Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/00747

 

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/00747

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух Г овогт Б.У /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух Х овогт Г.Ө /РД:00000000/-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.У миний бие 2004 онд Г.Өтай танилцаж, 2006 оноос хамтран амьдарсан. Бид 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү У.Э, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бага хүү Ө.Э нар төрсөн. Г.Ө нь архи уудаг хүн бөгөөд энэ байдлаас болж бид зан харилцаа, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид миний бие Г.Өтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Г.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ө миний бие Б.Утэй 2004 онд танилцаж, 2006 оноос хамтран амьдарсан. Бид 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ авсан. Бидний амьдарч байх хугацаанд хүү У.Э 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, хүү Ө.Э 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Амьдарч байх хугацаандаа зан харилцаа, үзэл бодол зөрөлдөж, таарч тохирохгүйн улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Иймд тус тусдаа гэр бүлтэй болсон тул Г.Ө би Б.Утэй хамтран амьдрах боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Өд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Г.Ө нар 2004 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба с 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү У.Э, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүү Ө.Э нар төрсөн зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр .

Гэрлэгчид хоорондын зан харьцаа, үзэл бодлын тохиромжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон, хэн аль өөр хүнтэй амьдарч байгаа нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү У.Э, Ө.Э нарыг эх Б.Уийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү У.Э, Ө.Э нарыг эцэг Г.Ө нь тэжээн тэтгэх үндэстэй байна.

Хүү У.Эыг 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөний дараа эцэг Г.Ө нь байхгүй байсны улмаас эх Б.Уээр овоглон төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд зохигчид хэн аль нь хүү У.Эын эцэг нь Г.Ө болохыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр хүүхдийн эцгийг тогтоож шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 63 63.1.5 наар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гомбо овогт Батсүхийн У, Хотон овогт Ганбаатарын Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү У.Эын эцэг нь хариуцагч Г.Ө болохыг тогтоосугай.

 

3. 14 14.5 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү У.Э, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Ө.Э нарыг эх Б.Уийн .

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү У.Эыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Ө.Эг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Г.Ө нь тэжээн тэтгэсүгэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Өаас н 92.655 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

           

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР