаг бодисыг машиных нь урд тавьсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 99-100 дахь тал)

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Золжаргалын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.******* УК гэж хаягласан шээсний дээж, Г.Халиунаа УК” гэж хаягласан шээсний дээж, зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. “Т.******* УК*******” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин 0,3793 гр байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 123-128 дахь тал)

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 787 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ******* УК******* 2023.01.30” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. “Шинжилгээнд ирүүлсэн ******* УК******* 2023.01.30” гэж хаягласан шээснээс метамфетамин илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 131-133 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө би өөрийн түрээсэлсэн 34-59 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 дугаар хорооллын автобусны буудалд Халиунаа, ******* нарын хамт явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед Халиунаа хүн хүлээгээд автобусны буудал дээр бид гурав машинтайгаа зогсож байсан, би жолоочийн суудал дээр унтаж байсан, Халиунаа жолоочийн хажуу талын урд суудал дээр, арын суудалд ******* сууж байсан. Тэгтэл гэнэт машины цонх хүн тогшоод цагдаа байна, буугаад ир гэж хэлсэн тэгээд би машинаас буухдаа өөрийн гар утасаа авсан, тэгэхэд миний машины голын хайрцагт ил жижиг гялгар ууттай мөс гэх бодис байсан тэгэхээр нь би цагдаа нар ирсэнийг мэдээд гар утас, гялгар ууттай мөсийг хамт гартаа атгаад машинаас буусан буухдаа гялгар ууттай мөсийг машин доогуур шидчихсэн тэгтэл цагдаа нар харчихаад нэг нь “хэний мөс вэ наадахаа аваач хэн шидсэн бэ” гэсэн тэгэхэд би “би шидсэн, минийх” гэдгээ хэлээд газраас авсан. Тэгээд цагдаа нар уг гялгар ууттай мөсийг надаас авч машины урд тавиад бүрэлдэхүүн дуудаад үзлэг нэгжлэг хийсэн бас хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт хураагдсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 148 дахь тал) иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 150 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Т.******* нь “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 10 дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 19 дэх тал), Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас (1-р хавтаст хэргийн 20 дахь тал) Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 21-26 дахь тал), шүүгдэгч Т.*******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал), Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан уутны хамт 0.7 гр жинтэй цагаан өнгийн нунтаг бодис, 10 төгрөгийн дэвсгэрт зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 69-72 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* гэрчээр өгсөн “...Би машины зүүн талд шалгуулж байхад цагдаа нар машин доогуур юм шидчихлээ наадахаа гаргаад ир гэж хэлсэн чинь ******* машины доороор 1 жижиг гялгар ууттай зүйл гаргаж ирээд машины гадна хамар дээр тавиад зургийг нь дараад байсан. *******ийг шалгаж байсан цагдаа “чи шидсэн биз дээ” гээд уурлаад байсан ******* болохоор “би шидээгүй” гээд байсан. ******* нь хааяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байх гэж бодож байна. Тухайн хураагдсан зүйл бол миний биш. Дорлигжав бол *******ийн машинд суугаагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-84 дэх тал), Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын гэрчээр өгсөн “...******* машины жолоочийн суудал дээрээс буусан. Гэтэл нэг цагдаа “энийг хэн шидсэн бэ” гэж асуухад ******* “би шидсэн” гэж хэлсэн. Би *******ийн машинд болон биед нь мансууруулах бодис байгааг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 88-90 дэх тал), Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн “...уг тээврийн хэрэгслийг шалгахаар гаднаас нь машиныг тогшоод “илүү хөдөлгөөн хийлгүй машинаас бууж ирэхийг анхааруулахад ******* машинаас буухдаа гараасаа гялгар ууттай цагаан өнгийн бодисыг газар унгасан. Тэгэхэд ******* “минийх байгаа юм” гэж хэлээд газраас өөрөө авсан. Тэгэхэд бодисыг устгаж үгүй хийхээс урьдчилан сэргийлж, уг гялгар ууттай нунтаг бодисыг машиных нь урд тавьсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 99-100 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 123-128 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 787 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 131-133 дахь тал), Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.*******ийн яллагдагчаар өгсөн “...миний машины голын хайрцагт ил жижиг гялгар ууттай мөс гэх бодис байсан тэгэхээр нь би цагдаа нар ирснийг мэдээд гар утас, гялгар ууттай мөсийг хамт гартаа атгаад машинаас буусан буухдаа гялгар ууттай мөсийг машин доогуур шидчихсэн тэгтэл цагдаа нар харчхаад нэг нь “хэний мөс вэ наадахаа аваач хэн шидсэн бэ” гэсэн тэгэхэд би “би шидсэн, минийх” гэдгээ хэлээд газраас авсан. Тэгээд цагдаа нар уг гялгар ууттай мөсийг надаас авч машины урд тавиад бүрэлдэхүүн дуудаад үзлэг нэгжлэг хийсэн бас хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт хураагдсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Хяналтын прокуророос Т.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Т.*******ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.******* болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна. 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, урьд тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 01 жил хорих ял оногдуулж, нийт 02 жил, 6 сар хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах, урьд шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж тус тусад нь эдлүүлэх...” гэсэн тайлбар бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Т.******* Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.******* нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дахин санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолын (тэнссэн) 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр урьд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах, урьд шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж тус тусад нь эдлүүлэх” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай.

Шүүгдэгч Т.*******т урьд шүүхээс хорих ял оногдуулж тухайн хорих ялыг тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж түүнд итгэл хүлээлгэсэн атал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн хүсэлт эрүүгийн хариуцлага, шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Шүүгдэгч Т.*******т шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн урьд цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

Тав: Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Т.*******т хорих ял оногдуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсантай холбогдуулан түүний  төрсөн хүүхдүүд болох бага насны 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн овогт , 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин овогт , 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү овогтн , 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ийн - нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг оршин суух газрын харьяа Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 0.7 грамм хэмжээтэй цагийн өнгийн нунтаг зүйл, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан 0.7 грамм хэмжээтэй цагийн өнгийн нунтаг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол Банканд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан, шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                                                  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

4. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Т.*******ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.7 грамм хэмжээтэй цагийн өнгийн нунтаг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банканд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан, шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

11. Шүүгдэгч Т.*******ийн төрсөн хүүхдүүд болох 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү овогт /РД:УК/, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин овогт /РД:УА/, 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү овогтн /РД:УК/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ийн үжин /РД:УА/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ