Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/334

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0150/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч *** өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч *** өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч *** нарын өмгөөлөгч Д.Золзаяа

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт *** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт *** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн *** төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,*** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй,

*** РД:/*** /,

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр *** төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** РД:/***/,

 

3.Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *** төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *** оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

*** РД:/*** /,

 

4.Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *** төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** РД:/*** /,

 

5.Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *** төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй,

*** РД:/*** /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1.Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн*** тоот хашаанд байх хохирогч *** эзэмшлийн эд зүйлээ хадгалах зорилгоор ашигладаг вагончикын вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч машины эд ангиудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэж, 2,415,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, *** улсын дугаартай Санота-5 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** гэх газар байх *** өвөлжөөнөөс 8 тооны ямааг буюу олон тооны малыг хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

3 Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, *** улсын дугаартай Санота-5 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** хашаанаас *** эзэмшлийн 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, *** улсын дугаартай Санота-5 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** гэх газар байх *** өвөлжөөнөөс 4 тооны хонь хулгайлж, 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч*** нь бүлэглэн, *** улсын дугаартай Санота-5 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** гэх газар байх *** өвөлжөөнөөс 8 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж, 1,280,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Улсын яллагч: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 8-9/, хохирогч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17 /, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21/, Капитал зууч ХХК-ий 2023 оны 002 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 26-27 /, Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40/, хохирогч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71/, Шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 75-78 /,  Капитал зууч ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 83-84/, хохирогч *** 2022 оны мал тооллогын бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 140-141/, Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-103/, *** мудүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113-114/, *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-125 /, *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135-136 /, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *** хашаан дотор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 155-166/, Дархан сумын 13 дугаар баг, үйлдвэрийн районы зүүн урд зүгт байх жалганд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 167-172/, *** улсын дугаартай сонота 5 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 173-176 /, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 177-178 /, *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дэх хавтаст хэргийн 182-186/, хохирогч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193 /, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 203 /, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 205/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207/, гэрч*** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208/, Капитал зууч ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 14-ий өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 214-215/, Капитал зууч ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 14-ий өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-227/, Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249/, Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн11-12/, Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн23-24/, Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 48-50/, *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 55-57/, хохирогч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 60/, Капитал зууч ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 10-ий өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69-70/, *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 85-86/, *** н мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 95-96/, *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105-106/,  хохирогч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 118/, *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 126-128/, Капитал зууч ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн131-132/, *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 147-148/, *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 157-158/, *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 167-168/,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Золзаяа: эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх 177-178 /,*** өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207/, *** хувийн байдалтай холбоотойгоор хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, *** тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн108/, шүүгдэгч нарын арилжааны банкинд данс эзмшдэг талаарх тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 188-194/,  *** эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 211/, ***  эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 212/,  *** эд хөрөнгийн бүртгэлтэс эсэх лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 217/,  *** ял шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 229/, *** ял шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 230/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай: *** 5 удаа ял шийтгэл эдэлж байсан талаарх шийтгэх тогтоолууд, Капитрон, Голомт, Төрийн, Хас, Чингис хаан банкуудад данс эзэмшдэггүй талаарх лавлагаа, *** нэр дээр эд хөрөнгийн бүртэл байхгүй талаарх улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газар өмчилдөггүй, эзэмшдэггүй гэсэн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: 1дэх хавтаст хэргийн 62, 135-136, 235-236 *** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны лавлагаа, бусад банкуудад данс эзэмшдэггүй гэсэн тодорхойлолтууд, эд хөрөнгө эзэмшдэггүй талаарх лавлагаа,  Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газар өмчилдөггүй, эзэмшдэггүй гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

    1. Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд *** тоот хашаанд байх хохирогч *** вагончикын вакум цонхыг хагалан нэвтэрч машины эд ангиудыг хулгайлсан үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7/,

 

-Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 8-9/,

-Хохирогч *** “... Манай гэр Дархан сумын 8 дугаар баг *** тоотод амьдардаг юм. Би өөрөө том машин барьдаг болохоор *** хашаатай юм. Тэр хашаан дотор том машинаа тавьж засварладаг юм. Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед эхнэрийнхээ хамт очиж эргэж шалгаж үзэхэд бүх юм хэвийн байхаар нь хашааны хаалгаа түгжээд гэр рүүгээ явсан юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг өнгөрч байхад уг хашаагаа эргэж тойроод хашаан дотор байдаг жижиг байрнаас мах авах гээд очисон чинь вагончик төмөр црнхтой юм, тэр цонх нь онгойгоод доторх цонх нь дотогшоогоо унаад хагарсан байдалтай байсан. Тэгээд дотороос нь Хино маркийн автомашины усны радиотор 1 ширхэг, астетор 1 ширхэг, Хьюндэй маркийн автомашины усны радиотор 1 ширхэг, астетор 1 ширхэг, Хино маркийн автомашины цээж утас 1 ширхэг, 2 ширхэг цагаан өнгийн 130 ампиртай аккумльятор зэрэг эд зүйл алдагдсан, мөн гадна талд байдаг хяналтын камерын плат утсыг нь татаад тасалсан байсан. Вагончикын 80х80 см хэмжээтэй вакум цонхыг хагалсан байсан... Манай хашаанд айл байхгүй, би гэрээсээ гар утсаараа хяналтын камераар хардаг, мөн өдөр болгон очиж эргэдэг байсан... Би 2022 оны 09 дүгээр сарын дундуур том авто машин задлаад машинд засвар хийсэн юм. Тэр үед *** гэх залууг гуйгаад бид хоёр хамт алдагдсан сэлбэгийг далд хийсэн юм... тэр залуу л манай вагончик дотор сэлбэг байгааг мэдэж байсан болохоор би*** хардаж байна...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15/,

 

-Гэрч *** “... Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед эхнэрээ ажлаас нь тосож ирчихээд хашаан дотроо үнсээ асгаад явж байсан чинь манай хажуухан нэг цонх гщхагарч байгаа юм шиг чимээ гарсан. Манай хашааны ертөнцийн зүгээр зүүн тал руу тэгэхээр нь би юун цонх хагарчихваа гэж бодоод хашашаны завсараар хажуу талын айл руу харсан чинь ямар нэгэн хүн харагдахгүй болохоор нь юу дугарсан юм бол гэж бодоод гэр рүүгээ орсон. Манай хажуу талын хашаанд нэг том машинтай залуу байдаг, тэгэхдээ энэдээ амьдардаггүй, орой болохоор эзэнгүй харагддаг. Гадаа харанхуй байсан, ямар нэг машин тэрэгний гэрэл гарахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17/,

 

-Гэрч *** “... Миний бие 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн дүү *** эзэмшлийн *** улсын дугаартай Соната-5 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн унаж явж байсан ба орой 19 цаг өнгөрч байхад дүү *** миний гар утас руу залгаад “та хаана явж байна, намайг Хабитадын эндээс ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй явж очиход *** машины эд анги болох 2 ширхэг радиотор, 2 ширхэг астетор, цахилгааны цээж утас зэрэг эд зүйлийг машинд ачиж тавьсан ба тухайн үед би *** “хэний юмыг авчихссан явж байгаа юм бэ, хулгай хийгээд байгаа юм биш биз” гэж асуухад “үгүй ээ, хүнд юм хийж өгөөд хөлсөнд нь авсан” гэж хэлээд бид хоёр хамт явж манай хашаанд явж очиход *** машинаас 2 ширхэг радиотор, 2 ширхэг астеторыг буулгаад “танайд үлдээчихье, би өөрөө маргааш ирж авна” гэж хэлээд ганцаараа явсан. *** ганцаараа зогсож байсан ба автомашины эд ангийг хажуу талынхаа хашааг налуулсан байдалтай намайг хүлээгээд байж байсан... Манай хашаанд *** буулгуулсан  2 ширхэг радиотор, 2 ширхэг астетор байгаа... цээж утсыг нь шатааж тушаана гэж хэлээд... аваад явсан. Хэн гэдэг хүнд хаана зарж борлуулсан талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... “Хино” маркийн ачааны автомашины усны радиотор 1 ширхэг 600,000 төгрөг,  Хино” маркийн ачааны автомашины усны радиотор 1 ширхэг 260,000 төгрөг, Хино” маркийн ачааны автомашины астетор 1 ширхэг 350,000 төгрөг, Хино” маркийн ачааны автомашины астетор 1 ширхэг 300,000 төгрөг, “Хьюндай” маркийн автомашины цээж утас 1 ком 300,000 төгрөг, 80х80 см харьцаатай вакум цонх 1 ширхэг 180,000 төгрөг, хяналтын камерны бууруулагч 1 ширхэг 25,000 төгрөг, 130 ампертай аккумлятор 2 ширхэг 200,000 төгрөг, нийт 2,415,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 26-27/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40/ зэрэг нотлох баримтуудаар,

 

    1. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж *** өвөлжөөнөөс 8 тооны ямааг буюу олон тооны малыг хулгайлсан үйл баримт нь:

 

-Хохирогч *** “... Манайх 2022 оны малын тооллогоор мал тоолоход 750 хонь, ямаа тоолуулсан. Үүнээс 500 ямаа, 250 хонь тоолсон... 2022 оны 12 дугаар сарын 14-ний орчим миний нүдэнд тусаад байдаг 2-3 том хар эр ямаа дутаад байхаар нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мал тоолоход 8 ямаа дутсан. Ойр хавийн айлуудын малтай нийлсэн байж магадгүй гээд хайгаагүй... Манайх хар голдуу ямаатай 4 тооны эм борлон, 4 тооны эр хязаалан ямаа, баруун чих тайранхай, зүүн чих догол эмтэй... Манайх зулзага явах төв зам дагуу байрлалтай болохоор шөнө орой машин их явдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 1-р хавтас, 57-/,

 

-Гэрч *** “... *** лсын дугаартай Санота- маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би таван жилийн өмнө зарсан... худалдаж авсан хүн хэдэн хоногийн дараа шилжүүлж авна гэж яриад дахиж надтай холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59/,

 

-Гэрч *** “... *** манай нөхөр байгаа юм... Оны өмнө нэг удаа *** ах өгсөн гээд жижиглэж эвдсэн ямааны мах авчирч байсан. Хэдэн ямааны мах байсанг мэдэхгүй байна. Тэгэхдээ*** ахад өгнө гээд надаас 100,000 төгрөг аваад өгсөн. Харин дараа нь нэг хонины мах авчирчихаад *** бид таксинд явж байгаад оллоо гэж *** тэр хамт гэрт ирж байсан. Дараа нь буюу 02 дугаар сарын эхээр бас ямааны мах гэрт авчирсан. Тэрийг болохоор*** цуг авчирсан. Тэрнээс өөр мах авчраагүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69/,

 

-Гэрч *** “... *** нь манай нөхөр байгаа юм... Би өдөр болгон өглөө 8 цагаас орой 21 цаг хүртэл Оргил худалдааны төв дээр тогоочийн ажил хийдэг юм. Тэгээд гэрийн ажилд бага оролцдог учраас гэрт мах авчирсан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ нэг өдөр гэрт орой ирсэн чинь бог малын гэдэс, мах чанасан байсан. Тэгэхээр нь би “чи хаанаас мах авсан юм бэ” гэж асуусан чинь “машинаараа таксинд явж байгаад худалдаж авсан юм” гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр ямар нэгэн зүйл мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 75-78/,

 

-Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “... хар зүсмийн 2 настай эм борлон ямаа 4 толгой, хар зүсмийн 4 настай хязаалан эр ямаа 4 толгой 1,200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 83-84/,

 

-Хохирогч *** 2022 оны мал тооллогын бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 140-141/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-103/,

-Шүүгдэгч *** н мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113-114/,

-Шүүгдэгч*** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-125/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135-136/ зэрэг нотлох баримтуудаар,

 

    1. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж *** хашаанаас *** эзэмшлийн 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлсан үйл баримт нь:

 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *** хашаан дотор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 15-166/,

 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг үйлдвэрийн районы зүүн урд зүгт байх жалганд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 167-172/,

 

-*** Сонато-5 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 173-176/,

 

-Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 177-178/,

-Шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 182-186/,

 

-Хохирогч*** “...Би дархан сумын 16 дугаар баг үйлдвэрийн гудамжинд сахиул хийж амьдардаг юм. Би сахиулын хажуугаар өөрийн эзэмшлийн том жижиг нийлсэн 60 орчим тооны үхэр тэжээдэг юм. Энэ жил цас ихтэй байсан учир өөрийн хэдэн тарга тээвэргэ муутай 14 тооны үхрээ өмнө сахиул хийж байсан *** хоосон хашаанд хардаг байсан. Би үйлдвэрийн хоосон хашаанд үхрээ хийж өнжөөд нэг усалдаг байсан юм. Өнгөрсөн 5 дахь өдрийн өглөө үйлдвэрийн хашаанд байсан үхрээ бэлчээрт гаргаад замаар нь ус уулгаад бэлчээж байгаад орой 17 цагийн орчим буцааж үйлдвэрийн хашаанд оруулж хашаад явсан юм. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би үйлдвэрийн хашаанд байсан үхрээ эргэж очиж чадаагүй юм. Тэгээд үйлдвэрийн хашаанд байсан үхрээ услах санаатай очиход миний 14 үхрнээс 4 тооны үхэр байхгүй байхаар би тэр үйлдвэрийн хашаан дотор байж магадгүй гээд нилээд хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд үйлдвэрийн хашааг тойроод явж байхад үйлдвэрийн хашааны хоосон барилгыг баруун талын хашааг тойроод явж байхад үйлдвэрийн хашааны хоосон барилгын баруун талын жижиг цонхоор миний үхрийг давуулж гаргасан ул мөр үлдсэн байсныг хараад цагдаад дуудлага өгсөн... Би 7 настай бор халиун нэг ширхэг, бор эрээн зүсмийн шүдлэн үхэр нэг ширхэг, цагаан зүсмийн шүдлэн үхэр нэг ширхэг, бор зүсмийн шүдлэн үхэр нэг ширхэг, нийт 4 тооны үхэр хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193/,

-Гэрч *** “... Намайг ажил дээрээ байхад манай эхнэр*** над руу утсаар залгаж  “400,000 төгрөгт зарах хямдхан мах байна гэнэ авах юм уу” гэж асуухаар нь би “хямдхан юм байна авчих” гэж хэлээд би эхнэр рүү мөнгө шилжүүлсэн. Тэгээд орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр бүх махыг шулж яснаас нь салгаад дуусаж байсан. Тэгээд бүх махыг хөргөгчид хийгээд ясыг нь шуудайнд хийж гаргаад машины хоосон рам дотор хийгээд орхисон. Би 2 хоногийн дараа эхнэрээсээ хэнээс мах авсан талаар асуухад “миний төрсөн дүү *** нараас авсан, эд нар хүнээс хямдхан мах авсан авах уу гэхээр нь би авсан” гэж надад хэлсэн. Тэр үед би *** нараас мах авсныг мэдсэн... Манайх авсан үхрийн махаа жинлэж үзээгүй ойролцоогоор бага насны бүтэн үхэр байсан. Дээр нь 10 гаран килограмм мах илүү байсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201/,

 

-Гэрч *** “... 2023 оны 02 дугаар сарын 05-нд манай хадам ах *** манай гэрт орж ирээд “та хоёр үхрийн мах худалдаж авах юм уу ах нь зах зээлийн үнээс хямдхан мах зарна” гэж хэлхээр нь би авна гэж хэлээд *** ахыг дагаж хадам аавын байшинд орж үхрийн нэг хаа, нэг гуя, өвчүү зэргийг жинлэж үзэхэд 52 килограмм болсон, тэгээд би бэлнээр 250,000 төгрөг өгөөд авсан... *** ахад өөрийн эзэмшлийн үхэр байхгүй гэж бодож байна. Үхэр маллаж харагдаж байгаагүй... Надад зарсан үхрийн махаа хаанаас авсан талаар надад хэлээгүй, зах зээлийн үнээс хямд зарах үхрийн мах байгаа гэж ярисан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 203/,

 

-Гэрч *** “... *** улсын дугаартай Санота- маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би таван жилийн өмнө зарсан... худалдаж авсан хүн хэдэн хоногийн дараа шилжүүлж авна гэж яриад дахиж надтай холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 205/,

 

-Гэрч *** “... Манай нөхөр *** хувиараа баригын ажил хийдэг, сарын тогтмол орлого байхгүй... Манайх өөрийн эзэмшлийн мал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207/,

 

-Гэрч *** “... Манай нөхө *** нь улирлын чанартай уул уурхайд ажил хийдэг. Ажилтай байх үедээ сарын 1,700,000 төгрөгийн цалинтай, одоо ажилгүй байх үедээ сул зогсолтын мөнгө авдаг... манайх өөрийн эзэмшлийн мал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208/,

 

- “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... Хьюндай Соната-5 маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин 500,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 214-215/,

-“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... бор халиун 7 настай үнээ нэг толгой, бор зүсмийн 3 настай шүдлэн үхэр нэг толгой, цагаан алаг зүсмийн шүдлэн үхэр нэг толгой, бор зүсмийн шүдлэн үхэр нэг толгой, нийт 4 тооны үхэр 5,500,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-227/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 11-12/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23-24/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар

 

    1. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж *** өвөлжөөнөөс 4 тооны хонь хулгайлсан үйл баримт нь:

 

-Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 48-50/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 55-57/,

 

-Хохирогч *** “... Би Дархан-Уул аймгийн Хонгор сум *** гэдэг нэртэй газарт өвөлждөг. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед хонио хашаандаа шахсан юм. Орой 00 цагийн үед хашаандаа шахсан хонио эргэж тойроод унтаад өглөө 07 цагийн үед сэрсэн чинь хашааны ард талын ханыг эвдээд мал хулгайлж аваад явсан байсан юм. Тэгээд өглөө хонь тоолж үзэхэд 4 тооны хонь дутаж байсан. Манайх малын дансаар хонь 50, ямаа 60, нийт 110 тооны бог мал малладаг... Шовгор өвөртэй шар халзан хоно, харгалзан хонь, хар хонь, нуруун дээрээ хар толботой харгалзан хонь зэрэг 4 тооны хонь алдагдсан байсан юм.Зүүн чих нь ухмал 3 талаас авсан баруун талын чих нь бас нэг удаа ухмал имтэй байсан юм. Манай хонь бүгд нас бие гүйцсэн хонь байсан...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 60/,

 

- “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “... нас гүйцсэн хонь 4 толгой 720,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69-70/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 85-86/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 95-96/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105-106/ зэрэг нотлох баримтуудаар,

 

    1. Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж *** өвөлжөөнөөс 8 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлсан үйл баримт нь:

 

-Хохирогч *** “...Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** хэсэг гэдэг нэртэй газарт өвөлждөг. Орой 19 цагийн үед хонь хашаандаа шахсан юм. Орой 00 цагийн үед хашаандаа шахсан хонь эргэж тойроод унтаад шөнө 02 цагийн үед сэрсэн чинь хашааны хажуу талын ханыг эвдээд мал хулгайлж аваад явсан байсан юм. Тэгээд өглөө хонь тоолж үзэхэд 8 тооны ямаа дутаж байсан. Манайх малын А дансаар хонь 60, ямаа 50 нийт 110 тооны бог мал малладаг. Цагаан магнайтай улаан эр ямаа Шовгор өвөртэй буржгар үстэй эр ямаа улаан өнгийн соёолон эр ямаа хар өнгийн эм ямаа хар өнгийн хязаалан ямаа гэх мэтийн 8 тооны ямаа хулгайлж аваад явсан байсан юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 118/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 126-128/,

-“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... Нас гүйцсэн 5 настай эр ямаа 4 толгой, нас гүйцсэн 6 настай эр ямаа 4 толгой 1,280,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 131-132/,

 

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 147-148/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 157-158/,

-Шүүгдэгч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн, шүүгдэгч *** нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

    1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухай:

 

Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршдог.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр" гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд хохирогчийн эд зүйлээ хадгалах зорилгоор ашигладаг “вагончик”-т нэвтрэн орж хохирогчийн хадгалж байсан автомашины эд ангиудыг авч буй шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг шууд агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч ***  нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахайн сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч 2,415,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч *** гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

    1. Шүүгдэгч *** нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн,  машин механизм ашиглаж *** өвөлжөөнөөс 8 тооны ямааг буюу олон тооны малыг хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч *** мэдүүлэг /хх-н 1-р хавтас, 57-/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69/, гэрч *** /1 дэх хавтаст хэргийн 71/ шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 75-78/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “... хар зүсмийн 2 настай эм борлон ямаа 4 толгой, хар зүсмийн 4 настай хязаалан эр ямаа 4 толгой 1,200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 83-84/, хохирогч *** 2022 оны мал тооллогын бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 140-141/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж *** хашаанаас *** эзэмшлийн 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *** хашаан дотор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 15-166/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг үйлдвэрийн районы зүүн урд зүгт байх жалганд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 167-172/ *** улсын дугаартай Сонато-5 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 173-176/ Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 177-178/ Шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 182-186/ хохирогч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 203/, гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207/, *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... бор халиун 7 настай үнээ нэг толгой, бор зүсмийн 3 настай шүдлэн үхэр нэг толгой, цагаан алаг зүсмийн шүдлэн үхэр нэг толгой, бор зүсмийн шүдлэн үхэр нэг толгой, нийт 4 тооны үхэр 5,500,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-227/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж*** өвөлжөөнөөс 4 тооны хонь хулгайлж, 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 48-50/, шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 55-57/, хохирогч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 60/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “... нас гүйцсэн хонь 4 толгой 720,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж*** өвөлжөөнөөс 8 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж, 1,280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь хохирогч *** мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 118/, шүүгдэгч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 126-128/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... Нас гүйцсэн 5 настай эр ямаа 4 толгой, нас гүйцсэн 6 настай эр ямаа 4 толгой 1,280,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 131-132/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд Улсын яллагч: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгч *** нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байна. Шүүгдэгч ***  гэмт хэргийн улмаас *** учруулсан 300,000 төгрөгийн хохирол төлбөр, хохирогч *** учруулсан 1,375,000 төгрөгийн хохирлыг учруулсан ба хохирол төлбөрөө төлөөгүй учир шүүгдэгч ***  1,675,000 төгрөг гаргуулж *** нарт олгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Золзаяа: “Шүүгдэгч *** нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруу дээр маргаан байхгүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай: “Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй учир тайлбар байхгүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: “Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хохирогч нарт учруулсан 1,675,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөх сэтгэл байгаа боловч ар гэрээс нь төлөх боломжгүй байгаа. Эхнэр нь говьд ажилладаг. Ганц бие цагдан хоригдож байсан учир хохирол төлж чадаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх эрмэлзэлтэй байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “олон тооны мал хулгайлж”, 2.2 дахь заалтад “бүлэглэж”, 2.4 дэх заалтад “машин, механизм ашиглаж” үйлдсэн бол гэж хуульчилжээ.

 

Мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарласан.

 

Шүүгдэгч *** нар нь машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч *** нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир шүүгдэгч*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-т заасан гэмт хэрэгт хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаатай хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биеэр эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар шүүгдэгч нар нь тус бүр 141 хоног цагдан хоригдсон байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шүүгдэгч *** эзэмшлийн *** улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгуулах, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэж,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Золзаяа: “*** нарын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *** нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. *** хувьд ам бүл 4, бага насны хоёр хүүхэдтэй. Эхнэр нь хүүхдүүдээ хардаг.*** өрхийн амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой. Мөн *** өрхийн амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой. *** хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн. *** ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Мөрдөн байцаалтын шатанд *** хохирлоо бага багаар төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч нар хохирол төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах тухайн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү. Улсын яллагч шүүгдэгч *** хувьд 5 жилийн ял оногдуулах санал гаргасан. Уг ял нь өндөр байна. *** мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн. Шүүгдэгч нар цаашид засарч хүмүүжих боломжтой, эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. *** тухайн зүйл, хэсэгт заасан  хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэж,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *** өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. *** хувьд бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн.*** гэдэг хүний машиныг засаж өгсөн байдаг. Ажиллаж байсан газар нь цалин өгөхгүй байсан учир тухайн газраас хулгай хийсэн байдаг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн боловч хохирол нь тодорхой хэмжээгээр бага байсан ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан. *** эхнэр нь ажилгүй, 4 хүүхэд нь байгаа. Орон байраа зарж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч *** хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой. Шүүгдэгч нар гэм буруу дээр огт маргадаггүй. Ар гэрийн хоол хүнсээ залгуулах гэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. ***  үйлдсэн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаас доош татаж 1 жил 2 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт нь 1 жил 6 сарын хорих ял нийт 2 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэж,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: “Улсын яллагч *** хохирол төлөөгүй учир 4 жилийн хорих ялын санал гаргасан байх. Өндөр ял оногдуулснаар хохирогчийн хохирол төлж барагдуулна гэсэн үг биш. Эхнэр нь ажил хийж байгаад хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлнө гэдэг. *** хохирол төлбөр төлөх эрмэлзэлтэй байдаг. *** 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус ял эрүүгийн хариуцлагын талаарх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан, шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь  шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тус тус үзэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зөв гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч *** хохирол төлбөрөө бүрэн төлсөн байдлыг харгалзах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** а нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодохгүй байна гэж тус тус үзэн шүүгдэгч ***  нарын гэмт хэрэгт оролцсон хамтран оролцооны хэлбэр, үйлдлийн шинж чанар, тоо хэмжээ зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зөв гэж дүгнэв.

 

Нийт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо, хохирол төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зөв байна.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Сэлэнгийг 3 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *** 2,415,000 төгрөгийн хохирол учирснаас нийт 1,050,000 төгрөгийн үнэ бүхий Хино маркийн автомашины астетор 2 ширхэг, аккумлятор 2 ширхэгийг биет байдлаар хүлээлгэн өгсөн бөгөөд 1,365,000 хохирол бүрэн төлөгдсөн байна.

Шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *** 1,200,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нар 900,000 төлж барагдуулсан, шүүгдэгч *** 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *** 5,500,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ** нар хохирлоо төлсөн байна.  Харин шүүгдэгч *** 1,375,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байна.

Шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *** нийт 2,000,000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан байна.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *** нийт 1,675,000 төгрөгийг гаргуулж, 1,375,000 төгрөгийг хохирогч *** 300,000 төгрөгийг хохирогч*** тус тус олгох зүйтэй гэж дүгнэв.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт тус бүр, нийт 141 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн *** улсын дугаартай, цагаан өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулан, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэн, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял,  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/-ын  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 2 жил /хоёр/-ийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** 3 жил /гурван/-ийн хорих ял, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил /нэг/-ийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***  биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*** нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нарын нийт цагдан хоригдсон 141 хоногийг тус бүр эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** улсын дугаартай, цагаан өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч хохирол төлөхөд зарцуулан илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*** 1,675,000 төгрөгийг гаргуулж, 1,375,000 төгрөгийг хохирогч *** тоотод оршин суух *** т, 300,000 төгрөгийг *** оршин суух, *** тус тус олгосугай.

 

8.Шүүгдэгч *** нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ