| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/171 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/171
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бк даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч А.Д,
хохирогч С.Т,
шүүгдэгч Х.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Би овогт Хын Ат холбогдох 2313000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Хн А, Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Буянт сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 17-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар тохой” гэх газарт хохирогч Х.Б, Х.С, С.Т нарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 9 тооны үхрийг завшиж, хохирогч нарт 4.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сээр өтөг” гэх газарт хохирогч Х.Б, Х.С нарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 13 ямаа, 3 хонь нийт 16 бог малыг завшиж, хохирогч нарт 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Хохирогч С.Т мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Бид хохирлоо бүрэн төлүүлж авсан учраас түүнд гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
1.2. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “...Би ах нарын малыг 12 жил хариулсан. Тэгээд миний мал хариулсан хөлсийг маань өгөөгүй учраас би тэд нарыг малыг худалдаж борлуулсан. Гэхдээ би бүх хохирогчид хохирлоо барагдуулж өгсөн. Мөн дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.
2. 2313000000118 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Х.Бээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл
2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 9-14 дэх тал/,
2.3. Хохирогч Х.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Би Өлгий сумын 2 дугаар багт амьдардаг хүн бөгөөд өөрийн эзэмшлийн цөөн тооны ямаа үхэртэй. Би өөрийн эзэмшлийн ямаа үхрээ төрсөн дүү болох Х.Снд маллуулдаг. Манай дүү Х.С нь дүү Х.Аийн хамт малаа нийлүүлж Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зост гэх газарт маллаж амьдардаг. Өвлийн цагт бүх үхрээ Х.Сжийн намаржааны газар болох Буянт сумын төвөөс 5 орчим километрийн зайд байх Шар тохойн намаржааны бэлчээрт идээшүүлж байсан. Манай дүү Х.С болон Х.А нар жил бүр үхрээ Шар тохойд идээшүүлж үлдээдэг. Зарим үед сум орох ажилтай үед үхрээ бүртгээд буцаад харьдаг хүмүүс байгаа юм. Урьд өмнө нь манай үхэр хээр алга болсон асуудал гарч байгаагүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай дүү Х.С хөдөөнөөс өөрийн жимобайл утсаар залгаж манай үхэр сүргээс 9 тооны үхэр алга болсон байна. Таны 4 үхэр, миний 4 үхэр, хүргэн ах Тилеугийн 1 үхэр алга болсон байна. Би 7, 8 хоног хөдөөгөөр хайлаа, үхэр олдсонгүй гэж хэлсэн.
...Миний эзэмшлийн 4 тооны үхэр алга болсон. 4 настай эм монгол үхэр, эм монгол бяруу, 3 настай эм монгол үхэр, эм монгол бяруу тус тус алга болсон. ...Би өөрийн эзэмшлийн 6 тооны үхэртэй байсан бөгөөд уг 6 тооны үхрээ Буянт сумын 2 дугаар багт оршин суух өөрийн төрсөн дүү Х.Сайн үхэр сүрэгтэй нийлүүлж дүү нар болох Х.С, Х.А нараар маллуулж байсан. Тэгээд миний дүү Х.С нь надад “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх 9 тооны үхэр алдагдсан байна” гэж хэлсэн бөгөөд би өөрөө Өлгий сумд ажиллаж, амьдардаг тул яаг хэзээ алдагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ талаар дүү Х.Саас тодорхой асуувал хэлнэ.
... Би уг 6 тооны үхрээ дүү нар болох Х.С, Х.А нараар маллуулдаг ба өөрөө Өлгий сумд ажиллаж амьдардаг тул мал тооллогын бүртгэлгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-20, 38-39 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал /,
2.4. Хохирогч Х.Сйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 30 гаруй сарлаг, 25 гаруй монгол үхэр хариулдаг бөгөөд өвлийн цагт намаржааны бэлчээрт туугаад идээшлүүлдэг. Би Миний ах Х.Б, хүргэн ах Тилеу болон өөрийн эзэмшлийн үхрүүдийг хариулдаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Буянт сумын төвөөс 10 орчим километрийн зайд байрлах “Шар тохой” гэх газраас өөрийн үхрийг бүртгээд явсан. Намайг бүртгэхэд сарлаг үхэр ууланд гараад идээшилж байсан. Харин монгол үхэр нь голын эрэг дагуу идээшилж байсан ба бүх үхэр бүрэн байсан. Би Өлгий сум руу шинээр худалдаж авсан байшинд хашаанд завсар хийхээр ирсэн ба эхнэр О.Бердигүлийн хамт 5 хоног ажиллаад буцаад Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зост эрэг гэх газарт байх өвөлжөөндөө ирж 2 хоног гэртээ амраад 10 дугаар сарын 18-ны өдөр үхрээ бүртгэхээр Шар тохой гэх газарт очиход манай үхэр сүрэг дотроос 7 монгол үхэр, 2 сарлаг үхэр алга болчихсон байсан. Би тэгээд буцаж болсон үйл явдлыг ах Х.Бд хэлж дараа нь өдрийн дараа Буянт сум, Сагсай сумын нутгаар хайхад олдоогүй. Мөн хүмүүсээс асуухад ямар нэгэн сураг ажиг гараагүй олдохгүй байгаа. .
...5 насны эм монгол үхэр, 5 настай эм монгол үхэр, 4 настай эм сарлаг үхэр, 5 настай эм сарлаг үхэр. ... 2022 оны дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Өлгий сум руу хувийн ажлаар яваад ирсэн бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдөр Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт ирж өөрийн үхрээ бүртгэхэд миний эзэмшлийн 4 тооны үхэр, ах Х.Бий эзэмшлийн 4 тооны үхэр, хүргэн ах Х.Тилеугийн эзэмшлийн 1 тооны үхэр нийт 9 тооны үхэр алдагдсан байсан. Намайг Өлгий сум руу ажлаар яваад ирэх хооронд хулгайлсан гэж бодсон. Гэхдээ би үхрээ хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өөрийн үхрийг бүртгэхэд бүгд бүрэн байсан. Харин түүнээс хойш буюу 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж харсан. Бусдаар манай дүү Х.А үхэр сүргийн хариулаад явж байсан” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 26-28, 44-45 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
2.5. Хохирогч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өлгий сумын 2 дугаар багт амьдардаг бөгөөд би өөрийн эзэмшлийн 1 тооны үхрээ Буянт сумын 2 дугаар багийн иргэд болох Х.С, Х.А нарт өгч маллуулдаг байсан. Уг Буянт сумын 2 дугаар багийн иргэн болон Х.С, Х.А нар нь миний эхнэр Х.Хуын төрсөн дүү бөгөөд хөдөө мал малладаг хүмүүс юм. 10 дугаар сарын эхэн үед миний эзэмшлийн 1 тооны үхэр, хадам дүү Х.Сйн 4 тооны үхэр, хадам ах Х.Бий 4 тооны үхэр нийт 9 тооны үхэр алга болсон талаар надад хадам дүү Х.С хэлсэн бөгөөд хайгаад олдохгүй байгаа. Би хаанаас, хэзээ алга болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. ...3 настай эр монгол үхэр алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
2.6. Гэрч Е.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Х.Б болон Х.Тилеу нар нь Буянт суманд албан ёсны мал тооллогын бүртгэлгүй бөгөөд тус сумын 2 дугаар багт амьдардаг. Малчин Х.Сд түүний төрсөн ах болох Х.Б нь 5 тооны үхэр, хүргэн ах Х.Тилеу нь 2 тооны үхэр тэжээлгэдэг. Х.С нь өөрийн 9 тооны үхэртэй хамт нийт 16 тооны үхрийг Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зостын эрэг гэх газарт хаваржиж, намаржиж, өвөлжиж тэжээж байгаа нь үнэн билээ. Би танд багийн даргын тодорхойлолтыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
2.7. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Каримбек гэх хүнээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хар халзан зүсмийн сарлаг үхэр, хар зүсмийн сарлаг үхэр, улаан халзан зүсмийн сарлаг монгол үхэр, шар халзан зүсмийн монгол үхэр, улаан халзан зүсмийн сарлаг монгол үхэр нийт 4 тооны үхрийг махны үнээр нь буюу 518 килограмм махны үнээр 2.849.000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Уг үхрийг худалдан авахаас өмнө Б.Каримбекээс гарал үүслийн гэрчилгээг нь шаардахад “малын эмч нь байхгүй байна. Гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй байна” гэхэд би нядалгаанд оруулалгүй 2 хоног “Нөхөд” ХХК-ний хашаанд байлгасан. Харин маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Каримбек нь “Энэ хулгайн үхэр биш, худалдаж авсан хүнээс буюу худалдсан эхнэр, нөхөр хоёроос нь гарын баримт бичүүлж авсан” гэж хэлээд гарын баримтыг үзүүлсэн. Би Б.Ккт итгээд баталгаажуулаад уг 4 үхрийн бичлэгийг хийж аваад гарал үүслийн гэрчилгээгүй нядалгаанд оруулж Б.Каримбекийн 5197103924 тоот данс руу 4 үхрийн мөнгийг буюу 2.849.000 төгрөг хийсэн. Би танд уг бичлэгийг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
2.8. Гэрч К.Ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Алтай сумын Мал эмнэлгийн тасгийн дарга бөгөөд Алтай сумын иргэдийн малд гарал үүслийн гэрчилгээ олгож хянадаг хүн билээ. Б.Каримбек гэх хүн над руу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 95531013 дугаарын утсаар холбогдож “Нийт 5 тооны үхэр худалдах гэж байна. Би гарал үүслийн гэрчилгээ авмаар байна” гэж хэлсэн. Би үхрийн зураг өгөхийг шаардахад “ухаалаг гар утасгүй байна, зураг явуулах боломжгүй байна” гэж хэлсэн. Би МЕГ-1226310 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Каримбектэй холбогдож үхрийн зураг явуулаарай гэхэд надад “Batnasan Karimbek” гэх фэйсбүүк хаягаас мессенжер чатаар миний “Kabil Islambek” гэх фэйсбүүк хаяг руу 4 үхрийн зураг явуулсан. Би танд уг чатыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
2.9. Гэрч М.Тйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хаан банкны 5180220422 тоот дансыг эзэмшдэг бөгөөд миний хувийн эзэмшлийн данс юм. Миний дээрх данснаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Каримбекийн эзэмшлийн 5187103924 тоот данс руу 2,935,999 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Уг гүйлгээ нь манай “Угур” ХХК-д нядлуулсан 5 үхрийн 537 килограмм махны үнийг худалдан авсан хүнд шилжүүлсэн гүйлгээ байна. Дээрх 5 тооны үхрийг би өөрөө нүд үзэж хараагүй тул манай ажилтан Нямаа гэх хүнээс дэлгэрэнгүй асууж тодруулна уу. Би зөвхөн тухайн өдрийн нядалсан үхрээс гарсан махны үнийг үхэр худалдсан хүн рүү шилжүүлэх гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
2.10. Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би бүртгэлээс харахад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5 тооны монгол үхэр Б.Каримбек гэх хүнээс худалдаж авсан байна. Би ямар ямар зүсмийн үхэр худалдаж авсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Тус өдөр буюу 10 дугаар сарын 08-ны өдөр Алтай сумын иргэн Каримбек гэх хүнээс “Угур” ХХК-д МЭГ-1326310 гарал үүслийн гэрчилгээний дугаартай 5 тооны монгол үхэр худалдаж авсан. Уг 5 тооны үхрийг нядлахад 537 килограмм мах гарч 1 килограмм махны үнийг 5500 төгрөгөөр бодож манай захирал М.Толганайн хувийн данснаас 2.953.500 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Бид гарал үүслийн гэрчилгээтэй мал худалдан авч нядлуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
2.11. Гэрч Б.Кйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буянт сумын 2 дугаар багийн иргэн Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн миний 93531013 дугаар руу 80847978 дугаарын утас руу холбогдож “Надад зарах 5 үхэр байна. Чи худалдаж авах уу” гэж хэлсэн. Би очиж Х.Аийн худалдах гэж байгаа үхрийг харахаар болсон. Тэгээд би маргааш нь буюу 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зост эрэг гэх газарт очиж Х.Атэй уулзахад Х.А нь Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт байгаа гэж хэлсэн бөгөөд би 15 цагийн үед очсон. Намайг очиход Х.А нь “Энэ 5 үхрийг зарна” гэж надад хэлсэн бөгөөд уг үхрүүдийг зүсээр нь дурдвал, шар халзан зүсмийн гунан монгол үхэр, шар халзан зүсмийн монгол бяруу, улаан халзан зүсмийн дөнөн насны монгол үхэр, улаан халзан зүсмийн 5 орчим настай монгол үхэр, улаан халзан зүсмийн монгол үхэр зэрэг нийт 5 толгой монгол үхэр харуулсан. Би худалдан авахаар тохиролцож 3,700,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Х.А бид хоёр уг 5 толгой үхрийг миний эзэмшлийн 2514-БӨТ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгсэлд ачиж би Х.Аэд 3,100,000 төгрөгийг бэлэн өгсөн. Өлгий сум руу ирж маргааш нь буюу 10 дугаар сарын 08-ны өдөр “Угур” ХХК-ний ажилтан Нямаа гэх хүнд худалдсан бөгөөд Х.А Өлгий сумд ирж тухайн өдөр надаас үлдсэн 600,000 мянган төгрөг авсан. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Атэй хамт Өлгий сумаас Буянт сум руу дахин үхэр худалдаж авахаар очсон. 19 цагийн үед Х.Аийн үзүүлсэн хар зүсмийн 5 орчим настай сарлах үхэр, хар алаг зүсмийн 5 орчим настай сарлаг үхэр, шар халзан зүсмийн их насны монгол үхэр, улаан халзан зүсмийн монгол үхэр нийт 4 толгой үхрийг 2,100,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бэлэн өгөөд Х.Атэй хамт өөрийн 2514-БӨТ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслээр ачаад Өлгий сум орж маргааш нь буюу 10 дугаар сарын 12-ны өдөр “Нөхөд” ХХК-ний ажилтан Тк гэх хүнд 2,600,000 төгрөгөөр худалдсан. Би Х.Аээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны болон 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд 2 удаа 9 тооны үхрийг нийт 5,800,000 төгрөгөөр худалдаж авсан болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-95 дахь тал/,
2.12. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА-22-0326 дугаартай “ 2022 оны 10 дугаар сарын байдлаар дээрх бод малын нийт үнэ 4750000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
2.13. Хохирогч Х.Сийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 117-120 дахь тал/,
2.14. Иргэн Б.Каримбекээс гаргаж өгсөн Х.Аийн бичсэн гэх баримтууд /1 дэх хавтаст хэргийн 121-128 дахь тал/,
2.15. Яллагдагч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие төрсөн ах нарынхаа малыг сүүлийн 12 жил хариулж маллаж байгаа. Өөрийн малтай хамт хариулдаг байсан бөгөөд ах нарт хэлж “би та нарын малыг чинь ямар ч үнэ хөлсгүй хариулж байна, та нар надад цалин хөлс мөнгө өгөхгүй юм уу” гэж зөндөө учирлаж хэлэхэд ах нар надад “чамд мал өгөхгүй, үнэ хөлс ч өгөхгүй” гэж хэлсэн болохоор би Х.Б, Х.С Тилеу нарын 9 тооны үхрийг 2022 оны 10 дугаар сарын дундуур байсан байх танил хүний портер машинаар 9 үхрийг 2 удаа хувааж 3-4 хоногийн зайтай аймгийн төвд авч ирээд малын ченж нарт зарсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
2.16. Иргэн Х.Аийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого /1 дэх хавтаст хэргийн 76- 77 дахь тал/,
2.17. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай илтгэх хуудас /2 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,
2.18. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 105-109 дэх тал/,
2.19. Хохирогч Х.Сйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2022 оны 10 дугаар сарын 10-ны үед үхэр сүрэг дотроос өөрийн болон ах Х.Б, хүргэн ах Х.Тилеу нарын нийт 9 тооны үхрийг алдсан бөгөөд хайгаад олдохгүй байсан тул цагдаад шалгуулахаар 10 дугаар сарын 27-ны өдөр очиж 10 дугаар сарын 29-ний өдөр буцаж гэртээ ирсэн. Намайг гэртээ буцаж ирэхэд буюу Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сээр өтөг гэх нэртэй манай намаржааны бэлчээрээс миний эзэмшлийн 9 тооны ямаа, 3 тооны хонь, төрсөн ах Х.Бий эзэмшлийн 4 тооны ямаа алдагдсан байсан. ...2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн малаа бүртгэхэд 3 тооны нас бие гүйсэн эм хонь, 3-4 орчим насны 3 тооны эр ямаа /сэрх/, нас бие гүйцсэн 4 тооны эм ямаа, 3-4 насны 2 тооны эм ямаа нийт 9 тооны ямаа дутаж байсан. Харин төрсөн ах Х.Бгий эзэмшлийн малаас 3-4 насны 2 тооны эр ямаа /сэрх/, хар алаг зүсмийн 3-4 насны 2 тооны эр ямаа /сэрх/ нийт 4 тооны ямаа алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 115-117, 128-129 дэх тал/,
2.20. Хохирогч Х.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 2 дугаар багийн гаралтай иргэн бөгөөд одоогоор Өлгий сумын 2 дугаар багт оршин сууж амьдарч байгаа. Би өөрийн эзэмшлийн 80 тооны ямаа, 2 тооны үхэртэй. Миний малыг Буянт сумын 2 дугаар багт төрсөн дүү Х.А, Х.С хоёр нь малладаг билээ. Би 2022 оны 08 сарын сүүл үеэр дүү Х.Аийн намаржаанд тоолоход миний эзэмшлийн нийт 80 тооны ямаа, 6 тооны үхэртэй байсан ба 2022 оны 10 дугаар сарын эхэн үеэр миний 4 тооны үхэр хулгайд алдагдаж цагдаагийн байгууллагад шалгуулсан. Харин 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Буянт сумын хэсгийн төлөөлөгч миний утас руу холбогдож “Таны 4 тооны ямаа хулгайд алдагдсан байна. Та малаа очиж бүртгээрэй” гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний Өлгий сумаас Буянт сумын 2 дугаарт байрлах дүү Х.Аийн өвөлжөөнд ирж тоолоход миний 4 тооны ямаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг/ 2 дахь хавтаст хэргийн 121-123 дахь тал/,
2.21. Гэрч Б.Кн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буянт сумын 2 дугаар багийн иргэн Х.А нь надад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний 93531013 дугаар руу 80847978 дугаарын утас руу холбогдож “Надад зарах хонь, ямаа байна. Чи худалдаж авах уу” гэж хэлсэн. Тэгээд би шууд Х.Аийн намаржаанд очсон бөгөөд Х.А надад “13 ямаа, 3 хонь худалдана” гэж хэлсэн бөгөөд би худалдах гэж байгаа хонь, ямаагаа харуулахыг шаардсан. Тэгээд Х.А нь намаржааныхаа чулуун хашаанд надад 13 тооны ямаа, 3 тооны ямаа харуулсан. Би уг 13 тооны ямаа, 3 тооны хонийг худалдан авахаар тохиролцож 1 ямааг 45,000 төгрөгөөр буюу 10 ямааг 585,000 төгрөгөөр, 1 хонийг 115,000 төгрөгөөр буюу 3 ямааг 345,000 төгрөгөөр нийт 16 тооны бог малыг 930.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч Х.Ат газар дээр нь шууд бэлнээр 930,000 төгрөгийг өгсөн. Би Х.Аээс ямаа худалдан авах үед Х.Аийг хүүхдүүд болон эхнэр нь харж байсан. Надад Х.А нь өөрийн мал гэж хэлсэн бөгөөд мөн өөрийн намаржааны бууцнаас гаргаж өгсөн тул би хулгайн мал гэж сэжиглээгүй шууд худалдаж авсан. Тэгээд би уг 13 тооны ямаа, 3 тооны хонийг Өлгий сум руу ачиж 13 тооны ямааг “Нөхөд” ХХК-ний менежер А.гэх залууд 635,000 төгрөгөөр, 3 тооны хонийг Өлгий сумын малын захад үл таних 3 хүнд худалдсан. Уг 3 хүнээс болон А.Тээс би мөнгөө өөрийн дансаар шилжүүлэн авсан....” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэрийн 134-136 дахь тал/,
2.22. Гэрч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хаан банкны 5323089909 тоот дансыг эзэмшдэг. Уг данс нь манай эхнэр Т.Алтанханы данс бөгөөд би уг дансаар өдөр тутмын гүйлгээ хийдэг. Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр малын захаас үл таних хүнээс хонь худалдаж авсан. Надад хонь худалдсан залуугийн данс руу 110,000 төгрөгийн гүйлгээ хийж гүйлгээний утгад “Кой” гэж бичсэн. Би ямар зүсмийн, ямар имтэй хонь худалдаж авсан талаар мартчихсан байна. Гэхдээ би 110,000 төгрөгөөр хонь худалдаж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал/,
2.23. Гэрч М.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэд хоногийн өмнө манай ах М.Нурлан над руу холбогдож “Чиний 11 сард худалдаж авсан хонь хулгайн хонь байна гэж цагдаагаас залгаж байна. Би мөнгийг нь шилжүүлсэн болохоор миний нэр холбогдож байна. Цагдаа дээр очоод мэдүүлэг өрөөрэй” гэж хэлсэн. Би энэ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй хэлье. Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өлгий сумын малын захаас 1 тооны хонь худалдан авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй тул худалдсан хүний дансыг авч ах болох М.Нурлан руу явуулж миний ах М.Нурлан нь уг хүний данс руу 140000 төгрөг шилжүүлсэн. Би уг хонийг малын захад худалдаж байсан тул хулгайн хонь гэж мэдээгүй, сэжиглээгүй бөгөөд худалдан авсан хүнийг бас танихгүй байгаа билээ. Миний худалдаж авсан нь улаан зүсмийн эх хонь байсан. Миний анзаарснаар сүүл хэсэгтээ цэнхэр өнгийн будагтай хонь байсан юм шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 149-150 дахь тал/,
2.24. Гэрч А.Тукийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Алтай сумын харьяат Б.Каримбек гэх хүнийг зүс таних төдий бөгөөд найз нөхөд болон хамаатан садны холбоо байхгүй. Уг Б.Каримбек гэх залуу манай “Нөхөд” ХХК-д хэд хэдэн удаа мал авч ирж өгсөн мал, махны гаралтай түүхий эдийн ченж хийдэг залуу гэдгийг би мэднэ. Өөр уг хүний талаар мэдэх зүйл байхгүй. Би Б.Каримбек гэх хүнээс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийт 13 тооны ямааг 635.000 төгрөгөөр тохирон худалдан авч өөрийн 5183057927 тоот данснаас Б.Кийн 5197103924 тоот данс руу шилжүүлсэн. Би одоогоор уг худалдан авсан 13 тооны ямааг зүс, имээр нь хэлж мэдэхгүй. Би уг 13 тооны ямааг хулгайн ямаа гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 153-154 дэх тал/,
2.25. Гэрч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дээрх 5194138804 тоот Хаан банкны дансыг эзэмшдэг. Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын малын захаас 3 тооны хонь худалдан авсан надад худалдсан хүний данс руу 95,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утгад “hoi” гэж бичсэн. Би уг хонийг малын захад худалдаж байсан тул хулгайн хонь гэж мэдээгүй, сэжиглээгүй бөгөөд худалдан авсан хүнийг бас танихгүй. Миний худалдаж авсан нь улаан зүсмийн эх хонь байсан. Миний анзаарснаар сүүл хэсэгтээ цэнхэр өнгийн будагтай хонь байсан юм шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 157-158 дахь тал/,
2.26. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-23-0088 дугаартай “Хонь, ямааны зах зээлийн үнэлгээ 1.580.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 164-168 дахь тал/,
2.27. Яллагдагч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ах нарт “үнэ хөлс өгөхгүй юм уу” гэж зөндөө учирлаж хэлэхэд ах нар надад “чамд мал өгөхгүй үнэ хөлс өгөхгүй” гэж хэлсэн болохоор би Х.Б, Х.С нарын 10 ямаа 3 хонийг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг өдөр Алтай сумын Каримбек гэх хүнд зарсан...” гэх мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 206-208 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
2.28. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал),
-Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),
-Эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 66 дахь тал),
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 67 дахь тал),
-Иргэний үнэмлэхийн лавлаагаа (2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 61 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.29. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд,
-шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны болон 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар тохой” гэх газраас өөрийнхөө үхэр сүрэг дотроосоо төрсөн ах Х.Б, Х.С, хүргэн ах С.Т нарын өөрт нь хариуцуулсан 9 тооны үхрийг иргэн Б.Каримбект 5.800.000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэрэгт цугларсан хохирогч Х.Б, Х.С, С.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, (1 дэх хавтаст хэргийн 18-20, 38-39, 2 дахь хавтаст хэргийн 87-88, 115-117, 128-129, 34-35 дахь тал), гэрч Е.Өк, А.Тек, К.Ик, М.Т, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, (1 дэх хавтаст хэргийн 65-66, 79-80, 75-76, 83-84 дэх тал), иргэн Б.Каримбекээс гаргаж өгсөн Х.Аийн бичсэн гэх баримтууд, шүүгдэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-128, 2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,
- мөн шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сээр өтөг” гэх газарт, төрсөн ах Х.Б, Х.С нарын өөрт нь хариуцуулсан 13 ямаа, 3 хонь буюу хохирогч Х.Бий 9 тооны ямаа, 3 тооны хонь, хохирогч Х.Сийн 4 тооны ямаа, нийт 16 бог малыг иргэн Б.Каримбект 930.000 төгрөгт худалдсан үйл баримт хэрэгт цугларсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 105-109 дэх тал), хохирогч Х.С, Х.Б, гэрч Б.Ка, Ө.С, М.Е, А.Тук, яллагдагч Х.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг (2 дахь хавтаст хэргийн 115-117, 121-123, 128-129, 134-136, 145-146, 149-150, 149-150, 153-154 дахь тал) нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1.Шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.А нь өөрт нь хариуцуулж, маллуулахаар өгсөн хохирогч Х.Бий өмчлөлийн 4 тооны үхэр, 9 тооны ямаа, 3 тооны хонь, хохирогч Х.Сийн өмчлөлийн 4 тооны үхэр, 4 тооны ямаа, хохирогч С.Тгийн өмчлөлийн 1 тооны үхэр, нийт 16 тооны хонь, ямаа, 9 тооны үхрийг бусдад худалдаж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч нарын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан байна.
4.2. Шүүгдэгч Х.А нь өөрт нь хариуцуулж, маллуулахаар өгсөн хохирогч нарын эд хөрөнгө болох бог, бод малыг “мал малласны хөлсийг өгөөгүй” гэж шалтгаанаар дур мэдэн 3 удаагийн үйлдлээр бусдад худалдаж, захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.3. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Б, Х.С, С.Т нарын өмчлөлийн 9 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 4750000 төгрөгөөр, 16 тооны бог малыг зах зээлийн үнэлгээг 1.580.000 төгрөгөөр тус тус тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 6.330.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.
4.4. Шүүгдэгч М.Аманбекийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.5. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атлаа өөрт нь хариуцуулсан бусдын хөрөнгөд халдаж, хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Иймд шүүгдэгч Х.Аийг хохирогч Х.Б, Х.С, С.Т нарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 6.330.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.7. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсэн гэж шүүх дүгнэлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2 Шүүгдэгч Х.А нь хохирогч Х.Б, Х.С, С.Т нарт учруулсан 6.330.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Х.Б, Х.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “бүх малаа төлүүлж авсан” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирлоо төлүүлж авсан” гэсэн мэдүүлэг зэрэг (2 дахь хавтаст хэргийн 80, 123 дахь тал) нотлох баримтуудаар нотлогдож байна.
5.3. Иймээс шүүгдэгчийг хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Аийг шүүхээс хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х..Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тус аймгийн Буянт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, мал маллаж амьдардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 61-68 дахь тал),
2.5. Шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Шүүгдэгч Х.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Шүүгдэгчийн уламжлалт мал аж ахуй эрхэлдэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлт гаргахдаа санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаагүйг дурдах нь зүйтэй.
2.8. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэв.
3.2. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан байгууллагад гүйцэтгүүлж, биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Би овогт Хын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хумарзахын Аийг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Ат сануулсугай.
4. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Х.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан байгууллагад гүйцэтгүүлж, биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. 2313000000118 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б, Х.С, С.Т нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б