| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Э-д холбогдох эрүүгийн 2230001300090 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хот хооронд тээвэр хийдэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
О овогт Э-ын Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг Д-ийн ... тоотод байх гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, эмээлийн хэрэгсэл, эрих болон бэлэн 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.О-т нийт 32,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Д-ийн ... тоотод байх байшинд нэвтрэн орж мөнгөн аяга нийт 8 ширхэг, баллонтой ус буцалгагч, маникюрын цүнх болон маникюрын иж бүрдэл, бэлэн 80,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.З-д 3,015,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Т-ийн ... тоотод байх байшинд нэвтрэн орж “Hisense” брэндийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ч.О-т 1,266,700 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 05-06-ны шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дүгээр баг задгай тоотод хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн хазаар 3 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.А-д 39,480,300 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, Д-ийн ... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 17,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.Э-д 298,600 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дугаар багт хохирогч Э.Б-д ... СҮЭ улсын дугаартай 2010/2020 онтой сувдан цагаан “Prius-30” автомашин зарна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Б-г төөрөгдөлд 2 оруулан 1 тооны бярууг авч явж залилж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би мөрийтэй тоглоом тоглоод хамаг эд зүйлээ алдсан. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2230001300090 дугаартай хэргээс:
“2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найз Э.Ш “Улаанбаатар хот руу хувийн ажлаар явлаа” гээд аймгийн төвд надтай хамт байж байгаад явсан. Тэгээд би Ш-ын гэр болох Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 15-03 тоот руу 2022 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө байшингийнх нь арын цонхны жижиг поорчгийг нь гараараа түлхэж онгойлгож ороод бурхны урд талд байсан бэлэн 20,000 төгрөг, бор өнгөтэй гахайн дотроос бэлэн 60,000 төгрөг, нийт бэлэн 80,000 төгрөг, миний санаж байгаагаар бурхны авдар дээр байсан шинэ цагийн дунд гарын 8 ширхэг мөнгөн аяга, баллонтой ус буцалгагч, эмэгтэйчүүдийн гоо сайхны маникюрын цүнхтэй иж бүрдэл зэргийг хулгайлсан.” гэх /1-р хх 175-176 дугаар хуудас/,
“2022 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тухайн айлаас орж “Hisense” брэндийн 50 инчийн зурагт хулгайлаад Д.Ч, М.Лхагвамаа нарт тухайн зурагтыг 400,000 төгрөгөөр зарсан. 100,000 төгрөгийг бэлнээр, 300,000 төгрөгийг нь дансаар авсан.” гэх /2-р хх 33-35 дугаар хуудас/,
“2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед аймгийн төвөөс Халзан сум руу өөрийн эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн ... СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Халзан суман очоод аавын төрсөн ахын хүүхэд Баасанжавын гэрт очиход тухайн айл хүнгүй байсан. Тэгээд би машинаа Баасанжав ахын гэрийн гадаа үлдээгээд А ахын гэр лүү яваад очиход гэрэлгүй, хүнгүй байх шиг байсан. Тэгээд гэрийнх нь хаалгыг тогшиход хүнгүй байсан тул хулгай хийх бодол санаа төрсөн. Тухайн айлын гэрийнх нь урд тал цонхны жижиг поорчигоор ороод том өрөөнд байсан 3 ширхэг мөнгөн хазаар, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн эмээл зэргийг хулгайлсан.” гэх /2-р хх 165-167 дугаар хуудас/,
“Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг Д-ийн ... тоотын гадаа очиход байшин, гэрийнх нь гэрэл унтарсан, ямар нэгэн хүнгүй байхаар нь монгол гэрийн тооноор орж бурхны урд талд байсан бэлэн 17,000 төгрөг, гал тогооны шүүгээнд байсан элэгдэж муудсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг аваад явсан.” гэх /2-р хх 130-132 дугаар хуудас/,
“2022 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийнхөө “Esu Esu” нэртэй хаягаас “Уулбаян сум Сүхбаатар аймаг” гэсэн зарын групп дээр өөрийн эзэмшлийн “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслийг зарах зар байрлуулж, утасны дугаар бичихдээ ... дугаарыг бичиж үлдээсэн. Тэгэхэд танихгүй дугаараас миний утас руу залгаад “зарах гэж байгаа машиныг чинь үзье” гэхээр нь тухайн хүнийг “хаана байгаа” талаар асуухад “Уулбаян суманд байна” гэсэн. Тэгээд аймгийн төвөөс Уулбаян сум руу очиж тухайн хүнтэй уулзахад өөрийгөө Баасан гэж танилцуулсан. Баасан болон түүний нөхөр нь миний машиныг худалдан авахаар болоод “мөнгө нь арай хүрэхгүй байна, мөнгөө бүрдүүлж байгаад нэг мөсөн машинаа авъя” гээд аваагүй. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан учраас тухайн хүмүүсээс идэшний бяруу аваад аймгийн бойнд зарахад 700,000 гаруй төгрөг болж байсан. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа 2022 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна Э.Б гэх хүн “машиныхаа наймаагаа больё, өөр хүнээс машин авахаар боллоо, бярууныхаа мөнгийг авъя” гэсэн. Тэгээд хэд хоногийг дараа миний утас руу ойр ойрхон олон удаа залгасан. Мөн Facebook хаяг руу залгаад байхаар нь аваагүй. Тэгсэн Э.Б нь манай ээж рүү залгаад танай хүүхэд нөхөр бид хоёрыг залилсан гэхээр нь би уур хүрээд Баасанг блок хийсэн. Гол нь Э.Б нь манай ээж рүү утсаар залгаад “танай хүү чинь нөхөр бид хоёрыг залилаад мөнгө өгөхгүй байна” гээд утсаар ярьсан гэдгийг нь ээж надад хэлээд намайг загнахаар нь уур хүрээд тухайн хүмүүсийн мөнгийг өгөөгүй юмаа.” гэх /3-р хх 26-28 дугаар хуудас/,
2. Шинжлэгдэж буй №1 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN004310010003 дугаараар бүртгэгдсэн, ЛЛ93091918 регистрийн дугаартай Эрдэнэбаяр овогтой Э-ы зүүн алганы мөр байна.
3. Шинжлэгдэж буй №2 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN004310010003 дугаараар бүртгэгдсэн, ЛЛ93091918 регистрийн дугаартай Э овогтой Э-ы баруун гарын ядам хурууны мөр байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 139-145 дугаар хуудас/,
2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь Э.Э-аас хураан авсан гутлын зүүн талын гутлын мөр байна.
3. Өсгийн зүүн гадна хэсэгт 8х1.7 см хэмжээтэй элэгдэлттэй гэсэн хувийн шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 3-6 дугаар хуудас/,
2. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжлэгдэж буй 4 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN004310010003 дугаартай, ... регистрийн дугаартай Э овогтой Э-ы баруун гарын алганы мөр байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 147-149 дүгээр хуудас/,
2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарлаж “архины шилэн дээрээс” гэж бичсэн гарын мөр нь санд MN004310010003 дугаартай, ... гэсэн регистртэй Э овогтой Э-ы зүүн гарын долоовор хурууны мөр байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 197-201 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг Д-ийн ... тоотод байх гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, эмээлийн хэрэгсэл, эрих болон бэлэн 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.О-т нийт 32,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Д-ийн ... тоотод байх байшинд нэвтрэн орж мөнгөн аяга нийт 8 ширхэг, баллонтой ус буцалгагч, маникюрын цүнх болон маникюрын иж бүрдэл, бэлэн 80,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.З-д 3,015,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Т-ийн ... тоотод байх байшинд нэвтрэн орж “Hisense” брэндийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ч.О-т 1,266,700 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 05-06-ны шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дүгээр баг задгай тоотод хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн хазаар 3 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.А-д 39,480,300 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, Д-ийн ... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 17,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.Э-д 298,600 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ... дугаар багт хохирогч Э.Б-д ... СҮЭ улсын дугаартай 2010/2020 онтой сувдан цагаан “Prius-30” автомашин зарна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Б-г төөрөгдөлд 2 оруулан 1 тооны бярууг авч явж залилж 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, хохирогч С.З, Ч.О, Г.А, Ж.Э, Э.Б, иргэний нэхэмжлэгч Д.Ч, гэрч Л.-Э, З.Э, М.Л, Э.М, Э.Д, Д.П, Ч.Б нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүд холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Болор Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэлүүд, шүүгдэгч Э.Э-ы ХААН банкны дансны хуулга, шүүгдэгч Э.Э-ы хохирол барагдуулсан баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “хүн байнга амьдрах зориулалттай орон байр”-ны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч ашиглагчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон үйлдлийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээг тус тус ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Э нь бусдын амьдрах зориулалтай орон байр руу хаалга, цонх, тооноор хууль бусаар нэвтрэн дотор орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, зөөвөрлөснөөр хулгайлах гэмт хэрэг төгсөх ба шүүгдэгч Э.Э хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 76,160,600 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарахаар байна.
Залилах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн шинжтэй үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Э.Э нь “мөнгөний хэрэг байна, машины урьдчилгаанд нэг бяруу өгчих” гэх байдлаар бусдаас бяруу авч, машинаа зарахгүйгээр утас болон цахим холбоо барих хэрэгслийг хааж, бусдыг хуурч хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирол учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Э.Э-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн бусдыг хуурч залилсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг,
“Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч Э.Э-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.1. Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирол төлбөр төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж энэ ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт хураан авсан эд мөрийн баримт болох “Rееbок” загварын саарал өнгийн пүүзийг шүүгдэгч Э.Э-д буцаан олгох саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Э цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэсэн саналыг,
2.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд “Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хохирлоо төлж барагдуулахаар завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд нэр бүхий хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулж холбогдох баримтыг хүргүүлсэн. Миний үйлчлүүлэгч Э.Э нь төрсөн эхийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссын шийдвэрээр 60 хувиар тогтоогдсон. Одоо өөрийн эзэмшлийн 19-60 СҮА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэн амьжиргаагаа залгуулж, тодорхой хэмжээний орлого олдог. Энэ орлогоосоо хохирлоо төлж барагдуулсан. Цаашид өөрийн гаргасан алдаагаа ухамсарлаж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж дүгнэж байна.
Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн торгох ялын доод хэмжээ 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой эсэхийг хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн.
2.1.3. Шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг, шүүгдэгч нь анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогч хохирогч Д.О, С.З, Ч.О, Г.А, Ж.Э, Э.Б нарын эд хөрөнгөд санаатай учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн ба шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 ширхэг “Reebok” загварын саарал өнгийн хос пүүз”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Э-ын Э-ыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг,
“Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 ширхэг “Reebok” загварын саарал өнгийн хос пүүз”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ