Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           10           25                                          2023/ШЦТ/177                                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Х.Өн,

шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т овогт Хны Жд холбогдох 2313000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх,  Т овогт Хны Ж, регистрийн дугаар

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 06-ны шөнө албан үүргээ гүйцэтгэж явж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн Цагдаагийн газрын Сагсай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Кыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ:  “..Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

2. 2313000000197 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 4 дэх тал),

2.3 Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай “...1. Х.Жы биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Х.Жы биеэс авсан гэх цусанд 1.3% промилли этилийн спирт илрэв. 3.Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 38-40 дэх тал),

2.4. Хохирогч С.Кы савхин хүрэмд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 6-9 дэх тал),

2.5. Хяналтын камерт бичигдсэн бичлэгийг хөрвүүлэн орчуулагчийн  тэмдэглэл ( хавтаст хэргийн 11 дэх тал),

2.6. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хаын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 414 дугаартай “...1. С.Кы биед баруун гарын долоовор хурууны урд хэсэгт зулгарсан, баруун гарын дэд гадаргууд шалбарсан, хамрын нуруунд шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо... 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрт гэмтлүүд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд ...3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 31-32 дахь тал),

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаартай “...1. Х.Жы биед гэмтэл тогтоогдоогүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 45-46 дахь тал),

2.8. Хохирогч С.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны шөнийн 23 цаг 44 минутад 95428034 гэсэн дугаараас тус сумын 5 дугаар багийн иргэн Х.Тилек нь Х.Ж согтуу аав, ээжийнхээ үгэнд орохгүй байна гэхээр нь би тухайн дуудлага мэдээллийн дагуу ганцаараа Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн баруун талд байрлах гэрт очсон. Гэрийнхэн хашааны гадна очиход Х.Ж харагдахгүй байхаар нь түүнийг хаана байна гараад ир гэж дуудахад тэрээр “North Benz” загварын 53-01 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод талаас гарч ирээд “чи яах гэж ирсэн бэ, зайлаарай чи, чи бол амжихгүй шүү” гээд баруун гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа цохисон. Тэр үед нь би түүний хоёр гарыг нь бариад “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд ээж нь намайг тэврээд “наадах чинь одоо ингэж байгаад амарна, чи явчих. Тэгээд тайвшруулаад амраах болно” гэхээр нь ээжид нь итгээд тэдний хашаанаас гарсан. Тэгээд хашаанаас гараад удаагүй ойролцоогоор 5 орчим минутын дараа Х.Ж нь нөгөө том машиныг асаагаад өөрөө жолоодоод хашаанаас гараад явсан. Би ардаас нь дагаж яваад түүнийг зогс гэхэд зогсохгүй яваад байсан ба хойноос нь сигналдахад зогсохгүй цонхоороо толгойгоо гаргачхаад баахан юм орилж хэлээд байсан. Тэгж байгаад машинаа сумын төвд байдаг “Рысжан” колонк дээр зогсоогоод өөрөө буугаад түгээгчийн амрах байр руу явган явсан. Тэр хооронд нь би машины түлхүүрийг салгаж аваад машиныг нь хөрш айлын Секу гэх залууд өгөөд явуулсан. Тэр үед би Х.Жыг тайвшраад гэртээ харьж амар гэхэд тэрээр миний үгэнд ороогүй. Мөн тэрээр Х.Тилек рүү дайрч “чи цагдаад дуудлага өгсөн үү, угаасаа та нар цагдаатай нийлдэг биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “боль боль чи амарчхаад эрүүл болоод учир байдлаа ол” гэхэд тэрээр үгэнд орохгүй духаараа миний эрүү рүү 2 удаа мөргөсөн. Тэгээд би түүний нэг гарыг гавлаад нөгөө гарыг нь гавлах гэхэд тэрээр миний савхины зүүн талын мөрдөснөөс татаж мөрдсийг тасалсан. Тэр хооронд бид хоёр зууралдаж газарт унасан ба газарт унах үед тэрээр духныхаа баруун хэсгийг шалбалсан юм. Би түүнтэй ноцолдож байгаад цагдаагийн хэсэгт авч ирээд тайвшрах байх гэхэд тэрээр тайвшрахгүй чаддаг юм бол аймгаас цагдаагаа дууд гээд хэрүүл өдөөд байхаар нь дуудлага өгсөн. Би дуудлагаар анх очих үед бичлэг хийгдсэн тэгээд колонк дээр очоод мөн бичлэг хийсэн. Тэгээд надтай зууралдаж байхад энгэрийн камер уначихсан байсан. Би Х.Жыг зодож цохисон асуудал байхгүй. Тэрээр эхлээд дуудлагаар очиход баруун гараараа нэг удаа цээж рүү цохисон дараа нь колонк дээр 2 удаа эрүүнд минь мөргөсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22, 24 дахь тал),

2.9. Гэрч Ш.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай шатахуун түгээх станц дээр “North Benz” загварын цагаан өнгөтэй машин ирж зогсож жолооч нь болох Х.Ж халамцуу ганцаараа бууж ирээд зээлээр 30 литр дизель өгчих гэхээр нь би чадахгүй гэхэд тэрээр гар утсаа барьцаанд тавина гэхээр нь би утсыг чинь авахгүй гэхэд тэрээр “чи наашаа гараад ир, чи дандаа ингэж байдаг гараад ир чамайг” ална гэхээр нь цонхоо хаагаад суусан. Тэгтэл цонх цохиод “гараад ир, чи” гээд ахиад цонх цохиод ална чамайг гээд байж байхад хэсгийн цагдаа С.К ирээд түүнийг барьж авахад түүнтэй зууралдаад мөн түүнийг “чи намайг битгий гавла намайг гавлах юм бол чамайг би хаана юу хийж явдгийг чинь мэднэ шүү, аятайхан байгаарай” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд зууралдаж байгаад аваад явсан. Тэр хоёр 10-15 минут зууралдсан, яг С.Кыг зодож байхыг хараагүй, С.К ч түүнийг зодоогүй зууралдаж байгаад л манай гаднаас аваад явсан. Тэр хоёрын биед ил харагдах гэмтэл байхгүй байсан Х.Ж нь хэл амаар доромжилж хашхираад байсан манай гаднаас яваад юу болсон талаар мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

2.10. Гэрч Б.Хний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг колонк руу очиход хэсгийн цагдаа Х.Ж хоёр зуралдаад байж байсан. Би тэднийг салгах гэхэд үгэнд орохгүй байхаар нь холдоод явчихсан. Намайг очих үед тэр хоёр зууралдаж байсан. Яг бие биеэ зодож цохиж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

2.11. Яллагдагч Х.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эхнэр маань 2023 оны 06 сарын 02-ны өдөр эхнэр амаржиж хүүтэй болсон. Тэгээд 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүүхдийнхээ гэрчилгээг авчхаад ганцаараа голын эрэг дээр 5 билүү 6 ширхэг лаазтай пиво уугаад согтчихсон учраас гэр рүү явсан. Гэртээ очоод хамаатны дүү Тилектэй хэрүүл маргаан хийгээд урандаа өөрийн норт бенз загварын ачааны машиныг жолоодох гэж байхад гэрийнхэн хэсгийн цагдаад дуудлага өгсөн байсан. Хэсгийн цагдаа С.К ирэх үед би түүнтэй хэрэлдэж маргалдаад машинаа жолоодоод хашаанаас гараад явчихсан. Тэгээд машиндаа түлш хийх гээд сумын төвийн “Рысжан” шатахуун түгээх станц дээр байж байхад хэсгийн цагдаа ирээд аваад явсан. Тэр үед нь түүнтэй хэрэлдэж зууралдаад савхин хүрмийн мөрдсийг нь урчихсан. ...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

- “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого” (хавтаст хэргийн 64 дэх тал),

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Тус багийн иргэн Харасхан овогтой Ж нь БИ90020515 регистрийн дугаартай. Ам бүл 6. Эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

2.13. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 06-ны шөнө дуудлагын дагуу ирсэн тус аймгийн Цагдаагийн газрын Сагсай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Кы шаардлагыг үл биелүүлж, түүний биед нь халдаж, албаны савхин хүрмийн мөрдсийн урж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 4 дэх тал),

-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хайратын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай “...1. Х.Жы биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Х.Жы биеэс авсан гэх цусанд 1.3% промилли этилийн спирт илрэв. 3.Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх болон 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 414 дугаартай “...1. С.Кны биед баруун гарын долоовор хурууны урд хэсэгт зулгарсан, баруун гарын дэд гадаргууд шалбарсан, хамрын нуруунд шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо... 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлтүүд ( хавтаст хэргийн 31-32, 38-40 дэх тал),

-Хохирогч С.Кы савхин хүрэмд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 6-9 дэх тал),

-Хяналтын камерт бичигдсэн бичлэгийг хөрвүүлэн орчуулагчийн  тэмдэглэл ( хавтаст хэргийн 11 дэх тал),

-Хохирогч С.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гэрийнхэн хашааны гадна очиход Х.Ж харагдахгүй байхаар нь түүнийг хаана байна гараад ир гэж дуудахад тэрээр “North Benz” загварын 53-01 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод талаас гарч ирээд “чи яах гэж ирсэн бэ, зайлаарай чи, чи бол амжихгүй шүү” гээд баруун гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа цохисон. Тэр үед нь би түүний хоёр гарыг нь бариад “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд ээж нь намайг тэврээд “наадах чинь одоо ингэж байгаад амарна, чи явчих. Тэгээд тайвшруулаад амраах болно” гэхээр нь ээжид нь итгээд тэдний хашаанаас гарсан.

...Тэгэхээр нь би “боль боль чи амарчхаад эрүүл болоод учир байдлаа ол” гэхэд тэрээр үгэнд орохгүй духаараа миний эрүү рүү 2 удаа мөргөсөн. Тэгээд би түүний нэг гарыг гавлаад нөгөө гарыг нь гавлах гэхэд тэрээр миний савхины зүүн талын мөрдөснөөс татаж мөрдсийг тасалсан....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22, 24 дахь тал),

-Гэрч Ш.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгтэл цонх цохиод “гараад ир чи” гээд ахиад цонх цохиод ална чамайг гээд байж байхад хэсгийн цагдаа С.Күнтуган ирээд түүнийг барьж авахад түүнтэй зууралдаад мөн түүнийг “чи намайг битгий гавла намайг гавлах юм бол чамайг би хаана юу хийж явдгийг чинь мэднэ шүү, аятайхан байгаарай” гээд хэл амаар доромжилсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

-Гэрч Б.Худайбергений мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг колонк руу очиход хэсгийн цагдаа Х.Ж хоёр зуралдаад байж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

ллагдагч Х.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хэсгийн цагдаа С.К ирэх үед би түүнтэй хэрэлдэж маргалдаад машинаа жолоодоод хашаанаас гараад явчихсан. Тэгээд машиндаа түлш хийх гээд сумын төвийн “Рысжан” шатахуун түгээх станц дээр байж байхад хэсгийн цагдаа ирээд аваад явсан. Тэр үед нь түүнтэй хэрэлдэж зууралдаад савхин хүрмийн мөрдсийг нь урчихсан...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Жы дээрх байдлаар сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Күнтуганы шаардлагыг үл биелүүлж, түүний биед нь халдаж, эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл юм.

4.2. Хохирогч С.К нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Сагсай сум дахь хэсгийн хэсгийн цагдаагаар ажилладаг, цагдаагийн ахлагч цолтой, хэрэг учрал болох үед дуудлагын дагуу очсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд хохирогчийг  албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч гэж үзнэ. 

4.3. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Х.Жы биеэс авсан гэх цусанд 1.3% промилли этилийн спирт илэрсэн учраас түүнийг  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. ( хавтаст хэргийн 38-40 дахь тал),

4.4. Шүүгдэгч Х.Жы албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахлагч С.Күнтуганы шаардлагыг үл биелүүлж, хэл амаар доромжилж,  биед нь халдаж, хүч хэрэглэж эсэргүүцсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хууль сахиулагчдын биед нь халдаж эсэргүүцсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Шүүгдэгч Х.Жы үйлдсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэв.

4.7. Иймд шүүгдэгч Х.Жыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хэрэг учрал болох үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид  олгож шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч С.К  нь “хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. ( хавтаст хэргийн 21-22, 24 дахь тал),

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Жыг шүүхээс “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ж нь хувийн байдлын хувьд 33 настай, эхнэр, хүүхдийн хамт Сагсай сумын 5 дугаар багт оршин суудаг, ачааны машинаар ачаа тээвэрлэдэг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргасан болно.

2.6. Шүүгдэгч Х.Жы бичгээр гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг шүүх  хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.7. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Жы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.8. Иймд шүүгдэгч Х.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний “ачааны машинаар тээвэрт явдаг” гэх тайлбар, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.9. Шүүгдэгч Х.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар.

3.1. Шүүгдэгч Х.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  2313000000197 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зөөврийн плаш диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар  зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Хаы Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харасханы Жыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Жд сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Ж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2313000000197 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зөөврийн плаш диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б