Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Сүрэнхорлоо,

Хохирогч Б.Г,

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Т.Р, А.Д, Б.Г, тэдний өмгөөлөгч Д.Зулаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллагдагч А.Д, Т.Р нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Ц-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000129 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун сумын .... дугаар багийн “....”-ийн .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт С-ийн Ц

Хоёр: Монгол Улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багт тоотод оршин суух үндсэн хаягтай,

одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “....”-ын .... тоотод түр оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т б овогт А-ийн Д

Гурав: Монгол Улсын иргэн, 19.... оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн “...”-ын ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1,  216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сар баривчлах ялаар,

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,152,000 төгрөгөөр торгох ялаар,

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, О овогт Т-ийн Р

Дөрөв: Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ... ажилтай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дугаар багт оршин суух үндсэн хаягтай,

одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн “....”-н ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Б-ын Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

1. Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Их өлгий” гэх газарт нутагладаг Д.О-ийн эзэмшлийн 5 тооны хонийг Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч Д.О-т 511,700 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан,

2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс А.Ц-ийн 3 тооны адуу буюу олон тооны малыг “Dayun” маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, бусдад 2,204,400 хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А.М-ын 26 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлж, бусдад 3,463,000 хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.О-г “идэшний үхэр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч С.О-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х.М-ыг “идэшний үхэр хямд олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Х.М-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан Мөнххаан сумын нутаг дэвсгэрт Э.И-аас “2,500,000 төгрөг зээлчих, маргааш буцааж өгөхдөө 300 мянган төгрөг нэмж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “бяруу худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Г.Б-т 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “хонь худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Г.А-т 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2 үйлдсэн,

 

2. Шүүгдэгч С.Ц, А.Д нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг “Ш” гэх газарт нутагладаг Д.Ц-ийн хашаанд хашсан хонь ямаанаас 3 тооны хонь, 2 тооны ямаа буюу 5 тооны бог малыг Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч Д.Ц-д 410,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 8 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг “Г м” гэх газарт нутагладаг Б.Г-ын эзэмшлийн 53 тооны бог мал буюу 51 хонь 2 тооны ямааг Т.Р-ийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогч Б.Г-д 5,713,400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан,

3. Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 тооны хургатай хонь буюу 30 тооны хонийг С.Ц А.Д нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулсан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,

4. Шүүгдэгч С.Ц Т.Р нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Т-ийн олон тооны буюу 35 тооны адууг Т.Р-ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Б.Т-д 33,255,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхээр завдсан,

5. Шүүгдэгч А.Д, Т.Р, С.Ц нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Т-ийн 15 тооны адууг Т.Р-ийн эзэмшлийн 4 мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Б.Т-д 14,511,550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хамт суугаа хүмүүсийн машиныг хэрэглэсэн. Явахыг нь би явж авсан. Мөнгөө хувааж авсан. Одоо бүх төлбөрийг би төлөх болоод байгаа. Хэн нь ч төлөөгүй. Хадлангийн ажил хийж зарим төлбөрөө төлсөн. Авсан мөнгөнийхөө хэмжээгээр хамт төлөөсэй гэж хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би С.Ц-ээс мөнгө аваагүй. Төхөөрч өгсөн адууныхаа мөнгийг л авсан. Сүүлийн 5 хонины хэрэгт оролцсон. Надад 150,000 төгрөг өгсөн. Худал мэдүүлэг өгч байгаа С.Ц-д гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч Т.Р шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 51 хонь, 2 ямаа нийт 53 тооны бог малыг 08 дугаар сарын 21-нд алдсан. Үүнээс 4 хонь, 1 ямааг амьдаар нь буцаан өгсөн. Нийт хохирол 5,713,000 төгрөгөөс амьдаар нь авсан 5 тооны малыг хасаад 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2230000000129 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч С.Ц мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед Сэлэнгэ аймагт О гэдэг хүнд “идэшний бяруу зарна” гэж хэлээд 800,000 төгрөг авсан. Тэгсэн тэр хүн мөнгөө буцааж авахаар болсон. Тэгээд мөнгөгүй байсан юм. Уг нь би энэ хохирогч О-ийг таньдаг юм. Тэгээд уулзаж 2-3 хонь гуйя гэж бодоод очсон. Намайг очих үед О-ийнх эзгүй байсан. Тэгээд намайг хонь эргүүлчхээрэй гэж хэлсэн. Тэгээд би хонь руу нь очоод 2 эр, 1 эм хонь машинд ачсан. Аймгийн төвд ирээд Г-ийн хашаанд хулгайлсан 3 хонио аваачиж амбаарт нь хийж орхисон. Тэгээд маргааш нь Г-ийн хашаанд нь ажиллаад махыг нь “Д г” махны газарт аваачиж 400,000 гаруй төгрөгөөр зарж борлуулсан.” гэх /1-р хх 77-78 дугаар хуудас/,

“2021 оны 10 дугаар сарын 20-ны үед миний танил Б надад ажлынхаа таньдаг хүнд “идэшний үхэр олж өгөөч” гэхээр нь О гэдэг хүнтэй холбож өгсөн. Би Од “1,000,000 төгрөгөөр шүдлэн үхэр олж өгнө” гэж хэлээд 800,000 төгрөг урьдчилж авсан. Энэ мөнгийг Г-ийн эхнэр Эгийн дансаар авсан. Энэ мөнгөнөөс би эхнэртээ 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Бийн эхнэр А-ий данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг бэлнээр аваад тоглосон байж магадгүй. Г 150,000 орчим төгрөг хэрэглэсэн байх.” гэх /1-р хх 144-145 дугаар хуудас/,

“2021 оны 10 дугаар сарын дундуур миний танил Б гэдэг хүн над руу утсаар ярьсан. Тухайн үед “манай ажлын нэг хүнд хямд идэшний үхэр олоод өгөөч” гэж надад хэлээд надад М гэдэг хүний дугаарыг өгсөн. Би М-тай утсаар холбогдож 1,200,000 төгрөгөөр идэшний үхэр олж өгөхөөр тохирсон. Тэгээд 2 удаагийн 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг Г-ийн эхнэр Эгийн дансаар авсан.” гэх / 1-хх 152-153 дугаар хуудас/,

“2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний танил ах Д “Машинтай хүн байна уу? Ойрхон явах ажил байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би найз Г-гээс морины ажил хийгээд өгье” гэж хэлээд машиныг нь авсан. Тэр өдрөө 11 цагийн үед аймгаас гарсан. Д надад “эмнэлгээр явж байгаа, мөнгөний хэрэг байна, ойрхон гараад ирье” гээд “Дорнод явдаг замаар зүүн хойшоо явъя” гэж хэлсэн. Тэр заасан замаар нь 20 км орчим явсан байх, тэгсэн замын баруун талд 2 айл байсан. Тухайн үед хонь хашаатай байгаа харагдсан. Айл нь эзгүй байхаар нь бид 2 очоод хотноос 3 эм хонь, 2 борлон аваад машины ард нь хийгээд аймаг руу буцсан. Аймгийн төвд рүү Д-ийн хашаанд нь хулгайлсан 5 хонь, ямаагаа буулгаад үлдээсэн. Тэгээд маргааш үдийн үед Д над руу утсаар залгаад нөгөө хулгайлсан хонь, ямаагаа зарж чадаагүй байгаа талаар хэлээд “авах хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь өөрийнхөө амьдарч байгаа хашааны эзэн Б гэдэг ахад “Таньдаг хүн минь 3 хонь, 1 борлон зарна” гэж хэлээд Б ахад Дийн хашааг зааж өгөөд явсан. Д 1 борлонг нь алдсан гэж надад хэлсэн. Д надад орой 180,000 төгрөг бэлнээр өгсөн.” гэх /2-р хх 10-11 дүгээр хуудас/,

“Би өдрийг нь сайн санахгүй байна, миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сарын эхээр байх гэж бодож байна. Тухайн үед Б махны үйлдвэрийн эзэн Ж гэх ахаас хурга цуглуулж өгөхөөр 5,000,000 төгрөг авсан. Тэгээд найз Г, М гэх хүмүүстэй Мөнххаан суманд хурга авахаар очоод тэр мөнгөөр нь 1,500,000 төгрөгөөр мөрийтэй тоглоод үрсэн. Тэгээд хурга авах мөнгө дутахаар нь И-аас 2,500,000 төгрөг авсан. Тэгээд эргүүлж мөнгийг нь өгөөгүй. Хурганы наймаа хийж явж байгаа талаараа хэлсэн. И энэ талаар мэдэж байсан. Урьд шөнө хамт бас тоглосон. Тэгээд хүний мөнгөнөөс тоглоод алдчихлаа гэдгээ хэлсэн. Тэгээд маргааш нь 300,000 төгрөг нэмээд өгье гэж хэлж авсан.” гэх /2-р хх 61-62 дугаар хуудас/,

“Манай найз Г Бтэй нэг нутгийнх юм билээ. Тэгээд Б-ийг мал авч байгаа гэж надад хэлсэн. Би Б-ийн дугаарыг найз Г-оос авч “өөрөө бяруу зарна” гэж ярьсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард 2 бяруу зарна гэж хэлээд 900,000 төгрөг авсан. Үүнээс хойш 1 сарын дараа Б өөрөө над руу “дахиад эр бяруу хэрэгтэй байна” гэхээр нь “тэгье” гээд нэмж 500,000 төгрөг авсан. Ингээд би Б-ээс нийт 1,400,000 төгрөг авсан. Гэхдээ би энэ Б гэдэг хүнтэй ярихад мөн А гэдэг хүн “хонь авна” гэхээр мөн 1,200,000 төгрөг “хонь зарна” гэж авсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард Б-ийн бярууны 900,000 төгрөгийн хамт А-ын 1,200,000 төгрөг цуг манай эхнэрийн данс руу орсон байсан. Тухай үед эхнэрийнхээ хуримын бөгж, ээмэг, гинж зэргийг “Х-ын б” ломбардад 800,000 орчим төгрөгт барьцаанд тавьсан байсан. Тэгээд хүү, мөнгө нэхэгдээд Б-ээс авсан мөнгөөрөө барьцаанд тавьсан эхнэрийнхээ ээмэг, бөгж, гинж зэргийг авсан юм.” гэх /2-р хх 111-112 дугаар хуудас/,

“Би тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөртэй байсан. Одоо ч гэсэн 19,000,000 төгрөгийн төлбөртэй байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэрээс миний төлбөр нэхэгдээд байсан. Тэгээд манай ээжийн талын хамаатан гэдэг хүнтэй 2021 оны 05 дугаар сарын сүүлээр холбогдож, өөрийн төлбөр мөнгөний асуудалтай байгаа талаар ярьж, “хэдэн төлөг өгөх боломж байна уу” гэж хэлж байсан. Тэгээд А-ыг төлөг авч байна гэхээр нь Баатар ахаас “Энд хүн төлөг авч байна, би мөнгийг нь аваад шүүхийн шийдвэрт мөнгийг нь өгье, та очихоор нь төлгийг нь өгчих үү” гэж хэлсэн. Баатар ах зөвшөөрөөд “хэзээ, хаанахын ямар хүн ирж авах юм, аваачиж өгч чадахгүй шүү” гэж байсан. Тэгээд А-аас эхнэрийнхээ дансаар 2 удаа нийт 2,400,000 төгрөг авсан юм.” гэх /2-р хх 145-146 дугаар хуудас/,

“Би 2019 онд хурим найраа хийхдээ Г-д “унагатай гүү өгнө” гээд 1,500,000 төгрөг зээлсэн байсан. Боломж бололцоо олдохгүй байсаар өгч чадаагүй. Тэгээд 2021 оны 05 дугаар сард эмээгийн адуунаас Г-д унагатай гүү барьж өгье гэж шийдээд Эрдэнэцагаан сумын “Х г”, “Д” гэх газар нутаглаж байсан эмээгийнх рүү очсон. Би эмээтэйгээ бол уулзаагүй. Тэгээд дүү Д-оос мотоциклыг нь гуйж аваад эмээгийн адуугаар орсон. Тэгээд яаж хүний мөнгө аваад 2 жил болоод унагатай гүү өгөх вэ гэж бодоод эмээгийн адуунаас ногоон гүү, ягаан байдас, хонгор даагыг барьж өгье гэж шийдсэн. Тэгээд Д-оог гуйгаад мотоциклтой нь тэдний хойхон байдаг хашаатай балгас руу тууж оруулаад тэр 3 адууг барьж Г-д ачиж явуулсан. Доржоо манай эмээгийн адууг мэднэ. Тэгээд намайг эмээгийнхээ адууг авч байна гэж бодсон байх. Тэрнээс эмээд хэлэлгүй хулгайлж байгаа гэж ойлгоогүй байх.” гэх /2-р хх 230-231 дүгээр хуудас/

“2021 оны 08 дугаар сарын 20-ны үед байсан. Би өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн өрөө дарах гээд ойрхон газраас хулгай хийе гэж бодсон. Тэгээд Р-ид “хөдөө яваад ирье” гэж мотоциклыг нь авсан. Гэхдээ Р-ид бол хулгай хийх гэж байгаагаа би хэлээгүй. Тэгээд аймгийн төвөөс 20 км орчим яваад бэлчээрт 700-800 гаруй тооны хонь байгааг харсан. Харахад хонь хариулж байгаа хүн харагдахгүй болохоор  нь тухайн хониноос тастаад аймгийн төв рүү хөөсөн. Тэгээд аймгийн зүүн хойно 10 км орчим зайд айлын хаваржаа бололтой эзгүй хашаатай таарсан. Тухайн үед өдөр гэгээтэй байсан. Тэгээд нэлээн халуун байсан болохоор хонь явж өгөхгүй байсан. Тийм болохоор тэр эзгүй хашаанд хашиж орхиод орой харанхуй болохоор ирж авъя гэж шийдсэн. Тэгээд хонио хашиж үлдээгээд аймгийн төв рүү явсан. Гэрээрээ ирээд орой харуй бүрий болж байхад Д-тэй уулзаж “хонь тууж байгаа юм, ганцаараа болохоор явахгүй байна, мотоцикл бариад өг” гэж гуйгаад авч явсан. Тэгээд нөгөө хонь хашсан газраа очиход  хонинууд бүгд байж байсан. Тэгээд тэндээс О-ийн хонинд аваачиж нийлүүлье гэж шийдээд тэндээсээ О-ийнх рүү туусан. Шөнө 03-04 цагийн үед О-ийн хотонд очиход гэрийнх нь гадна туусан хонио үлдээж орхиод Дийн хамт гэрт нь орж унтсан. Өглөө нь сэрээд би От “Хөгшин нь хүнд өгөх хонь Эрдэнэцагаанаас тууж ирлээ, хэдхэн хонуулаад авъя” гэж хэлээд О-ийн хонинд нь нийлүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа аймгийн төвөөс машинтай очиж 10 хонь, 1 ямаа ачиж ирээд хашаандаа махалж, Д надад зарж өгсөн. Дараа нь Г-тэй очиж 15 хургатай хонь буюу 30 толгой хонь ачиж Мөнххаан сум руу аваачиж зарсан. Мөнгийг нь Г авсан. Би тэр мөнгөнөөс 200,000 төгрөг авсан. Мөн аавынх нь мотоциклыг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн мөнгийг Г авсан. Тэгээд үлдсэн хонийг нь би өөрөө зөөгөөд дуусгасан. Харин үүнээс От үлдсэн 1 ямааг нь өгсөн. Мөн Мөнххаан руу явуулсан хониноос 2 хургатай нь сольж авч үлдсэн.” гэх /3-р хх 94-95 дугаар хуудас/

“Шүүхийн шийдвэрийн өр нэхэгдээд надад мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд Р-ийг “мотоциклтойгоо Эрдэнэцагаан сум руу хамт яваад өг” гэж гуйж авч явсан. Аймгийн төвөөс гарахдаа би Р-ийн мотоциклыг унаж гарсан. Харин Р ард сууж явсан. Аймгийн төвөөс 17 цагийн үед гарсан шиг санаж байна. Тэгээд Эрдэнэцагаан сумын төвд 22 цагийн үед очсон. Сумын баруун урдхан Туулайхүүгийн адуу байдаг гэдгийг би мэддэг. Тэгээд тэр адуунд нь очсон. Тэнд байсан саарал азаргатай 30 гаруй тооны  адууг аймаг руу эргүүлж туусан. Энэ үед Р надад “Хүний олон адууг болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Би Р-ид “мөнгө цаасны хэрэг байгаа юм” гэдгээ хэлж, бид 2 тэр адууг мотоциклтой аймгийн төв рүү туусан. Миний барагцаалж байгаагаар 70-80 орчим км туусан. Тарган адуунууд байсан учраас ганц нэг нь явахгүй болж эхлэхээр нь тэр чигт нь хаяад аймгийн төв рүү буцаж ирсэн. Тэгээд Р гэртээ үлдсэн. Маргааш өглөө нь нөгөө адуу үлдээсэн газар луугаа явах гээд Р руу очиход “явахгүй” гээд үлдсэн. Тэгэхээр нь би Д рүү очоод “ойрхон яваад ирье” гэхэд “хөл гар өвчтэй байгаа явж чадахгүй” гэсэн. Тэгэхээр нь би Р-ийн мотоциклтой ганцаараа нөгөө адуу үлдээсэн газар луугаа ирэхэд байхгүй байсан.” гэх /3-р хх 196-197 дугаар хуудас/

“2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед Д-ийн хамт Эрдэнэцагаан сумын нутаг “Х г” гэдэг газар байдаг ээжийнд нь очсон. Тэндээ 4-5 хоносон. Тэгээд мөн шүүхийн шийдвэрийн өр зээлтэй учраас ойр хавиас нь хэдэн хонь хулгайлж аймаг руу машин дуудаж ачиж авч явъя гэж шийдсэн. Тэгээд явахынхаа өмнөх шөнө нь тэдний аргамжаатай байсан морийг нь унаад гэрээс нь урагшаа 2-3 км газар явж Мын хот руу очсон. Тэгээд хониноос нь 20 гаруй тооны хонь тастаад Дийн ээжийнх рүү буцаж тууж ирээд хашаанд хашсан. Тэгээд унтаж амарсан. Маргааш өглөө босоод Г-ад “М-ын хониноос шөнө тастаад аваад ирсэн, машин дуудаад ачуулъя, тэр болтол танай хонинд нийлүүлье” гэхэд Г “айл саахалт хүмүүс, юу яриад байгаа юм. Би хониндоо нийлэхгүй” гээд зөвшөөрөөгүй. Би тэгээд Ганбатыг адуундаа мордсон хойгуур нь хашсан хонио хонинд нь нийлүүлсэн. Ингээд аймаг руу хэн билээ одоо нэрийг санахгүй байна, нэг ах руу яриад “хөлсийг нь өгөөд мал ачиж явъя” гэж дуудсан. Аймгаас дуудсан унаа үдийн үед гарсан. Би орой 17 цагийн үед Ганбатын хониноос хулгайлсан хонио ялгаж хашаад байж байхад Ганбат ирсэн. Би Ганбатад “унаа дуудсан” гэдгээ хэлсэн. Тэгээд унаагаа амдахаар зам руу явахад дуудсан машин намайг асуугаад өөр явсан байсан. Намайг буцаад ирэхэд нөгөө аймгаас дуудсан унаа ирсэн байсан. Харин Г, Д нар миний хашсан хонийг гаргаад гэр лүү нь чиглүүлээд хөөсөн байсан. Тэгээд би аймгаас дуудсан машинтайгаа аймаг руу буцсан.” гэх /4-р хх 64-65 дугаар хуудас/,

“Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна. Аймгийн төвөөс хүргэн ах Т.Р-ийн хамт Эрдэнэцагаан суманд очоод тус сумын 2 дугаар баг “Ц”-ны баруун урд талд байх голын ойролцоо бэлчиж байсан 12 тооны тууран тамгатай азаргагүй адууг Т.Р-ийн хамт тухайн хүний цэнхэр өнгийн улсын дугааргүй “Dayun” маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү хөлөөр нь тууж ирсэн. Тэгээд адуунуудыг хөлөөр нь туусан учраас замдаа 1 хоноод аймгийн төвд ирсэн. Аймгийн төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 20 гаруй км-т байх Сүхбаатар сумын 5 дугаар баг “Ө” гэх газарт тухайн адуунуудыг хурааж хашиж байгаад 6 тооны адууг махалж “Д г” нэртэй бойнд 5 адууны махыг, 1 адууны махыг нь “Зүүн бүс худалдааны төв”-д байх Б гэх хүнд зарсан. Арьс шир толгойг нь хог нь дээр хаясан. Уг 6 удааг нядлахдаа найз Бээс “3 адуу ачаад өг” гэж гуйгаад тухайн хүний машинтай хүргэн ах Р бид гурав “Ө” гэх газраас хүргэн ах Р-ийн аймгийн төвд байх гэрийн хашаанд буулгаж тус 3 тооны адууг нядлаад А.Д бид хоёр тухайн 3 адууны махыг бойнд өгч зарахад 2,300,000 төгрөг болсон. Тэгээд Бэд унааны хөлс гээд 100,000 төгрөг өгсөн. Б нь тухайн адууг хулгайн мал гэж мэдээгүй. Үлдэгдэл мөнгийг би өөрөө авсан. Р өмнө нь надад өртэй байсан учраас тухайн мөнгөнөөс ямар ч мөнгө өгөөгүй. Тэр өдрөөс 2 хоногийн дараа шиг санаж байна, “Ө” гэх газраас дахин 3 тооны адууг Баатарцогт гэх хүний машинд Д бид гурав ачаад манай гэрийн хашаанд буулгаж нядалсан. Баатарцогт гэх хүн нь ойр зуур хөлсөөр явдаг хүн учраас Д хүргэн ах бид хоёрыг хулгайн мал ачаад авч явж байгааг мэдээгүй. Тухайн 3 адууны махыг Д ах аваад нэг адууны махыг “Зүүн бүс худалдааны төв”-д нөгөө хоёрыг нь “Д г” бойнд зарсан. Тухайн 3 адууны мөнгө нь хэдэн төгрөг болсон гэдгийг нь мартсан байна. Ямар ч байсан Р-ид 600,000 төгрөг, надад 800,000 төгрөг өгсөн. Өөрөө хэдэн төгрөг авсан гэдгийг мартсан байна. Хамгийн гол асуудал нь уг хэрэгт хүргэн ах Р, үеэл ах А.Д бид гурав оролцоотой бөгөөд бусад хүмүүс нь уг хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Бид гуравт өөрийн гэсэн унаа байхгүй байсан учраас таньдаг мэддэг хүмүүсээ гуйж байгаад хүмүүсээр хүргүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин үлдсэн 6 тооны адууг тухайн газраас алдсан. Уг асуудлын дараа дахин Эрдэнэцагаан суманд очиход тухайн 6 тооны адуу тус голын ойролцоо бэлчиж байхыг харсан.” гэх /5-р хх 67-68 дугаар хуудас/

  • Шүүгдэгч Т.Р мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 20-ны үед Баруун-Урт сумын төвд байдаг гэртээ байж байхад үд өнгөрч байхад Ц ганцаараа манайд ирсэн. Тэгээд намайг Эрдэнэцагаан сум руу яваад өгөөч гэж гуйсан. Бид 2 үд өнгөрч байхад миний мотоциклтой Эрдэнэцагаан сум руу гарсан. Мотоциклыг Ц жолоодож явсан. Бид 2 Эрдэнэцагааны төв замаар явсаар байгаад Эрдэнэцагаан сум руу орсон. Гэхдээ сумын төв рүү ороогүй, сумын баруун талаар урагшаа гарсан. Эрдэнэцагаан сумын баруун урд талд ойрхон саарал азаргатай 30 гаруй тооны адуу байсан. Тэгсэн тэр адуу руу Ц очсон. Би Ц-ээс “юун адуу юм” гэж асуухад “Энэ адуунуудыг хойшоо тууя” гэж хэлсэн. Би Ц-д “болж байгаа юм уу” гэж хэлэхэд “зүгээрээ, дараа асуудал гарвал би даана” гэсэн. Бид 2 тэр саарал азаргатай 30 гаруй тооны адууг аймгийн төв чигтэй туусан. Эрдэнэцагаан сумын төвөөс миний багцаалж байгаагаар 100 гаруй км туусан байх. Тэгж туугаад явж байхад нэг гүүнийх нь хамраас цус гараад, адуунууд нь ер нь цуцаад явахаа байсан. Тэгээд тууж чадахгүй болохоороо тэнд нь орхиод Ц бид 2 Баруун-Урт сум руу ирсэн. Маргааш нь Ц манайд ирээд “нөгөө үлдээсэн адуу руугаа явъя” гэхээр нь би ер нь “дэмий” гэж бодоод яваагүй. Тэгсэн Ц “би тэгвэл Д-тэй явлаа” гээд манайхаас миний мотоциклыг аваад явсан. Яг Д-тэй явсан эсэхийг нь мэдэхгүй. Маргааш нь Ц ирээд “нөгөө газар луугаа очсон, адуугаа хайгаад олоогүй ” гэж хэлсэн.” гэх /3-р хх 189-190 дүгээр хуудас/

“Хадам дүү С.Ц нь надтай уулзаад надад хэлэхдээ “ахаа би өрөнд орсон, хоёулаа Эрдэнэцагаан сум руу ахын адуунаас адуу ачиж ирье, тэгэхгүй бол шоронд орох гээд байна” гэхээр нь тухайн хүнд туслах зорилгоор С.Ц-ийн хамт 2021 оны 09 дүгээр сард аймгийн төвөөс Эрдэнэцагаан сум руу явсан. Эрдэнэцагаан сумын төвд очоод тус сумын 2 дугаар баг “Цагаан овоо’’-ны ертөнцийн зүгээр баруун урд талд байх голын ойролцоо бэлчиж байсан 12 тооны тууран тамгатай азаргагүй адууг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү хөлөөр нь авч явахдаа замдаа нэг хоноод аймгийн төвд ирсэн. Тухайн адуунуудыг хөөгөөд замдаа явж байхдаа С.Ц “энэ манай ахын адуунууд биш, энэ хулгайн адуу” гэхээр нь би “янз бүрийн асуудал гарвал чи өөрөө даана шүү, би чамд харин туслаад өгье” гээд тухайн адуунуудыг хөөж аймгийн төвд авч ирсэн. Тэгээд би тухайн адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдээд аймгийн төвд ирээд гэртээ буугаад үлдсэн. С.Ц-г адуу хулгайлаад аймгийн төвд ирсэн талаар хэнд ч хэлээгүй. Тэгэхэд С.Ц миний мотоциклыг унаад тэр адуунуудыг хөөгөөд аваад явахаар нь би гэртээ бууж үлдсэн. Тухайн адуунуудыг Сүхбаатар сумын 5 дугаар баг “Ө” гэх газарт авч очих талаар хэлсэн. Тэр өдрийн маргааш нь аймгийн төвөөс С.Ц машин хөлслөөд 12 адуунаас 3 адууг манайд авч ирээд, 3 тооны адууг С.Ц, А.Д бид гурав хамдаа нядалсан. Тэгээд С.Ц “үеэл ах Дийн хамт адуунуудынхаа махыг авч явж “Д г” бойны газарт өгсөн” гэж надад хэлсэн. Хэдэн төгрөг болсон талаар хэлээгүй, надад мөнгө өгөөгүй. Махыг өгсөн өдрийн маргааш билүү нөгөөдөр нь С.Ц найз Б гэх хүнийг “адуу ачаад өг” гэж гуйгаад С.Ц, Б бид гурав “Ө” гэх газраас 3 тооны адуу ачаад С.Ц-ийн гэрийн гадаа буулгаад дахин нядалсан. С.Ц нь махаа аваад явсны дараа удалгүй ирээд надад бэлнээр 600,000 төгрөг өгөхөөр нь би мөнгийг өөрийн хувийн хэрэглээндээ хэрэглэсэн. Би С.Ц-тэй 2 удаа гурав, гурван адуу ачиж ирсэн. Хулгай хийсэн адуунаас 6 адуу үлдсэн. Сүүлд С.Ц үлдсэн 6 адуу алга болсон талаар надад хэлсэн. 12 тооны адуу нь бүгд тууран тамгатай, азаргагүй адуунууд байсан. Харин Д, С.Ц-ийн бид гурвын махалсан адууны 4 адуу нь бүдүүн морь, 2 адуу нь шүдлэн үрээ байсан. Бүгд ижилхэн тамгатай байсан.” гэх /5-р хх 83-85 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 14-ний орой Ц ирээд “манай найзынх руу яваад ирье” гэж надаас гуйсан. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Тэгсэн маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед машинтай ирээд “найзынх руу яваад  ирье” гэхээр нь машинтай юм чинь хань болоод яваад ирье гэж бодоод Ц-тэй хамт явсан. Аймгийн төвөөс Дорнод аймаг руу явдаг замаар явж байхад “Цайрт минерал” ХХК-ийн уурхайн зүүн хойд талд айлд очсон. Очиход айл нь хүнгүй байсан. Ц “тэр айлын хониноос хонь авъя” гэж надад хэлэхээр нь “би хариуцахгүй, оролцохгүй шүү” гэж хэлээд машинаас буугаагүй. Тэгсэн Ц тэр айлын хониноос 3 хонь, 2 ямаа барьж машинд хийгээд аймгийн төв рүү буцсан. Аймгийн төвд ирээд нөгөө хонь, ямаагаа манай хашаанд үлдээсэн. Тэгсэн 1 ямаа нь зугтаад алга болсон. Манай хашаанд 3 хонь, 1 ямаагаа тушиж үлдээсэн. Маргааш нь Ц-гийн хашаанд байдаг Б гэдэг хүн ирээд 410,000 төгрөгөөр худалдаж аваад, мөнгийг нь надад өгсөн. Би энэ мөнгөнөөс 150,000 төгрөг өрөндөө бодож авсан. Үлдсэн мөнгөнөөс Ц-гийн эхнэрт 110,000 төгрөг өгсөн. Өөрөө “манай эхнэрт аваачаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд үлдсэн мөнгийг нь Ц-д өгсөн.” гэх /2-р хх 18-19 дүгээр хуудас/,

“Би “Ганц мод” гэдэг газраас хулгай хийгээгүй ээ. Учир нь тухайн үед С.Ц орой харанхуй болсон байх үеэр намайг “мотоциклтой яваад хонь туулцаад өг” гэж гуйсан. С.Ц мотоцикл жолоодоод би ард нь суугаад Баруун-Урт сумаас Сүхбаатар сум руу явдаг замаар зүүн хойшоо явсан. Хэсэг явж байгаад айлын хаваржаа бололтой блокон хашаатай саравчинд ирсэн. Тэр саравчинд 50 гаруй тооны хонь хашсан байсан. Тэр хонийг С.Ц надад “О-ийнх рүү тууна” гэхээр нь хамт туулцсан. Шөнө бараг үүрээр шахуу О-ийн гэрт ирсэн. Хонио гадна нь үлдээгээд Ц бид 2 О-ийнд орж амарсан. Маргааш өглөө нь О-ийн хонинд тууж авч ирсэн хонио нийлүүлээд аймгийн төв рүү Ц-тэй хамт ирсэн. Тэр саравчинд очоод өөрөөс нь ямар учиртай хонь болохыг нь асуухад Ц надад “айлын хониноос тастаад авсан юм. О-ийнх рүү туугаад өг” гээд гуйгаад байхаар нь хонь  тусалсан.” гэх /3-р хх 103-104 дүгээр хуудас/

“2021 оны 09 дүгээр сарын эхээр би Эрдэнэцагаан суманд мотоциклтой явж байгаад хөлөө хугалаад аймгийн төвд ирээд Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад С.Ц намайг эргэж ирээд “надад мөнгөний хэрэгтэй байна” гэхээр нь 250,000 төгрөг зээлж байсан. Тэр мөнгийг бэлнээр өгсөн. “Манай эхнэр, хүүхдийн бие нь өвдөөд мөнгөний хэрэг гараад байна” гээд зээлж авсан. Эмнэлгээс гараад байж байхад С.Ц Р-ийн гэрт дуудахаар нь очиход С.Ц, Р нар нь адуу нядалж байсан. Ямар ч байсан 2 тооны адуу нядалсан байсан. С.Ц-ээс ямар учиртай адуу ажиллаж байгааг асуухад “чимээгүй бай, энэ Эрдэнэцагаан сумын урдаас хулгайлсан адуугаа нядалж байна” гэсэн. Тэгэхээр нь С.Ц-д “наад адуунуудаа борлуулаад надаас зээлсэн мөнгөө өгөөрэй” гэж хэлээд явсан. Би С.Ц, Р нарын малын хулгай хийсэн талаар мэдсэн. Би тухайн үед очихдоо такситай очсон.  Тэнд С.Ц, Р бид гурваас өөр хүн байгаагүй. Маргааш нь билүү нөгөөдөр нь С.Ц намайг гэртээ дуудсан. Тэгээд бид хоёр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг “Алтай” гэх газарт байх О гэх айлын хаваржаанд очсон. Тэр хаваржаанд 9 тооны адуу хашсан байсан. Тэр газар луу С.Ц-тэй хамт явахдаа хэнтэй хамт явсан гэдгээ мартсан байна. Ямар ч байсан “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсныг санаж байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна. О гэх айлын хаваржаанд хашсан байсан адуунуудаас 3 тооны адууг С.Ц-ийн хамт машиндаа ачаад С.Ц-ийн гэрийн хашаанд буулгасан. Тэгээд Ц Р-ийг дуудаж 3 тооны адууг тэнд нядалсан. Адууны махыг нь аймгийн “Д г” гэх бойнд өгөөд мөнгийг нь миний дансанд хийлгээд С.Ц миний картыг аваад явсан. С.Ц, Р нар нь хулгай хийсэн адууны махны мөнгийг өөрсдөө авсан. Надад ямар ч мөнгө өгөөгүй. Гэмт хэрэг үйлдээд олсон орлого юунд ашигласан талаар мэдэхгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх /5-р хх 98-100 дугаар хуудас/

  • Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би өнгөрсөн оны буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуримаа хийсэн. Хурим хийхээс өмнө бэлтгэл ажил гээд мөнгөний хэрэг нэлээдгүй гарсан. Би 2019 онд Ц-г хурим найраа хийхэд өөрийнхөө “Prius 20” маркийн автомашиныг зарж, 5,000,000 төгрөг Ц-д өгсөн. Энэ мөнгөний оронд хургатай хонь авахаар тохирсон байсан боловч надад тухайн үед нэг адуу өгөөд, өөр тооцоо хийгээгүй байсан. Тэгээд хурим найр болох гээд Ц-д энийгээ сануулсан. Тэгсэн харин Ц надад “аймгаас хойшоо “Ө” гэдэг газар О-ийнд хэдэн хонь байгаа, тэрийг очоод ав” гэж надад хэлсэн. Тэгээд өөрийн хүргэн ах Түмэнжаргалыг гуйж Ц-гийн хамт О-ийнх рүү 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр очиж 15 хургатай хонь авсан. Эдгээр 15 хургатай хонийг Мөнххаан сум руу авч очиж Ч гэдэг ченжид  хургатай хонийг 140,000 төгрөгөөр бодож өгсөн шиг санаж байна. Ямар ч гэсэн миний өөрийн ХААН банкны 5640065349 дугаартай дансаар 2,100,000 билүү 2,150,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 900,000 төгрөгийг нь би авсан. Хүргэн ах Түмэнжаргалд 120,000 төгрөгийг мал ачсан хөлсөнд өгсөн. Үлдсэн мөнгөнөөс нь Ц манай аав Батжаргалаас “500,000 төгрөгөөр мотоцикл авна” гээд миний дансанд үлдээж, би АТМ-ээс бэлнээр Ц-д авч өгсөн. Тэр үед найр болох гэж байсан болохоор аавын мотоциклын 500,000 төгрөгийг би хэрэглэсэн. Ц харин надтай цуг Уулбаян сум руу манай аавынх руу очиж мотоциклоо авсан. “Мөнгө хэрэгтэй байна” гэж өрөө нэхсэн. Тэгсэн Ц надад “О-ийнд хэдэн хонь байгаа тэндээс ирээд аваарай” гэж надад хэлсэн. Ер нь О-ийнд хэдэн хонь байгаа, очоод аваарай” гэхээр нь буруу гарын юм гэдгийг нь мэдсэн.” гэх /3-р хх 113-115 дугаар хуудас/
  • Хохирогч Д.О-ийн мэдүүлсэн: “Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “И-Ө”  гэх газарт мал маллаж амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сум руу айлын найранд орохоор гэрээ эзэнгүй орхиод явсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө эрт гэртээ ирээд хашаатай байсан хонио гаргаад тоолж үзэхэд 3 тооны хонь дутсан байсан. Уг хонинууд нь зөв чих тайранхай, буруу чих араасаа ухам имтэй, 2 эр, 1 эм хонь байсан юм. Би алдсан байж магадгүй гэж бодоод эрээд олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би 2 тооны эр хонь, 1 тооны эм хонь алдсан. Би алдсан хонио эр хонь 250,000, эм хонь 200,000 нийт 700,000 төгрөг нэхэмжилнэ. /1-р хх 9-10 дугаар хуудас/

“С.Ц миний хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /1-р хх 13 дугаар хуудас/

  • Хохирогч С.О-гийн мэдүүлсэн: “Миний хувьд тухайн 3 иргэнийг огт таньж мэдэхгүй. Манай нөхөр Ц.Х нь С аймгийн Е суманд байх “Б т е г” ХХК-д жолоочийн ажил хийдэг. Х.Б, Б.Г нар нь манай нөхөртэй хамт “Б т е г” ХХК-д хамт ажилладаг юм байна. С.Ц гэх иргэнийг бол танихгүй, Сүхбаатар аймгийн хүн гэдэг талаар мэдэж байна. Х.Б гэх хүн манайх идэшний махаа авах гэж байгаа талаар дуулаад манай нөхөрт “манай ах Сүхбаатар аймагт идэшний мал зардаг” гэж хэлж зуучилж өгсөн байсан. Тэгээд нөхөр Сүхбаатар аймгийн С.Ц гэх иргэнтэй холбогдож идэш авах талаар ярилцаж шүдлэн үхэр 1,000,000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 800,000 төгрөг өгч, идшээ аваад үлдсэн 200,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. С.Ц гэх иргэн нь Э дугаарын утаснаас “Цагаанаа байна, ах энэ данс руу хийчих, ... Э гэж байгаа, дүү нь хөдөө явах гэж байгаа шүү” гэж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 32 минутад манай нөхрийн ... дугаарын утсанд мессеж ирсэн. Манай нөхөр өөрийн “Голомт” банкны ... тоот данснаас ХААН банкны ... тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхэд Э гэж гарч ирж байсан. ... тоот ХААН банкны данс нь Г гэх иргэний эхнэр болох Э гэх иргэний данс байсан. Манайх идшээ “2021 оны 11 дүгээр сард хүйтрэхээр авна” гэж ярилцаж тохирсон байсан. Тэгээд мөнгөө шилжүүлсний дараа 2021 оны 11 дүгээр сард идэш явуулахгүй, залгаж ярихаар “завгүй байна, хөдөө байна, ажилтай байна, ажил явдал гарсан” гэж 2 удаа хэлж байсан. Заримдаа утас нь холбогдохгүй болсон. Х.Бийн утас нь мөн холбогдохгүй болсон. Тэгэхээр нь би Э дугаарын утас руу залгаж ярихад хөгшин эрэгтэй хүн авсан. Би “таны энэ дугаараас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мессеж ирсэн. Цагаанаа байна. Ах энэ данс руу хийчих. Дүү нь хөдөө явах гэж байгаа шүү” гэж мессеж ирсэн талаар асуухад “би мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “та Цагаанаа гэх хүнийг таньдаг юм уу” гэхэд “би сайн танихгүй дүүгийнхээ гэрт очиход утас гуйж авч байсан, мессеж бичсэн талаар би мэдэхгүй байна” гэж ярьж байсан. Тэгээд би Цагаанаагийн эхнэр Мөнхцэцэг гэх эмэгтэйн 99486696 дугаарын утас руу залгаж ярихад “би мэдэхгүй, ... дугаарын данс нь Б.Г-гийн эхнэр Э гэх эмэгтэйн данс” гэж байсан. Тэгээд “Ц, Г түүний эхнэр нийлж мөнгийг чинь авч идсэн байна. Надад мөнгө байна, гэхдээ би өөрөө авч хэрэглээгүй болохоор өгч чадахгүй” гэж ярьсан. 2022 оны 01 дүгээр сарын эхээр би Цагаанаатай холбогдож яриад “мөнгөө авъя” гэхэд “дансаа явуулчих эгчээ, би хүнээс зээлээд хийх гэж байна” гэхээр нь би дансаа явуулахад мөн л адил алга болсон. Утсаа авахгүй болохоор нь эхнэр лүү нь залгахаар “би мэдэхгүй” гэж ярьсаар одоо хүрсэн тул цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр өөрийн “Голомт” банкны ... тоот данснаас ХААН банкны ... тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө буцааж авмаар байна. Мөн тухайн мөнгөний хүү болгож 200,000 төгрөг нэмж авна. Тухайн хүний үйлдлээс болж өвөл идэшгүй өнжсөн зэрэг олон асуудал Трсан.” гэх /1-р хх 92-94 дүгээр хуудас/
  • Хохирогч Х.М-ын мэдүүлсэн: “Би С.Ц гэдэг хүнийг танихгүй. 2021 оны 10 дугаар сард С аймаг Е суманд үйл ажиллагаа явуулдаг “Б Т Е г” ХХК-д ажил дээрээ байж байхад манай ажлын байгаль орчны хэсгийн туслах ажилтан Б-тэй “өвлийн идэшний үхэр авмаар байна” гэж ярьсан. Тэгсэн Б “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд миний танил Ц гэж залуу бий. Тэр залууд хямдхан өвлийн идэшний үхэр байгаа үнэ өсөхөөс нь өмнө хямдхан ав, би ч гэсэн идэш худалдаж авах гэж байгаа” гэж хэлэхээр нь Ц гэх хүнтэй ... дугаарын утсаар нь холбогдоод 1,000,000 төгрөгөөр шүдлэн үхэр авахаар болсон. Тэгээд өөрийн эзэмшлийн ... тоот дугаарын данснаасаа 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 21 минутад Э гэсэн ... дугаарын данс руу “М” гэх гүйлгээний утгатай 500,000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 09 минутад ... тоот данс руу “М” гэх гүйлгээний утгатай 500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Ц гэх  хүнтэй гар утсаар ярихад “2021 оны 11 дүгээр сарын 01-11-ний өдрийн хооронд идшийг чинь явуулна” гэж хэлсэн боловч өдийг хүртэл явуулаагүй, гар утсаа ч авахгүй намайг залилсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.” гэх /1-р хх 159-160 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.И-ын мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад Б.Г, С.Ц, Т.Б нар гэр лүү орж ирээд С.Ц нь “яаралтай мөнгөний хэрэг байна, маргааш өглөө мал борлуулаад 11 цагт өгье, 2,500,000 төгрөг өгчих. Өглөө 300,000 төгрөг нэмээд өгье” гэхээр нь би эхнэр Үүрийнтуяа руу яриад Т.Б-ийн данс руу 2,500,000 мянган төгрөг хийлгэсэн. Тэгээд тэрнээс хойш утсаар ярихаар “өгнө” гэж хэлээд алга болсон. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ” гэх /2-р хх 29-30 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.Б-ийн мэдүүлсэн: “2021 оны 06 дугаар сарын дундуур миний утас руу ... дугаараас над руу залгаад “мал авч байгаа хүн мөн үү” гэхээр нь би “тийм байна” гэхэд “та ямар мал өгөх гэж байгаа юм” гэхэд “ямар ч хамаагүй мал өгнө, та ямар мал авч байгаа юм” гэхээр нь “би үхэртэй болох гээд охин бяруу авна” гэхэд “бяруу зарна” гэхээр нь “би авъя” гэхэд “та энэ данс руу мөнгө хийчих манай эхнэрийн данс байгаа юм” гээд ... тоот дансыг явуулсан. Тэгээд би маргааш нь Мөнххаан сумын бойнд 4 тооны хонь борлуулаад 900,000 төгрөгийг мобайл банкаар хийсэн. 2021 оны 07 дугаар сарын 14-15-ны хооронд ... дугаар луу би өөрөө залгаад “та эр бяруу зарахгүй биз дүүд нь эр бярууны хэрэг байна” гэхэд “зарна” гэхээр нь “би 500,000 мянган төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөө манай нутгийн дүү Б.Г рүү залгаж “чи надад 500,000 төгрөг өгчих би хүнээс юм худалдаж авч байгаа юм” гээд “чи энэ данс руу хийгээрэй” гээд ... тоот дансыг явуулаад удалгүй утсаар нь залгаад асуухад “мөнгө орж ирсэн” гэж хэлж байсан. Түүнээс хойш удалгүй би Б.Г-гээс зээлсэн 500,000 төгрөгөө буцааж өгсөн. Надтай тухайн үед ярихдаа өөрийгөө “Эрдэнэцагаан сумын харьяат Баатар” гэж хэлсэн. Надтай утсаар ярьсан Б гэх хүнийг би танихгүй. Би ... тоот дансны эзнийг танихгүй. Тухайн дансны эзэн нь У.М гэсэн нэртэй байсан. Би 3-н бярууныхаа мөнгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Намайг залилж миний мөнгийг хуурч авсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.” гэх /2-р хх 72-73 дугаар хуудас/
  • Хохирогч Г.А-ын мэдүүлсэн: “2021 оны 06 дугаар сарын дундуур манай дүү Г.Б “хүнээс 2 бяруу худалдаж авсан, хонь ямаа зарна гэж байна” гэсэн. Би тухайн үед хонь худалдаж авч байсан болохоор Г.Б-т “хоёр бярууны мөнгө шилжүүлнэ” гээд сумын төв рүү орж хонь өгсөн. Тэгсэн тэр хүн цуг орж ирээд 15-н хонины мөнгө 1,200,000 төгрөгийг тэр хүний ... тоот дансанд, нийт 2,100,000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай дүү Г.Б “нөгөө хүн чинь дахиад хонь зарна гэж байна та авах уу” гэхээр нь би ... утсаар залгаад “хонь зарах хүн мөн үү”  гэхэд нэг эрэгтэй хүн “тиймээ хонь зарна” гээд 15-н хонины мөнгө 1,200,000 төгрөгийг ... Н.М гэх хүний дансаар шилжүүлж авсан.Би тухайн хүнд нийт 30 тооны хонины 2,400,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн дансны эзнийг танихгүй. Энэ хоёр дансны эзэн нь Н.М гэх хүн байсан. Би 30 тооны хониныхоо мөнгө болох 2,400,000 мянган төгрөг нэхэмжилж байна.” гэх 2-р хх 122-123/,
  • Хохирогч А.М-ын мэдүүлсэн: “2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой сумын төв рүү хүүхдүүдээ авахаар яваад 1 хоноод 2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө малчинтайгаа хонио усалж байхдаа харахад дутуу байх шиг байсан. Тэгээд би ойр хавийнхаа айлуудаар явж байгаад Т гэх айлын хониор ороход манай 12 тооны хонь байсан. Би Т-д хэлэхэд “байгаа бол авна л биз дээ” гэсэн. Тэгэхээр нь малчинтайгаа машинаар ачиж авч явсан. Тэгээд хониндоо нийлүүлээд хонио тоолж үзэхэд 23 хонь, 12 ямаа дутсан. Эдгээр 35 тооны бог малаас идшинд хэрэглэснээ хасаад 14 хонь дутаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ойр хавийнхаа айлуудаас алдсан малаа хайгаад БуянТ гэх хүний хониноос 14 хонио им, зүсээр нь ялгаж авсан. Би өмнө нь Б-ын хониноос 12 хонь авахдаа дутуу үзээд 14 хонь үлдээсэн байсан. Одоо надад учирсан хохирол байхгүй. Миний хонийг тастаж хулгайлахыг завдсан Ц гэх хүнд гомдолтой байна. Дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн.” гэх /3-р хх 208-209 дүгээр хуудас/,
  • Хохирогч Д.Ц-ийн мэдүүлсэн: “2022 оны 03 дугаар сарын 15-н өдөр манай нөхрийн бие муудаж аймгийн төв рүү очиж үзүүлэх хэрэг гараад бид 2 хамт аймгийн төв рүү өглөө эрт 07 цагийн үед явсан юм. Явахдаа хонио хашаад орхисон. Орой 19 цагийн үед гэртээ ирээд малаа анзааралгүй унтсан. Маргааш нь манай нөхөр хонио гаргахдаа “хонь, ямаа дутуу байна” гэж байсан. Бид тухайн үед хүн бүл муутай байсан болохоор тоолж амжилгүй явсаар өдийг хүрсэн. Ямартай ч 2 борлон байхгүй болсон байсан. Манайх гуравхан ямаатай үлдсэн, бусад нь дандаа хонь байдаг болохоор 2 ямаа алдсан гэдгээ сайн мэдэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө манай гэрт цагдаагийн алба хаагчид ирээд “танайхаас хонь хулгайлсан хүмүүсийг барьсан, та хонь алдсан талаараа мэдсэн үү” гэхээр нь хонь, ямаагаа тоолж үзэхэд 3 хонь, 2 ямаа нийт  5 бог мал дутсан байсан. Би алдсан хонь, ямаагаа зах зээлийн ханшаар нь үнэлж, нөхөн төлүүлнэ.” гэх /1-р хх 203-204 дүгээр хуудас/,

Б гэдэг хүн ирээд 3 хонь, 1 ямааг буцааж өгсөн. Одоо би Ц-ээс 1 ямаагаа нэхэмжилж байна.” гэх /1-р хх 207 дугаар хуудас/

  • Хохирогч А.Ц-ийн “С.Ц нь миний зээ хүү байгаа юм. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. Би 2021 оны 05 дугаар сард Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Даамайн гол” гэх газраас загасан тамгатай ногоон гүү, ягаан халзан шүдлэн байдас, хонгор даага алдаад олохгүй байгаа. Энэ талаар манайх цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Энэ адуунууд нь миний өөрийн адуу. Би өөрөө өндөр настай болохоор миний оронд хүү болох Ж.М гэх хүнийг хэрэгт хохирогчоор өөрийгөө төлөөлүүлж оролцуулна. Манайх Ц-г тусад нь гарахад нь мал тастаж өгч байсан. Одоо Ц манай адуу малыг захиран зарцуулах эрхгүй. Би алдсан адуугаа зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Хэрвээ одоо амьд байгаа бол адуугаа авна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна.” гэх /2-р хх 161-162 дугаар хуудас/
  • Хохирогч Б.Г-ын мэдүүлсэн: “2021 оны 08 дугаар сарын 20-ны үед манай хониноос 51 хонь, 2 ямаа нийт 53 тооны бог мал алдагдсан. Би тухайн үедээ салхинд уруудсан байж магадгүй гэж бодоод эрж хайгаад олоогүй. Мөн facebook-д зар тавьж хайж байсан. Миний алдсан хонь зүүн чих зүрх имтэй, баруун чихэнд имгүй, зарим нь 2 чих цуулбар, зарим нь араасаа давхар ганзага имтэй. Нийт 17 тооны хургатай хонь, 34 тооны төлгөн хонь алдагдсан. Мөн 1 улаан хязаалан эр ямаа, 1 улаан эм ямаа алдагдсан. Би хонио салхинд уруудуулаад алдсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас надтай холбогдоод миний алдсан хонийг хулгайлсан хүнийг олсон гэж мэдэгдсэн. Би алдсан малаа зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Алдсан хонь, ямаагаа үнэлгээний байгууллагаар үнэлүүлж гарсан дүнг нэхэмжилнэ. Ц, О, Г, Д гэх хүмүүст гомдолтой байна. Учир нь эдгээр хүмүүс нь бүлэг зохион байгуулалтад орж Ц нь  миний 53 тооны бог малыг хулгайлж О нь уг хулгайлсан хонийг өөрийнхөө хонинд нийлүүлж хариулж байсан. Мөн миний 4 хонь, 1 ямааны имийг өөрчилж авсан. Г хулгайлсан малыг нь зарж борлуулах зэргээр уг хэрэгт хамтран оролцсоныг сүүлд нь сонслоо. Иймд эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсье.” гэх /2-р хх 243-244 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Т-ийн мэдүүлсэн: “2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай саарал азаргатай 35 тооны тууран тамгатай голцуу цайвар, саарал зүсмийн адуунууд алдагдсан. Уг алдагдсан адуунууд нь дандаа бүдүүн морьнууд байсан. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны үед 30 тооны адуу нь буцаж ирсэн. Үлдсэн 5 тооны адуу нь эргэж ирээгүй. Уг алдагдсан адуунууд нь нутгаасаа ер явдаггүй болохоор хүн хулгайлж авч явсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Ц О г” гэх газраас өөрийн алдсан буган морь, бор саарал морь, хар морь, хар ногоон бүдүүн гүү, бор хязаалан үрээ зэргийг олж авч адуундаа нийлүүлсэн. Уг алдсан адуунууд нь саарал азарга, саарал алаг морь 2, цагаан морь 2, саарал морь 2, саарал хязаалан 1, хүрэн жороо морь 1, хар даага, хонгор даага, унага 3, гүү 3, хонгор алаг морь 2, хар алаг морь 1, ногоон хязаалан гүү 1, ухаа алаг гүү, буган морь, саарал гүү, бор саарал морь, хээр гүү, бор гүү, хар гүү, хээр үрээ, саарал морь, хээр хязаалан, хүрэн үрээ, хар морь, хар хязаалан, бор хязаалан зэрэг нийт 35 тооны тууран тамгатай адуунууд байсан.” гэх /3-р хх 143-144 дүгээр хуудас/,

“Алдагдсан адуунууд дотор 9 тооны бүдүүн морь, үлдсэн 6 нь дандаа том гүүнүүд байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр 6 тооны бүдүүн морь эргээд ирсэн. Үлдсэн 9 тооны адуу эргэж ирээгүй. Алдсан адуунаасаа 3 тооны адууг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Ц О г”  гэх газраас  олж авч адуундаа нийлүүлсэн. Одоогоор миний 6 адуу олдоогүй.” гэх /4-р хх 218-221 дүгээр хуудас/,

  • Иргэний нэхэмжлэгч З.Г-ын “Б.Г гэдэг хүн манай байгууллагад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж барьцаанд нь ... СҮЭ дугаартай “Toyota Prius 20” маркийн автомашин тавьсан. Зээлийн эргэн төлөлт графикийн дагуу явагдаж байгаа. Зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 1,080,000 төгрөг байгаа. Манай зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэх зүйлгүй” гэх /1-р хх 20 дугаар хуудас/
  • Иргэний нэхэмжлэгч Р.Б-гийн “Би 2022 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна, одоо бол яг өдрийг тодорхой санахгүй байна. Тухайн үед Ц “Б ах группт орох гээд эмнэлэгт хэвтэх гээд мөнгөний хэрэгтэй байна. Д ах хэдэн хонь зарна гэнэ” гэж надад хэлсэн. Тэгээд би Д-ийн хашаанаас очиж 3 хонь, 1 ямаа 410,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ мөнгөө бэлнээр нь Д-т өгсөн. Тэгсэн харин надад худалдсан хонь, ямаа нь хулгайнх болж таарсан. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сард хонь, ямааных нь эзэнтэй  холбогдож хүлээлгэж өгсөн. Тийм учраас би одоо Ц, Д нараас  410,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх /1-р хх 211 дүгээр хуудас/
  • Иргэний нэхэмжлэгч Ш.Д-ийн “Э.И нь миний төрсөн дүү байгаа юм. Миний мал манай дүү И дээр байгаа. Хонгор зүсмийн адууг манай талийгаач өвөө надад өгсөн. Адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ” гэх /3-р хх 213-214 дүгээр хуудас/
  • Гэрч Ц.Х-ын “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр идэш хоол авах санаатай Сүхбаатар аймагт байдаг гэх Ц гэх хүн рүү 800,000 төгрөг шилжүүлээд одоо болтол мөнгөө болон идэш махаа авч чадахгүй залилуулсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа. Хамт ажилладаг Б гэх залуугаар дамжуулж “Сүхбаатар аймагт байдаг малтай найз байгаа. Идэш хоол зарах байх” гээд надад утсыг нь өгч би анх Цагаанаа гэх хүнтэй 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр утсаар холбогдоод орой нь 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгийг өөрийн гар утаснаасаа “Голомт” банкны ... тоот данснаас ХААН банкны ... Э гэсэн данс руу Мобайлдаж шилжүүлсэн.” гэх /1-р хх 99-100 дүгээр хуудас/,
  • Гэрч М.Эгийн “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Ц манай гэрт ирээд гадаа гараад утсаар ярьж байснаа эргэж орж ирээд надаас “дансаа өгчих, мөнгө хийлгээд авъя” гэсэн. Ц-гийн данс нь битүүмжлэгдсэн, эхнэрийнх нь данс болохгүй байгаа гэж байсан. Тэгээд би дансаа Ц-д өгөөд удалгүй миний дансанд “Идэшний үнэ” гэсэн утгатай 800,000 төгрөгийн орлого хийгдсэн. Уг мөнгөнөөс 300,000 төгрөгийг эхнэрийнхээ данс руу,  350,000 төгрөгийг Бийн эхнэр А гэх хүний данс руу шилжүүлсэн. Яах гэж шилжүүлснийг нь би мэдэхгүй. Үлдсэн мөнгийг нь манай нөхөр Г хэрэглэсэн. Би юунд хэрэглэсэн болохыг нь мэдэхгүй. Ц надад хэлэхдээ би хүнээс үхрийн мөнгө авч байгаа юм. Дараа нь эргүүлээд үхрийг нь өгнө гэж хэлж байсан. Би уг мөнгөнөөс өөртөө зарцуулаагүй.” гэх /1-р хх 110-111 дүгээр хуудас/

“Сүүлд нь 2022 оны 10 дугаар 29-ний өдөр мөн миний данс руу 500,000 төгрөг бэлэн мөнгөний машинаас шилжүүлээд надаас бэлнээр 500,000 төгрөг аваад явсан. С.Ц “найздаа дансаа өгчих би данс байхгүй, хүнээс мөнгө авах” гэсэн юм гэж гуйхаар нь би өөрийнхөө дансыг өгсөн юм.” гэх /1-р хх 163-164 дүгээр хуудас/,

  • Гэрч Б.Б-ийн “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэрийн 5630345454 дугаарын дансанд орсон 350,000 төгрөгийг Ц хийгээд буцаагаад АТМ машинаас бэлнээр авхуулсан. Тухайн үед Ц-гийн данс нь битүүмжлэгдсэн гээд би хажууд нь байсан болохоор надаар бэлнээр авхуулсан. С.Ц мөнгөө юунд зарцуулсныг би сайн мэдэхгүй байна. Би энэ мөнгөнөөс огт хэрэглээгүй юм.” гэх /1-р хх 118-119 дүгээр хуудас/,

“2021 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна.Миний танил С.Ц над руу утсаар яриад уулзмаар байна гэсэн юм. Тэгсэн манай гэр лүү өдөр 14 цагийн үед ирсэн. Ингэж ирэхэд манай гэрт эхнэр, хүүхэд, хадам ээж гээд хүмүүс байсан болохоор “гараад тухтай уулзъя” гээд гэрээс гарч уулзахад “аймгаас хойш 20 орчим км-т “Ө” гэх газраас 12 адуу ачиж ирмээр байна” гэсэн. Би 12 адуу гэхээр нь “маний машинд багтахгүй” гэсэн чинь “багтахаар нь ачаад ирмээр байна” гэсэн. Би ажилтай байсан учир “надаас өөр хүн олдохгүй байна уу” гэхэд С.Ц “шүүхийн шийдвэрээс өр нэхээд байна, надад туслаач, хэдэн адуугаа борлуулж өрөө дарах хэрэгтэй байна” гэсэн. Ингээд тэр шөнөдөө 01 цагийн үед аймгаас гараад адуу хашсан гэх хашаанд очиход 12 тооны адуу байсан. Тэр дотроос бараан зүсмийн соёолон насны гэмээр адуу, хүрэн үрээ, бараан үрээтэй нийт 3 адуу ачсан. Уг нь 6-7 тооны адуу ачих гэсэн дийлдэхгүй эмнэг адуунууд байсан. Ачихдаа С.Ц, Ренцэндорж бид 3 ачсан. Тэгээд ачсан адуунуудаа аймаг оруулаад Ренцэндоржийн хашаанд буулгаад би гэр лүүгээ ирсэн. Ингэж явахдаа түлш хийгээрэй гээд надад 100,000 төгрөг өгсөн. Би өөр мөнгө төгрөг бол аваагүй.” гэх /4-р хх 227-228 дугаар хуудас/,

  • Гэрч Н.М-гийн “Би М гэх хүнийг танихгүй. Харин Ц нь манай нөхөр байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би ХААН банкны ..., ..., Хас банкны нэг данстай бөгөөд уг дансныхаа дугаарыг мэдэхгүй байна.  Би С.Ц-г М гэх хүнээс идэшний үхэр авна гэж мөнгө авсан талаар би мэдэхгүй байна. Сүүлд цагдаагаас Дархан-Уул аймгаас өргөдөл ирсэн гэж дуулаад хүнээс мөнгө авсныг мэдсэн. Манай нөхөр Ц нь хүнээс мөнгө авсан талаараа надад хэлдэггүй юм. Би заримдаа утсан дээр мэдээлэл ирээд мөнгө орж гарсан талаар асуухаар надад юуны мөнгө орж гарч байгаа талаар ярьдаггүй. Заримдаа хүнд мөнгө авч өгсөн гэж хэлдэг. Миний ... тоот дансыг манай нөхөр Ц нь 2021 оны 06 сар хүртэл ашиглаж байгаад картыг нь хаясан. Тэгэхээр нь би уг дансны картыг захиалаагүй байж байхад дахиад миний нөгөө ... тоот дансыг барьж байсан. Би уг 300,000 төгрөг орж ирсэн талаар мэдэхгүй байна.” гэх /1-р хх 175-176 дугаар хуудас/“С.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хаашаа явсныг мэдээгүй. Маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай хашааны Б ах манайд орж ирээд Ц-г асуухаар нь би байхгүй байна гэж хариулсан. Тэр үед Б ах надаас Д надад 3 хонь, 1 ямаа зарсан. Тэр ямааных нь хөл нь боолттой байсан. Д хөлөө эмчлүүлэх гэж байгаа гээд мөнгийг нь аваад явсан гэж хэлж байсан. Би сайн мэдэхгүй байна. Мал мах борлуулаагүй байх.” гэх /1-р хх 230-231 дугаар хуудас/,

“2021 оны 08 дугаар сарын 20-ны үед өглөө намайг ажилдаа явах гэж байхад Ц, Д-тэй хамт манай хашаанд “Porter” машинаас хонь буулгаж байсан. Би “юун хонь юм” гэж асуухад Д ах “миний хонь байгаа юмаа, би О-ийнд тавьсан байж байгаад авч ирлээ” гэж хэлж байсан. Ц болохоор “Д ахын хонь байгаа юм” гэж хариулж байсан. Тэгээд би ажилдаа яваад орой гэртээ ирсэн чинь Ц гэртээ байсан. Тэгээд “Д ах хонио борлуулах гээд явсан” гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй.” гэх /3-р хх 18-19 дүгээр хуудас/,

“2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед намайг хүүхдээ сургуулиас аваад гэртээ ирэхэд манай нөхөр Ц, Д, Р, А нар манайд 3 адуу нядалчихсан байсан. А эгч гэдсийг нь янзалж байхаар нь “би тусалъя” гэсэн чинь Д ах намайг “гэдэс цэвэрлэж яах юм, 1 адууны махыг нь аваачаад борлуулаад ир” гэхээр нь би “ямар учиртай, юун морьд юм, энэ чинь янз бүр юм болбол би хэрэгт орох юм биш үү” гээд асуусан чинь Д “ах нь эмчилгээнд явах гээд Эрдэнэцагаан сумаас өөрийнхөө адууг авч ирсэн юм. 1 адууг нь Ц-д өгч байгаа юм” гэсэн. Тэгээд би махыг нь аваад такси дуудах гэсэн чинь Д ах “такси дуудаж яах юм, унаа бэлэн байгаа” гэсэн. Тэр унааны жолооч нь Б гээд таксинд явдаг таягтай ах манай хашааны гадаа зогссон байсныг манай хашаа руу оруулаад махаа ачаад “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн махны лангуунд суудаг Б эгчид аваачиж борлуулаад 300,000 төгрөгийг ... дугаарын ХААН банкны дансаар шилжүүлж аваад үлдэгдэл 610,0000 төгрөгийг бэлнээр авсан. Нийт 910,000 төгрөг болж байсан. Тэгээд би гэртээ очиход тэд нар адуугаа хийж дуусаад Д “адууныхаа махыг ченжид өгнө” гээд аваад явсан байсан. Би өөр зүйл мэдэхгүй.” гэх /5-р хх 14-17 дугаар хуудас/

  • Гэрч Ч.М-ын “С.Ц нь Б.И-аас 2,500,000 төгрөг зээлж авсныг би мэднэ. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Мөнххаан сумын төвд Э.И гэх айлд сууж байхад гаднаас С.Ц орж ирээд “50 хурга мөнгөөр авч байсан юм, мөнгө нь дутчихлаа чамд мөнгө байвал зээлээч би чамд нэмээд 300,000 төгрөг нэмж өгье”  гэж Э.И ахаас асууж байсан. Тэгэхэд Э.И ах “чи яг  маргааш өгнө гэвэл би чамд олж өгч болно” гээд хүн рүү утсаар яриад 2,500,000 мянган төгрөгийг бүтээж өгсөн. Би тухайн үед Э.И ахтай цуг архи ууж байсан болохоор сайн санахгүй байна, гэхдээ тэр мөнгөнөөс аваагүй. Харин С.Ц тухайн үед намайг болон тухайн цуг явж хүмүүст архи дарс хоол унд авч өгөөд байсан.” гэх /2-р хх 37-38 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Батсүхийн “С.Ц нь Э.И-аас 2,500,000 төгрөг зээлж авсныг би мэднэ. 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Ч.М-той сумын төвд уулзсан. Тухайн үед Ч.М нь согтуу байхаар нь би машиндаа суулгаж унтуулаад архи нь гайгүй болохоор нь гэр лүү оруулж унтуулсан. Орой 20 цагийн үед Ч.М-ын дугаар луу Б.Г нь залгаад “З х”-д айлд тоглож байна гэж утсаар ярьсан. Тэгээд Ч.М “намайг тэр айл руу хүргээд өг” гэхээр нь ... СҮА улсын дугаартай “Istana” машинтай хүргэж өгсөн. Намайг гэрт очиход таньдгаас С.Ц Б.Г нар байсан. Тэнд хурганы мөнгө уралдуулж байсан. Тэгээд тэнд айлд хоносон. Намайг өглөө явах гэж байхад С.Ц “бид нар жижиг машинтай явж байна, чи эндээс хэдэн хурга ачаад сумын төв рүү оруулаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь “би тэгье” гээд тухайн айлаас 12 тооны хурга ачаад сумын төвд Ч.М С.Ц нарын хамт ирсэн. Сумын төвд О гэх айлд С.Ц .Ч.М нарыг буулгасан. Тэгээд “хургаа хаана буулгах вэ” гэхэд “буулгах айл байхгүй байна, чи  түр зуур машиндаа байлгаж бай” гэхээр нь “би тэгье” гээд гэр лүүгээ харьсан. Өдөр 15 цагийн үед манай гэрт Б.Г С.Ц хоёр ирээд С.Ц нь “Э.И луу явъя” гэхээр нь хөдлөөд гэрийнх нь гадаа ирээд зогсоход С.Ц Э.И-ын гэр лүү ороод цаг гаруй алга болохоор нь би гэр лүү орж очиход Ч.М Э.И Б, С.Ц нар дундаа нэг шил архи тавьсан ууж байхаар нь би “одоо явах болоогүй юу” гэхэд С.Ц нь “одоо явлаа, чамд данс байна уу, би Э.И-аас мөнгө авч байгаа юм чиний дансанд хийгээд авчихъя” гэхээр нь би өөрийнхөө ХААН банкны ... дугаарын дансыг өгсөн. Төд удалгүй С.Ц  “мөнгө хийсэн  байна” гэхээр нь С.Ц-ийн хамт ХААН банк дээр ирээд дансаа шалгахад 2,500,000 төгрөг орсон байсан. ХААН банк их оочиртой байхаар нь гэр лүүгээ очиж эхнэр Б.Отгонжаргалын ХААН банкны виза картыг аваад тухайн мөнгийг эхнэрийн данс руу шилжүүлээд АТМ-аас 2,495,000 төгрөг авч өгсөн. Тэгээд би тэндээсээ хөдлөөд Э.И-ын гэр лүү явах замдаа С.Ц нь “би урдаас хэдэн хурга мөнгөөр нь худалдаж авна, чи ачаад аймаг руу хүргээд өг” гэсэн. Тэгэхээр “би бензинээ хийгээд дээр нь хэдэн төгрөг өгчих” гэхэд С.Ц нь “чамд машины банкийг чинь дүүргэж өгье, дээр нь 300,000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд Б.И-ын гэрийн гаднаас хүмүүсээ аваад шатахуун түгээх станцаас миний машины банкийг дүүргээд, мөн Б.Г-гийн машины банкийг дүүргээд сумын зүүн талын дэлгүүрээс архи, тамхи, энэ тэр аваад хөдөлсөн. Тэгээд шууд Сүхбаатар аймаг руу явсан. Аймагт очоод ачиж очсон хургаа Б.Г-гийн хашаанд буулгаад гэрийнх нь хажуу талын пинд хийсэн. Би Б.Г-гийн гэрт Ч.М нарын хамт хоносон. Маргааш өглөө нь унтаж байхад С.Ц ирэхээр нь би үлдсэн мөнгийг нь өгөхөд С.Ц тоолж үзэхэд 1,650,000 төгрөг байсан. Тухайн үед би “мөнгө чинь таарч байна уу” гэхэд “таарч байна” гэж байсан. Тэгээд надад 300,000 төгрөгөө өгсөн. Тэгээд тэндээсээ Баруун-Урт сумаас баруун тийш “Цагаан-усны хоолой” гэх газар ирээд Б гэх хүний ойр хавийн айлаас 30 гаруй тооны хурга аваад аймгийн төв рүү орсон. Тэгээд би тухайн хургануудыг аймгийн зүүн талын бойнд буулгаж өгсөн. Тэгээд Б.Г-гийн гэрт очоод хоол идэж байхдаа С.Ц-д “чи мөнгөтэй бол надад 300,000 төгрөг зээлчих, би чамд удаахгүй буцаагаад өгье” гэхэд “тэг тэг би удахгүй дахиад мал авахаар очно тэгэхдээ чамаас дээр нь нэмээд бяруу авна” гэж байсан.Тэгээд би тэндээсээ шууд Мөнххаан суманд шөнө 22 цагийн үед ирсэн. Би С.Ц-ээс 300,000 төгрөг зээлсэн. С.Ц нь худалдаж авсан хургийг нь машинаар зөөж өгсөн гэж надад 300,000 төгрөг өгсөн. Би тэр дансыг нь мэдэхгүй байна. Төрийн банкны данс байсан. С.Ц нь тухайн мөнгийг Э.И гэх хүнээс зээлж авсан.” гэх /2-р хх 41-42 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Б-ийн “2021 оны 06 дугаар сарын дундуур миний утас руу ... дугаараас над руу залгаад “мал авч байгаа хүн мөн үү” гэхээр нь би “тийм байна” гэхэд “та ямар мал өгөх гэж байгаа юм” гэхэд “ямар ч хамаагүй мал өгнө, та ямар мал авч байгаа юм” гэхээр нь би “үхэртэй болох гээд охин бяруу авна” гэхэд, “бяруу зарна мөн хонь ямаа зарна” гэсэн. Тэгэхээр нь “би авъя” гэхэд “та энэ данс руу мөнгө хийчих, манай эхнэрийн данс байгаа юм” гээд ... тоот дансыг явуулсан. Тэгэхээр нь би төрсөн ах Г.А луу залгаад “хонь зарах хүн байна” гэхэд “та авах уу” гэхэд “тэгье” гэж байсан. Тэгээд би маргааш нь Мөнххаан сумын бойнд 4 тооны хонь борлуулаад 900,000 төгрөгийг тухайн данс руу мобайл банкаар хийсэн. Тэрний дараа манай ах 15 хонины мөнгө 1,200,000 төгрөгийг бас шилжүүлсэн. Нийт 2,100,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 14-15-ны хооронд ... дугаар луу би өөрөө залгаад “та эр бяруу зарахгүй биз дүүд нь эр бярууны хэрэг байна” гэхэд “зарна” гэхээр нь “би 500,000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Мөн энэ үер манай ах 15 хонины мөнгө 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн хүнийг танихгүй. Би тухайн үед мал авч байсан болохоор мөнгө шилжүүлсэн. Надад хэлэхдээ “найдвартай аваачиж өгнө” гэж байсан.” гэх /2-р хх 126-127 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн “Би С.Ц-тэй 2020 оны 09 дүгээр сараас хойш ерөөсөө холбоо бариагүй. Түүнээс өмнө бид хамтарч хүнээс мал авах, мал борлуулах талаар огт ярьж байгаагүй юм. С.Ц худал мэдүүлсэн байна. Би С.Ц-д ямар нэгэн хонь мал өгөх ёсгүй. Би цагдаагаас над руу энэ талаар утсаар залгаж юу болсныг нь асуух гэхэд утсаа авахгүй тастаад байсан.” гэх /2-р хх 135 дугаар хуудас/,
  • Гэрч О.Н-ийн “Би Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Х г” гэх газарт эмээгийнхээ хамт мал малладаг. 2021 оны 05 дугаар сард манай эмээгийн адуунаас 4 адуу алдаад олдохгүй байсан. Дараахан нь хүрэн азарга нь адуундаа ирсэн. Үлдсэн 3 тооны адуу ногоон гүү, ягаан халзан байдас, хонгор даага одоог болтол олдохгүй байгаа. Сэжигтэй зүйл бол анзаарагдаагүй. Манай адуу 2 нүдний загасан тамгатай.” гэх /2-р хх 166 дугаар хуудас/
  • Гэрч Ш.Д-ийн “2021 оны 05 дугаар сард манайх Эрдэнэцагаан сумын 6  дугаар багийн нутаг “Даамайн гол” гэх газарт хаваржаандаа байхад намайг хониндоо яваад ирэхэд аймгаас Ц манайд ирсэн байсан. Надаас “мотоциклоо өгчих, сум ороод ирье” гэхээр нь өөрийнхөө улсын дугааргүй “Dayun” маркийн ногоон өнгийн мотоциклоо өгx явуулсан. Ц өдөр сумаас ирээд 3.Ц хөгшний 3 адууг аймаг руу авч явна, ахдаа хөөгөөд өг” гэхээр нь би “үгүй” гэсэн чинь надаас гуйсаар байгаад “ядаж хойшоо хөөгөөд барилган дээр аваачаад өг, би өөрөө бариад аччихна” гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 сундлаад тэр 3 адууг хойшоо Жалавсүрэнгийн барилган руу хөөж авчсан. Тэндээ хашаад би гэр лүүгээ явсан. Ц тэндээ үлдээд “аймгаас ачааны машин дуудсан” гээд адуугаа хараад үлдсэн. Би ямар машин дуудсан талаар нь мэдэхгүй байна. Ц надад хулгайлна гэж яриагүй, хүнд өгнө гэж ярьж байсан. Уг адуунууд нь Цэндхорлоогийн эзэмшлийн адуунууд байгаа юм.” гэх /2-р хх 169-170 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-ийн “2021 оны 05 дугаар сард  Г ... СҮЭ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа манайд ирээд “ахаа эндээс ойрхон нэг адуу ачих гэсэн унаа байдаггүй, та яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би эхэндээ дургүйлхэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн ... СҮЭ улсын дугаартай “Liborio” маркийн ачааны автомашинаар явж адуу ачсан. Эхлээд “Хөндлөн” гэх газраас манай сумын О гэх залуугийнхаас саарал даага ачсан. Ачихдаа Г От-тай уулзаад байсан. Би ямар учиртай болохыг нь мэдээгүй. Тэгээд тэндээс хөдлөөд “Баян зээрд” гэх газар лүү явж Х-ээс “ходоодон ча” тамгатай хээр байдас ачиж авч явсан. Мөн гэр лүү нь ороход ЭрдэнэТ гэрт нь байсан. Хүдэрээ өөрөө байгаагүй юм. Г тэр адууг Эрдэнэжаргалтай ярилцаад ачсан гэж ЭрдэнэТ Г нар хоорондоо ярьж байсан. Тэндээс хөдлөөд гэгээ тасрахын үед Эрдэнэцагаан сумын Хар говийн урд дээр очиход өөдөөс мотоциклтой 2 хүн хүрэн азаргатай 5 тооны адуу тууж ирээд замын хажууд байсан барилгат Г, Ц, Э, мотоциклтой залуу нар хамт хашсан. Тэгсэн 1 адуу нь барилга даваад гараад явсан. Тэгээд 3 тооны адуу ачаад хүрэн азаргыг нь тавьсан. Орой болсон учир манай гэр лүү очиж унтаж амраад маргааш нь өглөө нь “Баян зээрд” гэх газар луу явж Эрдэнэтулгыг буулгаад Г, Ц нар өөрсдийнхөө “Prius 20” машинд, би өөрийнхөө “Liborio” машиныг бариад гурвуулаа Мөнххаан сум руу явж сумын наана 10 орчим км-т Г-ийн таньдаг айлд нь буулгаад би буцаад явсан. Би Г, Ц нараас өөрийнхөө дансаар 350,000 төгрөг авсан санагдаж байна. Энэ мөнгийг тээврийн хөлс гэж авсан. Би тухайн адуунуудыг ямар учиртай болохыг мэдээгүй. Г-ийн ачсан адуунууд нь наймаа хийж авсан гэж байсан. Харин Ц-гийн тууж ирсэн адуунуудыг Г худалдаж авч байгаа юм шиг байсан.гэх /2-р хх 177-178 дугаар хуудас/
  • Гэрч Д.О-ийн “2021 оны 08 дугаар сарын дундуур шиг санаж байна. Би гэртээ унтаж байсан өглөө үүрээр С.Ц, үл таних хүний хамт мотоциклоор 51 хонь, 2 ямаа тууж ирсэн. Тэр хонь, ямаагаа “Асгат, Эрдэнэцагаан сумдын зааг нутгаас байдаг ахынхаасаа 51 хонь, 2 ямаа авч ирлээ, 2-3 хоног танай хонинд байлгая” гэж хэлсэн. Тэгээд манай хонинд үлдээгээд аймгийн төв рүү явсан. Явсан хойно нь би тухайн хонь, ямаануудыг хариулж байсан. 3 хоногийн дараа С.Ц нь Р-той хамт цэнхэр “Bongo” машинтай ирсэн. Уг машиныг жолоодож явсан хүнийг би танихгүй. Өндөр бүдүүн 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэд нар манай хонинд үлдээсэн хонь ямаанаасаа авахаар ирлээ гэхээр нь би хонио хашиж өгсөн чинь 1 ямаа, 10 хонь ачиж аваад Баруун-Урт сум руу явсан. Дараа нь Ц Г-г дагуулж “Porter” маркийн машинтай мал авахаар ирсэн. Тухайн үед машины жолооч нь танихгүй залуу байсан. Би эхнэртэйгээ хамт хонио хашилцаж өгөөд Ц, Г, жолооч залуу нар машиндаа 30 гаруй тооны хургатай хонь ачиж авч явсан. Тэрнээс хойш үлдсэн хонио увж цувуулаад аваад явсан. Хамгийн сүүлд надад 1 ямаагаа өгсөн. Тэр ямаа одоо болтол имээрээ манай хонинд байгаа. Би харин 4 хонийг нь сольж авч үлдсэн. Учир нь зарж байгаа гэхээр нь өөрт байсан 2 хөгшин хонио, доголон 2 хургаа сайжруулж авч үлдсэн.гэх /3-р хх 1-2 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Т-ын “Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг Б.Г нь “аймгийн хойд талаас очоод хонь ачаад ирье, та ачааныхаа машинтайгаа цуг яваад өг”  гэхээр нь “тэгье” гээд миний ачааны ... СҮА улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.Г-гийн хамт Сүхбаатар аймаг ороод машиндаа түлш хийгээд мөн С.Ц-г аваад Сүхбаатар аймгаас хойшоо “Ө” гэх газар айл дээр очсон. Тухайн айлын хонийг хураалгаад хашиж байгаад 15 тооны хургатай хонь ачаад Сүхбаатар аймаг ороод Мөнххаан сум руу  Б.Г, С.Ц бид гурав ирсэн. Тэгээд Мөнххаан сумын төвд мал авдаг ХААН банкны баруун талын Оюунжаргал гэх эмэгтэй хүнд тухайн хургатай хонийг зарсан. Тэгээд би хонийг буулгаад шууд гэр лүүгээ харьсан. Би тухайн хонины мөнгөнөөс мөнгө аваагүй. Сүхбаатар аймаг руу орох үед Б.Г нь түлш хийгээрээ гээд 120,000 төгрөг өгсөн. Би хулгайн хонь гэдгийг мэдээгүй.” гэх /3-р хх 22-23 дугаар хуудас/,
  • Гэрч Э.О-ын “Б.Г над руу залгаад “би гэрээ нүүлгэх гэж байгаа юм аа, та мал авч байгаа юу” гэхээр нь би “авч байгаа ямар мал өгөх юм” гэхэд “хургатай хонь өгөх гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “өөрийн чинь мал мөн юм уу” гэхэд “мөн” гэсэн. Би “чи манай дэлгүүр дээр очоод худалдагчид хонио үзүүлээд, дараа нь мөнгийг нь шилжүүлнэ” гэхэд Б.Г манай худалдагч Л.Ц-эд хонио үзүүлээд би 15 хургатай хонины мөнгө болох 2,100,000 төрөг шилжүүлсэн.” гэх /3-р хх 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Ц-ийн “2021 оны 09 дүгээр сард манай захирал Э.О нь над руу залгаад “наана чинь хүн хургатай хонь буулгана, тэр хонийг сайн үзээд тоолоод аваарай” гэж байсан. Тэгээд төд удалгүй цагаан өнгийн ачааны машинтай таньдгаас манай сумын 2 дугаар багийн иргэн Ц.Т нь цуг байсан. Мөн танихгүй 2 залуутай ирээд манай дэлгүүрийн хашаанд 15 хургатай хонь буулгахаар нь би тоолж аваад үлдсэн. Тэгээд Э.О руу утсаар “15 хургатай хонь булгасан” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э.О ирээд тухайн хонийг ачиж аваад явсан. Хаана буулгасныг би мэдэхгүй байна.” гэх /3-р хх 30-31 дүгээр хуудас/
  • Гэрч Ц.Б-гийн “2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Ц, А.Д нарын хамт таксинд явдаг Борхүү гэх хүнийг машинтай нь хөлслөөд Дийн гэр рүү “Х г” руу очсон. Тэгээд тэндээ Ц, Д нар үлдсэн. Би Бү гэх хүнтэй хамт буцаад Баруун-Урт сум руу явсан. Түүнээс хойш дөрвөөс тав хоногийн дараа Ц над руу утсаар залгаад “хар говь руу машин олоод хүрээд ирээ, эндээс хонь, мал ачна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “машин оллоо гэхэд түлш тосыг нь яах юм” гэхэд “Д бид хоёр хонь, малаа зараад танд мөнгийг нь өгье, та өөрөөсөө түлшээ авчих” гэсэн. Тэгээд би Б гэх хүний машиныг гуйгаад хамт явсан. Бид хоёр замдаа төөрөөд хүн амьтнаас асууж явсаар байгаад Д-ийн гэрт очсон чинь Ц “та эрт ирэхгүй яасан юм бэ? Би найзаасаа мал авах гэж байтал аймаг руу явчихлаа” гэсэн. Тэгээд тэндээсээ Ц, Баатарцогт бид гурав Баруун-Урт руу буцаад явсан. Ц надад түлшний мөнгөө огт өгөөгүй байгаа. Би Ц-тэй хамт өмнө нь мал ачиж явж байгаагүй. Ц надад хэдэн хонь, ямаа ачих талаар хэлээгүй юм.” гэх /3-р хх 217-218 дугаар хуудас/,

“Би тэр өдөр таксинд явж байсан чинь 13 цагийн үед Д намайг “таксинд явъя” гэж дуудахаар нь би Ц-гийн хашаанд яваад очсон. Тэнд Ц, Д, Ц-гийн эхнэр, тэд нараас гадна 3 хүн 3 тооны адуу махалж байсан. Тэгээд намайг очоод байж байхад Д, Ц нар машинд мах ачаад “борлуулаад ирье” гэж хэлээд би Ц-гийн  эхнэр Заяа бид 2 хамт “Зүүн бүсийн худалдааны төв” рүү очиж махны лангуунд Б гэдэг хүүхэнд өгсөн. Тэгээд бид 2 махаа өгөөд буцаад Ц-гийн гэр лүү очсон. Тэгсэн Д бид 2 миний машинд нөгөө адууныхаа махыг 1, 1-ээр нь ачаад “Д г э”  махны бойнд авч очиж борлуулсан. Би тухайн адуунуудыг хаанаас авч ирснийг мэдэхгүй. Д, Ц нар надад хэлэхдээ өөрсдийнх нь гэж хэлж байсан” гэх /5-р хх 20-23 дугаар хуудас/

  • Гэрч Э.И-ийн “2021 оны 11 сарын дундуур байх би өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө дунд С.Ц, А.Д ах нар нь хүнээр хүргүүлж ирлээ замдаа төөрөөд гээд манай эмээгийнд ирээд хоносон байсан. Тэгээд тэр хоёр манайханд 4-5 хоносон бөгөөд нэг орой ойр хавийн хүмүүс манайд муушиг тоглосон. Тэгээд цаг орой болсон тул би унтсан. Шөнө С.Ц нь тоглож байгаад гарч яваад миний аргамжаатай байсан морийг унаж яваад хаанаас авч ирснийг мэдэхгүй манай хашаанд ойролцоогоор 20 гаруй хонь авч ирээд хашсан байсныг би өглөө нь харсан. Миний тэжээж байсан хоёр морийг гараад явуулсан байсан. Тэгээд өглөө 08 цагийн үед би адуундаа яваад 09 цагийн үед ирэхэд уг хашаатай байсан хонийг гаргаж манай хонинд нийлүүлээд услахаар С.Ц хөөгөөд явж байсан. Хонио усалж ирээд хонины хашааны гадаа С.Ц, А.Д нар машин дуудсан гээд хоорондоо юм яриад байсан. Үүнийг нь би сонссон юм. Тэгээд орой 19 цагийн үед нийлүүлсэн байсан хонийг С.Ц, А.Д, хүргэн ах Ганбат бид дөрөв нийлж байгаад ялгаад манай пүнзэнд хийсэн. Тэгээд Ц ах намайг зам дээр буулгаад өг гэхээр нь би хүргэн Ганбат ахын мотоциклоор Ц ахыг аймгийн зам дээр буулгаж өгөөд гэртээ ирээд байж байтал нэг ачааны машинтай настай хүн ирээд замдаа төөрч байгаад ирлээ гэсэн. Энэ хүнийг ирээд удаагүй байхад Амьдрал ахын хүүхэд Бордоо ах машинтай араас нь ирээд “Ц, Д нар ямар мал хаанаас ачих гэж байгаа юм бэ” гэж манай хүргэний гэрт орж ирээд асуухаар нь би хүргэн ах Ганбатын гэрээс гарч хашаатай байсан хонийг гаргаад гэрээсээ урагш хөөсөн. Бордоо ахыг явснаас хойш Ц ах ганцаараа явган ирсэн. Тэгээд Ц ах аймгаас ирсэн гэх машинтайгаа Б ахтай уулзана гэж яваад тэр чигээрээ ирээгүй.” гэх /3-р хх 239-241 дүгээр хуудас/
  • Гэрч Б.Б-ын “Би С.Ц, Д нарыг танина. Ц нь манай эхнэрийн талын хамаатан. Би 2021 оны 11 дүгээр сард “Х г” гэх газарт хонио усалж байхад худгийн урд дээр 12 тооны хонь урдаас ирээд нийлсэн. Би имийг нь харах гээд урдаас нь давхисан чинь амжилгүй нийлсэн. Тэр хонин дунд хар хүзүүтэй эм хонь байсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Маргааш нь М, хоньчинтойгоо хамт ирээд манай хониноос 12 тооны хонио ялгаад авсан. Гэтэл сүүлд нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М нь дахиж манай хонийг үзээд дотроос нь өөрийнхөө им зүстэй 14 тооны хонь авч явсан. М-ын хонь манай хоньтой төстэй имтэй байсан болохоор би анзаараагүй. Мөн М нь өмнө нь 2021 оны 11 дүгээр сард манай хониноос өөрийнхөө 12 хонийг шүүгээд аваад явсан болохоор дахиад хонь үлдээгүй байх гэж бодож байсан. Намайг хонин дээрээ байхад 12 хонь урдаас ирээд манай хонинд нийлж байхыг би харсан. Үлдсэн 14 хонь нь хэдийд яаж манай хонинд нийлснийг би мэдэхгүй байгаа юм.” гэх /3-р хх 246-247 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Г-ын “Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Т г”-ын баруун хойно малаа маллаж байсан. Тухайн үед Ц нар ирсэн байсан. Ирэхэд нь би сумын төв дээр байсан. Хөдөө гэртээ очиход Ц, Д нар ирсэн байсан. Намайг ирснээс хойш 3, 4 хоносон байх. Явахынхаа өмнө өглөө намайг боссон чинь манай хотонд 26 хонь хашсан байсан. Тэр дунд цагаан эр хонь, хар хүзүүтэй, эвэртэй эр хонинууд байсан. Эм хониноос хар алаг эм хонь зэрэг содон хонинууд байсан. Тэгээд тэрийг нь Ц-ээс асуусан чинь Мын хониноос ганцаараа манай аргамжаатай морийг унаж яваад тастаад тууж ирээд хашаад “аймгаас унаа дуудаж ачиж явна” гээд байсан. Тэгээд би “хотноосоо мал ачуулахгүй” гэж хэлсэн чинь Ц надад “хонинд чинь түр тавья” гээд байхаар нь би “хониндоо нийлүүлэхгүй” гэсэн чинь намайг усанд явсан хойгуур манай хоньтой нийлүүлсэн байсан. Тэгээд орой нь Ц, Ишээ, Д, бид 4 Ц-гийн хулгайлж ирсэн хонийг манай хониноос ялгаад манай баруун талын пүнзэнд хашсан. Хонио хашаад Ц аймгаас дуудсан унаагаа амдах гээд миний мотоциклтой Ишээтэй хамт явсан. Ишээ Ц-г мотоциклоор зам руу буулгаж өгөөд буцаад ирсэн. Тэгээд байж байтал орой нар шингэсний дараа Ц-гийн дуудсан машин нь 2 хүнтэй ирсэн. Үүний дараахан манайхаар А ахын хүүхэд Бордоо гэдэг хүн ирээд “Ц, Д 2 хаанаас мал ачих гээд байгаа юм” гэж ирээд гэр лүү орж ирэнгүүт нь би “манайхаас мал ачихгүй” гэж хэлээд ярьж байх хооронд Ишээ “баригдчихлаа” гээд пүнз рүү очоод хашсан байсан хонийг гаргаад урагш нь хөөсөн. Тэгээд Бордоо ах Ц-г ирэхээр нь “уулзуулаарай” гэж хэлээд буцаад явсан юм. Бордоо ахыг явсны дараахан Ц явган ирсэн. Ц-д “Б ах уулзаарай” гэсэн гэж хэлээд Ц аймгаас ирсэн 2 хүнтэйгээ хамт Бордоо ахтай уулзах гээд явсан. Тэгээд эргэж ирээгүй, шууд аймаг руу явна гэж байсан. Маргааш өглөө нь Амьдрал ахынд эрэл хайж явсан хүмүүс очоод “урд дээр хэдэн хонь явж байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр хонийг Т ах ширээний ард доор явж байхад нь очиж аваад өөрийнхөө хоньтой нийлүүлсэн байсан чинь М нь Т ахын хониноос очиж өөрийнхөө хонийг авсан гэсэн. 12 хонь авсан гэж байсан. Содон хонь гэвэл хар халзан хязаалан эр хонь, хар хүзүүтэй соёолон эр хонь, эвэртэй хар халзан эр хонь, хар алаг эм хонь, улаан хүзүүтэй эм хонь, голдуу шар халзан хонинууд байсан. Ц, Д нар нь намайг “битгий хэлээрэй” гэж хэлсэн болохоор нь би цагдаагийн байгууллага болон М-д хэлээгүй. Б-д бол санаа зовоод хэлж чадаагүй.” гэх /3-р хх 250 дугаар хуудас, 4-р хх 1-2 дугаар хуудас/,
  • Гэрч А.Т-ын “Намайг гэртээ байхад 11 цагийн үед эрэлд явж байгаа гэсэн 2 хүн мотоциклтой ирээд “танай баруун урд руу хэдэн хонь тасарсан явж байна” гэж хэлэхээр нь би очиж үзэхэд манай хонь биш байхаар нь баруун доор байдаг БуянТд энэ талаар хэлэхэд очиж үзээд “манай хүү хониндоо шинэ им хийсэн. Тэр хонь мөн” гээд мотоциклоор туугаад өөрийнхөө хонь руу нийлүүлсэн. Өөрийнх нь хонь уг хонинуудаас хойд зүгт 1 км зайтай худаг дээр усалж байсан. Нийт 12 хонь байсан. Урд орой нь Д-ийнхээс мал ачих гэж ирсэн “Porter” машинтай 2 хүн манайхыг дамжиж явахаар нь ямар мал ачих гэж байгааг нь харах гээд очиход Ц байгаагүй. Г-тай уулзахад “манай хониноос ямар ч мал ачихгүй” гэж хэлэхээр нь би буцаад явсан.” гэх /4-р хх 14 дүгээр хуудас/,
  • Гэрч Ц.Э-гийн “Би хүүтэйгээ хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Бор-Өндөр” гэх газарт мал маллаж амьдардаг. 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед манай азаргагүй 15 тооны тууран тамгатай голцуу бараан зүсмийн адуунууд алдагдсан юм. Уг алдагдсан адуунууд дотор 9 тооны бүдүүн морь, үлдсэн 6 нь дандаа том гүүнүүд байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр 6 тооны бүдүүн морь эргээд ирсэн байсан. Үлдсэн 9 тооны адуу эргэж ирээгүй юм.” гэх /4-р хх 224-225 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Б-гийн “С.Ц гэх хүн надад адууны мах зарж борлуулж байгаагүй. Түүний эхнэр М гэх хүн надад 1,200,000 төгрөгийн адууны мах зарсан юм. Би яг хэзээ зарсан, хэдэн килограмм мах байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Би М-гаас гарал үүслийн бичиг аваагүй. Өөрөөс нь утасны дугаарыг нь бичиж аваад тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэсэн байгаа.” гэх /4-р хх 242-243 дугаар хуудас/,
  • Гэрч Б.О-ийн “С.Ц надад Эрдэнэцагаан сумаас адуу тууж хулгайлж ирсэн гэж огт хэлээгүй. Би Ц-ээс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 500,000 төгрөг зээлж аваад оронд нь өөрийнхөө малаас 2 хонь, 1 ямаа өгч байсан санагдаж байна. Би Ц-ээс ... дугаарын ХААН банкны дансаараа авч байсан. Өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй.” гэх /5-р хх 10-13 дугаар хуудас/
  • Гэрч У.А-гийн “2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ц “намайг ирээд гэдэс арилгалцаад өг” гэхээр нь би Баруун-Урт сумын төвд байх Ц-гийн хашаанд нөхөр болох Р, Ц, М, Д нарын хамт 3 адуу махалсны гэдсийг нь арилгаж цэвэрлэсэн. М бид 2, 2 адууны гэдсийг нь цэвэрлээд байж байхад “М нэг адууны махыг борлуулна” гээд Дийн дуудсан нэг таягтай доголон хөгшин настайвтар хүнтэй хамт явсан. М тэр адууны махыг хаана хэнд борлуулсан талаар би мэдээгүй. Үлдсэн 2 адууны махыг нь Д аваад явсан. Тэр адуунууд ямар учиртай болохыг би мэдээгүй. Манай дүү Ц намайг “адууны гэдэс арилгаад өг” гэхээр нь би очсон.” гэх /5-р хх 25-26 дугаар хуудас/
  • Гэрч Ч.Б-ын “2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх хазгар Б над руу залгаад  гэрт ирж уулзаад “намайг хойшоо яваад 3 адуу ачаад ирье, 100,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би тухайн үед ажилгүй байсан болохоор зөвшөөрч хамт аймгаас хойшоо 20 орчим километрт явж айлын хашаанд хашсан байсан адуунуудаас 3 адууг ачиж аймгийн төв рүү оруулж айлын хашаанд буулгасан. Би хэний хашаанд буулгаж байгааг нь мэдээгүй. Д гэх хүн надад 100,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх /5-р хх 29-30 дугаар хуудас/ мэдүүлгүүд
  • Эд хөрөнгө буюу ... СҮЭ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 36-38 дугаар хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний, “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202206 дугаартай “... СҮЭ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашин үнэлгээ 8,550,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 42-52 дугаар хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний, “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2202142 дугаартай “хохирогч П.О-ийн 3 тооны хонины зах зээлийн үнэлгээ нийт 511,700 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 60-69 дүгээр хуудас/,
  • Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.А-ийн ХААН банкны 5630345454 дугаартай дансны хуулга /1-р хх 124-127 дугаар хуудас/,
  • Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, М.Э-гийн ХААН банкны ... дугаартай дансны хуулга /1-р хх 129-131, 177-181 дүгээр хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2202143 дугаартай “хохирогч Д.Ц-ийн 3 тооны хонь, 2 тооны ямааны зах зээлийн нийт үнэлгээ 608,800 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-245 дугаар хуудас/,
  • Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Б-ийн ..., Б.О-ын ... дугаартай дансны хуулга /2-р хх 47-50 дугаар хуудас/,
  • Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Н.М-гийн ..., ... дугаартай дансны хуулга /2-р хх 86-101 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл, хохирогчид 3 тооны адууг хүлээлгэн өгсөн гэрэл зураг /2-р хх 153-156 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202213 дугаартай “улсын дугааргүй “Dayun” загварын мотоциклын зах зээлийн үнэлгээ 603,750 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх 190-199 дүгээр хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202160 дугаартай “3 тооны бод малын нийт зах зээлийн үнийг 2,204,400 төгрөг” гэх  шинжээчийн дүгнэлт /2-р хх 207-216 дугаар хуудас/,
  • Яллагдагч С.Ц-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 236-238 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2202219 дугаартай ““Dayun” загварын мотоциклын зах зээлийн үнэлгээ 862,500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх 50-59 дүгээр хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2202149 дугаартай “хохирогч Б.Г-ын 53 тооны бог малын зах зээлийн үнэлгээ, нийт 5,713,400 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх 67-78 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202159 дугаартай “хохирогч Б.Т-ийн 35 тооны адууны зах зээлийн үнэлгээ, нийт 33,255,300 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх 167-177 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө буюу хязаалан насны 1 тооны морь битүүмжилсэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх 16-18 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202212 дугаартай “хязаалан насны морь 1,079,733 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх 22-30 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2202188 дугаартай “хохирогч А.М-ын 26 тооны хонины зах зээлийн үнэлгээ, нийт 3,463,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх 38-48 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Т.Р-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан тогтоолуудын хуулбар /4-р хх 75-104 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Г-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх 108-109 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч А.Д-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан тогтоолуудын хуулбар  /4-р хх 122-147 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан тогтоолуудын хуулбар /4-р хх 150-151 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Г-гийн “Голомт банк”-ны ... дугаартай дансны хуулга /4-р хх 162-164 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч А.Д-ийн ХААН банкны ... дугаартай дансны хуулга /4-р хх 166-167 дугаар хуудас/
  • Д.О-ийн ХААН банкны ... дугаартай дансны хуулга /4-р хх 166-167 дугаар хуудас/
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202160 дугаартай “хохирогч Б.Т-ийн 15 тооны адууны зах зээлийн үнэлгээ, нийт 14,511,550 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх 36-45 дугаар хуудас/
  • Г.Б-гийн ХААН банкны 5644237169 дугаартай дансны хуулга /5-р хх 102 дугаар хуудас/
  • “Д г э”  ХХК-ийн агуулахын бүртгэлийн дэвтрийн хуулбар /5-р хх 104-105 дугаар хуудас/
  • Шүүгдэгч С.Ц-ийн хохирогч Х.М-д хохирол 1,000,000 төгрөг, Г.Б-т 1,400,000 төгрөг нөхөн төлсөн ХААН банкны орлогын баримт /5-р хх 195-196 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Г-гийн хохирогч С.О-д хохирол 800,000 төгрөг нөхөн төлсөн ХААН банкны орлогын баримт /5-р хх 197 дугаар хуудас/
  • Шүүгдэгч А.Д нь хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тухай Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр, Мэс заслын кабинетын хяналтын картын хуулбар /5-р хх 198-202 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч Х.Б-гийн “С.Ц-ээс 410,000 төгрөгийн хохирол авсан нь үнэн, гомдолгүй” гэх бичиг /5-р хх 236 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоол /6-р хх 1-49 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч С.Ц-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол /6-р хх 56-57 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Т.Р-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол /6-р хх 58 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ДШМ/09 дугаартай магадлал /6-р хх 91-101 дүгээр хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Их өлгий” гэх газарт нутагладаг Д.О-ийн эзэмшлийн 5 тооны хонийг Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч Д.О-т 511,700 төгрөгийн хохирол учруулсан 3 буюу бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.О-г “идэшний үхэр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч С.О-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х.М-ыг “идэшний үхэр хямд олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Х.М-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан Мөнххаан сумын нутаг дэвсгэрт Э.И-аас “2,500,000 төгрөг зээлчих, маргааш буцааж өгөхдөө 300 мянган төгрөг нэмж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 2,500,000 төгрөгийг хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “бяруу худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Г.Б-т 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “хонь худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Г.А-т 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2 үйлдсэн,

2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс А.Ц-ийн 3 тооны адуу буюу олон тооны малыг “Dayun” маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, бусдад 2,204,400 хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А.М-ын 26 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлж, бусдад 3,463,000 хохирол учруулсан,

  • Шүүгдэгч С.Ц, А.Д нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Ш” гэх газарт нутагладаг Д.Ц-ийн хашаанд хашсан хонь ямаанаас 3 тооны хонь, 2 тооны ямаа буюу 5 тооны бог малыг Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч Д.Ц-д 410,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 8 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг “Г м” гэх газарт нутагладаг Б.Г-ын эзэмшлийн 53 тооны бог мал буюу 51 хонь 2 тооны ямааг Т.Р-ийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогч Б.Г-д 5,713,400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан,

  • Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 тооны хургатай хонь буюу 30 тооны хонийг С.Ц А.Д нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулсан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,
  • Шүүгдэгч С.Ц Т.Р нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Т-ийн олон тооны буюу 35 тооны адууг Т.Р-ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Б.Т-д 33,255,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхээр завдсан,

- Шүүгдэгч А.Д, Т.Р, С.Ц нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Т-ийн 15 тооны адууг Т.Р-ийн эзэмшлийн 4 мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Б.Т-д 14,511,550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна хохирогч Д.О, С.О, Х.М, Э.И, Г.Б, Г.А, А.М, Д.Ц, А.Ц, Б.Г, Б.Т, иргэний нэхэмжлэгч З.Г, Р.Б, Ш.Д, гэрч Ц.Х, М.Э, Б.Б, Н.М, Ч.М, Т.Батсүх, Г.Б, Б.Б, О.Н, Ш.Д, Б.Э, Д.О, Ц.Т, Э.О, Л.Ц, Ц.Б, Э.И, Б.Б, Э.Г, А.Т, Ц.Э, Г.Б, Б.О, У.А, Ч.Б нарын мэдүүлгүүд,

-Хөрөнгийн үнэлгээний, “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2202142 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Ц.А-ийн ХААН банкны дансны хуулга, М.Эгийн ХААН банкны дансны хуулга, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2202143 дугаартай шинжээчийн дүгнэлт, Т.Б-ийн ..., Б.О-ын ... дугаартай дансны хуулга, Н.М-гийн ..., ... дугаартай дансны хуулга, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай прокурорын зөвшөөрөл, хохирогчид 3 тооны адууг хүлээлгэн өгсөн гэрэл зураг, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202213 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202160 дугаартай шинжээчийн дүгнэлт, Яллагдагч С.Ц-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2202219 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2202149 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202159 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202212 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2202188 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202160 дугаартай шинжээчийн дүгнэлт,  “Д г э”  ХХК-ийн агуулахын бүртгэлийн дэвтрийн хуулбар,  шүүгдэгч С.Ц-ийн хохирол нөхөн төлсөн ХААН банкны орлогын баримт, шүүгдэгч Б.Г-гийн хохирол нөхөн төлсөн ХААН банкны орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт: 

2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор,

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг  ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал шүүгдэгч С.Ц, Т.Р, А.Д нар бусдын олон тооны малыг хулгайлахдаа тээврийн хэрэгслийг “мал ачих”, “мал туух” зэргээр ашиглаж, аймгийн төв рүү оруулж махлан зарж, худалдан борлуулсан, бэлчээрээс нь өөр газар луу тууж, холдуулан нууснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

2.2.  Залилах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн шинжтэй үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч С.Ц нь “идэшний мал зарна” гэх байдлаар бусадтай утсаар худал хэлж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч нарын  эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирол учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.3. “Мөнгө угаах” гэмт хэрэг буюу” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч зарж, борлуулсан гэдэгт: Хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус санаатай үйлдэл хамаарна.

Тодруулбал: Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч С.Ц-ээс хургатай хонь авахдаа хулгайнх гэдгийг мэдсээр байж машинд ачиж, өөр газар авч очин бусдад худалдан борлуулж мөнгийг нь хувааж авсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

2.4. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

2.5. Прокуророос шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,   

шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Т.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч С.Ц-г “Хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, мөн зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан буюу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,   

шүүгдэгч А.Д-ийг “Хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Р-ийг “Бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Г-г “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч зарж борлуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч С.Ц-г “Хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, мөн зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан буюу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,   

шүүгдэгч А.Д-ийг “Хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Р-ийг “Бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Г-г “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч зарж борлуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.2. Шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, шүүгдэгч Б.Г-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар:

2.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд С.Ц, Б.Г нар анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, шүүгдэгч А.Д нь урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, шүүгдэгч Т.Р нь урьд мөн 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шалгуурын хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Д, Т.Р нар нь өмнөх үйлдэлдээ гэмшихгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бусад шүүгдэгч нарын хувьд хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзнэ. Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн    1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Бусад шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь олон удаагийн үйлдлээр нутгийн иргэдийн малчдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан, тэдний гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байдал, гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэргийн улмаас ашиг хонжоо олсон байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үйлдэлд шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дангаараа болон бусадтай үйлдсэн 6 удаагийн үйлдэлтэй, хохирогч нарт хохирол, төлбөр барагдуулаагүй байгаа зэргийг харгалзан 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.Ц-д нийт 8 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял, шүүгдэгч Т.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 4 жил, 8 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, тэнссэн хугацаанд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 8,555,000 төгрөгийг шүүгдэгч С.Ц, А.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, Ш.Д-ийн эзэмшлийн “Dayun” загварын мотоциклын үнэлгээ 603,750 төгрөгийг шүүгдэгч С.Ц-ээс гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Т.Р-ийн эзэмшлийн “Dayun” загварын мотоциклын үнэлгээ 862,500 төгрөгийг шүүгдэгч С.Ц, Т.Р, А.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, Ш.Д-ийн эзэмшлийн хязаалан насны морины үнэлгээ 1,079,700 төгрөгийг шүүгдэгч С.Ц-ээс гаргуулж улсын орлогод оруулах саналыг гаргаж байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор, Ш.Д-ийн эзэмшлийн хонгор зүсмийн хязаалан насны морийг мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилсэн байх тул эл хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. 

Шүүгдэгч Б.Г цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгч С.Ц-ийн хувьд нийт 209 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч А.Д 225 хоног цагдан хоригдсон, Т.Р нийт 119 хоног цагдан хоригдсон байх тул дээрх ялуудыг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналыг гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ирээгүй тул шүүгдэгч нараас гаргуулах саналгүй байна. Шүүгдэгчид шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх саналтай. Шүүгдэгч Т.Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхэлж авахыг авах саналтай байна.” гэх эрүүгийн хариуцлагын саналыг,

2.2.2. Өмгөөлөгч Т.Зулаа “Б.Г-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн одоо Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажил, хөдөлмөр эрхэлдэг. Улсын яллагчийн 2 жилийн хугацаагаар одоо хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байна. Түүний хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн учраас тухайн зүйл ангид заасан хорих ялыг багасгаж, тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна.

А.Д үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг хэдийгээр төлөөгүй боловч эрүүл мэндийн байдлын хувьд 60 хувийн групптэй. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өмнө нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэж байсан боловч оногдуулсан ял шийтгэлийг эдэлж дууссан. Тиймээс түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна.

Т.Р-ийн хувьд 2 удаагийн үйлдлээр гэм буруутайд тооцогдсон. Улсын яллагчийн зүгээс 4 жил 8 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байна. Тухайн зүйл анги нь 2-8 жилийн хорих ялтай. Т.Р-ийн ар гэрийн байдлын хувьд ээж нь хүнд өвчтэй, хагалгаанд ороод явж байгаа. Ийм учраас ар гэрийн байдлыг нь харгалзан улсын яллагчаас оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын саналыг,

2.2.3. Өмгөөлөгч Т.Хүдэр “Миний үйлчлүүлэгч 12 удаагийн үйлдэлтэй. С.Ц-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн цагдаа, мөрдөгч, прокурор, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хохирлыг төлөхөө прокурор болон шүүхийн шатанд  илэрхийлж байсан. Уяач хүний туслах хийж сардаа 1,000,000 төгрөг олдог. Энэ цалингаараа тодорхой хэмжээний хохирлыг шийдсэн. Одоогийн байдлаар 12 үйлдлийн 8 хохирогчийн 9,385,000 төгрөгийн мөнгөн хохирлыг төлсөн. Бусад хохирлыг биет байдлаар төлсөн. Энэ талаар хэргийн материалд авагдсан байгаа. Шүүхийн шатанд С.Ц хорих ангидаа ажил хийгээд бусад хохирлыг төлнө гэдгээ хэлдэг. Үүнийг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэж үзэж байна.  С.Ц-ийн эхнэр, хүүхэд нь Говь-Алтай аймагт айлын мал маллаж амьдардаг. С.Ц 2023 оны 02 дугаар сарын 14-нд цагдан хоригдсон одоогийн байдлаар 6 сар 23 хоног болж байна. Энэ хугацаанд хохирогч нарын хохирлыг төлөх ямар ч боломж байгаагүй. Эхнэр нь нялх хүүхэдтэйгээ байдаг. Ар гэрт нь өндөр настай ээж нь байдаг. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, Эрдэнэцагаан суманд байдаг. Тиймээс шүүхээс болон прокурорын зүгээс өнөөдрийг хүртэл хохирлоо яагаад барагдуулаагүй юм гэдэг асуудал гарч ирж байна. Ийм ямар ч боломж байгаагүй. Одоогийн байдлаар миний тооцоолсноор 5 хохирогчийн 9,625,000 төгрөгийн хохирол байгаа. Энэ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. С.Ц анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэрэг үргэлжилсэн үйлдэлтэй. Дундуур нь залилах гэмт орж ирсэн. Гэтэл хамтран оролцогчдын хувьд 4 удаагийн үйлдлээр мал хулгайлах үйлдэлд холбогдсон Р, Д нарын хүмүүс байдаг. Р хувьд  шүүгдэгч Ц-гийн эгчийнх нь нөхөр. Тиймээс Р, Д нарын зүгээс “мал хулгайлах гэмт хэрэг үйлдье, Сүхбаатар сум, Эрдэнэцагаан сум руу явъя. Чи аваад ир, борлуулъя, мөнгийг нь аваад ир” гэсэн талаар яригддаг. Энэ нь хэргийн материалд ч байдаг. Шүүхийн шатанд мэдүүлж байгаа мэдүүлгээс харахад ч мал хулгайлбал ямар ял авдгийг мэдэхгүй. Ямар ч байсан шүүх, цагдаагаас шалгана гэдэг асуудлыг л мэднэ. Бичиг үсэг мэдэхгүй. Үйлдлийг харахаар 7 хоногийн давтамжтай  мал хулгайлах, залилах үйлдэл хийсэн байдаг. Учир холбогодлоо мэдэхгүй байдаг. Баахан мал  хураагаад, хувааж авсан. Яг хохирол төлөх болохоор  9 сая гаруй  төгрөгийг ганцаараа төлсөн байдал хэргийн материалаас харагддаг. Хэдийгээр олон удаагийн үйлдэл боловч анх удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдал, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа байдал, ар гэр нь дэмжлэг туслалцаа байхгүй, мал хөрөнгө байхгүй байдалтай боловч боломжоороо хохирлоо нөхөн төлсөн, үлдэх хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалтай байдаг. Энэ нь хохирол  төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг  оногдуулдаг гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгодог. Улсын яллагчийн зүгээс 6 жилийн хорих ял оногдуулсныг 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хохирлоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг харж үзнэ үү гэж шүүгчээс хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг байгаа. Үүнийг 5 удаагийн үйлдлээр бусдад “идэшний бяруу өгнө” гэж мөнгө авсан. Үүнээс 3 хохирогчийн хохирлыг төлсөн. 2 хохирогчтой ямар  нэгэн байдлаар ойлголцоогүй, холбогдож чадаагүй тул хохирлыг төлөөгүй. Хохирлыг төлнө гэж шүүхээс яваад оргон зайлсан гэдэг. Энэ нь хохирогч нарын хохирлыг төлөхөөр яваад цаашаа Говь-Алтай аймаг руу явсан асуудал байдаг. Энэ зүйл анги нь 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялтай. Прокурорын зүгээс 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. 5 удаагийн үйлдэлтэй. Үүнээс 3 хохирогчийн хохирлыг төлсөн, 2 хохирогчийн хохирлыг төлөөгүй байгаа. Тиймээс зарим хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ял, нийт 4 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.3. Шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийг бүрэн арилгаагүй, шүүгдэгч С.Ц нь анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, шүүгдэгч А.Д, Т.Р нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч  Т.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь дангаараа болон бүлэглэн хохирогч Д.О-т 511,700 төгрөгийн, А.М-д 3,463,000 төгрөгийн, С.О-д 800,000 төгрөгийн, Х.М-д 1,000,000 төгрөгийн, Э.И-т 2,500,000 төгрөгийн, Г.Б-т 1.400.000 төгрөгийн, Г.А-т 2,400,000 төгрөгийн, Д.Ц-д 410,000 төгрөгийн, Б.Г-д 5,713,400 төгрөгийн, Б.Т-д 47,766,850 төгрөгийн хохирол учруулж,  хохирогч Э.И-ын 2,500,000 төгрөгийн, Г.А-ын 2,400,000 төгрөгийн, Б.Т-ийн 5,282,475 төгрөгийн, Б.Г-ын 5,000,000 төгрөгийн, А.Ц-ийн 83,800 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй,

иргэний нэхэмжлэгч Р.Б, хохирогч Д.О, С.О, Х.М, Г.Б, А.М, А.Ц нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг дурдах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзан шүүгдэгч С.Ц-ээс 4,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.И-т 2,500,000 төгрөг, Г.А-т 2,400,000 төгрөгийг,

шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нараас 5,282,475 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Т-д,

шүүгдэгч С.Ц, А.Д нараас 5,083,800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Г-д 5,000,000 төгрөгийг, хохирогч А.Ц-д 83,800 төгрөгийг олгуулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар

4.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.Г, Т.Р нарт шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгч Т.Р-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ц 209 хоног, шүүгдэгч А.Д 225 хоног, шүүгдэгч Т.Р  119 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын ... СҮЭ улсын дугаартай автомашины үнэлгээ 8,550,000 төгрөгийг шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нараас,

Ш.Д-ийн эзэмшлийн “Dayung” маркийн улсын дугааргүй мотоциклын үнэлгээ 603,750 төгрөгийг шүүгдэгч С.Ц-ээс,

шүүгдэгч Т.Р-ийн эзэмшлийн “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклын үнэлгээ 862,500 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Ц, Т.Р, А.Д нараас,

Э.Г эзэмшлийн хязаалан насны морины үнэлгээ 1,079,700 төгрөгийг шүүгдэгч С.Ц-ээс тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт С-ийн Ц-г хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан, мөн зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан буюу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Т б овогт А-ийн Д-ийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О овогт Т-ийн Р-ийг бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Б-ын Г-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч  Т.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 5 жилийн, шүүгдэгч А.Д-т оногдуулсан 3 жилийн, шүүгдэгч Т.Р-ид  оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-ийн цагдан хоригдсон 209 хоногийг, шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон 225 хоногийг, шүүгдэгч Т.Р-ийн цагдан хоригдсон 119 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Г-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г-д мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Р-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ээс Э.И-т 2,500,000 төгрөг, Г.А-т 2,400,000 төгрөг, шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нараас хувь тэнцүүлэн хохирогч Б.Т-д 5,282,475 төгрөг, шүүгдэгч С.Ц, А.Д нараас хувь тэнцүүлэн хохирогч Б.Г-д 5,000,000 төгрөгийг, хохирогч А.Ц-д 83,800 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius 20” маркийн ... СҮЭ улсын дугаартай автомашины үнэ 8,550,000 төгрөгийг шүүгдэгч С.Ц, А.Д, Т.Р нараас,

Ш.Д-ийн эзэмшлийн “Dayung” маркийн улсын дугааргүй мотоциклын үнэ 603,750 төгрөгийг шүүгдэгч С.Ц-ээс,

Т.Р-ийн эзэмшлийн “Dayung” маркийн улсын дугааргүй мотоциклын үнэ 862,500 төгрөгийг шүүгдэгч С.Ц, Т.Р, А.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж,

шүүгдэгч С.Ц-ээс хязаалан насны морины үнэ 1,079,700 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

11. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэгч Р.Б, хохирогч Д.О, С.О, Х.М, Г.Б, А.М, А.Ц нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн болохыг  дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota Prius 20” маркийн ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2022 оны 04 сарын     22-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоол, Эд хөрөнгө буюу хязаалан насны 1 тооны морь битүүмжилсэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ