Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

улсын яллагч  Х.Ө,

хохирогч Х.А,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш т овогт Бийн Алд холбогдох 2313000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 33 настай, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш и овогт Бйн Ал, регистрийн дугаар,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Акку” нэртэй хүнсний дэлгүүрийн урд архи, согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч К.Аын зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Х.Өэс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.

2. Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Акку” нэртэй хүнсний дэлгүүрийн урд хохирогч К.Архалыхын зүүн гуянд хутгалж, түүний биед зүүн гуяны дээд хэсэгт хөндлөн байрлалтай хэвтээ 3 хэлбэрийн 4 ширхэг оёдолтой хатгагдсан /хутгалагдсан/ шарх, шархны дээд, доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт, зүүн тахим орчим хөх ягаан туяатай цус хуралт, зүүн тахим орчим хөх ягаан туяатай цус хуралт, хаван, дээд уруулд зүүн талд хэгзэрсэн шарх, хаван гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал), хохирогч К.Архалыхын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дэх тал), хохирогч К.Аын өвчний түүх (хавтаст хэргийн 26-34, 108-129 дэх тал), хохирогч К.А, гэрч Ү.М, А.М, М.Ет, П.ОА.Амирхан, Н.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 37-38, 40, 42-43, 45, 49-51, 53-54, 56-57, 59-60, 75-77 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хайратын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 598 дугаартай болон 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23/43 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 83-85, 96-98 дахь тал) яллагдагч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 143-144 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч К.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээ хийлгэх үед гарсан зардал буюу гэмт хэргийн хор уршигт 4000000 төгрөгөөс 2600000 төгрөгийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулж үлдсэн 1400000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.

7. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 505 дугаар зүйлийн 505.1-д  заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Аоос гэмт хэргийн хор уршигт 1400000 төгрөг гаргуулан хохирогч К.Ат олгож шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Аын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, хохирогч К.Аын гэмт хэрэг гарах үед өмсөж явсан гэх цагаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн давуу өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг гарах үед  өмсөж явсан гэх бор өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн давуу өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш и овогт Бн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Ад сануулсугай.

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Аоос  1400000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч К.А олгосугай.

7. 2313000000262 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заанаар эд мөрийн баримтаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутга, хохирогч К.Аын өмсөж явсан гэх цагаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн давуу өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, шүүгдэгч Б.Аын бор өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн давуу өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ө.Б

  2023           10           31

                           2023/ШЦТ/184

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

орчуулагч, хэлмэрч Б.Жанерке,

улсын яллагч  Х.Өрен,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заанаар эд мөрийн баримтаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутга, хохирогч К.Архалыхын өмсөж явсан гэх цагаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн давуу өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, шүүгдэгч Б.Аын бор өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн давуу өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.