Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, иргэдийн төлөөлөгч Н.Дархижав,  шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хохирогч Т.*******, Н.*******, орчуулагч А.Именшакирт нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Л.Төгсжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагч *******ы *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******0000000293 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотор засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар ******* дүүргийн ******* дүгээр хороо, уулын - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар: НП*******2;

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр фэйсбүүк зарын сүлжээнд “QZ Sok” гэх нэртэй хаягаар “...Годон гутал эхний 20 хүнд хямдралтай зарна...” гэх зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Алтанзулын 200,000 төгрөгийг хамтран амьдрагч Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

  1. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан “бугын арьсан гутлаа 350,000 төгрөгөөр аваарай. Урьдчилгаа 50 хувь хийгээд хангалттай” гэсэн зар байршуулж, хуурч, өөрт байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.ын 170,000 төгрөгийг хамтран амьдрагч Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
  2. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк орчинд годон гутал хямдралтай зарна гэсэн зар байршуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.ын 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
  3. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк орчинд “Годон гутал хямдралтай худалдана” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.гийн 225,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
  4. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк орчинд “цэвэр цаа бугын годон гутлаа 500 к-аар 1+1 урамшууллаар аваарай” гэсэн зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Г.гээс 250.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
  5. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим группд “цааны арьсан гутал авна" гэсэн фэйсбүүк хаяг болон 808780 дугаарын утсаар холбогдож “цаа бугийн арьсан гутал худалдана нэгийг авбал нэг үнэгүй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Н.ийн Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт 250.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
  6. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн фэйсбүүк цахим группд “цааны арьсан гутал авна" гэсэн фэйсбүүк хаяг болон 808780 дугаарын утсаар холбогдож “цаа бугийн арьсан гутал худалдана нэгийг авбал нэг үнэгүй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Ц.ийн Увс аймгийн Баруунтүрүүн суманд байхдаа шилжүүлсэн 250.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  7. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн фэйсбүүк цахим группд “цааны арьсан гутал авна” гэсэн фэйсбүүк хаяг болон 808780 дугаарын утсаар холбогдож цаа бугийн арьсан гутал худалдана нэгийг авбал нэг үнэгүй хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, С.ын Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байхдаа шилжүүлсэн 298.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  8. 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Увс аймгийн фэйсбүүк цахим группд “QZ Sok” гэсэн фэйсбүүк хаягт “цаа бугын гутал зарна эхний 5 хүнд 2 хос гутлыг 500,000 төгрөгөөр зарж борлуулна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон З.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Увс аймагт байхдаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  9. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн фэйсбүүк цахим группд “цааны арьсан гутал авна” гэсэн фэйсбүүк хаяг болон 808780 дугаарын утсаар холбогдож “цаа бугийн арьсан гутал худалдана нэгийг авбал нэг үнэгүй” хэмээн З.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байхдаа шилжүүлсэн 250.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  10. 2022 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр фэйсбүүк цахим группд “цааны арьсан гутал авна” гэсэн фэйсбүүк хаяг болон 808780 дугаарын утсаар холбогдож “цаа бугийн арьсан гутал худалдана нэгийг авбал нэг үнэгүй” хэмээн Ш.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний Увс аймгийн Цагаанхайрхан суманд байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  11. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “гэрийн тавилга хийнэ” гэсэн хуурамч зар байршуулж, Р.т “гоожуур худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Ховд аймгийн Булган суманд байхдаа гоожуурын урьдчилгаа төлбөрт 100.000 төгрөгийг Хаан банкны 5618102723 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
  12. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл буюу фэйсбүүк ашиглан “Панда Ман” гэх хаягаас “цааны арьсан гутал зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байхдаа 2 удаагийн гүйлгээгээр Ц.Пүрэвдашийн 600,000 төгрөгийг төрсөн охин З.ийн эзэмшлийн Хаан банкны 5075802966 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
  13. 2022 оны 12 дугаар сарын 2-ний өдөр фэйсбүүк цахим хаягт “Годон гутал зарна” гэсэн зар байршуулж, М.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг, Элст гэх газарт байхдаа шилжүүлсэн 175,000 төгрөгийг төрсөн охин З.ийн эзэмшлийн Хаан банкны 5075802966 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
  14. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “годон гутал зарна” гэсэн зар байршуулж, Б.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Дорноговь аймгийн Сайншанд суманд байхдаа шилжүүлсэн 525,000 төгрөгийг төрсөн охин З.ийн эзэмшлийн Хаан банкны 5075802966 дугаарын дансаар авсан,
  15. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “годон гутал зарна” гэсэн зар байршуулж, X.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Дорноговь аймгийн Сайншанд суманд байхдаа шилжүүлсэн 500,000 төгрөгийг эхнэр Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,
  16. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “Цааны арьсан гутал” гэсэн группд “Годон гутал зарна” гэсэн зар байршуулж, П.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Төв аймгийн Батсүмбэр суманд байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг эхнэр Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,
  17. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, “Цаа гутал” гэсэн фэйсбүүк хаягаас “годон гутал худалдана” гэсэн зар байршуулж, Ш.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн задгай тоотод байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг эхнэр Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,
  18. 2023 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “Цааны арьсан гутал” гэх гэсэн хаягаас цэвэр цаа бугын годон гутлаа ердөө 600,000 төгрөгөөр 1+1 урамшууллаар аваарай, эхний 5 хүнд учир та яараарай, захиалгаа баталгаажуулахын тулд 50 хувь хийхэд хангалттай” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Х.ийн Завхан аймгийн Баянхайрхан суманд байхдаа шилжүүлсэн 300,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 551752161 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
  19. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “QZ Sok” гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “Цааны арьсан гутал зарна” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, П.ийн Ховд аймгийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  20. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “QZ Sok” гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “Та цэвэр цаа бугын годон гутлаа 600,000 төгрөгөөр 1+1 урамшууллаар аваарай, зөвхөн эхний 5 хүнд учир та яараарай, размер 35-3 байгаа шүү, эхний 5 хүнд багтахын тулд захиалгаа баталгаажуулан, урьдчилгаа 50 хувь хийхэд хангалттай” гэсэн зар байршуулан, Е.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Баян-Өлгий аймагт байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 2618102723 дугаарын дансаар авсан,
  21. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “QZ Sok” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, “...годон гутал хямд үнээр зарна. Эхний 5 хүнд 300,000 төгрөгөөр худалдана...” гэх зар байршуулан, уг зарын дагуу холбогдож гутал худалдан авахаар тохиролцсон хохирогч Г.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Баян-Өлгий аймагт байхдаа шилжүүлсэн 150,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5618102723 авсан,
  22. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим сүлжээнд “цаа болон адууны арьсан гутал худалдана” гэсэн зар байршуулан, Х.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхдаа шилжүүлсэн 870,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5085230279, 51675196 дугаарын дансуудаар авсан,
  23. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк орчинд “цааны годон гутал зарна” гэсэн зар нийтэлж, уг арын дагуу холбогдсон Б.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний Хөвсгөл аймагт байхдаа шилжүүлсэн 800,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 53087911 дугаарын дансаар авсан,
  24. 2023 оны 01дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, “Цааны арьсан гутал зарна” гэсэн хаягаас “годон гутал зарна” гэсэн зар байршуулж, С.ыг “годон гутлын урьдчилгаа төлбөрт 260,000 төгрөг шилжүүлээд гутал авч болно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа шилжүүлсэн 260,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5167737185 дугаарын дансаар авсан,
  1. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, “Цааны арьсан гутал зарна” гэсэн хаягаас “годон гутал зарна” гэсэн зар байршуулж, И.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Хөвсгөл аймагт байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн 5618102723 дугаарын дансаар авсан,
  2. 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр “Цааны арьсан гутал” нэртэй фэйсбүүк цахим хаягт “ганцхан өдөр годон гутал хямдарсан” гэсэн хуурамч зар байршуулж, С.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Орхон аймагт байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5167737185 дугаарын дансаар авсан,
  3. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Цааны арьсан гутал” нэртэй фэйсбүүк цахим хаягт “ганцхан энэ өдөр годон гутал хямдарсан гэсэн хуурамч зар байршуулж, Н.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Орхон аймагт байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5167737185 дугаарын дансаар авсан,

   29.2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүк зарын сүлжээнд “цааны арьсан гутал” гэх хаягт “годон гутал зарна, эхний 5 хүнд үнд хямдралтай” гэх утга бүхий хуурамч зар байршуулж, Л.ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүний Булган аймгийн Булган суманд байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,

30.2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк зарын сүлжээнд “цааны арьсан гутал” гэх хаягт “годон гутал зарна, эхний 5 хүнд хямдралтай” гэх утга бүхий хуурамч зар байршуулж С.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүний Булган аймгийн Тэшиг суманд байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,

   *******.2022 оны 11 дүгээр сарын 25- ны өдөр фэйсбүүк зарын сүлжээнд “цааны арьсан гутал” гэх хаягт “годон гутал зарна, эхний 5 хүнд хямдралтай” гэсэн хуурамч зар байршуулж, И.г хуурч, бодит. байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний Булган аймгийн Тэшиг сумандаа байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,

   32.2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “Цааны арьсан гутал” гэх хуурамч хаягаар “Годон гутал зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, Ө.ийг хуурч, бодит байдлыг нуух замаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгын 19-910 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 200,000 төгрөгийг хамтран амьдрагч Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,

33.2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд ““QZ Sok”” гэх нэртэй фэйсбүүк хаягаар “Годон гутал зарна” гэсэн зар байршуулж, Э.ыг хуурч, бодит байдлыг зориудаар бий болгож, түүний Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-376 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 600,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаартай дансаар авсан,

3. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01- ний өдрийн хооронд цахим хэрэгсэл ашиглан, “Панда ман” фэйсбүүк хаягаас “Цэвэр цаа бугын годон гутлаа ердөө 600,000 төгрөгөөр 1+1 урамшууллаар аваарай, эхний 5 хүнд учир та яараарай, захиалгаа баталгаажуулахын тулд 50 хувь хийхэд хангалттай" гэсэн зар байршуулж, Ж.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Завхан аймагт байхдаа шилжүүлсэн 700,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5167737185 дугаарын дансаар авсан,

   35.2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, “Цэвэр модон гэр ахуйн болон албан тасалгааны тавилга чанартай үйлдвэрлэж байна” гэсэн зар байршуулж, Г.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний Ховд аймагт байхдаа шилжүүлсэн 285,000 төгрөгийг Б.Алтаншагайгийн эзэмшлийн Хаан банкны 5168673912 дугаарын дансаар авсан,

   36.2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, “годон гутал хямд зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.*******ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний Ховд аймагт байхдаа шилжүүлсэн 800,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167589689 дугаарын дансаар авсан,

  37.2022 оны 10 дугаар' сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд “Годон гутал хямд зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Б.Нанзадыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний Ховд аймагт байхдаа шилжүүлсэн 00,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167589689 дугаарын дансаар авсан,

   38.2023 оны 03 дугаар сарын 12-ноос 15-ны өдрийн хооронд фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “Модон тавилга болон бүх төрлийн тавилга зарна” гэсэн хуурамч зар байршуулж, И.Нарантуяаг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний Ховд аймагт байхдаа шилжүүлсэн 210,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167589689 дугаарын дансаар авсан,

   39.2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж, “годон гутал зарна” гэсэн зар байршуулан Н.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний Баян-Өлгий аймагт байхдаа шилжүүлсэн 350,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансаар авсан,

0.2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан, “Модон тавилга” нэртэй фэйсбүүк хаягт, 7 ширхэг ор, 3 ширхэг угаалтуур, 1 ширхэг өлгүүр зэрэг модон тавилга хийж өгнө гэж Л.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүний Сэлэнгэ аймагт байхдаа шилжүүлсэн 2,80,000 төгрөгийг Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5168729071 шилжүүлэн авч, бусдад нийт 15,8,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл залилах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

 

   1.1. Хохирогч Х.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо 30 тоот гэртээ байхдаа фэйсбүүк сүлжээнд “QZ Sok” гэсэн хаягтай хэрэглэгчээс годон гутал эхний 20 хүнд хямдралтай зарна гэсэн пост оруулсан байсан. Тэгээд би постод оруулсан байсан 808780 дугаарын утас руу залгаж холбогдоход нэг эрэгтэй хүн аваад эхний 20 хүнд 00,000 төгрөг болсон гэсэн гэхдээ урьдчилгаа 200,000 төгрөгөө 5618102723 гэсэн данс руу хийчих удахгүй хүргэлтээр очихоор үлдсэн 200,000 төгрөгөө хийнэ гэсэн. Тэгээд би данс руу нь 200,000 төгрөг хийсэн боловч гутал ирээгүй. Нөгөө утас руу нь залгахад нэг эмэгтэй хүн аваад нэг хүргэлтийн дугаар өгсөн боловч тэр дугаар нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Солонгын "... миний нэр дээр Хаан банкны 2 данс байгаа 5618102723, 5167737185 гэсэн 2 данс ашиглаж байгаа. 5167737185 дугаарын дансаа хүүхдийн мөнгө авдаг. Хаан банкны 5618102723, дугаартай дансаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээсэн. Миний 2 дансыг манай нөхөр байнга ашиглаж байгаа. Манай нөхөр байнга ашиглаж байгаа. 2021 оны 05 дугаар сард зээл төлөөгүй гэх үндэслэлээр Хаан банкны данснуудыг хаасан юм. Надад өөр банкны данс байхгүй..." гэх мэдүүлэг (1хх-ийн 17 дугаар хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансны мэдээлэл (1-р хавтаст хэргийн 53-66 дугаар хуудас.

1.2.Хохирогч Н.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Шүрт хотхоны 817 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай манай төрсөн дүү болон Н.Гантулгынд байх үедээ 2022 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед “цааны арьсан гутал” гэх нэртэй фэйсбүүк дээр тавьсан “...цаа бугын арьсан гутлаа 350,000 төгрөгөөр аваарай. Урьдчилгаа 50 хувь хийхэд хангалттай... гэсэн зарын дагуу өөрийн 5891221858 гэх данснаас Хаан банкны 5618102723 дугаарын данс руу урьдчилгаа 50 хувь буюу 175,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Мөнгө шилжүүлэхээсээ өмнө 808780 гэх дугаартай холбогдоод лавлаж асуухад 50 хувиа шилжүүлээд хүргүүлээд аваарай гэж хэлсэн. Эмэгтэй хүн авч ярьж байсан. Мөнгөө шилжүүлснийхээ дараа дахин 808780 гэх дугаар руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “...Самсунг галакси нөте 8 маркийн хар өнгийн гар утсанд үзлэг хийв. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 307 тоот өрөөнд 1 цаг 30 минутад эхлүүлэв...уг гар утасны мессенжер, фэйсбүүк хэсгүүдэд ороход “Цааны арьсан гутал” нэртэй фэйсбүүк мессенжер байх ба хэрэгт ач холбогдолтой байж болох хэсгүүдийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн фэйсбүүк хайлт хэсэгт *******ы *******ын ашигладаг гэх 808780, 96729111 дугааруудыг оруулж хайлт хийхэд гарч ирсэн постуудыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримтууд (1-р хавтаст хэргийн 1-187 дугаар хуудас),

Дансны хуулгад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тухай “...Баяртуулын Солонгын Хаан банкны 5618102726 дансны хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд дипозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийлээ...” гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 210 дугаар хуудас),

Н.Болдбаатарын эзэмшлийн Хаан банкны 5890221858 дугаарын дансны хуулга (1-р хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

1.3. Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гутал авах санаатай фэйсбүүкээр зар харж байтал "Хэнтий зар" фэйсбүүк группт годон гутал эхний 5 хүнд хямдралтай худалдаа гэсэн байсан. Би тэр зарын дагуу чатаар холбогдоход надад 96729111, 808780 гэсэн хоёр дугаар өгсөн...би “дансаа” гэхэд 5618102723 тоот Хаан банкны ******* гэх эзэмшигчтэй данс өгсөн. Би тухайн данс руу 250,000 төгрөг шилжүүлээд залгахад таслаад байсан. Тэгээд над руу 808780 дугаараас залгаад үлдэгдэл мөнгөө хий гэхээр нь хийх боломж алга гэхэд миний фэйсбүүк дугаар хоёрыг блок хийсэн байсан... “Панда мок” гэсэн нэртэй байсан..." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

Б.Солонгын эзэмшлийн 5618102723 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга, Д.гийн эзэмшлийн 595071695 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (2-р хавтаст хэргийн 29-******* дүгээр хуудас),

Д.ын эзэмшлийн Хаан банкны 595287038 дугаарын дансны хуулга (2-р хавтаст хэргийн 32 дугаар хуудас)

 

   1.. Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "..2023 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед гэртээ ганцаараа фейсбүүк ороод байж байхад "Панда Мок” гэсэн хаягаас "Годон гутал хямдралтай худалдаа" гэсэн зар байсан. Тэр зарын дагуу чатаар холбогдоход надад "эгчээ орон нутаг бол унаанд тавиад өгнө гэхээр нь авахаар болж дансаа гэхэд 5618102723 тоот данс өгсөн. Би тэр данс руу нь 225,000 төгрөгийг шилжүүлэхэд нөгөө хаяг намайг блок хийгээд алга болсон. ...Надад 808780 гэсэн дугаар өгөөд би ярихад нэг эрэгтэй залуухан хүн байсан. Намайг мөнгө хийсний дараа гар утсаа авахаа больсон. Намайг 12 цагийн өмнө мөнгөө хийгээрэй гэхээр нь би 10 цагийн үед мөнгөө хийсэн. ...Надад Улаанбаатар хотод 22-ын товчооноос нааш нэг хаяг хэлж байсан. Би чатаа устгасан болохоор санахгүй байна..." гэх мэдүүлэг (2хх-ийн 57-58 дугаар хуудас),

Д.гийн эзэмшлийн Хаан банкны 595071695 дугаарын дансны хуулга (2хх-ийн 78 дугаар хуудас)   1.5.Хохирогч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төв дээр байхдаа өөрийн Гомбосүрэн гэсэн нэртэй фейсбүүк хаягаас зар уншиж байгаад "Панда ман” гэсэн фейсбүүк хэрэглэгчээс "Сайн байцгаана уу Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан манай дэлгүүр 50% хямдрал зарлаж байна. Та цэвэр цаа бугын годон гутлаа 500к-аар 1+1 урамшууллаар аваарай. Мөн зөвхөн эхний 5 хүнд учир та яараарай. Размер 35-3 байгаа шүү. Эхний 5 хүнд учир орохын тулд та захиалгаа баталгаажуулж 50% хийхэд л хангалттай. Жич: Орон нутагт унаанд тавьж өгнө хот дотор хүргэлт үнэгүй байгаа шүү. Та захиалах бол дугаараа үлдээнэ үү. Эхний 5 хан хүнд учир та яараарай. Утас: 808780, 96729111" гэсэн зарын дагуу өөрийн 8989205 гэсэн дугаараас 808780 дугаар руу залгаж ярихад эмэгтэй хүн утсаа аваад годон гутал зарж байгаа хүн мөн үү? Яг ориг гутал мөн үү гэж асуухад “мөн мөн эхний 5-н хүнд хямдралтай өгч байгаа тул та баталгаажуулах тал мөнгө буюу 250,000 төгрөгийг одоо хийх ёстой” гэхээр нь дансыг нь асуугаад утсаа тасалсан. Удалгүй 808780 дугаараас 5618102723 дансны дугаар гэсэн мессеж явуулсан тэгээд удаагүй мөнгөө хийх гээд байж байтал над руу 808780 дугаараас "та мөнгөө хийх юм бол би хүргэлтээ гаргах гэж байна, таны мөнгө орвол одоо гаргах гээд" гэсэн мессеж явуулахаар нь өөрийн Хаан банкны 590025510 дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг 23 минутад 5618102723 дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлээд буцаагаад 808780 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд өөр утаснаас залгаад мөнгөө авъя гэтэл таслаад байсан. Дараа нь охиныхоо фейсбүүк хаягаас "Панда ман" гэсэн хаяг руу "Гутлын мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө шүү яадаг луйварчин бэ. Хаягийг чинь мэднэ шүү" гээд чат бичтэл хариуд нь "тэгээд өгөөч ал минь надад үхсэндээ хэлээд байгаа юм" гээд дахиж хариу ирээгүй...” гэх  мэдүүлэг (2хх-ийн 10-105 дугаар хуудас),

         1.6.Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суудаг. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийнхөө хаягаас фейсбүүкээр мэдээлэл үзэж байгаад “Цааны арьсан гутал” гэх фейсбүүк хаягт Сар шинийн баярт зориулан хямдралтай Цаа бугийн годон гутал хямдралтай үнээр зарж байна эхний таван хүн урьдчилгаа хийвэл 1+1 нэг гутал үнэгүй дагалдана гэсэн зар байсан. Тухайн өдөр би уг зар дээр байсан 808780 дугаар луу залгаж эрэгтэй хүн утсыг нь авахад би Цаа бугын гутлын зургийг харъя гэхэд миний хувь чат руу Цааны арьсан гутал гэсэн фейсбүүк хаягаас Цаа бугын гуталны зургуудыг явуулсан. Би тэгээд хоёр гутал авахаар болоход урьдчилгаа болгож 250,000 төгрөгийг хийх шаардлагатай гэхээр нь би өөрийнхөө 58102197 дугаарын данснаас 5618102723 дугаартай ******* гэх хүний данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг (2хх-ийн 155 дугаар хуудас),

Н.ийн эзэмшлийн Хаан банкны 58102197 дугаарын дансны хуулга (2хх-ийн 170 дугаар хуудас),

Дансны хуулгад үзлэг хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн тэмдэглэл (2хх-ийн 171 дүгээр хуудас),

Фэйсбүүк цахим хаяганд үзлэг хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Chuluuntsetseg Nyamaa” нэртэй фэйсбүүк цахим хаягийн мессеж чатаар орж шалгахад “Цааны арьсан гутал” фэйсбүүк хаягтай хүнтэй мэдээлэл солилцсон байв. Хаягийг дэлгэцийн зураг авах буюу мэдээллийг хуулбарлах аргаар нийт 6 ширхэг гэрэл зураг бэхжүүлэн авч материалд хавсаргахаар тогтов... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 172-17 дүгээр хуудас),

Хаан банкны Увс салбараас 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдөр 5822/90 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баяртуулын Солонгын эзэмшлийн 5618102723 тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 177 дугаар хуудас),

         1.7. Хохирогч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед би өөрийнхөө "Цэрэн " гэх нэртэй хаягаас фэйсбүүкээр мэдээлэл үзээд байж байтал "Панда Ман" гэх фэйсбүүк хаяг сар шинийн баярт зориулсан хямдралтай цаа бугын годон гутал хямдралтай үнээр зарж байна, эхний таван хүн урьдчилгаа хийвэл 1+1 нэг гутал үнэгүй дагалдана гэсэн зар байсан. Би тэгээд тэр "Панда Ман" гэсэн фэйсбүүк хаяг руу комент хэсэгт авъя гэсэн мэдэгдэл бичээд үлдээсэн юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 цагийн үед 808780 гэсэн дугаараас миний 955720 гэсэн дугаар руу залгаж танихгүй эрэгтэй хүн залгаж та цаа бугын годон гутал захиалах юм уу гэхэд би авна гэж хэлэхэд та өнөөдөр авах бол 15 цагийн автобусанд тавья та авах бол урьдчилгаа 250,000 төгрөгийг хийвэл унаанд тавьж өгье гэж хэлэхэд би өөртөө байсан 250,000 төгрөгийг "Панда Ман" гэсэн хаяганд байршуулсан байсан ******* гэх хүний эзэмшлийн 5618102723 гэсэн дугаар руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (2хх-ийн 200 дугаар хуудас),

Хохирогч Ц.ээс гаргаж өгсөн түүний эзэмшлийн 58102222 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2хх-ийн 220 дугаар хуудас),

Хохирогч Цэрэнгийн ийн фэйсбүүкийн “ Цэрэн” гэх хаягт 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 21- 216 дугаар хуудас),

Хаан банкны Увс салбараас 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдөр 5822/91 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баяртуулын Солонгын эзэмшлийн 5618102723 тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгыг 9 дүгээрт 58102222 данснаас 955720 гэсэн гүйлгээний утгаар 250,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (2хх-ийн 22 дүгээр хуудас),

         1.8.Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Санжжав нэртэй хаягаас фэйсбүүк орж байтал цаа бугийн гутал хямд урьдчилгаа шилжүүлээд бараагаа хүлээн аваад үлдэгдэл мөнгөө шилжүүлээд авч болно гэхээр нь урьдчилгаа мөнгө гэж 298,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд над руу автобусанд тавиад холбогдоно гээд авсан боловч хэсэг хугацааны дараа тухайн фэйсбүүк хэрэглэгч намайг блоклосон байсан. Тэгээд 2 сар холбогдох байх гэж бодсон боловч холбогдоогүй учир цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... " гэх мэдүүлэг (Зхх-ийн 1 дүгээр хуудас),

Хохирогч С.ын Хаан банкны 580073302 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулга (Зхх-ийн 3 дугаар хуудас),

Хаан банкнаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны 5822/99 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баяртуулын Солонгын эзэмшлийн 5618102723 тоот дансны хуулга (Зхх-ийн 10 дугаар хуудас/

         1.9.Хохирогч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар навтэрч ороход Увс аймгийн нэгдсэн групп гэх нэртэй хаяганд нийтлэгдсэн “QZ Sok” гэх цахим хаяг дээр цагаан сарын урамшуулалт худалдаа зарласан байна цаа бугын годон гутал зарна эхний 5 хүнд 2 хос гутлыг 500,000 төгрөгөөр зарж борлуулна гэсэн зар байсан юм. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа тараад гэртээ ирээд тухайн фейсбүүк чат руу би 2 годон гуталны зураг сонгоод хэмжээтэй нь явуулсан, тэгээд би танайх баталгаатай юу гаж асуухад манайх найдвартай та санаа зоволтгүй гэж хариулсан юм. Тэгээд би урьдчилгаа 250,000 төгрөг шилжүүлээрэй тэгээд захиалга тань баталгаажна гэж хэлсэн. Би Хаан банкны 5618102723 тоот ******* гэх нэр бүхий данс руу 200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 580081152 дугаарын данснаас интернэт банкнаас 89198, 899989 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн.Надад маргааш өглөөний 10 цагт хүргэлт гарна гэж хэлсэн.Тэгээд маргааш өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн “QZ Sok” гэх фейсбүүк чат руу хүргэлт юу болсон бэ гэж чат бичихэд намайг блоклоод алга болчихсон. Би тухайн хаяг дээр байсан 808780 гэх дугаар руу утсаар залгаад хүргэлт юу болсон талаар асуухад эмэгтэй хүн аваад хүргэлт явж байна гэж хэлээд тасалчхаад миний дугаарыг блок хийчихсэн юм. Би Хаан банкны 5618102723 тоот ******* гэх хүний данс руу 200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 580081152 дугаарын данснаас интернэт банкнаас 89198, 899989 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн юм. Би тухайн гүйлгээг 1 удаагийн үйлдлээр шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг (З-хх-ийн 9 дүгээр хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансны хуулга (Зхх-ийн 57-58 дугаар хуудас),

Мессенжер чатанд үзлэг хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (Зхх-ийн 52-5 дүгээр хуудас),

   1.10.Хохирогч З.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Улаангом сумын 5 дугаар багт оршин суудаг. 2023 оны 01 дугээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед фейсбүүк цахим орчинд УВС АЙМГИЙН НЭГДСЭН ГРУПП бүлгэмд үл таних фейсбүүк хаягаас "Сайн байцгаана уу Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан манай дэлүүр 50% хямдрал зарлаж байна. Та цэвэр цаа бугийн годон гутлаа 500 к-аар 1+1 урамшууллаар аваарай. Мөн зөвхөн эхний 5 хүнд учир та яараарай" гэсэн утга агуулга бүхий мэдээлэл байсан. Тухайн мэдээллийн дагуу чатаар холбогдоход 500,000 төгрөгийн гутал 50 хувь буюу 250,000 төгрөгийн урдчилгаа шилжүүл тэгээд Улаанбаатар хотод байгаа хүнд хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хаан банкны 5800715208 гэсэн данснаас тухайн үл таних хэрэглэгчийн өгсөн 5618102723 гэсэн данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би орой хүртэл хүлээгээд хүргэлтийг хүргэж ирээгүй болохоор нь буцаад холбогдох гэтэл миний фейсбүүк хаягийг блок хийгээд алга болсон. Би тухайн хүнийг мэдэхгүй. Надтай чаталж байсан фейсбүүк хаягаас өгсөн дансны эзэмшигчийг интернэт банкны эзэмшигч хэсэгт ******* гэх хүний мэдээлэл гарч ирж байсан..." гэх  мэдүүлэг (Зхх-ийн 101 дүгээр хуудас),

Хохирогч З.гийн Хаан банкны 5800715208 тоот дансны 2023 оны 01 сарын 18-ны өдрийн хуулга (Зхх-ийн 106 дугаар хуудас)

Хохирогч З.гийн “Цааны Арьсан гутал” гэх хаягтай харилцсан мессенжер чатанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (Зхх-ийн 103-10 дүгээр хуудас),

   1.11.Хохирогч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багт оршин суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр тус сумын төвд орж ирсэн, Тэгээд хүүхдийнхээ үсийг засуулж, утсаар фейсбүүк орж юм сонирхож байтал Цаа гутал эхний 8 хүнд хямдралтай зарна, нэг гутал 300,000 төгрөг гэж зар явж байхаар нь би 2 гутал авья гэж өөрийнхөө гар утасны дугаар болох 8696208-с гэж коммент хэсэгт нь бичиж үлдээсэн. Тэгээд байж байтал миний утасны дугаар руу 808780 гэсэн утасны дугаараас нэг эрэгтэй хүн холбогдож “та цаа гутал авах эхний 5 хүнд орсон байна, нэг гутал 300,000 төгрөгөөр авах боломжтой” гэж ярихаар эгч нь 2 гутал авна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу фейсбүүк чатаар чинь мэдээлэл, зураг явуулъя, та ямар загвараас нь авах юм бэ гэж ярихаар нь миний фейсбүүк мессенжер болохгүй байгаа ямар өнгө байгаа гэж асуухад фейсбүүк дээр зураг байгаа, тэрнээс харж байгаад сонголтоо хэлээрэй гэхээр нь би урдаа цаа буган хээтэй эрэгтэй, эмэгтэй 2 гутал захиалсан. Тэгтэл миний данс руу нэг гутлынхаа мөнгийг шилжуулээрэй гээд 5618102723 гэх ХААН банкны данс өгөхөөр нь би тухайн данс руу өөрийнхөө эзэмшлийн 581801397 тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Б.******* гэсэн дансны дугаар гарч ирсэн. Тэгээд захиалсан гутлыг авъя гэж тухайн 808780 гэсэн дугаар руу залгаж мөнгө шилжүүлчихлээ, унаанд тавиулмаар байна гэхэд би тухайн хүнд Улаанбаатар хотод байдаг байрныхаа хаяг бичиж өгсөн. Тэгээд хотод ээжид утсаар ярьж гутал ирвэл аваад унаанд дайгаад явуулчих гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд ирээгүй. Сүүлд нь холбогдохоо байсан. Би өөрийн 581801397 дугаартай хаан банкны данснаас Б.******* гэсэн хүний данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ “8696208 гутал” гэж гүйлгээний утга дээр бичиж мөнгө шилжүүлсэн. Надтай 2022 оны 11 дугээр сарын 2-ний өдөр тухайн намайг залилсан этгээд өөрөө 808780 гэсэн утасны дугаараас миний утасны дугаар руу залгаж нэг эрэгтэй хүн ярьсан. Нэр усаа хэлээгүй. Шилжүүлсэн мөнгөө буцааж авмаар байна. Шүүх хуралд суухгүй..." гэсэн мэдүүлэг (Зхх-ийн 151 дүгээр хуудас),

Хохирогч Ш.гаас гаргаж өгсөн түүний эзэмшлийн 581801397 тоот дансны гүйлгээ хийсэн баримт (Зхх-ийн 156 дугаар хуудас),

Хаан банкны Увс салбараас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5822/105 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баяртуулын Солонгын эзэмшлийн 5618102723 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 2-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгын 12 дугаарт 581801397 данснаас 8696208 гутал гэсэн гүйлгээний утгаар 300,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (Зхх-ийн 172 дугаар хуудас),

   1.12.Хохирогч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“ .. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Фэйсүүкээр юм үзээд байж байтал гоожуур 7-10 хоногт хийж өгнө гэсэн зарын комент хэсэгт дугаараа үлдээчих гэсэн байсан болохоор би өөрийн барьдаг 9071219 гэсэн дугаараа үлдээхэд 2 цагийн дараа над руу 808780 гэсэн дугаараас залгаад та гоожуур захиалах хүн мөн үү та урьдчилгаа болгоод Хаан банкны 5618102723 гэсэн дансны дугаар мессэжээр явуулахад нь тухайн үед юм бодолгүй шилжүүлсэн.Би өөрийн ашигладаг Хаан банкны 585908130 гэсэн данснаас 5618102723 гэх данс руу шилжүүлэхэд ******* гэх эзэмшигчийн нэр гарч ирж байсан. Би захиалга өгсний дараа 7 хоноод утсаар залгаад захиалсан гоожуур юу болж байна гэхэд шууд миний утсыг таслаад дугаарыг блок хийчихээр нь яаж байгаа юм бол гэж бодоод эхнэрийнхээ 9071902 дугаараас 808780 дугаар руу залгаад гоожуур захиалъя гэхэд манайх годон гутлын захиалга авна гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үед би залилуулсан гэдгээ мэдсэн. Анх гоожуур 300,000 төгрөгөөр хийж өгнө гээд урьдчилгаа 100,000 төгрөг шилжүүлчих гээд ярихаар нь шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг (Зхх-ийн 200 дугаар хуудас),

Р.ын эзэмшлийн 585908100 эзэмшлийн дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ий өдөр 100,000 төгрөгийг 5618102723 дугаарын данс руу шилжүүлж зарлага гарсан талаарх дансны хуулга (Зхх-ийн 209- 210 дугаар хуудас),

   1.13.Хохирогч Ц.Пүрэвдашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гар утаснаас фейсбүүк орсон чинь "Ховд аймгийн нэгдсэн групп” гэсэн фейсбүүк группт "Панда Ман" гэсэн хаягаас цэвэр цаа бугийн годон гутал ердөө 600,000-аар аваад 1+1 урамшууллаар аваарай гэсэн зар мэдээлэл тавигдсан байхаар нь би коммент хэсэгт өөрийнхөө 8833092 гэсэн утасны дугаарыг бичиж үлдээсэн. Тэгсэн 11 цаг 29 минутад 96729111 гэсэн дугаараас миний 8833092 дугаар луу дуудлага орж ирэхээр нь нь авсан чинь нэг танихгүй эрэгтэй хүн та манайх руу цаа бугын гутлын захиалга өгсөн байна. Цаа бугын гутал авах уу манайх 50 хувь хямдарсан гэж хэлсэн. Би тэр үед дээрх хүнд танайх тэгээд найдвартай юм уу хөдөө орон нутагт явуулах уу гээд асуутал тэр хүн та эхлээд мөнгөө шилжүүлчихвэл манай хүргэлтийн хүмүүс 2 цагийн дараа унаанд дайгаад өгнө найдвартай гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд “за тэгвэл гутлыг чинь үзье та миний фейсбүүк хаяг руу гутлынхаа зургийг явуулчих” гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн удалгүй миний өөрийн Пүрэвдаш Цо гэсэн фейсбүүк хаяг руу нөгөө “Панда Ман” гэсэн хаягаас цаа бугын гутлын зурагнууд явуулаад над руу хямдралтай зарна нэг гутал авахад дагалдаж 1 гутал ирэх агуулга бухий чат ирүүлсэн. Тэгээд би 1 хос цаа бугын гутал 600,000 төгрөгөнд өөртөө худалдаж авахаар болсон. Тэгсэн дээрх “Панда Ман” гэсэн хаягнаас 5075802966 дансны дугаар явуулаад би тухайн данс руу 300,000 мянгаар хоёр удаа өөрийнхөө 59815320 дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн. Би 5075802966 тоот дансанд өнөөдөр нийт 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд 96729111 гэсэн дугаар руу өөрийнхөө дугаараас хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй. Уг нь утас нь дуудаад байгаа юм. Тэгээд би тэр хүнийг утсаа авахгуй болохоор нь залилуулчихлаа гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан..." гэх мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл (Зхх-ийн 27-250, хх-ийн 1-2 дугаар хуудас),

Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Манай нөхөр Ц.Пүрэвдаш 2023 оны 02 дугаар сарын 03 -ны өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийнхөө гар утаснаас фейсбүүк орсон юм. Би нөхрийгөө фейсбүүк ороход нь хажууд нь хамт байсан юм. Тэгсэн Ховд аймгийн нэгдсэн групп гэсэн фейсбүүк группэд “Панда Ман” гэсэн хаягаас цэвэр цаа бугийн годон гутал ердөө 600,000-аар 1+1 урамшууллаар аваарай гэсэн зар мэдээлэл тавигдсан байсан. Тэр үед манай нөхөр Ц.Пүрэвдаш надад энэ цаа бугийн годон гутал зугээр юм биш үү авъя гээд байсан. Тэгсэн 11 цаг өнгөрч байхад манай нөхрийн утас руу нэг эрэгтэй хүн залгаад тэр хүнтэй манай нөхөр утсаар яриад гутал авахаар болоод байсан. Тэгсэн удаагүй “Панда Ман” гэсэн хаягаас манай нөхрийн мессенжер чатад цаа бугын гутлын зурагнууд ирүүлээд байсан. Тэгээд манай нөхөр Ц.Пүрэвдаш 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цаа бугийн годон гутал авахаар өөрийнхөө Хаан банкны 59815320 дугаарын харилцах данснаас эхлээд 300,000 төгрөгийг дараа нь дахиад 300,000 төгрөгийг нийт 600,000 төгрөгийг тэр өдөр шилжүүлсэн юм. Манай нөхрийн гутал авахаар захиалж мөнгө шилжүүлсэн данс нь гэдэг хүний данс байна гэж манай нөхөр Ц.Пүрэвдаш тухайн үед надад хэлсэн. Тэгээд манай нөхөр Ц.Пүрэвдаш тэр гэх хүний данс руу 600,000 төгрөгийг шилжүүлчхээд нөгөө "Панда Ман" гэсэн фейсбүүк болон цаанаас утсаар ярьсан дугаар руу хэд хэдэн удаа залгаад аваагүй юм. Уг нь тэр гутал зарна гэсэн хүн манай нөхөрт Улаанбаатараас 16 цагийн автобусанд гутлыг чинь дайгаад явуулчихъя гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр Ц.Пүрэвдаш надад 600,000 төгрөг хүнд шилжүүлээд залилуулчихлаа гэж хэлээд цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас),

Б.*******ын эзэмшлийн Хаан банкны 5075802966 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( хх-ийн 20 дугаар хуудас),

   1.1.Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ..2022 оны 12 сарын 21-ний орой фейсбүүк үзэж байгаад годон гутал зарна гэсэн зарын дагуу холбогдож..., гэх нэртэй хүний Хаан банкны 5075802966 тоот дансанд гутлын урьдчилгаа болгож 175,000 төгрөг шилжүүлсэн.." гэх мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас),

М.ын эзэмшлийн Төрийн банкны 28120189110 дугаартай дансны хуулга (хх-ийн 8 дугаар хуудас),

   1.15.Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " .. Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн "Sara Chinchuluum" гэсэн хаягаар годон гутал хайлт хийн үзэж байх үед Цааны арьсан гутал гэсэн хаягаас эхний 5 хүнд хямдралтай гутал худалдан борлуулж байна гэсэн пост оруулсан байсан. Түүний зургийг нь дарж аваад орой 19-20 цагийн үед 96729111 гэсэн дугаараар холбогдож гутал худалдан авах талаар ярилцаж фейсбүүк чатаар холбогдож зураг үзээд өнгө размер сонгосон, би 3 гутал худалдан авахаар болоод 20 цаг 10 минутад 5075802966 гэсэн Хаан банкны З. гэх хүний данс руу өөрийн 53729160 гэсэн Хаан банкны данснаас 525,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 9-95 дугаар хуудас),

З.ийн эзэмшлийн Хаан банкны 5075802966 дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 99 дүгээр хуудас),

   1.16.Хохирогч X. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк үзээд байж байтал годон гутал хямдарсан байна гэсэн утгатай зар байсан. Тэгээд утасны дугаараа үлдээгээрэй гэсэн байхаар нь өөрийнхөө утасны дугаарыг коммент хэсэгт нь үлдээсэн. Тэгтэл 808780 дугаарын утаснаас миний дугаар руу залгасан. Аваад ярьтал гутал захиалсан уу манайх өнөөдөр гутлаа 500,000 төгрөг болгоод хямдруулсан байгаа хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө гэсэн. Манай хямдрал 22 цаг хүртэл хямдарч байгаа тэрнээс өмнө мөнгөө шилжүүлбэл унаанд нь хийж өгнө гэж ярьсан. Тэгэхээр нь би итгээд 21:30 цагийн орчимд өөрийнхөө данснаас 5618102723 дугаарын ******* гэх нэртэй хүний Хаан банкны дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),

Х. гэх эзэмшигчтэй Хаан банкны 5379008082 тоот дугаарын данснаас Хаан банкны 5618102723 дугаартай Б.******* гэх эзэмшигчтэй данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 13 дугаар хуудас),

   1.17.Хохирогч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим хуудсанд "Цааны арьсан гутал" гэх фэйсбүүк хаягаас цаа бугын арьсан гутлаа 250,000 төгрөгөөр хямдруулаад аваарай 808780" гэсэн  зар байршуулсан байсан. Тухайн зарын дагуу 808780 гэсэн дугаар руу залгахад эрэгтэй хүн аваад Хаан банкны 5618102723 дугаартай данс хэлээд хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө гэж хэлсэн. Тэгээд би цааны арьсан гутал 250,000 төгрөгөөр худалдан авах гэж өөрийн нөхөр болох С.Батболдын Хаан банкны 572727119 тоот данснаас Хаан банкны 5618102723 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөнгөө шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 23 дүгээр хуудас),

Хаан банкны 2023 оны 01 дугээр сарын 18-ны өдрийн 29/716 дугаартай албан бичиг, Хаан банкны 5618102723 дугаартай дансны хуулга.Юнител ХХК-ийн 2023 оны 05-01/1289 дугаартай "808780 дугаар дээр Б.******* одоогийн хэрэглэгч 2022 оны 10 дугаар сарын 28-аас бүртгэлтэй байна" гэсэн албан бичиг (хх-ийн 27 дугаар хуудас),

   1.18.Хохирогч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк дээр "Цаа гутал" гэх хэрэглэгчтэй чатаар харилцаад годон гутал захиалахаар Хаан банкны 5618102723 дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед надад унаанд тавьж өгнө 50 хувиа шилжүүлээд баталгаажуулчих гэсэн. Мөн холбоо барих 808780 гэх утасны дугаарыг өгсөн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа намайг фэйсбүүкээр блоклоод, мөн холбоо барьж байсан 808780 дугаараар миний 9188822 дугаарыг блоклоод би холбогдож чадахгүй байсан. Би өөрийн гэр болох Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн задгай тоотод байхдаа өөрийн интернэт банкыг ашиглан өөрийн Хаан банкны 51*******081871 дугаарын данснаас Хаан банкны 5618102723 ******* гэх нэртэй данс руу шилжүүлсэн.." гэх мэдүүлэг (5хх-ийн 29 дүгээр хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансны хуулга (5хх-ийн 1 дүгээр хуудас),

“Юнител” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...808780 дугаар дээр Баяртуул ******* УК0252200, Улаанбаатар, ******* 16, 52 6 гэсэн одоогийн хэрэглэгч 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс бүртгэлтэй байх бөгөөд өмнө нь дараах хэрэглэгч дээр бүртгэгдэж байна...” гэсэн 05-01/1298 дугаартай албан бичиг (5хх-ийн 50 дугаар хуудас/

   1.19.Хохирогч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ... Би 2023 оны 1 дүгээр сарын 2-ний өдөр "fасеbоок" хаягаар "Цааны арьсан гутал" гэх пэйж хаягаар ороод зарын дагуу годон гутал чатаар үзэж, сонирхоод 2 размерын гутал өөртөө авах санаатай захиалах гэж чатаар тухайн хүнтэй харьцаж, би танай дэлгүүр рүү хүүхдээ явуулаад авхуулмаар байна гэсэн чинь манайх Налайх дүүргийн “Дөл” худалдааны төвд байдаг бид өөрсдөө хүргэлтээ хийнэ, та авах гэж байгаа аймаг газрын хаягаа хэлээрэй, бид нар унаанд тавьж өгнө гэсэн. Тэгээд итгээд би өөрийн эхнэр болох Т.Мөнхтогтохын Хаан банкны 551752161 тоот дансаар тухайн хүний 5167737185 тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утга нь дээр 880*******771 утасны дугаараа бичиж явуулсан. Тэгээд маргааш нь буюу 1 дүгээр сарын 25-ны өдөр тухайн хуний 96729111 дугаар руу залгахад 1 удаа аваад үдээс хойш унаанд аваачиж өгнө гэж хэлээд хэдэн цагийн дараа утсаа авахгүй байсан. Тухайн залилуулсан 300,000 төгрөгөө олж авмаар байна..." гэх мэдүүлэг (5 хх-ийн 67 дугаар хуудас),

Т.Мөнхтогтохын эзэмшлийн Хаан банкны 551752161 дугаарын дансны хуулга (5хх-ийн 83 дугаар хуудас),

Х.ээс гаргаж өгсөн фэйсбүүк цахим сүлжээнд харилцсан баримт (5хх-ийн 8-85 дугаар хуудас),

   1.20.Хохирогч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...өөрийнхөө 585300560 дугаарын данснаас 250,000 төгрөгийг 5167737185 дугаарын ******* гэх хүний дансанд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хийсэн, надтай "QZ Sok" гэсэн хаягаас та 5 дахь азтан боллоо гэж чат ирээд чаталж мөнгө шилжүүлсэн. 96729111 дугаараар холбогдож харилцаж байсан. " QZ Sok " хаягаас Цааны арьсан гутал зарна, хямдралтай годон гутал зарна гэсэн байсан..." гэх мэдүүлэг (5хх-ийн 122-123 дугаар хуудас),

П.ийн эзэмшлийн Хаан банкны 585300560 дугаарын дансны хуулга (5хх-ийн 135 дугаар хуудас),

   1.21.Хохирогч Е.аас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баян- Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан " QZ Sok " гэх хаягтай харилцан тохиролцож годон гутал худалдаж авахаар 250,000 төгрөг шилжүүлэн залилуулсан.." гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хулээн авсан тухай тэмдэглэл (5хх-ийн 163 дугаар хуудас),

Хохирогч Е.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... нөхөр Ш.Тлебердийн "Tika Tika" гэх хаягаас Баян-Өлгийн зар мэдээ гэх фейсбүүкийн бүлгэмд тавигдсан хямд үнэтэй годон гутал цагаан сарын хямдрал гэх зарын дагуу " QZ Sok " гэх хаягтай чатаар холбогдож 1 ширхэг годон гутал авбал эхний 5 хүнд 1 ширхэг годон гутал бэлэглэнэ гэсэн байсан тул бид 2 худалдаж авахаар шийдэж 250,000 төгрөгийг Хаан банкны 5618102723 тоот данс руу Сагсай явах зам дагуу петровисын шатахуун түгээх станцын хажуугаас АТМ-аас шилжүүлсэн. Тэгээд " QZ Sok " хаягтай хэрэглэгчид шилжүүлсэн баримтаа явуулахад блок хийчихсэн..." гэх мэдүүлэг (5хх-ийн 169 дүгээр хуудас),

Гэрч Ш.Тлебердийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " Өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд би өөрийн " Tika Tika " гэх нэртэй фейсбүүк хаягаар цахим орчинд нийтлэл үзэж байгаад Баян-Өлгий зар мэдээ гэх фейсбүүкийн бүлгэмд " QZ Sok " гэх хаягаас нийтлэгдсэн годон гутал 1-ийг авбал 1 үнэгүй цагаан сарын хямдрал гэх зарын дагуу өөрийн эхнэр Е.Гүлжаукартай ярилцаж байгаад орж үзэн шийдэж тус " QZ Sok " хаягтай харилцан чаталж 1 гутлыг 500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Е.Гүлжаукар өөрийн Хаан банкны данснаас АТМ ашиглан Хаан банкны 5618102723 тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цаг 15 минутад урьдчилгаа болох 250,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараагаар тухайн " QZ Sok " хаягт хэлж мэдэгдсэн, тэр үед 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүргэлт хийгдэнэ гэж хариу илгээсэн байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр босоод тус хаяг руу орж үзэхэд намайг блок хийсэн байсан..." гэх мэдүүлэг (5хх-ийн 171 дүгээр хуудас),

Хаан банкны харилцагч Е.Гүлжаукарийн 5180507211 дугаарын дансны хуулга (5хх-ийн 173 дугаар хуудас),

Ш.Телебердээс гаргаж өгсөн " QZ Sok " хаягтай харилцсан 7 ширхэг гэрэл зураг (5хх-ийн 17-178 дугаар хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5хх-ийн 182 дугаар хуудас),

   1.22.Хохирогч У.ээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (5хх-ийн 233 дугаар хуудас),

" QZ Sok " гэх нэртэй фейсбүүк аккаунт хаягнаас ирсэн чат болон 808780 дугаараас ирсэн мессежийг харуулсан гэрэл зургууд (5хх-ийн 235-236 дугаар хуудас),

Хохирогч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: " .. Би интернет цахим орчинд фейсбүүкээр нийтлэл үзэж байх үед Баян-Өлгий аймгийн фейсбүүк бүлгэмд ямар гэдгийг нь санахгүй байна, фейсбүүкийн " “QZ Sok " гэх хаягаас годон гутал хямд үнээр зарна, эхний 5 хүнд 300,000 төгрөгөөр худалдаална гэж нийтэлсэн байсан. Би тус нийтлэлийн доор сэтгэгдэл гэх хэсэгт утасны дугаараа үлдээсэн. Удалгүй байж байтал 808780 гэх дугаараас дансны дугаар мессежээр ирсэн. Би тус дугаар руу залгаад би хэдэн хувийг хийх вэ гэж асуухад та эхний 5 хүний нэг болсон байна баяр хүргэе 300,000 төгрөгөөр годон гутал худалдаж авахаар боллоо 50 хувийг нь буюу 150,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны 5618102723 тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө хийчихлээ гэж мессеж бичих үед над руу Цайз захын 2 давхар гэж худлаа хаяг явуулсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн..." гэсэн мэдүүлэг (5хх-ийн 20 дүгээр хуудас),

Хаан банкны харилцагч Б.Солонгын 5618102723 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх-ийн 23 дугаар хуудас/,

   1.23. Хохирогч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "...Би годон гутал авахаар хайж байсан, тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк дээр "Цаа болон адууны арьсан гутал худалдаа" гэсэн фейж хуудсанд цааны годон гутал 30 хувийн хямдрал зарласан байна гэсэн нийтлэл тавигдсаны дагуу чатаар холбогдсон юм. Тухайн үед уг фейж хуудаснаас та худалдан авалт хийхийг хүсвэл Хаан банкны 51678833 /*******/ тоот данс руу үнийн дүнгийн 50 хувийг хийсэн байх шаардлагатай. Тэгээд орон нутгийн унаанд тавьж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би дахин холбогдоход 51675196 тоот ******* гэсэн эзэмшигчтэй данс руу 35,000 төгрөгийг 10 цаг 17 минутад өөрийн интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн фейж хуудасны эзэмшигчтэй 801758 дугаарын утсаар холбогдсон юм. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд чатаар холбогдоход таны гутлыг 37- 18 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тавьчихлаа жолоочийн дугаар 86180823 байгаа. Одоо энэ жолоочтой холбогдож асуучхаад үлдэгдэл 35,000 төгрөгөө шилжүүлээрэй гэсэн чат ирсэн юм. Тэгээд би 86180823 дугаар руу залгаад Өвөрхангай аймаг руу гарах унаа мөн үү? гутал тавьсан эсэх талаар асуухад орой 20 цагийн орчимд аймаг руу гарна сая гутал авч ирж өгсөн гэж хэлэхээр нь үлдэгдэл 35,000 төгрөгийг 5085230279 тоот О.Төгөлдөр гэх эзэмшигчтэй данс руу 16 цаг9 минутад 739612 гэсэн утгатай шилжүүлсэн Тухайн 801758 тоот дугаар руу 1 удаа холбогдож ярьсан...” гэх мэдүүлэг (6хх-ийн 6 дугаар хуудас),

О.Төгөлдөрийн эзэмшлийн Хаан банкны 5085230279 дугаартай дансны хуулга (6хх-ийн 53 дугаар хуудас),

Х.гийн эзэмшлийн Хаан банкны 555309589 дугаартай дансны хуулга (6хх-ийн 38 дугаар хуудас),

Б.*******ын эзэмшлийн Хаан банкны 51675196 дугаартай дансны хуулга (6хх-ийн 61 дүгээр хуудас),

Цааны болон адууны арьсан гутал худалдаа гэх фэйсбүүк, фэйж хуудастай харилцсан талаарх баримт (6хх-ийн 39-2 дугаар хуудас),

   1.2.Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ” ...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ утсаар фейсбүүк ухаж байгаад Цааны годон гутал зарна гасан хаяг байхаар нь утсыг нь тэмдэглэж аваад залгаж ярьсан. Тэгээд миний хаягийг тэмдэглэж аваад гутлын зургаа над руу явуулсан. Нэг гутлаа 00,000 төгрөг гэхээр нь би гутал захиалах болоод тохиролцоод урьдчилгаа болох 800,000 төгрөг Хаан банкны 53087911 гэсэн данс руу утсаараа шилжүүлсэн. Тэгээд над руу 18 цагийн үед залгаад автобусанд хүргэж өгч байгаа хүний утасны дугаар 96729111 гэсэн утас өгсөн. Дараа нь над руу дахиж залгаад Хөвсгөлийн 36-2 ХӨҮ гэсэн автобусны жолоочийн дугаар гээд 993516 гэсэн дугаар өгсөн. Манай дэлгүүр байрандаа засвар хийх гээд гутлаа хямд үнээр нэг өдөр зарж байгаа манай хаяг 3-р багт үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (6хх-ийн 139 дүгээр хуудас),

Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5890/528 дугаартай албан бичиг, түүний хавсралт, дансны хуулга (6хх-ийн 167 дугаар хуудас),

Б.гийн эзэмшлийн Хаан банкны 5909021503 дугаартай дансны хуулга (6хх-ийн 168 дугаар хуудас),

Фэйсбүүк цахим хуудсаар харилцсан талаарх баримт (6хх-ийн 130-13 дүгээр хуудас),

   1.25.Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "... Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн зар мэдээллийн групп хаяг дээр "Годон гутал зарна, лизингээр авч болно" гэсэн зар мэдээллийн дагуу "Цааны арьсан гутал гэсэн нэртэй фэйсбүүк хаягийн хэрэглэгчтэй чатаар холбогдон "лизингээр авъя гэтэл "аан за хаанаас холбогдож байгаа вэ, манайх урьдчилгаатай лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа, хэрэв лизингээр авах бол нийт үнийн дүнгийн 20 хувийг авч байгаа. Та хэрвээ 1,300,000 төгрөгөөр гутал худалдаж авах бол 20 хувийн урьдчилгаа 260,000 төгрөгийг шилжүүлээд авч болно" гэхээр нь би 260,000 төгрөг өгч гутал авахаар тохиролцтол тэр хүн над руу Хаан банкны 5167737185 тоот дансыг явуулахаар нь би тухайн данс руу 260,000 төгрөгийг хийгээд утасны дугаарыг нь асуутал надад 96729111 гэсэн утасны дугаар явуулсан. Тэрнээс хойш тэр хүн миний фэйсбүүк хаягийг блок хийгээд таг болсон. Мөнгө шилжүүлснийхээ дараа 96729111 дугаарын утас руу ярьтал үл таних эмэгтэй хүн тухайн утсыг аваад "одоо манайх гадуур хүргэлтэд гарах гэж байна" гэж хэлсэн. Тэрнээс хойш 96729111 дугаарын утсаа салгаад алга болчихсон... Би гомдолтой байна, энэ хүнд залилуулсан мөнгөө олж авмаар байна..." гэх  мэдүүлэг (6хх-ийн 191-192 дугаар хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5167737185 дугаартай дансны хуулга (6хх-ийн 221 дүгээр хуудас),

1.26. Хохирогч И.ы мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүкээр годон гутал зарна гэсэн зарын дагуу ярьж ******* гэсэн хүний дансанд 250,000 төгрөг шилжүүлсэн. Би өргөдөлд тодорхой бичсэн байгаа. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш миний утсыг авахгүй байгаа ба өөр утсаар ярьж годон гутал авья гэхээр урьдчилгаа 250,000 төгрөг шилжүүлээрэй гэхээр нь би өмнө мөнгө шилжүүлсэн хүн байна годон гутлаа авья гэхээр утсаа салгаад блок хийдэг хүн байгаа юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг (6хх-ийн 237-238 дугаар хуудас),            1.27.Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "... 2023 оны 01 дүгээр сарын эхээр өөрийн эзэмшлийн Sumjav Saruul гэх нэртэй фейсбүүк хаягаараа орж байгаад Цааны арьсан гутал гэх нэртэй фейсбүүк хаягт байршуулсан байсан хямдралтай годон гутал зарна гэх нийтлэлийн дагуу тухайн фейсбүүк хаягтай хүн руу гуталнуудын зураг явуулаач гэсэн зурвас бичээд орхичихсон байсан чинь над руу цааны годон гуталнуудын зурагнууд явуулсан байхаар нь 2023 оны 01 дүгээр 1-ний өдөр нөхөр С.Гантөмөрийн утас руу залгаж 250,000 төгрөгийг Цааны арьсан гутал гэх нэртэй фейсбүүк хаягнаас өгсөн Хаан банкны 5167737185 дугаартай ******* эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа дахиж над руу хариу бичээгүй залилсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм.." гэх мэдүүлэг (7хх-ийн 52-53 дугаар хуудас),

-Орхон аймгийн Цагдаагийн газарт хохирогч С.аас гаргасан гомдол, хавсаргасан фейсбүүк чатны хуулбар (7хх-ийн 8 дугаар хуудас),

Гэрч С. Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "..2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр болох С. нь годон гутал байна 00,000 төгрөг, хямдралтай гэж байна гэж ярьсан. Тэгээд би тухайн үедээ найдвартай юм уу дэмий юм биш үү гээд орхичихсон байсан. Тэгээд маргааш нь манай эхнэр С. намайг дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Экод” ХХК-ийн Энхтамир хүнсний дэлгүүр дээр байхад залгаад баталгаатай гэж байна. Хаан банкны 5167737185 дугаартай данс руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би өөрийнхөө эзэмшдэг Хаан банкны 509*******68516 дугаартай данснаас 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 53 минутад 250,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгсэн чинь манай эхнэр авах гэж байсан годон гутлаа авч чадалгүй залилуулсан..." гэх мэдүүлэг (7хх-ийн 5 дүгээр хуудас),

Хаан банкны С.Гантөмөрийн 509*******68516 дугаартай дансны 20223 оны 01 дугар сарын 1-ний өдрийн 11 цаг 53 минутад хийгдсэн гүйлгээний хуулга (7хх-ийн 56 дугаар хуудас),

1.28.Хохирогч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: " 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн ашигладаг “Uka Udval” гэх нэртэй фейсбүүк хаягаараа орж "Цааны Арьсан гутал" гэх фейсбүүк хаягтай хүнтэй годон гутал худалдан авах зорилгоор цахимаар харилцаж, "ганцхан энэ өдөр годон гутал хямдарсан" гэх нийтлэлийн дагуу тухайн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож 250,000 төгрөгөөр цааны годон гутал худалдан авахаар тохиролцсон бөгөөд өөрийн эзэмшдэг Хаан банкны 509*******36550 дугаартай данснаасаа 250,000 төгрөгийг тухайн фейсбүүк хаягаас өгсөн Хаан банкны 5618102723 дугаартай ******* эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн бөгөөд мөнгө орсон байна 2 цагийн дараа Эрдэнэт явах унаанд тавьж өгнө гэсэн. Хэд хоногийн өмнө 96110905 дугаартай цагдаагийн алба хаагч залгаж та залилуулсан байна. Орхон аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгөөрэй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг (7хх-ийн 116 дугаар хуудас),

Н.ын эзэмшлийн Хаан банкны 509*******36650 дугаарын дансны хуулга (7хх-ийн 118 дугаар хуудас),

“Uka Udval” гэх нэртэй фейсбүүк хаягаас “Цааны арьсан гутал” гэсэн фэйсбүүк хаягтай харьцсан тухай баримт (7хх-ийн 119-120 дугаар хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансны хуулга (7хх-ийн 128 дугаар хуудас),

1.29.Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүкээр годон гутал зарна эхний 5 хүнд хямдралтай гэхээр нь өөрийн утасны дугаараа сэтгэгдэл хэсэгт үлдээсэн. Тэгтэл миний 99561221 дугаарын утас руу 808780 гэсэн дугаараас залгаад "та хямдралтай гутал авах боллоо 5618102723 гэсэн данс руу мобайл банк ашиглан 250,000 төгрөг өөрийн 99561921 дугаарыг гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн, данс эзэмшигчийн нэр нь ******* гэж гарч байсан. Тэгээд би мөнгөө шилжүүлээд Булган аймаг руу автобусанд тавьчих гэтэл автобуснаас хоцорчихлоо маргааш тавиад өгье гэж хэлээд ямар нэгэн холбоо байхгүй сураггүй болсон... миний дугаарыг блок хийсэн..." гэх  мэдүүлэг (7хх-ийн 178-179 дүгээр хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаарын дансны хуулга (7хх-ийн 207-212 дугаар хуудас),

1.30.Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк үзээд байж байсан чинь “Цааны арьсан гутал зарна” гэсэн зар байхаар нь сонирхоод утасны дугаараа коммент хэсэгт үлдээсэн чинь миний 9921663 гэсэн дугаарын утсаар маань залгаад миний чат руу гутлын зураг явуулсан. Та урьдчилгаа болгоод 5618102723 гэсэн дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлчих гүйлгээний утган дээр нь өөрийн утасны дугаараа тавиарай гэж хэлэхээр нь би данс руу нь 250,000 төгрөг шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлсний дараа миний фэйсбүүк хаягийг блок хийгээд дахин холбогдоогүй. Намайг мөнгө шилжүүлснээс хойш утсаа унтраагаад холбогдохгүй болохоор нь би гутал явуулах яасан бэ эсвэл мөнгөө өгөөч гэж мессеж бичээд дахин холбогдоогүй ..." гэх мэдүүлэг (7хх-ийн 235 дугаар хуудас),

С.ын эзэмшлийн Хаан банкны 5281016773 дугаарын дансны хуулга (8хх-ийн 19 дүгээр хуудас), өөрийн эхнэр Б.Солонгын дансаар авсан,

1.*******.Хохирогч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орой Булган аймгийн Тэшиг суманд гэртээ байхдаа фейсбүүкээ үзээд байж байсан чинь Эрдэнэт зар гэсэн фейсбүүкийн хаяг дээр "Цааны арьсан гутал зарна" гэсэн зар байхаар нь сонирхоод мессеж чат явуулахад над руу нэлээн хэдэн төрлийн гутлын зураг явуулсан. Над руу 5618102723 гэсэн данс явуулаад та урьдчилгаа 250,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь өөрийнхөө утасны дугаарыг тавиарай гэсэн. Би тухайн данс руу нь 250,000 төгрөг шилжүүлсэн Би маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүк рүү нь орж үзэх гэсэн боловч болохгүй байхаар нь 808780 гэсэн дугаар руу залгахад утсаа авахгүй байхаар нь хэсэг байж байгаад дахин залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Би байж байгаад л нэг залгаж үзээд байсан боловч утас нь ерөөсөө холбогдох боломжгүй байна гээд байсан..." гэх  мэдүүлэг (8хх-ийн 30-******* дүгээр хуудас),

“Цааны арьсан гутал” гэх фэйсбүүк цахим хаягтай харилцсан талаарх баримт (8хх-ийн 33-37 дугаар хуудас),

И.гийн Хаан банкны 5281153629 дугаарын дансны хуулга

1.32.Хохирогч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: " ...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн фейсбүүкээ үзээд байж байтал Годон гутал худалдаалж байна гэх зар байсан. Тэгэхээр нь би тухайн хүний зар дээр байсан 808780 дугаарын гар утас руу залгаад хүргэлттэй юу гэж асуусан чинь урдчилгаа 200,000 төгрөг явуулах юм бол хүргэж өгч болно гэж эхлээд над руу 5618102723 дугаартай ******* гэх хүний дансыг явуулсан. Би тухайн данс руу урдчилгаа мөнгө болгож 200,000 төгрөгийг өөрийнхөө 5232056033 дугаарын данснаас хийсэн. Ингээд удалгүй нөгөө хүн маань захиалга ихтэй байна 2 цагийн дараа очно гэж хэлээд миний фейсбүүк болон дугаарыг нь блок хийчихсэн. Би тухайн мөнгийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-910 тоотод байх гэртээ байхдаа шилжүүлсэн.. эрэгтэй хүн надтай ярьсан..." гэх мэдүүлэг (8хх-ийн 106-107 дугаар хуудас),

Б.Солонгын Хаан банкны 5618102723 дугаартай дансны дэлэгэрнгүй хуулга (8хх-ийн 117 дугаар хуудас),

1.33.Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "QZ Sok" гэдэг фасевоок хаягтай годон гутлын хямдрал гээд 1 гутал нь 00.000 төгрөг болоод урьдчилгаа 200,000 төгрөг хийгээд хүргүүлээд аваарай хямдарчихсан байна гээд зар оруулчихсан байхаар нь 3 гутал авъя гээд 19 цаг 19 минутад 600,000 төгрөгийг 5618102723 ******* гэсэн данс руу шилжүүлсэн тэгээд цаг гарны дараа залгаад үзтэл утсаа аваагүй тэгэхээр нь фейсбүүк хаяг руу нь чат бичтэл блок хийчихсэн байсан..." гэх  мэдүүлэг (8хх-ийн 150-151 дүгээр хуудас),

Б.Солонгын эзэмшлийн Хаан банкны 5618102723 дугаартай дансны хуулга (8хх-ийн 157 дугаар хуудас),

1.3.Хохирогч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал манай хүүхэд Лхагвасүрэн фейсбүүк үзэж байгаад ааваа “цаа бугын арьсан гутал шинэ жилийн урамшуулал” гээд хямдрал зарлачихсан байна. Гутал худалдаж авбал дугаараа үлдээнэ үү гэсэн байна гэхээр нь би коммент хэсэгт 956926 гэсэн дугаараа үлдээсэн...урдчилгаа 175,000 төгрөг шилжүүлээрэй гэхээр 5167737185 гэсэн дугаартай ******* гэсэн данс руу шилжүүлсэн. Оройны 22 цагийн орчимд нөгөө дугаараасаа ахиж залгаад ахиад 175,000 төгрөг шилжүүлээрэй тэгж байж 50 хувь нь болж захиалга чинь баталгаажих юм байна гэж хэлэхээр нь тухайн мөнгийг ахиад шилжүүлсэн. Тэгээд нийт 3 удаагийн гүйлгээгээр 700,000 мянган төгрөг шилжүүлсний дараа утсаа авахаа байгаад таг болчихсон. Тэр өдрөөс хойш одоог хүртэл байнга залгасан боловч утсаа нэг ч удаа аваагүй захиалсан гутал ч ирээгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан “Панда ман” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Завхан аймгийн нэгдсэн” группэд Цаа бугын арьсан арьсан гутал худалдан авах захиалга өгсөн эхний 5 хүнд 50 хувь хямдарлаа гэсэн зар оруулсан байсан. Мөнгө шилжүүлж авснаас хойш ахиж чат бичээгүй тэгээд л таг болчихсон..." гэх мэдүүлэг (8хх-ийн 203-20 дүгээр хуудас),

П.аас гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан Банкны 55006057 тоот депозит дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга (8хх-ийн 22 дүгээр хуудас),

“Панда ман” фейсбүүк цахим хэрэглэгчтэй харилцсан тухай баримт (8хх-ийн 228-229 дүгээр хуудас),

1.35.Хохирогч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:"....Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк групп зар дээр "Модон тавилга" нэртэй хаягаас гэрийн тавилга зарна гэсэн зар байсан. Тухайн тавилгууд нийт 950,000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн 3 ширхэг тавилгыг худалдан авахаар урьдчилгаа 30% болох 285,000 төгрөгийг 5168673912 тоот Алтаншагай гэх данс руу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 цаг 6 минутанд би өөрийнхөө 585*******9077 тоот данснаасаа шилжүүлсэн. Тэгээд би тухайн Модон тавилга гэх фейсбүүк хаягтай хүнтэй 8091838 гэсэн дугаараар ярьж холбогдож байсан, тухайн хүн эрэгтэй хүн байсан. Тэгээд тэр хүн над руу унаанд дайж явуулна гэж байгаад надаас тавилга авахуулах хүний утасны дугаараа өгөөрэй гэж ярьж байгаад 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш миний утас болон фейсбүүкийг блоклоод алга болсон. Одоо би огт холбогдож чадахгүй байна. Тухайн хүнтэй би чаталж байсан чат надад байгаа... гэх  мэдүүлэг (9хх-ийн 3 дүгээр хуудас),

Хохирогч Г.*******ы модон тавилга гэх фейсбүүк хаягтай мессенжерээр харилцсан баримт (9хх-ийн 1-30 дугаар хуудас),

Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдриин 75 дугаартай"...5168673912 тоот дансыг Баатар овогтой Алтаншагай эзэмшдэг..." гэсэн албан бичиг (9хх-ийн 236-237 дугаар хуудас),

1.36.Хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк ухаж сууж байхад Ховд аймгийн нэгдсэн фейсбүүк группт “Годон гутал хямд зарна” гэсэн зар байсан. Тухайн зард холбогдох 801758 утасны дугаар руу холбогдож ярихад манай Годон гутлын хямдрал зарласан байгаа ба нэг ширхэг гутал нь 00,000 төгрөг гэж надад хэлсэн юм. Тэгээд би 2 ширхэг гутал авахаар тохиролцсон. Би тухайн данс руу хүүхдийнхээ хадгаламжийн данснаас 00.000 төгрөг шилжүүлээд утга дээр нь “9501295 byambatsetseg” гэж бичсэн. Таны 2 ширхэг годон гутлыг орон нуттийн унаанд тавилаа гэж хэлээд 808780 дугаар руу холбогдож ярина уу автобусны жолоочийн дугаар байгаа юм гэж хэлэхээр нь би тухайн дугаар руу холбогдож ярихад таны 2 ширхэг гутал ирсэн байна. Тэгээд би годон гутал зарна гэсэн хүн рүү залгаж үлдсэн 00.000 төгрөгийг хүүхдийнхээ хадгаламжийн данснаас шилжүүлсэн...." гэх мэдүүлэг (9хх-ийн 100 дугаар хуудас),

Хаан банкны 2022 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай 5167589689 тоот дансыг ******* овогтой ******* эзэмшдэг..." гэсэн албан бичиг (9хх-ийн 103-10 дүгээр хуудас),

1.37.Хохирогч Б.Нанзадын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "...би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Фейсбүүк үзэж сууж байгаад “Годон гутал хямд зарна” гэх зар харчхаад, тухайн зар дээр байсан 96729111 утасны дугаар руу холбогдож нэг ширхэг гутал 00,000 төгрөг гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би авъя гэхэд урьдчилгаа 200,000 төгрөгийг 5167589689 дугаартай данс өгөхөөр нь би тухайн данс руу өөрийнхөө эзэмшлийн 585209870 тоот данснаас 200,000 төгрөг хийгээд маргааш нь буюу 2022 оны10 дугаар сарын 28-ны өдөр 801758 дугаар руу залгахад эмэгтэй хүн ярьсан ба таны гутлыг одоо 1 цагийн унаанд тавих гэж байна та үлдсэн мөнгө болох 200,000 төгрөгийг хийгээрэй гэхээр нь би, 5167589689 дугаартай данс руу 200,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 585209870 дугаартай данснаас шилжүүлчхээд 801758 дугаар луу залгаад ямар унаанд тавьсан бэ? гэж асуухад 808780 гэсэн дугаарыг автобусны жолоочийн дугаар байгаа гэж хэлэхээр нь 808780 утасны дугаар руу залгахад эрэгтэй хүн авч, би одоо ингэсхийгээд гарах гэж байна. Замдаа Зэрэг суманд очоод үлдээнэ гэж хэлсэн юм. Тэгээд ямар ч сураггүй алга болсон утас руу нь залгахаар холбогдох боломжгүй болохоор нь залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... " гэх мэдүүлэг (9хх-ийн 166 дугаар хуудас),

Б.Нанзадын эзэмшлийн Хаан банкны 585209870 дугаарын дансны хуулга (9хх-ийн 168 дугаар хуудас),

Б.*******ын эзэмшлийн Хаан банкны 516589689 дугаарын дансны хуулга (9хх-ийн 171 дүгээр хуудас),

1.38.Хохирогч И.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:өгсөн "...Миний бие өөрийн фейсбүүк хаяг болох И.Нарантуяа гэх хаягаараа 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ороод “Модон тавилга" гэх фейсбүүк хаягаас байршуулсан модон тавилга болон бүх төрлийн тавилга зарна гэсан зарыг хараад 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр захиалга өгөхөөр тухайн байршуулсан утас болох 8091891 гэх дугаарын утас руу залгаад ярихад эмэгтэй хун авсан. Өндөр гоожуур хийх үү гэж асуухад хийнэ гээд би захиалга өгсөн бараа захиалахад урьдчилгаа мөнгө өгөх шаардлагатай гэж хэлээд надад 5168782 тоот дугаарын Ганхөлөг гэх хүний дансыг өгөөд би 110.000 төгрөгийг өөрийн Хас банкны данс болох 50017101 тоот данснаас шилжүүлсэн. Дараа та үлдэгдэл мөнгө хийгээрэй гэж хэлээд надад 5168879010 тоот дансыг өгөөд би 100.000 төгрөг шилжүүлсэн. Дараа холбогдсон 2 дугаараасаа намайг блоклосон мөн фейсбүүк хаягаа устгасан байсан учир би танай байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг (9хх-ийн 207 дугаар хуудас),

И.Нарантуяагийн эзэмшлийн Хас банкны 500017101 дугаартай дансны хуулга баримт  500017101 дугаарын дансны хуулга (9хх-ийн 203 дугаар хуудас),

Б.*******ын эзэмшлийн Хаан банкны 5168879016 дугаарын дансны мэдээлэл (9хх-ийн 210 дугаар хуудас),

Ш.Ганхөлөгийн эзэмшлийн Хаан банкны 5168782 дугаарын дансны мэдээлэл (9хх-ийн 211-250 дугаар хуудас),

1.39.Хохирогч Н.*******ийн 2023 оны дүгээр сарын 2-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан " ХААН банкны 5618102723 дугаартай" гэх гэмт хэргийн талаарх дансанд 350,000 төгрөг шилжүүлж залилуулсан..гэх  гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (10хх-ийн 66 дугаар хуудас),

Хаан банкны харилцагч Н.*******ын 518*******5778 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (10хх-ийн 68-69 дүгээр хуудас),

Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баяннуур суманд байхдаа фейсбүүк цахим орчинд годон гутал зарна гэсэн зарын дагуу үл таних 808780 дугаартай хүнтэй холбогдсон юм. Тэгээд холбогдож годон гутал асуухад үнэ нь 350,000 төгрөг болоод хямдарсан байгаа, 10 хүн болохоор нь унаанд хийх гэж байна гэсэн. Тэгээд би Хаан банкны 518*******5778 дугаарын данснаас тухайн хүний өгсөн Хаан банкны 5618102723 дугаарын данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш тухайн хүн утсаа авахгүй алга болсон ба миний дугаарыг блоклосон юм. Тэгээд залилуулснаа мэдсэн..." гэх мэдүүлэг (10 хх-ийн 73 дугаар хуудас),

Хаан банкны 2023 оны 0 дүгээр сарын 25-ны өдрийн 5180/22 дугаартай албан бичиг, хавсралт Б.Солонгын 5618102723 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга

1.0.Хохирогч Л.ын өгсөн "...Би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим фейсбүүк хаягаар "Модон тавилга" гэсэн фейсбүүк хаягтай харилцаж 7 ширхэг ор, гал зуухны шүүгээ 1 ширхэг, 3 ширхэг угаалтуур, төмбүүшиг 3 ширхэг, өлгүүр 1 ширхэг зэрэг модон тавилгуудын захиалга өгсөн юм. Тэгээд төлбөр нь нийт 2.80.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд Урьдчилгаа 1.000.000 төгрөгийг өөрийн 569201277 тоот дугаарын данснаас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 36 минутад Хаан банкны 5168726728 тоот дугаарын дансанд шилжүүлсэн чинь хоногийн дараа захиалгыг бэлэн болгоод Сэлэнгэ аймаг руу унаанд тавина гэж хэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5168729071 тоот дугаарын дансанд 680.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5168729071 тоот дугаарын дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн чинь шууд холбоогүй болоод тухайн фейсбүүк хаяг нь намайг блок хийчихсэн. Ингээд би залилуусан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...би залилуулсан 2,80, 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (10хх-ийн 122-123 дугаар хуудас),

Л.ын эзэмшдэг 569201277 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (10хх-ийн 118-119 дүгээр хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 сарын 28-ны өдөр фесбүүкт “ Модон тавилга” гэх хуурамч зар оруулж хохирогч Л.аас 2.80,000 төгрөгийг өөрийн эхнэр Б.Солонгын дансаар шилжүүлэн авсан болох нь тус тус тогтоогдож байна.

 

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Прокуророос шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

 

 2.2. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

2.3.Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.

2.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл эх үүсвэр бий болгож тогтвортой ашигласан байхыг хамруулсан хууль зүйн ойлголт юм. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиглах боломжийг байнга эрэлхийлж үүнийгээ амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Шүүгдэгч Б.******* 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд цахим хаягт  “Цаа бугын арьсан гутал шинэ жилийн урамшуулал зарлалаа”, “Цаа бугын годон гутал хямдруулж зарна”, “годон гутал хямд үнээр зарна, эхний 5 хүнд 300,000 төгрөгөөр худалдаална”, “Модон тавилга зарна” гэх утга бүхий хуурамч заруудыг байршуулж,  нэр бүхий 0 иргэдийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд олон удаагийн үйлдлээр үйлдэж ашиг орлого олж, өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулж эсхүл мөрийтэй тоглож ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангасан төдийгүй хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 3 дахь хэсгийн 3.1-д  заасан “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжийг хангасан байна.

 

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан.

2.6. Шүүгдэгч Б.******* нь амар хялбар аргаар, хууль бусаар бусдын эд хөрөнгө болох мөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл гэж үзнэ.

2.7. Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул  түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 6 дүгээр хуудас),Нийслэлийн Боловсролын газрын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 13 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 135 дугаар хуудас), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 136 дугаар хуудас),иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 232 дугаар хуудас),үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1-р хавтаст хэргийн 237 дугаар хуудас),хохирлын жагсаалт (10-р хавтаст хэргийн 218-221 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

2.2.Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон  баримтаар шүүгдэгч Б.******* нь эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт хохирол төлж барагдуулаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

 

2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.. Шүүгдэгч Б.******* нь  энэхүү гэмт хэргийг 3 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх ба тодруулбал нийгэмд аюултай үйлдлээ урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар үргэлжлүүлсэн байна.

 Энэхүү үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.

 2.5. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нарт 15,8,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байна.

2.6.Шүүх хуралдаанд оролцсон Т.*******,Н.******* нараас ”хохирлоо барагдуулж авмаар байна” гэх тайлбар, хохирогч Н.*******ээс “...мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд ирж оролцсон замын зардлаа гаргуулна.” хэмээн нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

2.7.Шүүгдэгч Б.******* нь нэр бүхий 0 хохирогчид учруулсан 15,8,000 төгрөгний хохирлоос төлж барагдуулаагүй, хохирогч нар нь өөрт учирсан хохирлыг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг, тайлбарыг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг хохирол төлбөр барагдуулаагүйд тооцож Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 200’000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Алтанзулд, 175’000 (нэг зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Болдбаатарт, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.д, 225’000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.д, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.т, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.т, 298’000 (хоёр зуун ерэн найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.т, 200’000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.ьд, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.д, 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.д, 100’000 (нэг зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Р.т, 600’000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Пүрэвдашид, 175’000 (нэг зуун далан тав мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.т, 525’000 (таван зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.т, 500’000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.т, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.т, 300’000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.эд, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Е.т, 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.д, 870’000 (найман зуун далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.д, 800’000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.д, 260’000 (хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.т, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.т, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.д, 200’000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ө.д, 600’000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.д, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.ад, 285’000 (хоёр зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д, 800’000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******т, 00’000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нанзадад, 210’000 (хоёр зуун арван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.Нарантуяад, 350’000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д, 2,80’000 (хоёр сая дөрвөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.ад тус тус олгох үндэслэлтэй.

 2.8.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  Б.*******д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хэсэгт зааснаар 08 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох гэх санал,дүгнэлт,

2.9.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдоржоос: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг багасгаж хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэв.

2.10.Хохирогч Н.*******,Т.******* нараас: Ял шийтгэлийн хувьд саналгүй гэх санал, тайлбарыг  тус тус гаргажээ.

 3. Шүүхээс шүүгдэгч Б.******* нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

3.1. Шүүгдэгч Б.*******д Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/1339 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.(11-р хавтаст хэргийн 119-122-р хуудас),Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/15 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 68 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцох,

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 3.3. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 3.. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 -д зааснаар шүүгдэгч Б.*******ыг  06 (зургаа) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 68 (жаран найм) хоногийг оногдуулсан ялаас хасаж тооцсугай.

6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас  200’000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Алтанзулд, 175’000 (нэг зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Болдбаатарт, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.д, 225’000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.д, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.т, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.т, 298’000 (хоёр зуун ерэн найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.т, 200’000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.ьд, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.д, 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.д, 100’000 (нэг зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Р.т, 600’000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Пүрэвдашид, 175’000 (нэг зуун далан тав мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.т, 525’000 (таван зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.т, 500’000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.т, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.т, 300’000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.эд, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Е.т, 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.д, 870’000 (найман зуун далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.д, 800’000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.д, 260’000 (хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.д, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.т, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.т, 250’000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.д, 200’000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ө.д, 600’000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.д, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.ад, 285’000 (хоёр зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д, 800’000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******т, 00’000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нанзадад, 210’000 (хоёр зуун арван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.Нарантуяад, 350’000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д, 2,80’000 (хоёр сая дөрвөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.ад тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн 2*******0000000293 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА

 

                                  ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА