Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00694

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00694

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............ байрлах М ББСБХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух Б овогт В.Д /РД:0000000/,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух О овогт С.М /РД:0000000/ нарт холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 126.989.594 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, хариуцагч С.Мийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагч В.Дийн өмгөөлөгч Ц.Э /ШТЭҮД:2859/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: В.Д, С.М нар нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10005678 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүүтэйгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, 00 дүгээр байрны 00 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай 78 м.кв 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан /17021/, 00 дүгээр байрны зоорийн давхрын 6 тоотод орших улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай 18 м.кв автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээлсэн. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй элдэв шалтаг шалтгаан тоочиж зайлсхийсээр байна. Ийнхүү 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 99.935.695.57 төгрөг, зээлийн хүү 24.047.737.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.915.161.14 төгрөг, нийт 126.989.594 төгрөг төгрөгийн зээлийн өртэй болж зээлийн хуримтлагдсан төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч В.Д, С.М нараас М ББСБХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 126.989.594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч С.Мийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь МХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан. С.Мийн хувьд тухайн зээлд өөрийн барьцаа хөрөнгийн барьцаалуулсан. Үүнтэй холбоотойгоор үндсэн зээлдэгч Б.Галбадрахын хамт хамтран зээлдэгчээр тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн үндсэн зээлийн төлбөрт 65000 төгрөг, хүүгийн төлбөрт 7.800.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 136.000 төгрөг гэх мэтчилэн нийт 8.060.000 төгрөг төлсөн байгаа. С.М санхүүгийн нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадахгүй болсон, үүнтэй холбоотойгоор удаа дараа очиж уулзаж, хүүг зогсоох тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд хандаач гэсэн боловч хоёр сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хугацаа дууссан байтал 2019 оны 10, 11, 12 дугаар сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардсан байгааг төлөхгүй гэж үзэж байна. Тэгэхээр авсан зээл 100.000.000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 8.060.000 төгрөгөө хасаад үлдэгдэл 91.940.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч В.Дийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч В.Дийн хувьд өөрийн барьцаа хөрөнгийг барьцаалуулсан учир зээл болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан. Харин бодит нөхцөл байдалд В.Д нь 100.000.000 төгрөгийг авч ашиглаагүй юм. Харин энэ мөнгө нь Б.Галбадрахын данс руу орж Б.Галбадрах, С.М нар авч ашигласан. В.Д огт ашиглаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоололтой холбоотой тайлбарлахад зээлийн гэрээний 6 сарын хугацаа дууссанаас хойш хугацаанд үндсэн зээлээс хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн байдаг. Ингэж тооцож гаргах үед 126.000.000 төгрөг болсон. Зээлийн гэрээ болон түүний графикийн дагуу тооцоход зээлийн 6 сарын хугацааны хүүгийн нийт төлбөрт 24.065.751 төгрөг төлөхөөр байгаа. С.Мээс зээлийн төлбөрт 8.060.000 төгрөгийг төлсөн. Үүнийг хасахад нийт төлөх хүүнээс 16.005.751 төгрөгийг төлөөгүй байна. Мөн үндсэн зээлийн 99.935.695 төгрөгийн төлбөр байгаа. Ингээд тооцоод үзэхээр зээлийн төлбөрт нийт 115.941.446 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч МХХК-иас зээлийн төлбөрт 126.989.594 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч В.Дид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч В.Дийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М ББСБХХК нь хариуцагч В.Д, С.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 126.989.594 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 118.767.591 төгрөгийн шаардлагыг хангаж, 8.222.003 төгрөгийн шаардлагыг .

Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч В.Д, С.М болон иргэн Б.Галбадрах нар нь 100.000.000 төгрөгийг сарын 4, жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд В.Дийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан /17021/, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан /17021/, 00 дүгээр байрны зоорийн давхрын 6 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг тус тус бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.      

            Харин барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа учир мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.  

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 5 дугаар сард 3.839.250 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 4.220.750 төгрөг, нийт 8.060.000 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн тооцоолол зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч М ББСБХХК-иас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан гаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Нэхэмжлэгч МХХК-иас зээлийн гэрээний 2.1.1-т заасан зээлийн 100.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөгөөр тус тус зээлдэгчид олгосон байх тул уг зээлийг олгосон өдөр тус бүрээр тооцон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй.

Зээлдэгч нарт 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 80.000.000 төгрөгийг олгосон тул 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх зээлийн хүү 210.410 /80.000.000х48=38.400.000:365 хоног=105.205 төгрөг х2 хоног=210.410/ төгрөг болж байна.

Зээлдэгч нарт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөгийг олгосон тул 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 23.671.260 /100.000.000:48=48.000.000:365=131.507х180 хоног=23.671.260/ төгрөг болж байх тул зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд нийт 23.881.670 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй.

Хариуцагч С.М, В.Д нар нь зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 5 дугаар сард 3.839.250 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 4.220.750 төгрөг, нийт 8.060.000 төгрөг төлсөнөөс өөр нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 99.935.695 төгрөгөөр төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч С.М, В.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 99.935.695 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 23.881.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.915.161 төгрөг, нийт 118.767.591 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хэдийгээр зээлийн гэрээний 1.3.3, 2.9, 3.2.3-т гэрээний ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үлдэгдлээс тооцож буй хүүг хэтэрсэн хүү хугацааны хүү гэх бөгөөд зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлнө гэж заасан боловч энэхүү хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй байх тул хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг зөрчиж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар зээлийн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна.

Иймд зээлийн гэрээний 1.3.3, 2.9, 3.2.3-т гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Зээлийн гэрээний энэхүү заалтууд хүчин төгөлдөр бус байх нь зээлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээнүүдийн бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлдэгч Б.Галбадрах, В.Д, С.М нар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч тус бүрээс бүхэлд нь буюу шаардах эрхтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан байх тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

Энэхүү тохиолдолд нэхэмжлэгч М ББСБХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд хариуцагч В.Дийн өмгөөлөгч Ц.Эын зээлийн мөнгөн хөрөнгөнөөс авч ашиглаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд тэрээр өөрөө хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гэрээ байгуулсан байх тул зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 751.787 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М, В.Д нараас 118.767.591 /нэг зуун арван найман сая долоон зуун жаран долоон мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.222.003 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 792.898 орлогод , С.М, В.Д нараас 751.787 М ББСБХХК-д .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР