| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/03410/и |
| Дугаар | 903 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 903
2020 оны 03 сарын 27 өдөр Дугаар102/ШШ2020/00903 Улаанбаатар хот
“Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “гэрлэгчид энэ хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүүхдүүдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзээд, хуулинд харшлахгүй байх тул хүү Т.Т.Тг эцгийнхэн асрамжинд үлдээж, охин Т.Т.Лд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч П.Т, хариуцагч О.М нарын хооронд ярьсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг эдлэж, хэнийг ч хууль бусаар мөрдөн мөшгиж эрх чөлөөг хязгаарлахыг хориглохоор” заасан байх ба уг ярианы бичлэг хариуцагчийн эрхийг зөрчиж, мөрдөн мөшгих үйлдлээр олсон бичлэг гэж үзээд, гагцхүү энэ эрх хуулиар байгуулагдсан байгууллага, албан тушаалтанд хадлагдаж байдаг тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.