| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эг, Я.С, Х.ЗХ.Б,
шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овгийн Бы Д, Шр ургийн овгийн Нн Мт, Б ургийн овгийн С Е нарт холбогдох 2313000370092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш ургийн овгийн Бы Дт, регистрийн дугаар ,
2. Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ш ургийн овгийн Нйн Мт, регистрийн дугаар
3. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ... дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овгийн Сн Е, регистрийн дугаар
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Н.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын сургуулийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурж бүлэглэн оролцсон,
Шүүгдэгч С.Е нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Д нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж бүлэглэн оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “ Миний бие энэхүү хууль бус үйлдлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Е 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1/142 дугаартай албан тоотод 6 төрлийн асуудал дурдсанаар 2 дахь асуудал нь тус аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн хичээл сургалтад хамраагдаагүй атлаа бүртгэлд хамрагдаж хууль бус гэрчилгээ авсан хүүхдийн тоон судалгааг яаралтай авч ирэх тухай албан даалгавар өгсөн. Дээрх албан тоотод дурдсан 3 асуудал сургуульд хамааралтай учраас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл болон холбогдох хүмүүсийн урьж хурал хийсэн. Энэхүү хурлаар 12 “а” бүлгийн ангийн багш манай ангиас Е.А гэх сурагч төгссөн гэдгийг мэдэгдсэн. Тухайн өдөр 60 дугаартай албан бичгээр тус аймгийн Толбо сумын Засаг даргад хариу өгсөн. Энэхүү асуудлыг мэдсэнээс хойш нуун дарагдуулсан асуудал байхгүй. 2023 оны 8 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Хөгжмийн театр болон тухайн аймгийн Боловсролын газрын даргаас явуулсан сургалтад хамрагдсан. Энэхүү сургалтад Боловсролын газрын дарга манай аймагт бүрэн дунд боловсролын үнэмлэх хууль бусаар олгосон асуудал гарсан байна. Энэхүү асуудлыг хянаж ажиллахыг үүрэг болгосон. Хичээлийн жилийн бэлтгэл, хичээлийн хуваарь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй талаар ажилчдын хурал хийсэн. Тухайн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Сурагчид манай сургуульд шилжиж ирсэн, өөр сургуульд шилжсэн талаарх бүх мэдээллийг сургалтын статистикийн мэдээ хариуцсан менежер мэддэг. Шилжиж ирсэн хүүхдүүдийг бүртгэж авч, өөр сургуульд шилжсэн тохиолдолд хасалт хийх ёстой. Энэхүү асуудал нь мэдээллийн системээс хасалт хийгээгүйгээс болж байна. Хэрэв дээрх асуудлыг удирдлагуудад мэдэгдсэн бол хамт олны хурал хийж хамтын шийдвэр гаргаж болох байсан. Е.Аын эцэг Ш.Е энэхүү асуудлыг удирдлагуудад мэдэгдсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Гэхдээ хэзээ, хэнд, яаж мэдэгдсэн талаар тодорхойгүй. Статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн энэхүү хэргийн эхлэлийг тавьсан байх. Энэхүү асуудлыг надад мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөхийг хүсэж байна.
Багш нар байхгүй хүүхдэд яагаад дүн тавьсан бэ? Боловсролын баримт бичиг нь ганц өдөр хэвлэгдэн гарч 3 хүн гарын үсэг зурчих зүйл биш. Жилийн дүнгийн нэгтгэл, шалгалтын дүн тавигдах ёстой. Дээрх процессыг хийж мэдээллийн системд бүртгэж бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохоос өмнө Б маягт гаргаж бүх сурагч нар гарын үсгээ зурж, ангийн багш, сургалтын менежер баталгаажуулж дууссаны дараа надад гарын үсэг зуруулсан. Тухайн үед би албаны ажлаар Баян-Өлгий аймагт явсан байсан. Б маягтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Сайдын А/156 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журмын 4.1.4 дэх хэсэгт “Гэрчилгээ үнэмлэхийг үнэт цаасанд хэвлэхийн өмнө төгсөгчдөд танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналтын доор анги удирдсан багш зохион байгуулна” гэж, 4.1.5 дахь хэсэгт “Төгсөгчийн гэрчилгээнд эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, сурлагын үнэлгээний мэдээлэл үнэн зөв эсэхийг хянах бөгөөд мэдээллийн зөрүүтэй бичигдсэн тохиолдолд сургалтын менежер тэмдэглэл хөтлөн холбогдох өөрчлөлтийг тухайн үед сурагчийг байцуулан мэдээллийн системд хийнэ” гэж заасан. Гэрчээр мэдүүлэг өгсөн багш нараас нэг ч хүн сургуулийн захиралд мэдэгдсэн, мэдэж байсан талаар дурдаагүй байгаа нь намайг энэхүү хэрэгт холбогдолгүй гэдгийг нотолж байна. Анги удирдсан багш С.Е нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Н.М мэдүүлэг өгөхдөө сургуулийн захирал мэдэж байх ёстой гэж хэлсэн байна.
Мэдээллийн системд орохдоо тухайн жилийн сурагчийн нэр байдаг. Дүн нь гарч байдаг. Е.Аын нэр байсан. 2022 оны 10 дугаар сард системд нэр нь орж ирсэн хүүхэд 2022 оны 5 дугаар сард дахин шалгалт хийхдээ нэр нь байхгүй тохиолдолд статистикийн мэдээлэл хариуцсан менежер энэ талаар мэдэгдэх үүрэгтэй. Статистикийн мэдээнд нэр нь байгаа хүүхдүүдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн захиалга өгсөн. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, үүргээ биелүүлсэн. Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох журмын дагуу гарын үсэг зурсан. Сургуулийн захирал хүүхэд бүрд туулж ажиллах боломжгүй. Сумын сургуулийн хувьд маш их ачаалалтай байдаг. Захирлын ажил байдлын тодорхойлолтод багш, ажилчид, сурагчидтай ажиллана гэж заасан боловч сурагч бүртэй ажиллах боломжгүй. Анги удирдсан багш, сургалтын менежер, хичээл заадаг багш нь хүүхэд бүрээс ахиц, амжилтын тооцож ажиллах ёстой. Энэ талаар бүх баримт бичиг байгаа тул би ямар нэгэн эргэлзээгүй бусад хүүхдүүдтэй адил бүрэн дунд боловсролын үнэмлэхийг хянаж олгосон...” гэв.
1.2. Шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Энэхүү гэмт хэрэгт яаж холбогдсоноо би өөрөө С ойлгохгүй байна. Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдох журмын дагуу явагдаж байгаад сургалтын менежер гарын үсэг зурна гэх журмын дагуу гарын үсгээ зурсан. Бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурахаас өмнөх асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй. Е.А нь манай сургуульд шилжиж ирээд дараа нь Турк улсад явсан гэдгийг сонсож байсан. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Турк Улсад явсан хүүхэд яагаад манай сургуулийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа вэ? энэ талаар эцэг, эх, анги удирдсан багш болон статистикийн мэдээ хариуцсан мэргэжилтэн яагаад мэдээгдээгүй вэ? Миний бие журмын дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурсан гэж бодож байна...” гэв.
1.3. Шүүгдэгч С.Е мэдүүлэхдээ: “Е.Аын эцэг, эх нь өөрсдөө сургуулийн удирдлагад хүүгээ Турк улсад явсан гэдгийг мэдэгдсэн гэж хэлсэнд нь итгэж бүртгэж яваад байсан. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс энэхүү асуудлын талаар надад ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мэдээгүй явж байгаад энэхүү гэмт хэрэгт холбогдсон...” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би Баян-Өлгий аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр 26 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас жил бүр захиалга авдаг. Ингээд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудаас суралцагчийн захиалгын тоог статистик хариуцсан мэргэжилтэн нэгтгэж Боловсролын яам руу явуулж яамнаас сурагчдын тоогоор буюу захиалсан тоогоор боловсролын баримт бичиг ирдэг. 12 дугаар ангид суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг эзэмшсэн байвал бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болно л гэсэн байгаа. Боловсролын гэрчилгээ олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэж гарын үсэг зурж, тамга дарж олгодог. Ганц захирал ч гэхгүй ангийн багш, сургалтын менежер нь дүнгийн тавьж гарын үсэг зурдаг. Тийм болохоор ангийн багш, сургалтын менежер, захирал нар л олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг захирал багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа сурагчдад гардуулдаг. Сурагчид олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5.500 төгрөг байдаг. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал нь 501.700 төгрөг байдаг. Нэмж хэлэхэд тухайн хүүхэд цахимаар суралцаад цахимаар шалгалтаа өгсөн байж болох юм. Хэрэв тийм бол бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болох юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),
2.2. Гэрч Н.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие Толбо сумын Засаг даргаар ажилладаг бөгөөд тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д нь 2021-2022 оны хичээлийн жилд танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдэд хууль зөрчиж бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон гэж сонсож хуулийн байгууллагад гомдол гаргасан юм. Тус хүүхэд нь манай сумын 5 дугаар багийн иргэн Ш.Е гэх хүний А гэх хүүхэд байсан бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад хэлний дамжаанд сурч байсан байна. Сургуулийн захирал Б.Д нь албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж бусдад бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, хууль зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),
2.3. Гэрч Ш.Ейн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү болох А 2021 оны 09 дүгээр сард Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Турк хэлний дамжаанд сурахаар болж Турк улс руу явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан. 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад байсан. Тухайн жил Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. Аад хичээл ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагууд миний бие очиж уулзаж, Турк улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн. Тухайн үед багш нар болон сургуулийн удирдлагууд 6 дугаар сард ирж шалгалт өгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сард Турк улсаас ирэх боломжгүй, онгоцны нислэг байхгүй болсон тул ирээгүй. Тэгээд хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьж өгсөн юм. Хүүхэд маань 9 дүгээр анги хүртэл тухайн сургуульд өөрийн биеэр сурч байсан. 10, 11 дүгээр ангийг аймгийн төвөөс “Д” сургуулиас сурч, 12 дугаар ангийг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулиас сурч байгаад 10 дугаар сард Турк улсад хэлний дамжаанд сурахаар явж ирээгүй. 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагуудтай уулзаж учир байдлаа танилцуулснаар, ангийн багш бичиж өгсөн байгаа. Ямар нэгэн эд зүйл, мөнгө өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),
2.4. Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн жилийн хичээлийн жил буюу 2021 оны 10 дугаар сард Е.Аын аав болох Ш.Е гэх хүн өөрийн биеэр ирж хүүхдийн бичиг баримтыг аймгийн Д сургуулиас авч ирж бүртгүүлснээр манай сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орсон. Тус сурагч 10 дугаар сарын 15-ны өдөр тус ирсэн юм. Тухайн үед миний бие журмын дагуу бүртгэж авч боловсролын системд оруулсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Турк улс руу хэлний дамжаанд явахаар болж Турк улс руу явсан. Тухайн жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд Е.А Турк улсад байсан. Тухайн хүүхдүүдийн хичээлд сурсан талаар үнэлгээ гаргаж өгсөн хичээл заасан багш нарын цахим журналаас анги удирдсан багш нь өөрийн ангийн цахим журналд хүүхдийн үнэлгээг буулгаж өөрийн нэвтрэх эрхээр системд оруулж өгдөг. Оруулж өгсөн сурагч нарын үнэлгээ, дүнг миний бие хянаж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд хянуулж баталгаажуулснаар аймгаас А, Б маягт гарч ирдэг. Тэрний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь Б маягтыг үндэслэж гарч ирнэ... ...Е.Аын аав Е нь надад ирээд хүүгээ аймгийн төвд байрлах Д сургуулиас Толбо сумын Ерөнхий боловсролын сургууль руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бүртгэж авсан. Бүртгэл хийх үед Е.А нь өөрөө ирж бүртгүүлээгүй түүний аав Е баримт бичгийг нь авч ирээд бүртгүүлсэн. Е.Аын бүртгэж авах, сургуульд бүртгүүлэх талаар урьд сурч байсан сургуулиас хасалт хийсний дараа бүртгэдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын эхээр аав нь болох Е материалыг авч ирсэн ингээд манайх руу шилжүүлэх буюу цаад сургуулиас нь хасалт хийгээгүй байсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийсний дараагаар бүртгэж авсан...
...Ер нь бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгохгүй, энэ талаар олгосон хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй. Гэрчилгээг сургуулийн захирал, менежер, багш нар гарын үсэг зурж олгодог. Сургуулийн захирал зөвшөөрч олгосон байх, энэ талаар би мэдэхгүй. Би улсын шалгалт аваагүй, яагаад ирээгүй сурагчид ийм өндөр оноо өгснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31, 42 дахь тал),
2.5. Гэрч У.Ены мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021-2022 оны хичээлийн жилд С.Е багш удирдсан 12 ангийн “А” бүлэгт эрүүл мэндийн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг С санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал),
2.6. Гэрч Д.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд тухайн сурагч 12 дугаар ангийн “А” бүлэгт өөрийн биеэр ирж сурч байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард Турк улсад хэлний дамжаанд сурахаар явж байгаа гэж сургуулийн багш нараас сонссон. Тухайн сурагч 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангийн “А” бүлэгт сурч байсан талаар С мэдэхгүй. Миний бие багш, сурагч нарын ирцийн бүртгэлд хяналт тавихгүй. Сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн болон анги удирдсан багш нь хяналт тавих ёстой...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал),
2.7. Гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021-2022 оны хичээлийн жилд 12 ангийн “А” бүлэгт зураг зүйн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Миний хөтөлсөн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг С санахгүй байна. Тухайн жилийн хичээлийн жилд Е.А гэх сурагч миний заасан хичээлд суугаагүй. Харин багшийн цахим журналд нэр нь байсан. Цахим журналд Аын нэр нь байгаа болохоор урд жил авсан байсан дүнгээ тавьсан. Өөрөө С сурдаг сурагч байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),
2.8. Гэрч Ш.Слийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн сурагчдын хичээл заасан багш нар өөр өөрсдийн цахим системд нэвтрэх кодоор орж үнэлгээ дүнг цахим системд оруулдаг болсон. Тухайн оруулсан үнэлгээ дүнг сургуулийн захирал болон сургалтын менежерүүд үндэслэж боловсролын гэрчилгээ олгоно. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгохын тулд тухайн жилийн 12 дугаар анги төгсөх гэж байгаа сурагч нарын нэрсийг хичээлийн жилийн эцсээр буюу 04 дүгээр сард сургуулиудын сургалтын менежерүүдээс төгсөгчдийн нэрсийг цахимаар тулгалт хийж захиалгыг нь авна. Дараагаар нь 05 дугаар сарын дундаас нь эхэлж тухайн жилийн 12 дугаар анги төгсөх гэж байгаа бүх сургуулиудаас төгсөгчийн нэрсийг нэг бүрчлэн цахимаар тулгалт хийж авч сургуулиудын ирүүлсэн нэрсийн дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэхийн баримт бичгийн үнэ төлбөрийг сурагчаас анги удирдсан багш нь сургалтын менежерт хүлээлгэн өгч, сургалтын менежер нь аймгийн боловсролын газарт хариуцсан мэргэжилтний дансанд хийснээр тухайн жилийн 12 дугаар анги төгсөлтийн сурагч бүрт баримт бичиг яамнаас ирдэг...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),
2.9. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Еийн А нь 1-ээс 9 дүгээр ангид Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 10, 11-р ангиа Өлгий сумын Д сургуульд суралцсан. Ингээд Толбо сумын сургуульд 12-р ангидаа шилжиж ирсэн. 2021 оны 09 дүгээр сард 12 А ангидаа сурч байгаад 10 дугаар сараас хэлний бэлтгэлд явна гээд Турк улс руу явсан. Ингээд дахин миний хичээлд суугаагүй. Би Е.Аын физикийн дүн тавиагүй, цахим журнал дээр байгаа 12-р ангийн дүн бол 10-11-р ангид сурч байхад нь тавьсан дүн юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),
2.10. Гэрч Т.Алын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн Ах нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Би улирлын шалгалтын дүнг тавиагүй. Би энэ насандаа 100 хувь үнэлгээг нэг ч сурагчид өгч байгаагүй. 100 хувь суралцдаг хүн гэж хаана ч байхгүй, миний хувьд хамгийн өндөр үнэлгээ 98 хувь л тавьж байсан. Тухайн дүнг магадгүй ангийн багш нь цахим системд оруулсан байж магадгүй. Эсхүл өмнө 2 жилийн дүн нь автоматаар цахим системд орсон байж болох юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал),
2.11. Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд огт сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Заавал судлах хичээлд химийн хичээл хасагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал),
2.12. Гэрч Х.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд явсан. Миний хувьд эхний улиралд сурч байхад нь нормативын шалгалт авахад хангалттай үнэлгээтэй байсан. Эхний улиралд би 100 хувийн үнэлгээ тавьсан. 2-р улиралд буцаж ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэгээд би тухайн сурагчийн өмнөх жилийн дүн болон эхний улиралд сурч байсан үнэлгээг нь үндэслээд дүнг тавьсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),
2.13. Гэрч Ө.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг эхээс нь асуухад Турк руу хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш С сурлагатай сурч байгаа чиглэл нь гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд ер нь эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнгийн засаж тавьж өгсөн. Би анх бол 90 хувийн үнэлгээ тавьсан. Учир нь Е.А бол С сурагч 90 хувийн үнэлгээг хангалттай авч чадахаар сурагч байсан. Гэтэл эцэг, эх нь ирж гуйгаад “100 хувь гээд тавиад өгөөч цаашид англи хэлний дүн нь их чухал байна” гээд байхаар нь цахим системд 100 хувь гэсэн үнэлгээг засаж тавьсан. Гэхдээ А нь цахимаар надтай байнга холбогдоод хичээлээ аваад судалж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал),
2.14. Гэрч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сурч байгаад алга болчихсон. 9, 10-р сар хүртэл байхдаа миний хичээлд сууж байсан. Би Е.Аад дүн тавиагүй. 1-р улирлын дүнг сурч байсан хугацааныхан дүнгээр тавьсан. Дараагийн улирлын дүнг нь би өөрөө хүүхэд хохироохгүй, төгсөх ангийн сурагч, мөн онц сурлагатай хүүхэд гээд тавьчихсан. Би эхний улиралд бол сурсан хичээл, сурагчийн хичээлийн оролцоог үндэслээд 94 хувь гэдэг үнэлгээг өмнөх хичээлийнх нь авсан дүнг хуваагаад тавьсан юм. Тухайн дүнг тавихад хэн нэгэн нөлөөлөөгүй, аав ээж нь надаас гуйгаагүй. Би хүүхдийн ирээдүйг бодоод л дүнг тавьсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал),
2.15. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай “Еийн А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тус сургуульд шилжин ирснийг статистик мэдээ хариуцсан сургалтын менежер бүртгэж авсан байна. Дараа нь ямар ч хасалт хийлгүүлэхгүйгээр сургуулийн удирдлагад мэдэгдэхгүйгээр тус сургуулийг төгссөн байна.” гэсэн албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багийн журналын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 61-68 дахь тал),
2.16. Боловсролын Үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/09 дугаартай “2021 оноос хойших хугацааны Элсэлтийн Ерөнхий шалгалтын мэдээллийн санд Ейн Ан нэр регистрийн дугаараар хайлт хийхэд шалгалт өгсөн талаар мэдээлэл алга байна.” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал),
2.17. Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/135 дугаартай “Ейн Ах /РД:*********, ПД:**********/ нь Чингис хааны агаарын замын боомтоор 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна...” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал),
2.18. Сурагч Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэх ************дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал),
2.19. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Б.Дийг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд томилсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 77-80, 83-85 дахь тал),
2.20. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолт, Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Н.Мыг тус сургуулийн сургалтын менежерээр томилсон тушаалын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 86-95 дахь тал),
2.21. Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Еын ажлын байрны тодорхойлолт, түүний 0004302 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 96-116 дахь тал),
2.22. Яллагдагч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ..Миний хувьд тухайн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Би асуудлыг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Амантай нь бүх удирдах ажилтнуудыг цуглуулж хуралдсан. Энэ үеэр тус аймгийн Булган суманд 2 сурагч сураагүй байхад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлаар АТГ-д шалгагдаж ял шийтгэл авсан, иймд цаашид анхаарч ажиллаарай гэдэг мэдээллийг өгсөн. Ингээд маргааш нь хичээл эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сумын Засаг даргаас надад танай сургуульд 12-р ангид сураагүй хүүхдэд хууль бусаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудал байгаа эсэхийг лавлаж хариу ирүүл гэхээр нь би холбогдох хүмүүсийг дуудаж хурал хийсэн. Тэгэхэд хурлын эцэст шийдвэрлэх хэсэг дээр 1 хүүхэд байгаа талаарх мэдээлэл авагдаж тодруулж хариу хэлэхээр болсон. Ингээд тодруулахад Е.А нь манай сургуулийн системд бүртгэлтэй, төгссөн нь тодорхой болсон.” гэсэн (1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал),
2.23. Яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Е.Аын бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байгаа юм. Би тэр сурагчийг суманд байхгүй байгаа гэдгийг бол мэдэж байсан. Хэлний дамжаанд Турк улс руу явуулсан гэдгийг эцэг, эхээс нь сонссон. Надад хэлэхдээ ирээд шалгалтад орно гэж хэлж байсан. Мөн ангийн багш нь ч тэгж хэлж байсан. Би гэрчилгээнд гарын үсэг зурахдаа ангийн багшаас нь энэ сурагч эргэж ирсэн үү, үгүй юу гэдгийн асуугаагүй. Үнэмлэхийн хавсралт хэвлэгдээд ирэхээр нь гарын үсэг зурчихсан. Захирал багш Б.Д, менежер Н.М миний бие, ангийн багш буюу С.Е нар гарын үсэг зурж олгосон. ...Е.А нь байхгүй байгааг захирал багш Б.Д мэдэж байсан... Б.Д захирал мэдэлгүй яах бэ, тухайн сурагчийн мэдээлэл нь захирал дээр очиж байгаа, статистик мэдээтэй байнга танилцаж байгаа. Тэгээд ч захирал багш бол сургуулийн багш, сурагчдаа мэдэх үүрэгтэй. Хэн нь хаана юу хийж байгааг мэдэхгүй захирал гэж байхгүй. Тийм юм бол сургуулийн захирал байгаад яадаг юм бэ...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал),
2.24. Яллагдагч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрчилгээнд зурагдсан гарын үсэг миний гарын мөн байгаа юм. Е.А нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд манай ангид буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад Турк улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.Аын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн Ахансерид бүртгүүлээд манай анги руу хуваарилсан байсан. Ингэснээр автоматаар өмнөх бүх хичээлийн дүн бүх материал нь манай ангид бүртгэлээр орж ирдэг түүний дагуу орж ирсэн. Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд ирээгүй гэх үндэслэлээр хас, болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан. Гэтэл ийм зүйл болно гэдгийг би өөрөө мэдээгүй, ийнхүү ял шийтгэлд унана гэдгээ ч тухайн үедээ ойлгоогүй. Ерөнхий боловсролын бүрэн дунд үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнгийн миний бие шивсэн бол үнэн. Гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан. Ингэхдээ би Е.Аыг хичээлд суугаагүй гэдгийг мэдэж байсан хэдий ч өмнө нь энэ сурагч бол онц сурдаг сурлага сайтай сурагч байсан гэдгийг мэддэг болохоор би тухайн 3 хичээлийн дүнг тавьсан.
Би анх удаагаа 12-р анги төгсгөж байгаа. Е.Аыг төгсгөх талаар багш нарын хурал хийгээгүй. Тийм хурлын тэмдэглэл байхгүй. Е.А нь улсын шалгалтад ороогүй, цахимаар ч шалгалтад ороогүй. Улсын шалгалтын оноог бүх хичээлд 100 хувь тавьсан нь шударга бус явдал болсон байна. Би монгол хэлний хичээлд л 100 хувь тавьсан. Захирал багш Б.Д, менежер Н.М, ангийн багш буюу миний бие гээд бид гурав гарын үсэг зурж олгодог. Ер нь бол захирал багш баталгаажуулж шийдвэр гаргасны дараа гэрчилгээг олгодог. Эхлээд сургалтын менежер гэрчилгээний хавсралтыг хэвлээд хянах үүрэгтэй. Тэгээд баталгаажуулж гарын үсэг зурсан. Ингэсний дараагаар захирал багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа нь би гарын үсэг зурсан. Би бол захирал багш, менежер гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг нь олгочихсон...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),
2.25. Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал),
2.26. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Дийн талаар:
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 130 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал),
-Гэрч С.Жагсалагийн өгсөн “...Б.Д зан байдлын хувьд хөдөлмөрч, бусадтай зөв боловсон харьцаатай, ажилдаа ч бас С. Захирал хийж байхдаа С ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197 дахь тал) зэрэг,
Шүүгдэгч Н.Мын талаар:
-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал),
-Гэрч М.Думаны өгсөн “...Миний аав Н.М нь зан байдлын хувьд төлөв даруу, ямар нэгэн ажилд нухацтай ханддаг, бие зөв боловсон авч явдаг, худал хэлдэггүй, элдэв муу зуршил байхгүй, архи, тамхи хэрэглэдэггүй, багш хүний хувьд бусдын хүүхдийг сурган хүмүүжүүлэх гэсэн зорилготой, ноён нуруутай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал) зэрэг,
Шүүгдэгч С.Еын талаар:
-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал),
-Гэрч А.Бан өгсөн “...С.Е нь зан байдлын хувьд төлөв даруу, хөдөлмөрч, олон жил багшилсан туршлагатай, гэр бүл хүүхдүүдэд тавих анхаарал халамж С, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хамаатан садан төрөлдөө элэгсэг, бусдад тусархуу залуу гэж боддог...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.27. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даас “суралцагч Е.А 12 дугаар ангийг төгсөх гэж байгааг би мэдээгүй, надад ангийн багш нь хэлээгүй, би гэмт хэрэг үйлдээгүй” гэж, шүүгдэгч Н.Маас “би хэрэг хийгээгүй, миний оролцоо байхгүй” гэж мэдүүлж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э, Я.С, Х.З нараас “шүүгдэгч Б.Д, Н.М нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно.
3.2. Харин шүүгдэгч С.Е нь “Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мэдээгүй явж байгаад энэхүү гэмт хэрэгт холбогдсон.” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч Х.Бээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ейн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 12 дугаар ангид суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг эзэмшсэн байвал бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болно л гэсэн байгаа. Боловсролын гэрчилгээ олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэж гарын үсэг зурж, тамга дарж олгодог. Ганц захирал ч гэхгүй ангийн багш, сургалтын менежер нь дүнгийн тавьж гарын үсэг зурдаг. Тийм болохоор ангийн багш, сургалтын менежер, захирал нар л олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг захирал багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа сурагчдад гардуулдаг....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Гэрч Н.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д нь 2021-2022 оны хичээлийн жилд танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдэд хууль зөрчиж бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон гэж сонсож хуулийн байгууллагад гомдол гаргасан юм....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),
- Гэрч Ш.Ейн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү болох Ах 2021 оны 09 дүгээр сард Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард турк хэлний дамжаанд сурахаар болж Турк улс руу явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан. 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад байсан. Тухайн жил Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. Ад хичээл ордог байсан багш нар болон сургуулийн удирдлага миний бие очиж уулзаж, Турк улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн. Тухайн үед багш нар болон сургуулийн удирдлага 6 дугаар сард ирж шалгалт өгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сард Турк улсаас ирэх боломжгүй, онгоцны нислэг байхгүй болсон тул ирээгүй. Тэгээд хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьж өгсөн юм. ...12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагад уулзаж учир байдлаа танилцуулснаар, ангийн багш бичиж өгсөн байгаа....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),
-Гэрч Х.Аигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн жилийн хичээлийн жил буюу 2021 оны 10 дугаар сард Е.Аын аав болох Ш.Е гэх хүн өөрийн биеэр ирж хүүхдийн бичиг баримтыг аймгийн Д сургуулиас авч ирж бүртгүүлснээр манай сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орсон. Тус сурагч 10 дугаар сарын 15-ны өдөр тус ирсэн юм. Тухайн үед миний бие журмын дагуу бүртгэж авч боловсролын системд оруулсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Турк улс руу хэлний дамжаанд явахаар болж Турк улс руу явсан. Тухайн жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд Е.А Турк улсад байсан. Тухайн хүүхдүүдийн хичээлд сурсан талаар үнэлгээ гаргаж өгсөн хичээл заасан багш нарын цахим журналаас анги удирдсан багш нь өөрийн ангийн цахим журналд хүүхдийн үнэлгээг буулгаж өөрийн нэвтрэх эрхээр системд оруулж өгдөг. Оруулж өгсөн сурагч нарын үнэлгээ, дүнг миний бие хянаж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд хянуулж баталгаажуулснаар аймгаас А, Б маягт гарч ирдэг. Тэрний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь Б маягтыг үндэслэж гарч ирнэ...
...Ер нь бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгохгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31, 42 дахь тал),
-Гэрч Д.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд тухайн сурагч 12 дугаар ангийн “А” бүлэгт өөрийн биеэр ирж сурч байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард Турк улсад хэлний дамжаанд сурахаар явж байгаа гэж сургуулийн багш нараас сонссон....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал),
-Гэрч З.Аманбекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн жилийн хичээлийн жилд Е.А гэх сурагч миний заасан хичээлд суугаагүй. Харин багшийн цахим журналд нэр нь байсан. Цахим журналд Е.Аын нэр нь байгаа болохоор урд жил авсан байсан дүнгийн тавьсан. Өөрөө С сурдаг сурагч байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),
-Гэрч Ш.Сайрангүлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн сурагчдын хичээл заасан багш нар өөр өөрсдийн цахим системд нэвтрэх кодоор орж үнэлгээ дүнг цахим системд оруулдаг болсон. Тухайн оруулсан үнэлгээ дүнг сургуулийн захирал болон сургалтын менежерүүд үндэслэж боловсролын гэрчилгээ олгоно....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),
-Гэрч Х.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Еийн А нь ... 2021 оны 09 дүгээр сард 12 А ангидаа сурч байгаад 10 дугаар сараас хэлний бэлтгэлд явна гээд Турк улс руу явсан. Дахин миний хичээлд суугаагүй. Би Е.Аын физикийн дүн тавиагүй, цахим журнал дээр байгаа 12-р ангийн дүн бол 10, 11-р ангид сурч байхад нь тавьсан дүн юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),
-Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал),
-Гэрч А.Алын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд огт сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал),
-Гэрч Х.Уйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд явсан. ...Тэгээд би тухайн сурагчийн өмнөх жилийн дүн болон эхний улиралд сурч байсан үнэлгээг нь үндэслээд дүн тавьсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),
-Гэрч Ө.Жйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг эхээс нь асуухад Турк руу хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш С сурлагатай, гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд ер нь эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнгийн засаж тавьж өгсөн....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал),
-Гэрч Ө.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сурч байгаад алга болчихсон....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багшийн журналын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 61-68 дахь тал),
-Боловсролын Үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/09 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал),
-Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/135 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал),
-Суралцагч Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэх ************дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал),
-Яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Е.Аын бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байгаа юм. Би тэр сурагчийг суманд байхгүй байгаа гэдгийг бол мэдэж байсан. Хэлний дамжаанд Турк улс руу явуулсан гэдгийг эцэг эхээс нь сонссон. Надад хэлэхдээ ирээд шалгалтад орно гэж хэлж байсан. Мөн ангийн багш нь ч тэгж хэлж байсан. Би гэрчилгээнд гарын үсэг зурахдаа ангийн багшаас нь энэ сурагч эргэж ирсэн үү, үгүй юу гэдгийн асуугаагүй, үнэмлэхийн хавсралт хэвлэгдээд ирэхээр нь гарын үсэг зурчихсан. Захирал багш Б.Д, менежер Н.М миний бие, ангийн багш буюу С.Е нар гарын үсэг зурж олгосон. ...Е.А нь байхгүй байгааг захирал багш Б.Д мэдэж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал),
- Яллагдагч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрчилгээнд зурагдсан гарын үсэг миний гарын мөн байгаа юм. Е.А нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд манай ангид буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад Турк улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.Аын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн Ахансерид бүртгүүлэхэд манай ангид хуваарилсан байсан. ...Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд суугаагүй үндэслэлээр хас, болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан. ...Ерөнхий боловсролын бүрэн дунд үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнгийн миний бие шивсэн бол үнэн. Гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан...
...Е.Аыг төгсгөх талаар багш нарын хурал хийгээгүй. Тийм хурлын тэмдэглэл байхгүй. Е.А нь улсын шалгалтад ороогүй, цахимаар ч шалгалтад ороогүй. Улсын шалгалтын оноог бүх хичээлд 100 хувь тавьсан нь шударга бус явдал болсон байна. ... Би бол захирал багш, менежер гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг нь олгочихсон...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),
-Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал),
-шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Суралцагч Е.А нь 2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Д сургуульд суралцаж байгаад 2021 оны 10 дугаар сард Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид шилжин ирж С.Е багшийн ангид хуваарилагджээ. Улмаар Бүгд Найрамдах Турк улсад хэлний дамжаанд суралцахаар явсан гэх шалтгаанаар хичээлдээ суугаагүй, улсын шалгалт өгөөгүй байхад Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д, тус сургуулийн сургалтын менежер Н.М, ангийн багш С.Е нар нь суралцагч Е.Аыг 2021-2022 оны хичээлийн жилд хичээлд суугаагүй, 12 дугаар ангийн төгсөлтийн шалгалт өгөөгүй болохыг мэдсээр байж төгсөлтийн шалгалтын болон сургуулийн багш нарын тавьсан хичээлийн үнэлгээг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ************дугаартай бүрэн дунд боловсролын дугаартай үнэмлэхийг олгосон, суралцагч Е.А нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.
4.2. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.
4.3. “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилжээ.
4.4. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заажээ.
4.5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж, Боловсролын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна.” гэж тус тус хуульчилжээ.
4.6. Эрдэмтэн Я.Цйн “Монгол хэлний товч тайлбар толь” бүтээлд “удирдах” гэсэн үгийн утгыг “хойноосоо дагуулах, тэргүүлэх, толгойлох, жолоодох, удирдах тушаал” гэсэн агуулгаар тайлбарлажээ.
4.7. Шүүгдэгч Б.Д нь 2016 оноос тус аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2018 оноос тус сургуулийн захирлаар томилогдсон нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/478, 2018 оны Б/45 дугаартай захирамжуудаар, шүүгдэгч Н.М нь Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг нь тус сургуулийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тушаал зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 77-80, 83-85, 86-95 дахь тал),
4.8. Дээрхээс үзэхэд шүүгдэгч Б.Д, Н.М нарын эрхэлж байсан сургуулийн захирал, сургалтын менежерийн тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд хамаарч байх тул шүүгдэгч нарыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
4.9. Харин шүүгдэгч С.Еын гэмт хэрэгт холбогдох үед эрхэлж байсан ерөнхий боловсролын сургуулийн багшийн албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарахгүй байна.
4.10. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.
4.12. Сургуулийн захирал, сургалтын менежер нар нь хууль, тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгодог.
Тодруулбал, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод сургуулийн захирал нь ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд “боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянал тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах, байгууллагын хөгжлийн болон үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах” чиг үүргийг, сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь “бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох, улсын шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, боловсролын үнэмлэх, гэрчилгээ захиалах, олголтод хяналт тавих” чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заажээ. (1 дэх хавтаст хэргийн 77-80, 87-91 дэх тал),
4.13. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам"-ын 4.1.4 дэх заалтад “Гэрчилгээ, үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналт дор анги удирдсан багш зохион байгуулна.”, 4.2 дахь заалтад “Гэрчилгээ, үнэмлэхийн хэвлэлийн эхийг төгсөгчдөд танилцуулсны дараа сургалтын байгууллагын захирал хянан цахим баталгаажуулалт хийж, аймгийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэст 2 хоногийн дотор илгээнэ.”, 4.6.6 дахь заалтад “Гэрчилгээ, үнэмлэхийн мэдээллийн системд бэлтгэгдсэн хэвлэлийн эхийг үнэт цаасан дээр төгсөгч бүрээр хэвлэж, анги удирдсан багш, сургалтын менежер, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, тамга дарна.”, 4.8 дахь заалтад “Мэдээллийн системд хянаж баталгаажуулсан “Суурь боловсролын гэрчилгээ олгох бүртгэл”, “Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох бүртгэл”-ийг 3 хувь үйлдэн гэрчилгээ, үнэмлэх эзэмших иргэнээр гарын үсэг зуруулж, баримт бичгийг хүлээлгэн өгнө.”, 4.9 дэх заалтад “Гэрчилгээ, үнэмлэх олгосон тухай мэдээллийг сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, тамга дарна.” гэж тус тус заажээ.
4.14. Гэтэл шүүгдэгч Б.Д нь 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшээгүй, авбал зохих үнэлгээг аваагүй, төгсөлтийн шалгалт өгөөгүй суралцагч Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг болох ************дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийг гарын үсэг зурж, тамга дарж олгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг нийтийн албан тушаалтны хувьд дээрх хууль, тогтоомжийг зөрчиж, сургуулийн захирлын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж суралцагч Е.Аад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
4.16. Шүүгдэгч Н.М нь сургуулийн сургалтын менежерийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг, үүрэг, дээрх журамд заасан хяналтыг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, суралцагч авбал зохих үнэлгээг аваагүй, төгсөлтийн шалгалт өгөөгүй гэдгийг мэдсээр байж бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурах зэргээр шүүгдэгч Б.Дийн сургуулийн захирлын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж суралцагч Е.Аад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д, Н.М нарыг бүлэглэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
4.17. Харин шүүгдэгч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн суралцагчийг хичээлд ирээгүй үндэслэлээр хас гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан.” гэж мэдүүлсэн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд тэрээр ангийн багшийн хувьд суралцагчийг хичээлд сууж байгаа мэтээр мэдээллийн системд бүртгэж улмаар багш нарын тавьсан гэх үнэлгээг /дүн/ бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад шивж бичих, үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурах зэргээр сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшээгүй, авбал зохих үнэлгээг аваагүй, төгсөлтийн шалгалтыг өгөөгүй суралцагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас түүнийг шүүгдэгч Б.Д, Н.М нар бүлэглэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзлээ.
4.18. Шүүгдэгч Б.Д нь “суралцагч Е.Аад бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгогдсоныг мэдээгүй, 2022 оны 08 дугаар сард захирлын зөвлөлийн хурал хийх үед мэдсэн” гэж тайлбарлаж, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Я.Сьезд нараас шинжлэн судлуулсан гэрчүүдийн мэдүүлэг, Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн болон 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь суралцагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдсоныг мэдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан гэрч Ш.Еийн “...12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагад уулзаж учир байдлаа танилцуулснаар, ангийн багш бичиж өгсөн байгаа....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал), шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Е.А нь байхгүй байгааг захирал багш Б.Д мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал), шүүгдэгч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би захирал багш, менежер нар гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг олгосон...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Еын өгсөн “суралцагчийг Турк улсад явсан талаар эцэг, эх нь сургуулийн удирдлагад хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
4.19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Д, Н.М нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэд нарыг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болно.
4.20. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.21. Иймд шүүгдэгч Б.Д, Н.М нарыг бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Еыг “шүүгдэгч Б.Д, Н.М нарын бүлэглэж үйлдсэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Еэс мөрдөн шалгах ажиллагааны үед “..Сурагчид олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5.500 төгрөг байдаг. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал нь 501.700 төгрөг байдаг...” гэж мэдүүлжээ. (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),
5.2. Засгийн газрын 2016 оны 242 дугаартай “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай” тогтоолын 3 дахь хавсралтаар аймгийн төвөөс бусад сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1 суралцагчийн нийт хувьсах зардлыг 501.700 төгрөг байхаар баталжээ. (1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал),
5.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж хуульчилсан байна.
5.4. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газраас батлагдсан 1 суралцагчийн нийт хувьсах зардал 501.700 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцон шүүгдэгч нарын тус бүрээс нь 167.233 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5.5. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Еын өмгөөлөгч Х.Бээс гаргасан “хохирлыг төлөх хугацаа олгож өгөх”-ийн хүссэн саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хүлээн авч, ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь дээрх шүүхээс тогтоосон хохирлыг тус тус төлсөн нь шүүгдэгч нарын гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.
5.6. Иймд үүгдэгч нарыг гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:
- Шүүгдэгч Б.Д нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тогтмол орлоготой, 2009 оноос тасралтгүй боловсролын салбарт ажиллаж байгаа, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
-Шүүгдэгч Н.М нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 60 настай, боловсролын салбарт он удаан жил ажилласан, тогтмол орлоготой, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
-Шүүгдэгч С.Е нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 15 дахь жилдээ сургуулийн багшаар ажиллаж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. ( 1 дэх хавтаст хэргийн 03, 119-120, 128-131, 134-135, 189, 208, 212 дахь тал),
2.4. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тэдгээрийн хувийн байдалд нь хамааруулан үзэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд талууд дараах дүгнэлтийг гаргав. Үүнд.
-Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол 507200 төгрөгийг гаргуулан хохирогч байгууллагад олгох, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай...” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
-шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Ээс “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. ...Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай асуудлыг бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Хэн нэгэн хүн хуурамч бичиг баримт бүрдүүлж, сураагүй сурагчийн дүнг тавьж, ирцийг нь бүртгэсэн асуудлын хариуцлагыг сургуулийн захирал хүлээх ёсгүй. ...Е.А тухайн сургуульд суралцаагүй гэдгийг мэдээд бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурсан тохиолдолд миний үйлчлүүлэгчийн буруу болно. Гэхдээ Е.А тус сургуульд суралцаагүй гэдгийг мэдээгүй байж байгаад багш нарын хуралд оролцож үүрэг, даалгавар өгөгдсөний дараа мэдсэн нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй....
...Шүүгдэгч Б.Дыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
-шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Я.Сээс “... Хэргийн үйл баримт тодорхой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдалд дурдсан 6 асуудлыг нотолж байж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал яригдах ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан байгаа. ... Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагатай. Шүүгдэгч Б.Дын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна. ...Иймээс шүүгдэгч Б.Дад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгөхийг хүсэж байна...
Шүүхээс шүүгдэгч Б.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Д тус аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 6-7 жил ажиллаж байна. Энэхүү хугацаанд ажлын хариуцлага алдаж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Шүүгдэгч Б.Дын нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, тэрээр цалингаараа амьдарч байгаа тул улсын яллагчийн санал болгосон торгох ялыг багасгаж 5,600,000 төгрөгийн торгох ял оногдуулж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгөхийг хүсэж байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
-шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Х. ас “... Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй тул холбогдох хэргээс цагаатгаж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэлдээ агуулахгүй байна. ...Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй...
...Шүүхээс шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн талаарх нотлох баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 8.000.000 төгрөгийн торгох ялыг дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан багасгаж 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
-шүүгдэгч С.Еын өмгөөлөгч Х.Бэс “...Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хэргийн үйл баримт тодорхой байгаа. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Е нийтийн албан тушаалтан биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг С.Е ганцаараа үйлдэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой байгаа....
Шүүгдэгч С.Е гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч С.Еын энэхүү гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус хуульчилжээ.
2.7. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, ялын төрлөөс торгох ялыг хассан байна.
2.8. Иймээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.9. Шүүх шүүгдэгч Б.Д, Н.М нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг, шүүгдэгч С.Еын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа С дураараа ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдэх үед нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.
2.11. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М нарын тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
2.12. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэлээ.
2.13. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. 2313000370092 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг төлж барагдуулсан бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Б Д, Ш ургийн овгийн Нийн Мт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б ургийн овгийн С Ег Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бы Д, Нйн Мт нарын тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сн Ед нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М нарын тус бүрт оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр, шүүгдэгч С.Ед оногдуулсан 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М нарын тус бүрт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах, шүүгдэгч С.Ед оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. 2313000370092 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд, зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б