Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч С.Насанжаргал /томилолтоор/,

Иргэний нэхэмжлэгч О.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, Б.Батцэнгэл,

Гэрч Г.Г, Ж.О,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2230000620098 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан  суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн “....” хорооллын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Г овогт Б-ийн Г, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэх заалт,

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод заасан “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх...” гэснийг тус тус зөрчиж,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “М С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-д нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэх бичүүлж, үүнээс бодитоор 2,752,500 төгрөгийн бараа материал худалдан авч, харин 13,302,000 төгрөгийн дүн бүхий зайнаас халуун хэмжигч, тахлын комбинзон, хөвөн бамбар худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд Г.Гэрэлсүрэнгийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э.П-гийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан,

Э.П гэх хувь хүнээс хамгаалах хувцас хэрэгслийн үнийн судалгааг авч, өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн О.А-д сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдон, нөөц бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэгслийн тоон судалгааг гаргаж, иргэн Э.П-гээс худалдан авах үүргийг өгсөн байх бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хамгаалах хувцас хэрэгслийг мэргэжилтэн О.А-ын бичсэн нэхэмжлэхийн хамт хүлээлгэн өгч, тус байгууллагуудаас иргэн Э.П-гийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 20,931,600 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.А-гийн ... дугаартай данс руу “Gantulga s” гэх гүйлгээний утгаар шилжүүлж авсан,

Мөн тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв, Баруун-Урт сумын “Э”, “Т”, “Э” өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хамгаалах хувцас хэрэгслийг иргэн Д.-гаас худалдан авсан мэтээр нэхэмжлэхийг мэргэжилтэн О.А-аар бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-д нярав ажилтай Д.А-гийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг шилжүүлж авсан байх бөгөөд иргэн Э.П-гийн данснаас шилжүүлсэн дээрх 7,000,000 төгрөгтэй нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Б-О” ХХК-ийн ... дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн,

ийнхүү төсвийн хөрөнгөөс “М С” ХХК-иар дамжуулан гаргаж авсан 13,321,800 төгрөг, хамгаалах хувцас хэрэгслийг зарим Эрүүл мэндийн төвүүдэд худалдаж, төлбөрийг өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-д нярав ажилтай Д.А-гийн дансаар авсан 7,797,550 төгрөг, нийт 21,119,350 төгрөгийг хууль бусаар олж авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгагдан яллагдаж байгаа Б.Г би 3 бүлгээр тайлбар өгье.  Анх энэ цар тахал буюу Ковид 2019 онд БНХАУ-ын Ухань хотод эхэлсэн цар тахлын эхэлж дэлхий нийтээр хүн төрөлхтнийг цочроосон маш их гарз хохиролтой ийм тахал гарсныг та бүхэн хэвлэл мэдээллээр сонссон байх. Тэр үед миний бие аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 10 сарын 17-нд томилогдон ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн газрын даргаар яг томилогдохоос 7 хоногийн өмнө Монгол Улсад ковидын анхны тохиолдол бүртгэгдэж хөл хорионд бүгд орж дээр дооргүй сандарцгааж байсан. Яг энэ үед буюу 2020 оны төгсгөлд 2021 оны эхээр дэлхий нийтээр гарч Америк, Бразил, Энэтхэг, Орос зэрэг улсуудад бол нас баралт маш өндрөөр бүртгэгдэж нас барсан цогцсоо хоккейн талбайд хадгалж байсныг та бүхэн бас хэвлэл мэдээллээс авч байсан байх гэж бодож байна. Намайг томилогдсон үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, аймгийн онцгой комисс аймгийн Засаг даргын зүгээс цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар заавар зөвлөмж, тушаал шийдвэр, Засаг даргын захирамжууд, албан бичиг ирдэг байсан. Сүхбаатар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын ковидын үеийн бэлэн байдлын судалгааг эрүүл мэндийн мэргэжилтэн эрүүл мэндийн газрын эм эмнэлгийн хэрэгслийг хариуцсан мэргэжилтэн Ааар судалгаа хийлгэсэн байдаг юм. Би тухайн үед ЭМЯ-нд мэдээ мэдээллийг хүргэдэг “Мохас.мн” гэдэг сайтад эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А хөтөлдөг байсан. Манай аймгийн хэмжээнд 3-аас 8 хоногийн нөөцтэй ер нь дунджаар 7 хоногийн нөөцтэй гэсэн ийм мэдээлэл ирдэг цар тахлыг аль болохоор хохирол багатай байлгах тулд бэлтгэл бэлэн байдлыг хангуулах нь Эрүүл мэндийн газрын үүрэг байдаг. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 01 сарын “А36”, 2020 оны 3 сарын 3-ны “А163” 2020 оны 11 сарын 11-ний “А588”  2020 оны 11 сарын 13-ны “А597”, 2020 оны 12 сарын 15-ны “А66”, зэрэг захирамжийн биелэлтүүдийг хангаж ажиллуулах талаар эрүүл мэндийн газрын харьяаллын бүх сум, өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд бид албан бичгээр хандахын зэрэгцээ цахим хурлаар байнгын зөвлөмж сургалтуудыг хийж ажиллаж байсан. Энэ үед сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагууд цахим хурал дээр болон утсаар эм эмнэлгийн хэрэгслийг хангах тал дээр Эрүүл мэндийн газраас ямар дэмжлэг туслалцаа байдаг вэ?, Мөнгө байна уу? хямд төсөв санхүүжилт хаанаас авах вэ? чанартай юм хаанаас авах вэ? гэдэг талаар байнгын утсаар зөвлөмж буюу  шаардлагуудыг тавьж байсан. Үүнд Эрдэнэцагаан сумын эмч Э, Мөнххаан сумын эмч С, Баяндэлгэр сумын эмч А болон бусад эмч нар бүгд хандаж байсан.  Яг энэ үе 11 сарын сүүл жилийн эцэс болчихсон бүх сумдын Эрүүл мэндийн төвүүд эм тарианы нөөцгүй, мөнгөгүй болчихсон жилийн эцэс байсан. Энэ талаар яг ямар эдийн засгийн байдал ямар хүндрэлтэй байдаг вэ гэдэг талаар одоо Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа Баярбаатар бол сайн мэдэж байгаа гэж бодож байна. Эд нар тайлбарлахдаа 1 дүгээрт та нар үнэ хямд, 2 дугаарт зээлээр, 3 дугаарт шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүн нийлүүлж өгөхөд туслаач ээ гэж байсан. Бас мэдээлэлд ойрхон байдаг улсууд гэдэг талаар ийм хүсэлтүүдийг тавьж байсан. Яг тэр үед нь одоо эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ад би үүрэг өгөөд үнийн судалгаа явуулсан. Прокурор дээр бичиг баримт дээрээ ганцхан Пгийн үнийн талаар мэдээллийг хүргүүлсэн мэт яригдаад байгаа боловч үүнд М, С, - болон бусад компаниудын үнийн мэдээллүүдийг үнийн саналуудыг бид нар ижил хүргүүлсэн. Энэ мэдээллийг хүргүүлэхдээ аймгийн аудитын газрын менежер ДА гэдэг залуутай орж уулзсан. Хувь хүнээс авч болох уу гэж асуусан. ДА гэдэг хүн та зах зээлийн ханшаас хямд байх юм бол худалдан авалт хийхэд одоо хуульд харш зүйл байхгүй байна аа гэдэг талаар надад зөвлөмж өгч байсан. Хавтаст хэрэгт ДАгийн мэдүүлэг байгаа. П гэдэг хүнтэй би яг хэрхэн холбогдсон талаар бол хавтаст хэрэг дээр мэдүүлэг өгсөн байгаа учраас давхардуулаад байх шаардлагаваагүй гэж бодож байна. П гэдэг хүн тухайн үед надад “эм эмнэлгийн хэрэгсэл зарах зөвшөөрөл байгаа юм уу” гэхэд байгаа “би ганцхан танай аймаг биш 21 аймаг болон халдвартын эмнэлгүүдэд эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг юм аа” гэж хэлж байсан. Би бол тухайн үедээ утсаар л ярьж байсан болохоос биш тэр тусгай зөвшөөрөл элдэв өнгийн юмыг нь бол харж үзэж А-гүй.

Эрүүл мэндийн газрын үндсэн чиг үүрэг нь бол эрүүл мэндийн салбарын байгууллагуудад хувь болон төрийн салбарын байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй мөн 2 дугаарт цар тахлын эсрэг бэлтгэл бэлэн байдлыг хангуулах энэ бол Эрүүл мэндийн газрын болон Эрүүл мэндийн газрын даргын үүрэг. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилдоггүй, дарга, мэргэжилтнүүдийг ч томилдоггүй, Эрүүл мэндийн газар нь сум өрхийн эмнэлгийн төсвийг  хуваарилдаггүй. Би үнийн мэдээллүүдийг хүргүүлээд, хаанаасаа худалдан авахаа өөрсдөө шийдээрэй гэж надтай холбогдсон хүмүүст хэлж байсан. Мэргэжилтэн Атад өөрсдөө тэр худалдан авалтаа шийдэг ээ 5-ыг авна уу 10-ыг авна уу хэнээсээ авах нь өөрсдийнх нь асуудал аа гэдгийг хэлээд мэдээлэл хүргээд орхисон. Би эрүүл мэндийн газрын дарга эрүүл мэндийн газрын үндсэн үүргийнхээ нэг болох мэдээлэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Бас давтаад хэлэхэд би  аль ч эрүүл мэндийн төвийн дарга нарт энэ талаар, энийг Ач ээ, энэнтэй наймаа хийчих, энэнээс авчих гэдэг санал хэлж байгаагүй. Мөнгө төгрөгийн асуудал дээр холбоогүй бүх үнийн санал бүх юмнуудыг яг дүрмийн дагуу өөрийнхөө эрүүл мэндийн газрын мэргэжилтнээр дамжуулаад л хүргүүлж ирсэн байгаа.

Эрүүл мэндийн газрын зүгээс бүх халдвар хамгаалал, бэлтгэл байдлыг хангуулахын зэрэгцээ өөр өөрсдөөсөө эхлүүлээд халдвар хамгааллынхаа хувцастай хэрхэн харьцах талаар бид нар байнгын сургалт явуулдаг байсан юм. Тэрийг одоо Баяраа дарга сайн мэдэж байгаа байх. Өглөө бид нар 7 цагт яг 12 сард өвлийн шөнө 19, өглөө 7 цагт очиж нэг удаагийн халаалт комбинзонуудаа өөрсдөө өмсөж сурч хэвшээд дараа нь бусад салбаруудынхаа эмнэлгүүдэд  зааж сургадаг. Мөн нөөц бэлдүүлэх, хэрэгцээ, өөрсдөө ажиллах чадамжаа нэмэгдүүлж ажиллаж байсан. Ийм учраас бид нар харьцангуйгаар Сүхбаатар аймаг ковидын ид дэгдэлтийн үед хохирол багатай давсан гэж би өөрөө яг тэр үед ажиллаж байсан үеийнхээ дүн мэдээг хараад үзэхэд тэгж харагдаж байгаа юм. Би үнэхээр тэр үед тийм зохион байгуулалт хийж ажиллааваагүй бол мянга юм байгаад халдвар хамгааллынхаа хувцастай харьцаж чадахгүй байсан бол эрүүл мэндийн байгууллагын ажилчдын өвчлөл нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид байхгүй болбол өвчлөл хүндрээд нас баралт өндөрсөх байсан. Би энэ тоон байдлыг шүүгчид өгсөн.  Нөхцөл байдлын мэдээнээс харахад 2021 оны 5 сарын байдлаар 211 тохиолдол батлагдаад 182 нь эмчлэгдэж нэг нас барсан байдаг юм. 2021 оны 9 сарын 4-ний байдлаар 4895 хүн оношлогдоод нас баралт 7 улсын дунджаас хамааваагүй доогуур байгаа.  9 сарын судалгаагаар харахад Эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид яг ковидын үед ажиллаж байхдаа хэдэн хүн яг эмнэлгийн дотоод халдварыг  авсан байдаг юм бэ гэж үзэх дээр 4 сард 10 байдаг. Сүхбаатар аймагт 3 сарын 28-нд оношлогдсон юм. 3 сарын 28-нд оношлогдохдоо Улаанбаатараас ирсэн хүн Мөнххаан суманд ирээд ээждээ халдвар өгөөд ээж нь мэдэхгүй тухайн сумынхаа эмнэлэгт ковид гэж оношлогдоогүй хэвтээд эрүүл мэндийн байгууллагын Мөнххаан сумын 10 ажилтан өвдөж хэвтсэн. Тэгж энэ эрүүл мэндийн байгууллагын анхны дотоод халдвар Сүхбаатар аймагт бүртгэгдсэн юм. Тухайн цар тахлын үед эрүүл мэндийн газраас ямар бодлого барьж байсан бэ гэвэл 1 дүгээрт бүх өвчтөнүүдийг больницод хэвтэн эмчлүүлэх, 2 дугаарт эрүүл мэндийн салбарыг даргаас нь эхлээд жолооч, жижүүр нь хүртэл халдвар хамгааллын хувцсыг зөв өмсдөг өвчтэй хүнтэй яаж харьцдаг талаар бүрэн мэдлэг эзэмших шаардлагатай байсан, ингэсний хүчинд  бид энэ өвчлөлийг хөнгөн давсан гэж боддог юм. Ингэж халдвар хамгааллын хувцасныхаа нөөцийг сайн бүрдүүлж энийг хэрэглэж заншсанаар өвчтөн хүндрээгүй, хүндрээгүй болохоор нас баралт байхгүй эрдэнэт хүмүүний амь нас бага хохирсон, яг улсын дундаж дэлхийн жишгээр үзвэл  ийм байсан.

Мөн “М С” компанийн дамжуулсан 13 сая гаруй төгрөгийн талаар буруутгаж байгаа.  Хөл хорио тогтоогдсон үе буюу 11 сарын 11-нд Монгол улсад оношлогдоод улс орон даяар ЗГ-ын 12 дугаар тогтоол гараад хөл хорио тогтоосон. Тэр үеэр бүх төрийн албан байгууллагууд хойш урагшаа явах боломжгүй болж эхэлсэн. Шаардлагатай нөөцүүдээ бүрдүүлэх болсон. Улаанбаатар хот руу бид нар интернэт болон утсаар ковидтой холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслүүдийг авах шаардлагатай болсон. Таньдаг хүмүүс болон  танилцсан холбоотой хүмүүсээс утсаар ярьдаг. Та нарт ийм  юм байна уу, нийлүүлэх боломж байна уу” гэнгүүт бэлэн мөнгөөр нийлүүлнэ гэдэг хариу хэлдэг. Тэгээд тэр таньдаг хүнээсээ хүүхдээрээ хүртэл тоног төхөөрөмж, комбинзон, халуун хэмжигч, хөвөн, бамбар зэрэг зүйлийг авхуулаад  тэр мөнгийг гаргах шаардлага гарсан. Мөн иргэн Пгээс нэг удаагийн халаад, нүдний шил зэргийг авсан. Тэр мөнгөө гаргахын тулд би М эмийн сангийн эрхлэгч Атай уулзсан. А бид 2 бие биеэ танина. Аг би томилдоггүй, чөлөөлдөггүй, миний нөлөөлөлд ороод байх шаардлагаваагүй хувийн компанийн ажилтан байсан. 

Би “хүний мөнгийг гаргаж өгөхгүй байгаа учраас танай компаниар дамжуулаад ингээд авахад танайд татгалзах танай компанид хор хөнөөлтэй асуудал байна уу” гэсэн. Гэтэл “байхгүй ээ. НӨАТ-ын 10% авч үлдээд явуулчихъя аа” гэсэн бид 2 тэгж ярилцаж тохиролцоод мөнгө шилжүүлсэн.Эрүүл мэндийн газар 13 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнүүд нь П Гэрэлсүрэн гэдэг 2 хүн рүү шилжсэн. Тэр мөнгөний бараа бүтээгдэхүүнүүд бүгд нийлүүлэгдсэн. Энэ нь цаасан нотлох баримтаар 1 дүгээрт нярвын тайлангаар 2 дугаарт хавтаст хэрэгт байгаа нягтлангийн хөрөнгийн орлогын тайлан, 3 дугаарт Эрүүл мэндийн газрын өмч хамгаалах хамгаалах комиссын тооллогоор 6 сард нярвын гаргасан тайлан энэ 3-аар баталгаажиж байгаа юм. Бүх бараа бүтээгдэхүүнүүд нийлүүлэгдсэн байна гэдэг нь, 2 дугаарт тэр бараа бүтээгдэхүүнээр ямар ямар юманд зарцуулагдсан бэ гэдгийг шаардах хуудаснуудаар үзээд шаардах хуудаснууд болон Эрүүл мэндийн газрын даргын тушаалуудаар гарсан байгаа. Тэр бараа бүтээгдэхүүн юунд зарцуулагдаж байсан бэ гэвэл тусгаарлах байрны бэлэн байдлууд “Давсан бадрах” буюу Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг хоёрын голд байдаг байрны хамгаалалтын постын шинжилгээ, мөн Баруун-Уртын шинжилгээ байр буудал болон тусгаарлалтад зарцуулагддаг. Ингээд нэгдсэн маск шинжилгээнүүдэд бүгд эрүүл мэндийн газраас гарч энэ юмнууд зарцуулагдаж байсан. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнүүдэд худалдан авах ажиллагааны хууль зөрчигдөөгүй. А, П 2 чинь хамтарсан бизнес хийдэг. Тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулаад ашиг олчихсон гэж прокурор намайг буруутгаж байсан. Энэ тухай Ж.Цээсүрэн өмгөөлөгч мэдэж байгаа тусламжаар ирсэн бүх бараа бүтээгдэхүүн эм эмнэлгийн хэрэгслийг нярав эмийн мэргэжилтэн нар тоолоод хүлээж авдаг. Падаантайгаа ирдэг, хүлээж авдаг, нягтлан орлогод авдаг, буцаагаад шаардлагатай бүх сумдын Эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хуваарилагддаг. Би тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулж орлого олоогүй. А даргын дансанд орсон мөнгө гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа учраас би үүнийг цааш нь нуршаад яах вэ? Бүх бараа няравт бүртгэгддэг. Одоо үлдэгдэл нь байдаг бол байгаа байх. Надаас хойш одоо 2, 3 жил болж байгаа учраас зарцуулагдсан байж магадгүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан 13,321,800 төгрөгийг орлого зарлагыг бол баримтаар хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байгаа 7,797,550 төгрөг нь сумдын Эрүүл мэндийн төвүүдээс А, П нартай хийсэн бизнес байсан учраас надад хамааралгүй.  Иймд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь зах зээлийн үнээс хямд үнээр бусдад нөлөөлнө гэж байдаг юм уу? Бусдад давуу байдал олгоно гэж байх уу? Өөрөө томилдоггүй, ямар ч тийм харьцааваагүй улсуудад би нөлөөлнө гэж баймааргүй санагдах юм. Хэрвээ би түрүүний хэлсэн зохион байгуулалтын арга хэмжээ Аваагүй байсан бол албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эрүүл мэндийн нөөц бүрдүүлээгүй гэдэг үндэслэлээр хүний эрүүл мэнд хохирсон амь нас эрсэдсэн гээд магадгүй энд зогсож байх байдал үүсэх л тийм магадлалтай л байж байна шүү дээ. Иймд Сүхбаатарын ард түмний төлөө хийсэн үйлдэл маань буруутан болж хувирч байгаа юм байна. Тийм болохлоор надад холбогдуулсан 21,119,350 төгрөгийг өөртөө давуу байдал олгож ашиг олсон гэх үндэслэлгүй учраас намайг цагаатгаж өгнө үү гэсэн  хүсэлттэй байна аа” гэв. 

Иргэний нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай Эрүүл мэндийн газраас мөнгө шилжиж гараад буцаад орж ирээгүй гэсэн ойлголтыг авлаа. Эрүүл мэндийн газраас гарсан мөнгөний оронд бараа материал орж ирсэн. Жилийн эцсийн тооллого болон нярвын тайлангаар манайд дутсан бараа байхгүй. Энэ хэрэгт заавал нэхэмжлэгч байх ёстой гээд Авлигатай тэмцэх газраас хэлсний дагуу намайг томилсон байгаа. Хэрэв шүүхээс хохирол тогтоовол тэр дүнгээр нь нэхэмжилнэ өөр хэлэх зүйлгүй” гэв.

Гэрч Ж.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 3 сараас хойш ажиллаж байгаа. Эрүүл мэндийн газар бусад байгууллагаас эм эмнэлгийн бараа материалыг худалдан авдаг. Эдгээр барааг би хүлээн авдаг. Хүлээн авахдаа орлогын баримтыг би үйлддэг. Ирсэн орлогын баримтыг цаад газрын зарлагын баримттай тулгаж тоолж хүлээж авдаг байсан.”  гэв.

Гэрч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “М С” ХХК-д 2019 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Компанийн захирал  Нацагдоржийн А гэдэг хүн байдаг.  2020 оны 12 сард Эрүүл мэндийн газраас манай дансанд мөнгө орж ирсэн 13,300,000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн байсан. Энэ мөнгийг Г гэдэг хүн манай захиралд хэлээд энэ мөнгийг хийсэн байсан. Дансаараа оруулаад гаргаад өг гээд хийсэн байсан. Би зарлагын баримт гаргаад манай бараа зөрөх учир би өөр компаниас ижил тоо ширхэгтэй бараа баримт бүрдүүлж гаргасан. Энэ мөнгийг эрхлэгч Мөнхцацралт гэдэг хүнд өгсөн түүнийг цаашаа яаж  гаргасан талаар мэдэхгүй.” гэв. 

Эрүүгийн 2230000620098 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон. Тэр үед Монгол улсад анх “Covid-19” илэрсэн цаг үе байсан. Сүхбаатар аймгийн Онцгой комисс болон Улсын онцгой комисс хуралдаж Эрүүл мэндийн байгууллагуудыг “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, нөөц бүрдүүлэх чиг үүрэг өгч байсан. Миний  хувьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн. “С у т” ХХК-ийн нярав А нь манай эхнэрийн төрсөн ахын хүүхэд. Манай эхнэр А хашаа, байшин авах гээд мөнгө зээлсэн байсан юм байна лээ. Уг мөнгийг өөрөө наймаа хийгээд олсон. Мөнгөө цувуулан төлж “С у т” ХХК-ийн шатахууныг төлж манай эхнэрээс зээлсэн мөнгөө өгсөн байна. Манай эхнэр Бямбасүрэн нь “С у т” ХХК-ийн захирлаар ажилладаг. Энэ талаар надад  хэлээгүй байсан. Сүүлд мэдсэн. Тэгэхээр манай эхнэрээ зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө компанийн шатахууны тооцоог хийсэн гэж харагдаж байна. Гэрэлсүрэн нь манай төрсөн охин. Манай охин Турк улсад хүүхдээ эмчилгээнд Ад явсан, хэдийд ирэх нь тодорхойгүй байгаа. Гэрэлсүрэнгийн дансанд мөнгө орсон талаар мэдэхгүй учир мэдүүлэг өгөхгүй.” гэх /4-р хх 39-40 дүгээр хуудас/

  • Иргэний нэхэмжлэгч О.Б-ын “Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан мөнгөн дүнг нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэх /4-р хх 127-128 дугаар хуудас/,   
  • Гэрч Б.Э-гийн “Би Эрүүл мэндийн газрын даргаар томилогдоод сумдаар явсан юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сард сумдад хамгаалах хувцас болон бусад эмнэлгийн дагалдах хэрэгслийг Эрүүл мэндийн газрын дарга Г, эмийн мэргэжилтэн А нар зарлагын баримт үйлдэж олгосон байдаг. Ингээд төлбөрийг нь А, П нарын дансаар авсан байдаг. Гэтэл тухайн хүмүүстэй холбогдох утасны дугаар гэж үлдээгээгүй байсан. Сүхбаатар аймгийн бүх сумын Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүдэд олгосон байдаг. Хаанаас ямар бараа материал А-д Эрүүл мэндийн төвүүдэд олгосон болох нь тогтоогдоогүй. Сумдаас мөнгөө шилжүүл гэж А, Г нар нэхдэг байсан гэсэн. “О б” ХХК-д эмнэлгийн хэрэгсэл олгож, мөнгийг нь А-ын дансаар авсан байсан.” гэх /2-р хх 43-46 дугаар хуудас/,

- Гэрч О.А-ын “Сүхбаатар аймгийн хэмжээнд эм эмнэлгийн хэрэгслийн 7 хоногийн нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Ингээд аймгийн Онцгой комисст Г дарга энэ талаар танилцуулсан юм байна лээ. Аймгийн Онцгой комиссоос нөөцөө бүрдүүл гэсэн үүрэг өгсөн байсан. Намайг “нөөц бүрдүүлнэ, үнийн судалгаа хий” гэсэн. Би аймагт байдаг аж ахуйн нэгжүүдийг үнийн судалгаа ирүүл гэсэн, албан бичгээр 2 аж ахуйн нэгж байгууллагаас үнийн судалгаа ирсэн. Интернэтээр эмнэлгийн хэрэгсэл зардаг хувь хүн, байгууллагын утасны дугаарыг олоод Г даргад өгсөн. Г дарга “эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө даруй бүрдүүлье, хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хоёр хувь хүн байна” гэж хэлсэн. Энэ хоёр хүнээс үнийн санал ирсэн. Хот хоорондын замын унаагаар үнийн санал ирүүлсэн байсан. Зах зээлийн үнээс 40 орчим хувь хямд байна гэж Г дарга хэлсэн. Би тэгээд Сүхбаатар аймгийн бүх сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай утсаар яриад “эм эмнэлгийн хэрэгсэл хямд зарах хувь хүн байна, авах юм уу” гэж асуусан. Эрүүл мэндийн төвийн дарга нарт өөрсдөө тухайн хүмүүстэй холбогдох юм уу гэхэд “яах юм бэ, Эрүүл мэндийн газар дээр нэгдсэн журмаар авъя” гэсэн. Би ингээд даргад танилцуулсан. Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс авах эмнэлгийн хэрэгслийн тоог гаргаж өгсөн. 5-6 хоногийн дараа захиалсан бараа ачааны машинаар ирсэн. А, П гэх иргэдээс бараа авсан. Энэ хоёр хүнийг дарга өөрөө л олсон. Тухайн хоёр хүнээс эмнэлгийн хэрэгслийг ирүүлэхдээ сум, сумаар ялгааваагүй бөөнөөр явуулсан, хоосон нэхэмжлэхтэй ирсэн. Би Г даргад танилцуулсан. Г дарга намайг эргээд дуудъя гэж хэлээд удалгүй дуудаад “нөгөө хүмүүсийн гар утас нь холбогдохгүй байна, одоо коридортоо дүүрэн эм эмнэлгийн хэрэгсэл байлгаад байж болохгүй, чи сум сумаар нь эм эмнэлгийн хэрэгслийг ялгаад баримтууд дээр бичээд сумд руу хүргүүл” гэсэн. Олон нэхэмжлэлийн  баримт ирсэн байсан. Нийт дүнгээрээ 2 хүнээс 30 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Нэхэмжлэл дээр гарын үсэг ч зурааваагүй байсан. Би тэгэхээр нь тухайн хүмүүсийн нэрсийг бичсэн. Нэхэмжлэл нь тамга тэмдэг байхгүй байсан. Нэхэмжлэл дээр барааны үнийг үнийн санал ирүүлсэн баримтыг нь үндэслээд тавьсан. Би А, П гэх хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй. Нэг удаагийн хамгаалах хувцас, N95 маск, нэг удаагийн цэнхэр халаад, нэг удаагийн бээлий, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн малгай гэх мэт зүйл ирсэн. Г дарга надад А гэх хүнээс ирсэн эмнэлгийн хэрэгсэл, П-гээс ирсэн эмнэлгийн хэрэгслийг нэршлээр ялгаж өгсөн” гэх /2-р хх 72-77 дугаар хуудас/,

  • Гэрч “С у т” ХХК-ийн нярав Д.А-гийн “Би Б.Г-ын компанид одоо ажиллаж байгаа. Г нь манай аавын дүүгийн нөхөр нь байгаа юм. “С у т” ХХК-д 2020 оны 04 дүгээр сараас хойш ажиллаж байна. Би  “Covid-19” өвчний үед наймаа хийж халуун хэмжигч, халаад, маск авч зарсан юм. Ингээд тухайн эмнэлгүүд надад мөнгө шилжүүлсэн байсан. Эрүүл мэндийн газар надаас  өвс  худалдаж  авсан. Бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Би цахимаар эмнэлгийн хэрэгсэл худалдаж авч тухайн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгт нийлүүлж байсан. Халуун хэмжигч, маск, халаад зэрэг хэрэгсэл авч өгсөн бусдыг нь мартсан байна. П гэх хүнийг сайн танихгүй, цахимаар танилцаж байсан, одоо цахим хаягийг нь санахгүй байна. П гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл цахимаар захиалсан юм. П над руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн талаар санахгүй байна.” гэх /2-р хх 91-94 дүгээр хуудас/,
  • Гэрч Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Э-гийн “П гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А гэх хүнтэй холбогдоод “нэг удаагийн амны хаалт, маск, халаад, хамгаалах хувцасны нөөцгүй боллоо. Та нар нэгдсэн журмаар бодлого барьж байгаа хүмүүс нэгдсэн журмаар хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэх боломж байна уу” гэж ярьсан. А нь “та нар өөрсдөө эм эмнэлгийн хэрэгсэл зардаг компани руу холбогдсон юм уу” гэж асууж байсан. Та эмийн мэргэжилтэн юм чинь энэ хүнд цаг үед нэгдсэн журмаар хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх боломжгүй юм уу гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа буцаж холбогдоод “хамгаалах хувцас, хэрэгсэл авах газар оллоо, танайх захиалга өгөх юм уу” гэсэн. Тэгэхээр би “манай эмнэлэг хамгаалах хувцас хэрэгсэл авна” гэж хэлсэн.  Би хэнээс хамгаалах хувцас хэрэгсэл авч  байгааг мэдээгүй юм байна. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Эрүүл мэндийн газрын дарга Г манайд ирэхдээ хамгаалах хувцас, хэрэгслийг авчирч өгсөн санагдаж  байна. Нэг удаагийн халаад, комбинзон /хамгаалах хувцас/, нэг удаагийн амны хаалт N95 маск, нэг удаагийн урт улавч, нэг удаагийн малгай нүдний шил, жижиг богино улавч, нэг удаагийн урт малгай зэрэг хамгаалах хувцас хэрэглэл ирсэн. Тухайн үедээ П гэх хүнээс зарлагын падаан нэхэмжлэх ирсэн. Эрүүл мэндийн төвөөс мөнгө төлөх боломжгүй байсан учраас сумын Онцгой комиссын хуралд танилцуулсан. Гамшгийн эрсдэлийн санд мөнгө байвал төлөөд өгөөч гэсэн. Мөнгийг төлж чадахгүй удсан. Эрүүл мэндийн газрын дарга Г нэг удаа мөнгө нэхэж ярьсан. Мэргэжилтэн А 3 удаа мөнгө нэхэж утсаар ярьсан. “Бусад сумууд мөнгөө өгсөн байхад танайх удаад байна” гэж А хэлж байсан.  Э.П гэх хүний ирүүлсэн нэхэмжлэл, зарлагын баримтаар гүйлгээ хийх гэсэн боловч сумын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга “хувь хүн байна, мөн E баримтгүй бол гүйлгээ хийх боломжгүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь А руу утсаар яриад “E баримт хэрэгтэй гэж байна, зарлагын баримт, нэхэмжлэлээр хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэж байна” гэж хэлсэн. Ингээд Э.П гэх иргэнээс E баримтын төлбөрийн баримт ирүүлж 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4,302,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх /2-р хх 97-99 дүгээр хуудас/,

- Гэрч Дарьганга сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.О-ийн  “Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А гэх хүнээр дамжуулж Д.А гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл авсан. Тухайн үед “Covid-19” гарсан, бэлэн байдлаа ханга нөөц бүрдүүл гэсэн үүрэг чиглэл өгдөг байсан. Тэрнээс Д.А гэх хүнийг танихгүй. Манайд төлбөр төлөх мөнгө байхгүй байсан учраас Засаг даргад хандаж Засаг даргын тамгын газар мөнгийг шилжүүлсэн. Үнийн хувьд А гэх хүний нийлүүлэх эмнэлгийн хэрэгсэл хямд байсан. Тахлын комбинзон 100 ширхэг нэг бүрийн үнэ нь 16,500 төгрөгөөр, N95  маск 50 ширхэг нэг бүрийн үнэ 9,500 төгрөгөөр, нэг удаагийн маск 4,000 ширхэг нэг бүрийн үнэ 150 төгрөгөөр, нэг удаагийн бээлий 500 ширхэг нэг бүрийн үнэ 600 төгрөг, халуун хэмжигч 2 ширхэг нэг бүрийн үнэ 35,000 төгрөг, нүдний шил 30 ширхэг нэг бүрийн үнэ 3,500 төгрөг, нэг удаагийн халаад 50 ширхэг нэг бүрийн үнэ 5,400 төгрөгөөр ирсэн. Нийт 3,487,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Гэхдээ 50 ширхэг нэг удаагийн халаад нь ирээгүй. Ингээд хувь хүн байсан учраас НӨАТ суутгаад мөн 50  ширхэг халаадны мөнгийг хасаад мөнгийг нь шилжүүлсэн.” гэх /2-р хх 105-106 дугаар хуудас/,

  • Гэрч Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Д-ын “Би 2020 оны 12 дугаар сард Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Яг одоо шууд санахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын  санхүүгийн  баримт харахад Э.П гэх хүнд 814,500 төгрөг, П.А гэх иргэнд 915,750 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт байна. Би энэ хоёр хүнийг танихгүй. Бараа материал нь ирсэн учраас гүйлгээ хийсэн байх. Бараа материал ирээгүй байхад гүйлгээ хийнэ гэж байдаггүй. Байнга харьцдаг байгууллага руу бол мөнгийг нь түрүүлж шилжүүлэх тохиолдол байдаг.” гэх /2-р хх 111-112 дугаар хуудас/,

- Гэрч Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.У-гийн “Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Б-ийн Г гэж хүн ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлөгдсөн. 2020 оны 12 дугаар сард Б.Г нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Э.П гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл авсан гэдгийг бол мэдэхгүй. Санхүүгийн баримтыг үзэхэд Э.П гэх иргэнээс зарлагын баримт, нэхэмжлэл ирж 1,575,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Э.П гэх иргэнээс тахлын комбинзон 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 16,500 төгрөг, нэг удаагийн бээлий 1,000 ширхэг нэг бүрийн үнэ 600 төгрөгөөр, нэг удаагийн маск 1,000 ширхэг нэг бүрийн үнэ нь 150 төгрөгөөр ирсэн байна. Би бол Э.П гэх иргэнийг танихгүй.” гэх /2-р хх 115-116 дугаар хуудас/,

  • Гэрч Халзан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч С.Б-ийн “2020 оны 12 дугаар сард эм эмнэлгийн хэрэгсэл Эрүүл мэндийн газраас Халзан сумын Эрүүл мэндийн төвд хуваарилагдаж ирсэн. Эм эмнэлгийн хэрэгслийн хамт нэхэмжлэл, зарлагын баримт ирсэн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,764,500 төгрөгийг ... регистрийн дугаартай Э.П гэх иргэний дансанд шилжүүлсэн. Цаанаасаа л эм эмнэлгийн хэрэгсэл манай эмнэлэгт ирсэн. Нэхэмжлэл 6,405,000 төгрөгөөр ирсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ-н 10 хувь болох 640,500 төгрөгийн суутгаад 5,764,500 төгрөгийг шилжүүлсэн. Манай нярав Баярхүүд “эм эмнэлгийн хэрэгсэл хүргүүллээ мөнгийг шилжүүлээрэй” гэж Эрүүл мэндийн газраас хэлүүлсэн байсан. Гэхдээ хэн гэж хүн хэлүүлсэн гэдгийг нь бол мэдээгүй.” гэх /2-р хх 119-120 дугаар хуудас/,
  • Гэрч Онгон сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Э.О-ын “Э.П гэх хүнээс 2020 оны 12 дугаар сард эмнэлгийн хэрэгсэл худалдан авч төлбөрийг нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Тахлын комбинзон 20 ширхэг нэг бүрийн үнэ 16,500 төгрөгөөр, нэг удаагийн халаад 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 5,400 төгрөгөөр, нүдний шил 20 ширхэг нэг бүрийн үнэ 3,500 төгрөгөөр, N-95 маск 20 ширхэг нэг бүхийн үнэ 3,500 төгрөгөөр ирсэн. Нийт 740,000 төгрөгийн нэхэмжлэл мэйл хаягаар ирж  байсан. Манай дарга Б-ийн мэйл хаягаар ирсэн гэж байсан. Надад нэхэмжлэлийг Б дарга өгсөн. Э.П нь хувь хүн байсан учраас НӨАТ 10 хувь 74,000 төгрөгийг суутгаж мөнгийг шилжүүлсэн. Эхлээд  571,500 төгрөгийг Э.П-д шилжүүлсэн чинь Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А надтай утсаар яриад “мөнгө дутуу орсон байна” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь хувь хүн байсан учраас 10 хувийг нь суутгаж авсан гэж хэлсэн. А нь надад “тэгээд хэн тэр 10 хувийг төлөх юм, тэр хүнд алдагдалтай байна ш дээ” гэж хэлсэн. Ингээд сүүлд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 66,600 төгрөг нэмж Э.П гэх хүнд шилжүүлсэн.” гэх /хх 2-р 127-128 дугаар хуудас/,
  • Гэрч Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Э-гийн “Covid-19” өвчин гараад эм эмнэлгийн хэрэгсэл үнэд ороод ховордоод байсан. Эрүүл мэндийн газраас А гэж хүн 2020 оны 11 дүгээр сард холбогдоод “хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хүн олсон, захиалгаа өгөх үү” гэсэн. Ингээд Эрүүл мэндийн газарт утсаар захиалга өгсөн. Захиалга өгснөөс хойш их удалгүй А нь “захиалсан бараа ирсэн, хуваарилсан байгаа, ирж Арай” гэж хэлсэн. Ингээд аймаг ажлаар явахдаа захиалсан эм эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн газар дээрээс авч байсан. Захиалсан бараа бөөндөө ирсэн. Нэхэмжлэх нь дараа ирсэн санагдаад байна. П.А гэх  иргэнээс ирсэн нэхэмжлэл дээр зайнаас халуун хэмжигч 3 ширхэг нэг бүрийн үнэ нь 35,000 төгрөг,  нүдний шил 20 ширхэг нэг бүрийн 3,500 төгрөгөөр, нэг удаагийн халаад 100 ширхэг нэг бүрийн үнэ нь 5,400 төгрөгөөр ирсэн. П.А гэх хүнээс нийт 786,500 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ болох 10 хувийг суутгаад 715,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Э.П гэх иргэнээс нэг удаагийн комбинзон 100 ширхэг нэг бүрийн үнэ нь 16,500 төгрөгөөр, нэг удаагийн бээлий 1,000 ширхэг нэг бүрийн үнэ 600 төгрөгөөр, N-95 маск 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 3,500 төгрөгөөр, Нэг удаагийн маск 2000 ширхэг нэг бүрийн үнэ 150 төгрөгөөр ирсэн. 2,725,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Үүнд НӨАТ-н 10 хувь болох 272,500 төгрөг нэмээд нийт 2,997,500 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн байсан. Тухайн үед эрүүл мэндийн газарт төсөв хүрэлцэхгүй байсан учир 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э.П-д 990,000, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 794,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 831,000 төгрөгийг шилжүүлээгүй 2021 онд тайлангаар өртэй гарсан. Э.П, А нар дахиж холбогдоогүй учраас төлөлгүй орхисон. Одоо санхүүгийн программ дээр 831,000 төгрөгийн өртэй гэж яваа. Нэхэмжлэлийг хараад хэнээс ирсэн гэдгийг нь ялгахгүй бол эм эмнэлгийн хэрэгсэл бөөндөө цуг ирсэн.” гэх /2-р хх 134-135 дугаар хуудас/,
  • Гэрч Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Ө-ын “Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төв нь Э.П гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл 2020 оны 12 дугаар сард худалдан авч төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. А нь “нэг хямд эмнэлгийн хэрэгсэл зарж байгаа хүн байна, та нар шууд худалдан авах юм уу, Эрүүл мэндийн газраас дамжуулж авах уу” гэж асууж байсан. Ингээд “Эрүүл мэндийн газраар дамжуулж авъя” гэж хэлсэн. Тухайн үед цахим хурал хийж байсан. Ихэнх сумд нь “Эрүүл мэндийн газраар дамжуулж авъя” гэж байсан. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А-аас эм эмнэлгийн хэрэгсэл, нэхэмжлэхийн хамт авсан. Нэхэмжлэл Э.П гэх иргэнээс ирсэн учраас мөнгийг нь шилжүүлсэн. Нийт 2,838,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Э.П гэх иргэнд 2,580,000 төгрөгийг шилжүүлсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ суутгаж авсан.” гэх /2-р хх 147-148 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-гийн “Би “Б-О” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын захирлаар 2014 оны 06 дугаар сараас хойш ажиллаж байна. “С у т” ХХК-ийн захирал Г гэж хүн байдаг. Сүхбаатар аймагт зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “С у т” ХХК нь шатахуун зээлээр Ад сарын эцэст төлдөг. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15,049,000 төгрөгийг шатахууны төлбөр шилжүүлсэн байна. Өр авлага үүсгэхгүй сар сардаа шатахууны төлбөрөө хийгээд явдаг компани.” гэх /2-р хх 153-154 дүгээр хуудас/,
  • Гэрч Баруун-Урт сумын “Э”, “Э”, “Т” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нягтлан бодогч Г.Б-ын “Нэгт, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 603,900 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.А гэх иргэнээс нэг удаагийн халаад 100 ширхэг нэгжийн үнэ 6,000 төгрөг, халуун хэмжигч 2 ширхэг нэгжийн үнэ 38,850 төгрөг, нийт 677,700 төгрөгийн нэхэмжлэлийг “Э” өрхийн эмнэлэгт ирүүлсэн байна. Уг 677,700 төгрөгөөс 10 хувь буюу 67,100 төгрөгийг татварын албаны дансанд шилжүүлж А гэх хүний данс руу 603,900 төгрөгийг шилжүүлсэн байна. Хоёрт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Энхжин өрх” утгаар 540,800 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.А гэх иргэнээс нэг удаагийн халаад 100 ширхэг нэгжийн үнэ 6,000 төгрөг нийт 600,000 төгрөгийн нэхэмжлэлийг Энхжин өрхийн эмнэлэгт ирүүлсэн байна Үүнээс 540,000 төгрөгийг Д.А-гийн данс руу шилжүүлсэн байна. Гуравт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Тэмүүлэн өрх” утгаар 1,620,000 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.А гэх иргэнээс 1 удаагийн халаад 300 ширхэг нэгжийн үнэ 6,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн байна. Үүний дагуу Д.А-гийн данс руу 1,620,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Миний хувьд тухайн үед ажиллаж байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй.” гэх /2-р хх 157-158 дугаар хуудас/,

- Гэрч Баруун-Урт сумын “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.А-гийн “Д.А гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газраас нэг удаагийн 300 ширхэг халаад ирүүлсэн тул төлбөрийг нь тухайн иргэний дансанд шилжүүлсэн. Эрүүл мэндийн газраас худалдан авах ажиллагаа зохион байгуулж өрхийн эмнэлэг төлбөрийг нь шилжүүлсэн. “Т” өрхийн эмнэлэг нь ... тоот ХААН банкны данстай. Худалдан авах ажиллагааг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А  зохион  байгуулсан байх гэж бодож байна. Нэг удаагийн халаад нь манай өрхийн эмнэлэгт ирсэн.” гэх /2-р хх 167-168 дугаар хуудас/,

- Гэрч Асгат сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Уранцэцэгийн “Ажиллаж байх хугацаанд мэдэхгүй зүйл гардаг байсан. Зарим гүйлгээг нягтлаагүй гүйлгээ хийсэн байж магадгүй. Эрүүл мэндийн газраас хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлээрэй гэж үүрэг өгч байсан. Улаанбаатар хотод байдаг нэг иргэнтэй холбогдоод хамгаалах хувцас хэрэгсэл авч байсан. Гэхдээ тухайн хүнийг П гэдэг байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн Эрүүл мэндийн газраас хамгаалах хувцас хэрэгсэл өгч байсан. Мөн сумын эргэлтийн эмийн сан нь эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж  байсан. Эргэлтийн эмийн санч нь Баттулга гэж хүн байсан. Баттулга гэх хүнийг эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлээч гэж хэлж байсан. Эргэлтийн эмийн санч Баттулга гэдэг хүн хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлж байсан. Баттулга ахаас комбинзон 40 ширхэг, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн маск авч байсан. Э.П гэх хүний нэхэмжлэлийг харахад хүлээн авсан гэх хэсэгт эргэлтийн эмийн санч Баттулга гарын үсэг зурсан байна. Тэгэхээр уг эм эмнэлгийн хэрэгсэл Баттулга гэх хүнээр дамжиж ирсэн байх гэж бодож байна. Би яг П гэх хүнийг танихгүй байна. Тухайн үед хаана эм эмнэлгийн хэрэгсэл хямд байна тухайн газраас авч байсан.” гэх /2-р 178-179 дүгээр хуудас/,

  • Гэрч Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.С-ийн “Би 2020 оны 12 дугаар сарын санхүүгийн баримтаа үзлээ. Уг баримтад Э.П гэх хүнээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэг удаагийн бээлий 1,000 ширхэг, халууны шил 1 ширхэг, нүдний шил 50 ширхэг, нэг удаагийн халаад 30 ширхэг нийт 1,069,200 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу Эрүүл мэндийн төвийн нэмэлт санхүүжилтийн данснаас 1,069,200 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингэхээр Э.П гэх хүнээс эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байна. Тэр үед “Covid” цар тахлын үе байсан учир эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлага Эрүүл мэндийн яам болон улсын онцгой комиссоос бичиг ирээд байсан. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвийн ажилтан А уг Э.П-гийн нэхэмжлэл өгөөд үүнийх нь дагуу мөнгө шилжүүлж эм эмнэлгийн хэрэгслүүдээ авч байсан. Тухайн үед А нь уг хүнээс “эм эмнэлгийн хэрэгсэл ав” гэж нэхэмжлэл явуулсан. Анх А-аас 2,169,200 төгрөгийн нэхэмжлэл “Facebook” чатаар ирсэн. Үүний дагуу эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэхэд манай байгууллагын төсөв хүрэлцэхгүй байсан болохоор 2 хувааж 1,069,200 төгрөгийн нэхэмжлэл, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэл болгон бичиж байгууллагаасаа 1,069,200 төгрөг шилжүүлэн, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэлийг Мөнххаан сумын Засаг даргын тамгын газарт өгсөн. Үүний дагуу Засаг даргын тамгын газраас эм эмнэлгийн хэрэгслийг хандив болгон авч өгсөн юм.” гэх /3-р 82-83 дугаар хуудас/,
  • Гэрч Э.П-гийн “Г гэх хүнтэй утсаар яриад хэрэгтэй эм эмнэлгийн хэрэгслийг нийлүүлж байсан. “Covid-19” өвчний үед эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарахаар болсон юм. Ингээд эгч Энхжаргалтай холбогдоод “эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарах гэж байна, хурдан түргэн зарж борлуулах арга байна уу” гэхэд эгч нь нэг таньдаг хүнтэйгээ холбож өгье гээд Г гэх найзынхаа гар утасны дугаар өгсөн. Нэг удаагийн халаад, хамгаалалтын хувцас, маск, бээлий өгсөн санагдаж байна. Нарантуул зах дээрээс замын унаанд өгч явуулдаг байсан. Олон удаа бага багаар бараа материал авч байсан. Д.А гэх хүнийг танихгүй.” гэх /3-р хх 113-115 дугаар хуудас/,
  • Гэрч “М С” ХХК-ийн эм зүйч Н.Г-гийн “Тухайн 7,000,000 төгрөгийн гүйлгээг ярихад тухайн үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Г нь манай захирал Агаас нийт 14,802,000 төгрөгийн бараа материал худалдан авч байгаа мэт болж 14,802,000 төгрөгийг гаргаад өг гэж хэлээд “С а” ХХК-ийн зарлагын баримт ирүүлсэн. Үүний дагуу би 7,000,000 төгрөгийг П гэх дансанд шилжүүлж, үлдэгдэл 5,901,800 төгрөг, 420,000 төгрөгийг Г.Гэрэлсүрэн гэх хүний ... дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь харин манай байгууллагаас Эрүүл мэндийн газар луу 14,802,000 төгрөгийн нэхэмжлэх явуулан Эрүүл мэндийн газраас мөнгөө авсан. Энэ талаар манай нягтлан сайн мэдэх байх. Өмнө мэдүүлэгтээ мэдэхгүй гэж худал мэдүүлэг өгсөндөө уучлалт гуйж байна. би дансны хуулгаа харлаа. 7,000,000 төгрөгийг надаас зээлсэн байсан байна. Ингээд байгууллагаас мөнгө гаргаад Мөнхцацралд байгууллагаас гарч 13,329,577 төгрөг өгч, үүнээс надад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөгийг минь буцаан өгсөн байна. Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр П гэх хүний данс руу шилжүүлсэн байна. Г манай байгууллагаас өөр мөнгө гаргаж байгаагүй. Г гэх хүний гуйснаар нэхэмжлэх бичиж өгсөн юм, бусдаар бараа материал, эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлээгүй.” гэх /3-р хх 134-135 дугаар хуудас/,
  • Гэрч “М С” ХХК-ийн нягтлан бодогч Г.Г-ын “Тэр үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Г гэх хүн манай даргатай холбогдоод “танайхаас манайх руу нэхэмжлэх явуулчих, манай байгууллага танай компаниас эмнэлгийн хэрэгсэл авсан болж гүйлгээ хийгээд буцаагаад 13,302,000 төгрөгийг гаргуулаад авъя” гэж ярилцаад манай компаниас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 16,045,500 төгрөг бараа материал худалдан борлуулах нэхэмжлэлийг Эрүүл мэндийн газарт хүргүүлж, Эрүүл мэндийн газраас 2020 оны 12 дугаар сарын 21-нд 7,420,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн гүйлгээнүүд хийгдсэн байсан. Үүнээс 1,748,800 болон 314,700 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 689,000 төгрөгийн бараа материал худалдан авч нийт 2,743,500 төгрөг болсон. Харин Эрүүл мэндийн газраас орж ирсэн нийт 16,045,500 төгрөг орж ирснээсээ бараа материал худалдан авсан 2,743,500 төгрөгийг хасаад 13,302,000 төгрөг үлдсэн. Уг үлдсэн мөнгөөр Эрүүл мэндийн газар нь бараа материал худалдан авсан гэж зарлагын баримт хуурамчаар үйлдсэн. Ингээд манай компанийн бараа материалын үлдэгдэл зөрөх учраас “С а” ХХК-аас бараа материал авсан болж нэхэмжлэх авч уг нэхэмжлэхийн дагуу компанийн данснаас 13,302,000 төгрөгийг гаргасан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Миний хувьд “С а” ХХК-аас бараа материал авсан болж нэхэмжлэх бичүүлэн авсан. Уг компани нь манай найзын компани байгаа юм. Манай компани бараа материал авсан зүйл байхгүй. Харин Г нь 13,302,000 төгрөгийг хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Манай эм зүйч Г мэдүүлэг өгөхдөө алдаатай буруу өгсөн юм шиг байна лээ. Яг л ийм зүйл болсон. Миний хувьд болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байна.” гэх /3-р хх 138-139 дүгээр хуудас/,
  • Гэрч “М С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-гийн “Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Г хэдэн төгрөг зохицуулаад гаргаад өгөөч гэж хэлж байсан. Үүнийг нягтландаа хэлээд хэдэн төгрөг гаргаж байсан. Яг хэдэн төгрөг гаргаж өгсөн талаар санахгүй байж байгаад баримт хараад мэдсэн. Манай байгууллагаас 13,302,000 төгрөгийг гаргуулан авсан. Уг мөнгөн дүнд огт эм эмнэлгийн хэрэгсэл Аваагүй. Тэр үед Эрүүл мэндийн газрын дарга гуйсан болохоор зөвшөөрч мөнгө гаргаж өгсөн байх.” гэх /3-р хх 143 дугаар хуудас/,
  • Гэрч Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.С-гийн “Би санхүүгийн баримтаа нягтлангаараа гаргуулан авч харлаа. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.А гэх иргэнээс 540,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг 1 удаагийн халаадны нэхэмжлэх ирсний дагуу манай байгууллагаас уг гүйлгээг Д.А гэх иргэний данс руу шилжүүлсэн байна.” гэх /3-р хх 146-147 дугаар хуудас/,
  • Гэрч “М С” ХХК-ийн чанарын менежер Г.М-ын “Тухайн үед манай “М С” ХХК-ийн нягтлан Г нь өөрийн найзын компани дээр орлого гаргасан. Тэр үедээ нягтлан Г өөрийн танил компаниасаа буцааж мөнгө авахдаа миний данс руу шилжүүлсэн. Би тус мөнгийг нэг хэсгийг нь Г руу, үлдэгдлийг нь 2 хэсэг хувааж Г.Г гэх хүний данс руу хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Би дансаараа мөнгө Ад хувьдаа ашигласан зүйл байхгүй. Манай дарга А надад дансаа өгчих, мөнгө орж ирэхээр нь өөр данс руу хийлгэнэ гээд Г болон Г нарын дансыг надад өгсөн, би хэлснийх нь дагуу шилжүүлсэн.” гэх /4-р хх 69-70 дугаар хуудас/,
  • Гэрч “С а” ХХК-ийн захирал М.Г-ын “манай “С а” ХХК нь Хас банканд ... тоот данстай. Найз Ганбаатар компанийн данс руу мөнгө шилжүүлсэн. Бараа материал авсан гэсэн зарлагын баримт бичүүлж авсан. Бараа материалыг нь би нийлүүлээгүй. Мөнгийг буцаагаад Г-ын өгсөн дансанд шилжүүлсэн. Компанийн дансанд мөнгө шилжүүлсэн болохоор НӨАТ болох 10 хувийг суутгаж А-д, үлдсэн мөнгийг шилжүүлсэн.” гэх /4-р хх 133-134 дүгээр хуудас/
  • Гэрч М.Б-гийн “ “С у т” ХХК-ийг 2023 оны 04 дүгээр сарын 01-нд О гэх хүнд зарсан. А нь манай төрсөн ах Д-ын том охин. “С у т” ХХК-д нярваар ажилладаг байсан. Надаас А нь байнга мөнгө зээлдэг, яг хэзээ хэзээ хэдэн төгрөг ямар хэлбэрээр зээлсэн талаар огт санахгүй байна. Хашаа байшин авах зорилгоор мөнгө зээлж байсан, яг хэдэн төгрөг зээлж байсан талаар мэдэхгүй байна. Мөн зээлж байсан баримт байхгүй. А нь давхар ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Манай нөхөр Б.Г нь “С у т” ХХК-ийн үүсгэн байгуулагч байгаа юм. Өөрийн үүсгэн байгуулсан компанидаа 2 жил захирлаар ажиллаж байсан.” гэх /4-р хх  141-142 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай “Нөөц хангалтыг шуурхай нэмэгдүүлэх” тухай албан тоот /1-р хх 24 дүгээр хуудас/,

  • “М С” ХХК-ийн Харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, ХААН банкны дансны хуулга /3-р хх 162-165 дугаар хуудас/ 
  • Г-ын Г-гийн ХААН банкны ... дугаартай дансны хуулга  /3-р хх 167-169 дүгээр хуудас/,

- Сумдын Өрхийн эрүүл мэндийн төвүүд эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан анхан шатны санхүүгийн баримтууд /2-р ххх 100-102, 107-108, 121-124, 129-131, 136-144, 149-150, 160-164, 174-175, 3-р хх 85-88, 171-173 дугаар хуудас/,   

- Д-ын А-гийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулга /2-р хх 205-210 дугаар хуудас/,

  • Э-ын П-гийн эзэмшлийн ХААН банкны дансны хуулга /2-р хх 211-249, 3-р хх 1-25 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаартай “Б.Г-ыг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр томилох” тухай захирамж /3-р хх 100 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай “Б.Г-ыг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх” тухай захирамж /3-р хх 101 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар /3-р хх 102-106 дугаар хуудас/,

  1.Гэм буруугийн талаар:

  1.1 Шүүгдэгч Б.Г-ыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...-ыг хориглоно” гэх заалт,

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод заасан “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх...” гэснийг тус тус зөрчиж,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “М С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-д нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэх бичүүлж, үүнээс бодитоор 2,752,500 төгрөгийн бараа материал худалдан авч, харин 13,302,000 төгрөгийн дүн бүхий зайнаас халуун хэмжигч, тахлын комбинзон, хөвөн бамбар худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд Г.Гэрэлсүрэнгийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э.П-гийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан,

Э.П гэх хувь хүнээс хамгаалах хувцас хэрэгслийн үнийн судалгааг авч, өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн О.А-д сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдон, нөөц бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэгслийн тоон судалгааг гаргаж, иргэн Э.П-гээс худалдан авах үүргийг өгсөн байх бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хамгаалах хувцас хэрэгслийг мэргэжилтэн О.А-ын бичсэн нэхэмжлэхийн хамт хүлээлгэн өгч, тус байгууллагуудаас иргэн Э.П-гийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 20,931,600 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.А-гийн ... дугаартай данс руу “...” гэх гүйлгээний утгаар шилжүүлж авсан,

Мөн тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв, Баруун-Урт сумын “Э”, “Т”, “Э” өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хамгаалах хувцас хэрэгслийг иргэн Д.-гаас худалдан авсан мэтээр нэхэмжлэхийг мэргэжилтэн О.А-аар бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-д нярав ажилтай Д.А-гийн нэр дээр ХААН банканд бүртгэлтэй ... дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг шилжүүлж авсан байх бөгөөд иргэн Э.П-гийн данснаас шилжүүлсэн дээрх 7,000,000 төгрөгтэй нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Б-О” ХХК-ийн ... дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн,

ийнхүү төсвийн хөрөнгөөс “М С” ХХК-иар дамжуулан гаргаж авсан 13,321,800 төгрөг, хамгаалах хувцас хэрэгслийг зарим Эрүүл мэндийн төвүүдэд худалдаж, төлбөрийг өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-д нярав ажилтай Д.А-гийн дансаар авсан 7,797,550 төгрөг, нийт 21,119,350 төгрөгийг хууль бусаар олж авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргасан бөгөөд улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно” гэх заалт,

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод заасан “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх” гэснийг тус тус зөрчиж,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “М С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-д нөлөөлж, Эрүүл мэндийн газар нь тухайн компанийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан мэтээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7,420,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн нэхэмжлэх, нийт 16,045,500 төгрөгийн дүн бүхий 4 нэхэмжлэх бичүүлж, үүнээс бодитоор 2,752,500 төгрөгийн бараа материал худалдан авч, харин 13,302,000 төгрөгийн дүн бүхий зайнаас халуун хэмжигч, тахлын комбинзон, хөвөн бамбар худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хүүхэд Г.Гэрэлсүрэнгийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ... дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,321,800 төгрөгийг, иргэн Э.П-гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ... дугаарын дансаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг, нийт 13,321,800 төгрөгийг шилжүүлэн гаргуулж авсан, 

Э.П гэх хувь хүнээс хамгаалах хувцас хэрэгслийн үнийн судалгааг авч, өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн О.А-д сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдон, нөөц бүрдүүлэх хамгаалах хувцас хэрэгслийн тоон судалгааг гаргаж, иргэн Э.П-гээс худалдан авах үүргийг өгсөн байх бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Мөнххаан, Баяндэлгэр, Асгат, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хамгаалах хувцас хэрэгслийг мэргэжилтэн О.А-ын бичсэн нэхэмжлэхийн хамт хүлээлгэн өгч, тус байгууллагуудаас иргэн Э.П-гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ... дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 20,931,600 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.А-гийн ... дугаартай данс руу “Gantulga s” гэх гүйлгээний утгаар шилжүүлж авсан,

Мөн тус аймгийн Түмэнцогт, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв, Баруун-Урт сумын “Э”, “Т”, “Э” өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хамгаалах хувцас хэрэгслийг иргэн - худалдан авсан мэтээр нэхэмжлэхийг мэргэжилтэн О.А-аар бичүүлж, тухайн байгууллагуудаас өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-д нярав ажилтай Д.А-гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ... дугаартай данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 7,797,550 төгрөгийг шилжүүлж авсан байх бөгөөд иргэн Э.П-гийн данснаас шилжүүлсэн дээрх 7,000,000 төгрөгтэй нийлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Б-О” ХХК-ийн ... дугаартай данс руу “3677648 SUT ХХК” гэх гүйлгээний утгаар 15,049,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-ийн шатахууны төлбөрийг төлсөн,

ийнхүү төсвийн хөрөнгөөс “М С” ХХК-аар дамжуулан гаргаж авсан 13,321,800 төгрөг, хамгаалах хувцас хэрэгслийг зарим Эрүүл мэндийн төвүүдэд худалдаж, төлбөрийг өөрийн хамаарал бүхий “С у т” ХХК-д нярав ажилтай Д.А-гийн дансаар авсан 7,797,550 төгрөг, нийт 21,119,350 төгрөгийг хууль бусаар олж авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар бөгөөд шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Тухайн үед нөхцөл байдал амаргүй байсан.  Улс орон даяар гамшгийн нөхцөл байдал үүссэн.  Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын тогтоол шийдвэр гарсан байдаг. Гамшгийн тухай хуулиар шууд худалдан авалт хийж болно гэсэн заалт байдаг. Ингээд Засгийн газрын тогтоолоор Шадар сайдад үүрэг болгосон байсан. Эхний ээлжид М-оос шилжүүлсэн 16 сая төгрөг дээр тайлбар хийе. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эрүүл мэндийн газарт 16.000.000 төгрөгийн бараа нь орсон байх ба энэ талаар иргэний нэхэмжлэгч хэлж байгаа иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн газарт ямар ч хохиролгүй гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр хэлсэн . Мөн Гэрэлсүрэнгийн данс руу мөнгө орсон гэж байна. Б.Г хэлсэн өөрийнхөө мөнгөөр тухайн үед олдохгүй байсан ковидтой холбоотой эм эмнэлгийн хэрэгслийг авчхаад дараа нь мөнгийг нь ингэж гаргаж өгсөн гэдгийг бол өөрөө хэлсэн байдаг.  Тэгэхээр өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзэхгүй байна. Мөн Ад нөлөөлсөн гэж үзэж байгаа. М ХХК-н хувийн компани учир тийм учраас төрийн байгууллагын эрх үүсвэрт нөлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөлд нөлөөлнө гэж үзэх гэж байгаа бол тусгай зөвшөөрлийг сунгадаг мэргэжлийн болон 6-аас 7 байгууллагаас бүрэлдэхүүн орж  тусгай зөвшөөрлийг сунгадаг тул нөлөөлөх боломжгүй юм.  Аймгийн төвийн өрхийн эмнэлгүүд болон сумдын эмнэлгүүд тухайн бараа бүтээгдэхүүний хомсдолтой байсан учраас нөөц хангах зорилгоор мэдээлэл өгсөн гэдгийг ярьж байгаа. П болон Ад давуу байдал үүсгээгүй. П А давуу байдал үүсгээгүй гэдэг нь П А нарын данс руу тухайн эмнэлгийн төлөвлөгөө болон аймгийн өрхийн эмнэлгүүдийн бараа материал авсан мөнгөнүүд нь чиглэл чиглэлээрээ орсон. Энэ мөнгийг хэдэн төгрөг хэний данс руу орж байгааг Г-ын хувьд мэдэхгүй гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. П-гээс Агийн данс руу Г-ас гээд 7 сая төгрөгийн асуудал яригддаг. Энэ талаар мөрдөгч яг ямар учиртай мөнгө Г-ас гэж хийсэн талаар бол одоо хавтаст хэргийн материалд байхгүй байдаг. Энийг П өөрөө мэдэх байх гэж миний хувьд бол ойлгож байгаа. Эрүүл мэндийн төвүүд рүү үнийн саналыг явуулсан боловч тухайн Аж ахуй нэгжүүд нь ямар хүн ямар байгууллага сонгох тэдний асуудал Г эдгээр хүмүүсийг томилдоггүй төсвийг нь баталдаггүй хүн юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн зааснаар Б.Г нь гэм буруугүй гэж миний хувьд үзэж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “Миний хувьд өөрийн үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж үзэж байр сууриа илэрхийлсэн байгаа. Яагаад гэвэл яг тухайн цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан хар тахлын хүнд үе байсан гэдгийг хавтаст хэргийн материалаас харагдсан. Өнөөдрийн хуралдаан оролцсон хүмүүс ч бүгд энэ тухай мэдэж ярьж байна. Тэгэхээр тухайн цаг үед онц байдал зарлагдсан гамшгийн шинжид хүрсэн ийм хүнд үе байсан л даа. Тэгэхээр яг энэ цаг үед эм эмнэлгийн хэрэгсэл хамгаалах хэрэгслүүд маш чухал буюу халдвараас урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг хамгаалах эрсдэлийг бууруулах өндөр үр дүнтэй бараа бүтээгдэхүүний нөөцийг зайлшгүй үүсгэх шаардлага үүссэн байгаа. Үүний дагуу нөөц бүрдүүлэх ажлыг хийсэн байна. Монгол Улсын Засгийн газраас тухайн цаг үед ямар нэгэн одоо тендер зохион явуулах боломжгүй яаралтай нөхцөлд болбол шууд гэрээ байгуулаад худалдан авалт хийх эрхийг эрүүл мэндийн яаманд олгосон байдаг. Үүний дагуу харьяа албан газрууддаа шууд худалдан авалт хийлгэх зөвшөөрлийг өгсөн гэж байгаа. Энэ худалдан авалт хийхэд тодорхой үнийн саналуудыг судалсан. 3, 4 бүтээгдэхүүн үнэтэй байсан гэж байгаа боловч энэ барааг зээлээр нийлүүлсэн мөнгө нь он дамжиж орсон байгаа харагдаж байна. Тэгэхээр зээлээр өгч байгаа нь нэг давуу тал юм. Зээлээр өгч байгаа болохоор зарим бараа үнэтэй байсан байж болох юм сая прокурорын хэлээд байсан ийм тохиолдлууд бас байна.  Шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад эрүүл мэндийн төвүүдээс нөөц бүрдүүлэхэд туслаач гээд үүний дагуу эрүүл мэндийн төвүүд рүүгээ хуваарилаад тараачихсан байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд зааснаар гарцаагүй байдалд хохирол учруулах үүнд хохирол учирсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байгаа яагаад гэвэл тухайн бараа бүтээгдэхүүн эрүүл мэндийн газар ирээд буцаад төвүүд лүүгээ хуваарилагдсан  байдаг. Энэ барааг авахад үнэ төлсөн байдал нь хохирол учруулсан гэх боломжгүй гэж үзэж байна. Гарцаагүй байдалд хохирол учруулах. Хэрвээ гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан байсан ч гэсэн гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байдаг. Ямар тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх юм бэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл. Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Б.Г-ын холбогдсон хэргийн хувьд прокурорын яллах дүгнэлтээс харахаар хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Жишээлбэл: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д, 7.1.6-д, 7.1.7-д заасныг зөрчсөн гэж үздэг. Энэ нь боломжгүй юм.  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан хуулийг зөрчсөн гэх дүгнэлтийг дурдаж буруутгаж байсан. Энэ нь тухайн цаг үед болсон үйл явдалтай тохирохгүй юм. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэсэн байдаг. Тэгэхээр прокурорын санааг харахаар П гэдэг хүнд давуу байдал бий болгочихлоо гэж үздэг. Харин ингэж үзвэл эдгээр хүмүүс хэргийн нөхцөл байдлаас харахаар Эрүүл мэндийн төвүүд нөөц бүрдүүлэх ёстой байсан боловч төсөв мөнгөгүйн улмаас нөөцөө бүрдүүлж чадахгүй байсан. Энэ байгууллагуудад зээлээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж нийлүүлснээр харин энэ давуу байдлыг чинь яг Эрүүл мэндийн төвүүд болон төрийн байгууллага эдэлсэн байна.  М-оор дамжуулсан гэдэг дээр миний үйлчлүүлэгч тайлбараа хэлсэн шаардлагатай байсан барааг хөл хорио тогтоочихсон байсан үед яарч авсан. Тэгэхээр энэ цаг үед одоо дутагдалтай байгаа бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот руу дахиад түрүүлээд авчруулчихсан энэ авчруулсан зүйлийнхээ мөнгийг нь гаргаж өгөх гэхээр болохгүй байсан тухайн үед  нэг барааны үнэ 2 удаа төлөгдөх гээд байсан гэх мэтчилэн ийм нөхцөл байдлаас хамаараад М-ын А гэдэг хүнтэй тохиролцож тухайн байгууллагад ямар нэгэн сөрөг нөлөөгүй байсан.  Гэсэн ийм асуудал бол яригдлаа. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл төсвийн тухай хууль зөрчсөн гэдэг асуудал яригдаж зөрчлийн асуудал яригдах боломжтой байх. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Багагүй хугацаанд бас шалгагдсан байна. Хэргийн материалаас харахаар миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож чадаагүй байна.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү  гэсэн дүгнэлт гаргаж байна” гэж мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа дэлхий нийтээр тархсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нөөц бүрдүүлэх зорилгоор “Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, урвалж, оношлуур, халдваргүйтлийн нөөцийн бэлэн байдлыг хангаж, нэг сарын нөөц бүрдүүлэх тухай” 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 550 дугаартай албан бичгийг Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл мэндийн төв, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нарт хүргүүлжээ.

Үүний дагуу “Монгол эм импекс концерн” ХХК-ны Баруун-Урт салбар, “М Сүхбаатар ХХК болон иргэн Э.П нараас хамгаалах хувцас хэрэгслийн үнийн судалгааг авч, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн О.А-д иргэн Э.П-гийн үнийн саналыг зах зээлийн үнээс 40 орчим хувиар хямд байгаа талаар хэлсний дагуу мэргэжилтэн О.А худалдан авах үнийн санал, судалгааг гарган сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн төвийн өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нартай холбогдож, хамгаалах хувцас хэрэгслийг хүргүүлэх үүрэг өгснөөр мэргэжилтэн О.А Эрүүл мэндийн төвүүдээс хамгаалах хувцас хэрэгслийн тоо ширхгийг авч нэгтгэн  Эрүүл мэндийн төвүүдээс ирүүлсэн захиалгын дагуу сумдын Эрүүл мэндийн төвүүд рүү  хамгаалах хувцас, хэрэгслийг хүргүүлж, тухайн хамгаалах хувцас, хэрэгслийн төлбөрийг бараа нийлүүлэгч Э.П, Д.А нарын ХААН банкны дансанд шилжүүлсэн болох нь:

Гэрч О.А-ын “Сүхбаатар аймгийн хэмжээнд эм эмнэлгийн хэрэгслийн 7 хоногийн нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Ингээд аймгийн Онцгой комисст Г дарга энэ талаар танилцуулсан юм байна лээ. Аймгийн Онцгой комиссоос нөөцөө бүрдүүл гэсэн үүрэг өгсөн байсан. Намайг “нөөц бүрдүүлнэ, үнийн судалгаа хий” гэсэн. Би аймагт байдаг аж ахуйн нэгжүүдийг үнийн судалгаа ирүүл гэсэн, албан бичгээр 2 аж ахуйн нэгж байгууллагаас үнийн судалгаа ирсэн. Интернэтээр эмнэлгийн хэрэгсэл зардаг хувь хүн, байгууллагын утасны дугаарыг олоод Г даргад өгсөн. Г дарга “эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө даруй бүрдүүлье, хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хоёр хувь хүн байна” гэж хэлсэн. Энэ хоёр хүнээс үнийн санал ирсэн. Хот хоорондын замын унаагаар үнийн санал ирүүлсэн байсан. Зах зээлийн үнээс 40 орчим хувь хямд байна гэж Г дарга хэлсэн. Би тэгээд Сүхбаатар аймгийн бүх сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай утсаар яриад “эм эмнэлгийн хэрэгсэл хямд зарах хувь хүн байна, авах юм уу” гэж асуусан. Эрүүл мэндийн төвийн дарга нарт өөрсдөө тухайн хүмүүстэй холбогдох юм уу гэхэд “яах юм бэ, Эрүүл мэндийн газар дээр нэгдсэн журмаар авъя” гэсэн. Би ингээд даргад танилцуулсан. Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс авах эмнэлгийн хэрэгслийн тоог гаргаж өгсөн. 5-6 хоногийн дараа захиалсан бараа ачааны машинаар ирсэн. А, П гэх иргэдээс бараа авсан. ...Нийт дүнгээрээ 2 хүнээс 30 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл ирсэн. ...Нэхэмжлэл дээр барааны үнийг үнийн санал ирүүлсэн баримтыг нь үндэслээд тавьсан. Би А, П гэх хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй. Нэг удаагийн хамгаалах хувцас, N95 маск, нэг удаагийн цэнхэр халаад, нэг удаагийн бээлий, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн малгай гэх мэт зүйл ирсэн.” гэх,

гэрч Д.А-гийн “Би Б.Г-ын компанид одоо ажиллаж байгаа. Г нь манай аавын дүүгийн нөхөр нь байгаа юм. “С у т” ХХК-д 2020 оны 04 дүгээр сараас хойш ажиллаж байна. Би  “Covid-19” өвчний үед наймаа хийж халуун хэмжигч, халаад, маск авч зарсан юм. Ингээд тухайн эмнэлгүүд надад мөнгө шилжүүлж байсан. ...Би цахимаар эмнэлгийн хэрэгсэл худалдаж авч тухайн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгт нийлүүлж байсан. Халуун хэмжигч, маск, халаад зэрэг хэрэгсэл авч өгсөн бусдыг нь мартсан байна. П гэх хүнийг сайн танихгүй, цахимаар танилцаж байсан, одоо цахим хаягийг нь санахгүй байна. П гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл цахимаар захиалсан юм.” гэх,

         гэрч Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Э-гийн “П гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А гэх хүнтэй холбогдоод “нэг удаагийн амны хаалт, маск, халаад, хамгаалах хувцасны нөөцгүй боллоо. Та нар нэгдсэн журмаар бодлого барьж байгаа хүмүүс нэгдсэн журмаар хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэх боломж байна уу” гэж ярьсан. А нь “та нар өөрсдөө эм эмнэлгийн хэрэгсэл зардаг компани руу холбогдсон юм уу” гэж асууж байсан. Та эмийн мэргэжилтэн юм чинь энэ хүнд цаг үед нэгдсэн журмаар хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх боломжгүй юм уу гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа буцаж холбогдоод “хамгаалах хувцас, хэрэгсэл авах газар оллоо, танайх захиалга өгөх юм уу” гэсэн. Тэгэхээр би “манай эмнэлэг хамгаалах хувцас хэрэгсэл авна” гэж хэлсэн  ... Тухайн үед П гэх хүнээс зарлагын падаан нэхэмжлэх ирсэн...Ингээд Э.П гэх иргэнээс E баримтын төлбөрийн баримт ирүүлж 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4,302,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх,

гэрч Дарьганга сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.О-ийн  “Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А гэх хүнээр дамжуулж Д.А гэх хүнээс эмнэлгийн хэрэгсэл авсан. Тухайн үед “Covid-19” гарсан, бэлэн байдлаа ханга нөөц бүрдүүл гэсэн үүрэг чиглэл өгдөг байсан. Тэрнээс Д.А гэх хүнийг танихгүй. ...Үнийн хувьд А гэх хүний нийлүүлэх эмнэлгийн хэрэгсэл хямд байсан. ...Нийт 3,487,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. ... хувь хүн байсан учраас НӨАТ суутгаад мөнгийг нь шилжүүлсэн.” гэх,

гэрч Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Д-ын “Би 2020 оны 12 дугаар сард Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Яг одоо шууд санахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын  санхүүгийн  баримт харахад Э.П гэх хүнд 814,500 төгрөг, П.А гэх иргэнд 915,750 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт байна. Би энэ хоёр хүнийг танихгүй. Бараа материал нь ирсэн учраас гүйлгээ хийсэн байх. Бараа материал ирээгүй байхад гүйлгээ хийнэ гэж байдаггүй. Байнга харьцдаг байгууллага руу бол мөнгийг нь түрүүлж шилжүүлэх тохиолдол байдаг.” гэх,

          гэрч Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Угийн “Наран сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Б-ийн Г гэж хүн ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлөгдсөн. 2020 оны 12 дугаар сард Б.Г нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Э.П гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл авсан гэдгийг бол мэдэхгүй. Санхүүгийн баримтыг үзэхэд Э.П гэх иргэнээс зарлагын баримт, нэхэмжлэл ирж 1,575,000 төгрөгийг шилжүүлсэн байна....Би бол Э.П гэх иргэнийг танихгүй.” гэх,

гэрч Халзан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч С.Б-ийн “2020 оны 12 дугаар сард эм эмнэлгийн хэрэгсэл Эрүүл мэндийн газраас Халзан сумын Эрүүл мэндийн төвд хуваарилагдаж ирсэн. Эм эмнэлгийн хэрэгслийн хамт нэхэмжлэл, зарлагын баримт ирсэн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,764,500 төгрөгийг ... регистрийн дугаартай Э.П гэх иргэний дансанд шилжүүлсэн.... Хувь хүн байсан учраас НӨАТ-н 10 хувь болох 640,500 төгрөгийн суутгаад 5,764,500 төгрөгийг шилжүүлсэн.” гэх,

гэрч Онгон сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Э.О-ын “Э.П гэх хүнээс 2020 оны 12 дугаар сард эмнэлгийн хэрэгсэл худалдан авч төлбөрийг нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Тахлын комбинзон 20 ширхэг нэг бүрийн үнэ 16,500 төгрөгөөр, нэг удаагийн халаад 50 ширхэг нэг бүрийн үнэ нь 5,400 төгрөгөөр, нүдний шил 20 ширхэг нэг бүрийн үнэ 3,500 төгрөгөөр, N-95 маск 20 ширхэг нэг бүхийн үнэ 3,500 төгрөгөөр ирсэн. Нийт 740,000 төгрөгийн нэхэмжлэл мэйл хаягаар ирж  байсан. ...Э.П нь хувь хүн байсан учраас НӨАТ 10 хувь 74,000 төгрөгийг суутгаж мөнгийг шилжүүлсэн....” гэх,

гэрч Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Э-гийн “Covid-19” өвчин гараад эм эмнэлгийн хэрэгсэл үнэд ороод ховордоод байсан. Эрүүл мэндийн газраас А гэж хүн 2020 оны 11 дүгээр сард холбогдоод “хямд эмнэлгийн хэрэгсэл зарах хүн олсон, захиалгаа өгөх үү” гэсэн. ...Д.А гэх хүнээс нийт 786,500 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ болох 10 хувийг суутгаад 715,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Э.П гэх иргэнээс ...2,725,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Үүнд НӨАТ-н 10 хувь болох 272,500 төгрөг нэмээд нийт 2,997,500 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн байсан. Тухайн үед эрүүл мэндийн газарт төсөв хүрэлцэхгүй байсан учир 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э.Пд 990,000, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 794,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 831,000 төгрөгийг шилжүүлээгүй. 2021 онд тайлангаар өртэй гарсан.” гэх,

гэрч Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Өнөржаргалын “Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төв нь Э.П гэх иргэнээс эм эмнэлгийн хэрэгсэл 2020 оны 12 дугаар сард худалдан авч төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. А нь “нэг хямд эмнэлгийн хэрэгсэл зарж байгаа хүн байна, та нар шууд худалдан авах юм уу, Эрүүл мэндийн газраас дамжуулж авах уу” гэж асууж байсан. Ингээд “Эрүүл мэндийн газраар дамжуулж авъя” гэж хэлсэн. ...Нэхэмжлэл Э.П гэх иргэнээс ирсэн учраас мөнгийг нь шилжүүлсэн. Нийт 2,838,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Э.П гэх иргэнд 2,580,000 төгрөгийг шилжүүлсэн. Хувь хүн байсан учраас НӨАТ суутгаж авсан.” гэх,

гэрч Баруун-Урт сумын “Э”, “Э”, “Т” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нягтлан бодогч Г.Б-ын “Нэгт, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 603,900 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.А гэх иргэнээс ...нийт 677,700 төгрөгийн нэхэмжлэлийг “Э” өрхийн эмнэлэгт ирүүлсэн байна. Уг 677,700 төгрөгөөс 10 хувь буюу 67,100 төгрөгийг татварын албаны дансанд шилжүүлж А гэх хүний данс руу 603,900 төгрөгийг шилжүүлсэн байна. Хоёрт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Энхжин өрх” утгаар 540,800 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.А гэх иргэнээс нэг ...нийт 600,000 төгрөгийн нэхэмжлэлийг Энхжин өрхийн эмнэлэгт ирүүлсэн байна Үүнээс 540,000 төгрөгийг Д.А-гийн данс руу шилжүүлсэн байна. Гуравт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Т” утгаар 1,620,000 төгрөгийн гүйлгээний талаар ярихад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... нийт 1,800,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн байна. Үүний дагуу Д.А-гийн данс руу 1,620,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Миний хувьд тухайн үед ажиллаж байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй.” гэх,

гэрч Баруун-Урт сумын “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.А-гийн “Д.А гэх хүнийг танихгүй. Эрүүл мэндийн газраас нэг удаагийн 300 ширхэг халаад ирүүлсэн тул төлбөрийг нь тухайн иргэний дансанд шилжүүлсэн...” гэх,

гэрч Асгат сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.У-ийн: “...Э.П гэх хүний нэхэмжлэлийг харахад хүлээн авсан гэх хэсэгт эргэлтийн эмийн санч Баттулга гарын үсэг зурсан байна. Тэгэхээр уг эм эмнэлгийн хэрэгсэл Баттулга гэх хүнээр дамжиж ирсэн байх гэж бодож байна. Би яг П гэх хүнийг танихгүй байна. Тухайн үед хаана эм эмнэлгийн хэрэгсэл хямд байна тухайн газраас авч байсан.” гэх,

          гэрч Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.С-ийн: “Би 2020 оны 12 дугаар сарын санхүүгийн баримтаа үзлээ. Уг баримтад Э.П гэх хүнээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...Эрүүл мэндийн төвийн нэмэлт санхүүжилтийн данснаас 1,069,200 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингэхээр Э.П гэх хүнээс эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байна. Тэр үед “Covid” цар тахлын үе байсан учир эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлага Эрүүл мэндийн яам болон улсын онцгой комиссоос бичиг ирээд байсан.” гэх

гэрч Э.П-гийн “Г гэх хүнтэй утсаар яриад хэрэгтэй эм эмнэлгийн хэрэгслийг нийлүүлж байсан. “Covid-19” өвчний үед эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарахаар болсон юм. Ингээд эгч Энхжаргалтай холбогдоод “эрүүл мэндийн нэг удаагийн хэрэгсэл зарах гэж байна, хурдан түргэн зарж борлуулах арга байна уу” гэхэд эгч нь нэг таньдаг хүнтэйгээ холбож өгье гээд Г гэх найзынхаа гар утасны дугаар өгсөн. Нэг удаагийн халаад, хамгаалалтын хувцас, маск, бээлий өгсөн санагдаж байна. Нарантуул зах дээрээс замын унаанд өгч явуулдаг байсан. Олон удаа бага багаар бараа материал авч байсан. Д.А гэх хүнийг танихгүй.” гэх шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн хамгаалах хувцас хэрэгслийг хүлээн авсан өрхийн Эрүүл мэндийн төв, сумдын Эрүүл мэндийн төвийн холбогдох албан тушаалтнууд барааг нийлүүлсэн Э.П, Д.А нарт барааны үнийг шилжүүлсэн тухай хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон дансны хуулга бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Шүүгдэгч Б.Г-ын Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, “Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллагуудыг бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцан тайлагнах, Эрүүл мэндийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон дээд шатны бусад байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хянах, тайлагнах” албан тушаалын тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтын хүрээнд 2019 онд БНХАУ-ын Ухань хотод гарсан цар тахлын улмаас дэлхий нийтээр хүн төрөлхтнийг цочроосон маш их гарз хохиролтой короновирус цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар өгсөн ДЭМБайгууллага, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар зөвлөмж, тушаал шийдвэрийг биелүүлэх, Сүхбаатар аймгийн хэмжээнд цар тахлыг аль болох хохирол багатай даван гарах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, онцгой байдал үүссэнтэй холбоотой нийгмийн эрх ашиг, хүн амын эрүүл мэндийн төлөө тушаал даалгаврыг гүйцэтгэх албаны үүргээ биелүүлж буй дээрх үйлдлийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.       

         Тодруулбал: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, бусад этгээдэд ямар давуу байдал бий болгосон болохыг нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, энэ гэмт хэргийн тухайн шинж хангагдаагүй байхад Б.Г-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж шууд буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

1.2 Харин шүүгдэгч Б.Г-ын Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба тэрээр төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

гэрч Г.Г-ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би “М С” ХХК-д 2019 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Компанийн захирал  Нацагдоржийн А гэдэг хүн байдаг.  2020 оны 12 сард Эрүүл мэндийн газраас манай дансанд мөнгө орж ирсэн 13,300,000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн байсан. Энэ мөнгийг Г гэдэг хүн манай захиралд хэлээд энэ мөнгийг хийсэн байсан. Дансаараа оруулаад гаргаад өг гээд хийсэн байсан. Би зарлагын баримт гаргаад манай бараа зөрөх учир би өөр компаниас ижил тоо ширхэгтэй бараа баримт бүрдүүлж гаргасан. Энэ мөнгийг эрхлэгч М гэдэг хүнд өгсөн түүнийг цаашаа яаж  гаргасан талаар мэдэхгүй” гэх,

... “Тэр үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Г гэх хүн манай даргатай холбогдоод “танайхаас манайх руу нэхэмжлэх явуулчих, манай байгууллага танай компаниас эмнэлгийн хэрэгсэл авсан болж гүйлгээ хийгээд буцаагаад 13,302,000 төгрөгийг гаргуулаад авъя” гэж ярилцаад манай компаниас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 16,045,500 төгрөг бараа материал худалдан борлуулах нэхэмжлэлийг Эрүүл мэндийн газарт хүргүүлж, Эрүүл мэндийн газраас 2020 оны 12 дугаар сарын 21-нд 7,420,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 314,700, 5,057,700, 3,253,100 төгрөгийн гүйлгээнүүд хийгдсэн байсан. Үүнээс 1,748,800 болон 314,700 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 689,000 төгрөгийн бараа материал худалдан авч нийт 2,743,500 төгрөг болсон. Харин Эрүүл мэндийн газраас орж ирсэн нийт 16,045,500 төгрөг орж ирснээсээ бараа материал худалдан авсан 2,743,500 төгрөгийг хасаад 13,302,000 төгрөг үлдсэн. Уг үлдсэн мөнгөөр Эрүүл мэндийн газар нь бараа материал худалдан авсан гэж зарлагын баримт хуурамчаар үйлдсэн. Ингээд манай компанийн бараа материалын үлдэгдэл зөрөх учраас “С а” ХХК-аас бараа материал авсан болж нэхэмжлэх авч уг нэхэмжлэхийн дагуу компанийн данснаас 13,302,000 төгрөгийг гаргасан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Харин Г нь 13,302,000 төгрөгийг хэрхэн авсан талаар мэдэхгүй байна” гэх,

гэрч “М С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-гийн “Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Г хэдэн төгрөг зохицуулаад гаргаад өгөөч гэж хэлж байсан. Үүнийг нягтландаа хэлээд хэдэн төгрөг гаргаж байсан. Яг хэдэн төгрөг гаргаж өгсөн талаар санахгүй байж байгаад баримт хараад мэдсэн. Манай байгууллагаас 13,302,000 төгрөгийг гаргуулан авсан. Уг мөнгөн дүнд огт эм эмнэлгийн хэрэгсэл Аваагүй. Тэр үед Эрүүл мэндийн газрын дарга гуйсан болохоор зөвшөөрч мөнгө гаргаж өгсөн байх.” гэх,

гэрч “М С” ХХК-ийн чанарын менежер Г.М-ын “Тухайн үед манай “М С” ХХК-ийн нягтлан Г нь өөрийн найзын компани дээр орлого гаргасан. Тэр үедээ нягтлан Г өөрийн танил компаниасаа буцааж мөнгө авахдаа миний данс руу шилжүүлсэн. Би тус мөнгийг нэг хэсгийг нь Г руу, үлдэгдлийг нь 2 хэсэг хувааж Г.Г гэх хүний данс руу хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Би дансаараа мөнгө А-д хувьдаа ашигласан зүйл байхгүй. Манай дарга А надад дансаа өгчих, мөнгө орж ирэхээр нь өөр данс руу хийлгэнэ гээд Г болон Г нарын дансыг надад өгсөн, би хэлснийх нь дагуу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

“М С” ХХК-иас мөнгө шилжүүлсэн баримт, Эрүүл мэндийн газарт нийлүүлсэн барааны жагсаалт зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал болон хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1 Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд тус хуулийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаардаг бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т дээр дурдсан албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлжээ. Иймд шүүгдэгч Б.Г-ыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

“Албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт: сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг,

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчилжээ.

2.2. Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “М С” ХХК-ийн эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн бусдын данс руу мөнгө шилжүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...-ыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэж “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1  Шүүгдэгч Б.Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, боловч тэрээр гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих бүсийг Баруун-Урт сумаар тогтоох саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Гэм буруугийн хуралдаанаас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон 21,119,350 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмаар гаргуулж, улсын орлогод оруулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон хураан авсан зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Г-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү1213003745 дугаартай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Элит /Эко/ хороолол 26 тоотод байршилтай, 240 метр квадрат талбайтай, 2 давхар 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шийдвэрийг цуцлах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцож байгаа учир эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ гаргая гээд, шүүгдэгч эрүүл мэндийн шалтгаантай групптэй эмчийн хяналтад байдаг мөн бусдад учруулсан хохиролгүй тул улсын яллагчийн зүгээс санал болгосон нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж гэдгийг 2 жил болгож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж тогтоож өгнө үү” гэх саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “Шүүхээс гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар саналаа хэлье гээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн зүгээс ялын санал гаргасан. Өмгөөлөгчийн хувьд торгох ялыг санкцыг сонгож өгнө үү гэсэн саналтай. Өөрөөр хэлбэл 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох боломжтой байдаг. Иймд хамгийн доод хэмжээ буюу 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. нэмэгдэл ялын хувьд хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

3.2 Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч  шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзлээ.

          4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж шууд буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч О.Б “манай байгууллагад учирсан бодит хохирол байхгүй” гэж мэдүүлснээс гадна Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас гэм хортой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

5. Бусад асуудлаар:

5.1 Шүүгдэгч Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г-ын өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “...” хорооллын ... тоотод байрлах 240 метр квадрат талбайтай, 2 давхар 7 өрөө амины сууцыг прокурорын тогтоолоор битүүмжилсэн бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн тул уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Г-ыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Г-д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, түүнд авсан албадлагын арга хэмжээ хэрэгжих үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Г-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Г-ын өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “....” хорооллын ... тоотод байрлах 240 метр квадрат талбайтай, 2 давхар 7 өрөө амины сууцыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАННАВЧ