Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 825

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

          Нэхэмжлэгч Б.Б хүүхдийн асрамжийн талаар зөвшөөрсөн тайлбараа гаргаж, талууд харилцан тохиролцож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Г, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Ж нарыг эхийнхэн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

       

      Талууд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т.Хт олгохоор шийдвэрлэв.