Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр                        Дугаар102/ШШ2020/00896                       Улаанбаатар хот

 

                                    

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

         Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Горькийн дугаар гудамжны 1286 тоотод оршин суух РД:Ч, Цогт овогт Чойжхүүгийн Оын нэхэмжлэлтэй

 

           Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн  дугаар гудамжны  тоотод оршин суух РД:, Боржигон овогт Рэнцэнмядагийн Эд холбогдох хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

         

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 оны 01 дүгээр сард Р.Этай танилцаж улмаар үерхэж хамт амьдрах болсон.

Бидний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Э.А.Э, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин О.Н.Э нар төрсөн.

Р.Э 2013 оны 01 дүгээр сард намайг жирэмсэн байхад Бүгд Найрамдах Солонгос Улс руу ажиллахаар явсан.

Бид гэрлэлтийн баталгаагүй байсан тул бага охин О.Нандин-Эрдэнийг эцэг Р.Эгаар овоглож чадаагүй.

Солонгос улс явснаасаа хойш 1 жил орчим холбоотой байж байгаад гэнэт ямар ч холбоогүй болж байгаад 2020 оны 01 дүгээр сард Монгол улсад ирээд “та гуравтайгаа хамт амьдарна гэж гэртээ 3 хоноод саллаа” гэж хэлээд явсан.

Иймээс миний асрамжинд хүүхдүүдийг минь үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 01 дүгээр сард Солонгос улс руу яваад 2020 оны 01 дүгээр сард Монгол улсдаа ирсэн.

Гэртээ ирээд байтал нэг залуу над руу зурвас илгээж “танай эхнэртэй 3 жил амьдарсан залуу байна” гэж бичсэн.

Би Солонгос улсад ажиллаж, амьдарч байхдаа том охиныхоо дансаар мөнгө шилжүүлдэг байсан. Гэтэл нэг өдөр мөнгө хийх гээд очиход хаагдсан байсан. Дараа нь эхнэр лүүгээ залгаад асуухад хаасан гэж хэлсэн.

Бидэнд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүүхдүүдийн хувьд 7 жилийн хугацаанд ээжтэйгээ байсан болохоор эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Р.Эд холбогдуулан хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

           Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          Зохигчид 2007 онд танилцаж, хамтран амьдраад, тэдний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Э.А.Э, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин О.Н.Э нар төрж, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын тайлбар, 0000905274, 0235469 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын “Тодорхойлолт”, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн “Тодорхойлолт” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оноос хойш тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрах, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эвлэрэх боломжгүй болсон талаараа шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байна.

 

         Иймээс охидууд төрсөн цагаасаа хойш өнөөг хүртэл эхтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.А.Э, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин О.Н.Э нарыг эх Ч.Оын асрамжинд үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

       Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Р.Эгаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Э.А.Э, О.Н.Э нарыг тэжээн тэтгүүлэх зүйтэй гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

           Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.