| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/00366/И |
| Дугаар | 183/ШШ2020/00790 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2020/00790
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2020/00790 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .......... тоотод оршин суух О овогт Г.Э /РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух Б овогт Э.О /РД:0000000/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2011 онд Э.Отой танилцан үерхэж байгаад 2012 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, улмаар 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү О.А төрсөн. Хүү маань одоо 5 настай, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, эмээ, ээжийн асрамжид байдаг. Э.Отой хамт амьдрах хугацаанд ихэвчлэн таарамж муутай байсан бөгөөд ажил хийдэггүй, архи уудаг, архи уухаараа догшин ширүүн авир гаргадаг байсан тул хүүгээ 1 ой хүртэл хамт байж байгаад өөрийн ээж дээрээ очин тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд хүүгээ асууж сураглаж, эцгийнхээ үүргийг хэрэгжүүлж байгаагүй. Цаашид эргэн нийлэн хамт амьдрах хүсэлтэй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хуульд заасан хувь хэмжээгээр эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хүүхдийн асрамжийн хувьд хүүгээ би өөр дээрээ үргэлжлүүлэн асран хамгаална. Дундын өмч хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хамтын амьдралгүй болоод удаж байгаа энэ хугацаанд буцаж нийлэх талаар хэн аль нь идэвхгүй, хүсэлтгүй байгааг харгалзан үзэж эвлэрэх хугацаа өгөлгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хэлсэн үнэн. Би архи дарс уудаг байсан. Гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Э.О нар 2010 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба с 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү О.А төрсөн зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр .
Хариуцагч Э.О нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, агсам тавьж, догшин ширүүн ааш авир гаргадаг байсны улмаас гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан хүү О.Аг эх Б.Эгийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү О.Аг эцэг Э.О нь тэжээн тэтгэх үндэстэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 63 63.1.5 наар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О овогт Г.Э, Б овогт Э.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. 14 14.5 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү О.Аг эх Б.Энхутуяагийн .
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү О.Аг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.О нь тэжээн тэтгэсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Ооос н 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР